Сайн байцгаана уу. Та бүхэнд бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Би өөрт тохиолдоод байгаа нэгэн жаргалтай явдалаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Намайг Ж гэдэг би нөхөртэйгөө хамт амьдраад тийм ч их удаагүй л явна. Бид 2 бусад хосуудын л адил залуухан сайхан хос, нөхөр маань бусад эрчүүдийг бодвол хамаагүй өөр, юу гэж хэлэх гэсэн бэ гэвэл манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй суумгай хүн л дээ одоо дөнгөж 26 хүрч яваа өмнөө зорилготой хийх бүтээх эрмэлзэлтэй тийм л залуу.
Нөхөр маань бага байхдаа эмч нарын буруу эмчилгээнээс болоод ийм болчихсон юм л даа. Түүнийгээ би хэзээ ч дутуу гэж үнэлж байгаагүй ээ миний хувьд тэр л жинхэнэ эр хүн. Одоо тэр минь орчуулагч хийдэг гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн. Тэрэнд минь чадахгүй зүйл гэж ховор бүгдийг л чадна, болгоно, бүтээнэ хэмээн уригшилдаг зорилготой хүн. Түүнтэйгээ танилцаад үерхэх явцад маань эргэн тойрны найз нөхөд маань бүгд л дургүйцэж “наад залуугаа боль, эртхэн сал” гэж хэлдэг байсан. Ийм хүнтэй нийлээд явах тэдэнд онцгүй санагдсан байж магадгүй л дээ гэхдээ тэглээ гээд эцсийн эцэст би заяаны ханиараа найзуудыгаа сонгохгүй шүү дээ.
Би түүнээсээ л жаргалыг мэдэрч, түүндээ л бүх хайраа харамгүй зориулж чаддаг. Хэн ч юу ч гэж ярьсан, бас бидэнд юу ч тохиолдсон хамаагүй ээ би түүнийгээ л хайрлаж халамжилж явах болно.
Бас нэг юм нэмээд хэлэхэд бид 2 удахгүй үрийн зулай үнэрлэнэ. Хэн хэн маань ээж аав болохдоо бэлдээд л гүйцгээж байнадаа. Надад хэлэх дуртай 1 л үг байдаг тэр нь Амьдрал баян…. Залуусаа нэгнээ битгий өөлж гоочил юмны түрүүнд мууг нь биш, эхлээд сайныг нь олж хараарай. Монголынхоо бүх сайхан хосуудад аз жаргал хүсье…
34 Comments
Denduu sn busgui bna ta 2t setegleesee bayar hurgie
Amjilt
hair buhniig dabah huchiig ogdog.tiimees l zob amidarch bga um bna. az jargal buhniig husye
GeGeenCom zvgeer l nurshilgvi az jargal hvsehed bnodo ter hvmvvs uursdiiguu medej bga bolood l iim yum bichij bgashv de
ene gegeen comiin sanaa zov bdg bolovch unshih geheer zalhuu hureed shuud orhiod yavchdagiin arai l nurshuu bicheed bdgiin
Goyo yumaa. tanai ger buld sain saihan buhniig husiye.
Ta hoyrt az jargal hvsii .
Elgemsuu koread bdyma. Gokshin chini asuudlaa arai shiidej duusaagui bolohoor Australias iishee orj ireed bolq ma. Uul n ?dalgui ulsuudad iim iluu dutuu yumaar orj eldviin hogoor tarhia duurgej tumen bodol teej tus tas tumpen shanaga bolood yavax shaardlaga bhgui bho.
Elgemsuu erhbish amidraltai boloo blgui zavgyi bolson shig bn bid umnuus n bayarlah heregtei bh neg n ch bolov iim yum sonirhoh shaardlagagui uuriinhuu ungulug tuuhiig zuraglaad suuj ehelbel ashtaiv
Eniig l hair gedeg
Iim tenheetei setgel emegteichuuded l baidag. Esregeeree baisan bol zaluu iim busguitei suuhuu? Erchuudee sain bod. Horvoo hatuu shuu emegtei hund
Гэгээнсом ч бай Элгэмсvv ч байсан еерийн чинь хажууд арай л боловсролтой, гэгээлэг хvмvvc шиг санагддаг ш дээ.
emegtei hun iim setgeliin tenheetei baidag um, hartsgaa eruul saruul zalhuu erchuudee!
БУРУУ ХИЙЧЛЭЭ
ДЭЭРХИ ЧИНЬ ЗАХИДДЫН ЭЗЭН БИШШҮҮ
САЙХАН ЮМАА ЧАМД АТААРХЧИХЛАА. БИ БОЛ ЗҮВ ЗҮГЭЭР НӨХӨРТӨЙ. ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯМАР ЗОРИЛГО ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛГҮЙ. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ ҮХЭХНЭЭ. ЭНЭ АМЬДРАЛААС ХӨӨРХӨН ОХИНТОЙ. ДААНЧ НЭГМУУ НОВШИЙН НӨХӨР.НААД ЗАЛУУ ЧИНЬ БОО МУНДАГ БАЙНАА. САЙН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ . АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.
Энэ Элгэмсүү билүү нэг хүн байгаад байдаг хайчаа вэ би заримдаа гэгээнком юм болов уу гэж боддог шд :p
сайхан юм аа танай гэр бүлд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Amjilt husii
эрvvл саруул бvрэн бvтэн биетэй ч сэтгэл зvрх нь тахир дутуу, хvнийг хайрлах халамжлах сэтгэлгvй, хувиа хичээсэн эртэй гэрлэснээс дээр дээ. Аз жаргал хvсье
Az jargal husie. Dandaa iim baigaarai.
Saikhan hosuud bna ger buld ni az jargal husii gaihamshigtai yumaa uneheer ikh baharhaj bna shuu
Хэлсэндээ байгаарай даа! Замын дундаас урваж шарвахгүй бол ч сайхан л эхэлж байгаан байна. Уулын бугыг хараад унасан морио голов гэдэг шиг хүний үрийг гомдоовоо. Хүн салах гэж суудаггүй, бүгд л сайхан амьдрах гэж хүнтэй суудаг шүү. Хичээгээрэй амьдралд чинь аз жаргал хүсье!
Гэгээнсом зев зvйл л хэлсэн байна ш дээ. Бусдыг элдэвээр доромжилж, доош нь хийдэггvй, гэгээлэг енцегеес хардаг зvгээр сом ш дээ 🙂
Ene gegeen com gej hedtei hun be neeh comment bichih durtai buun ug usgiin aldaa bas neeh hachin utga uchirgui yum bichneee
BIG LIKE
Saihan eej aaw bolj bg ta nart az jargal hvsie
Amjilt hvsie
Big like
Za tegeed iimerhuu yumaa jil bur oruulaarai. Nuhur chini hugjliin berhsheeltei irgedee harj uzdeg bolomjiin zam talbai delguur orchny shiideltei gaigui gazraas irsen bol mgld ter chigleleeree bas ugee duugarch uilsee buteegeed yavaasai bucaad gadagshaa garna geh vii tesdiin shw mgld suumgai hun garch orohod orcny shatnaas ogsuuleed delguur heseh ajil huuculduh hurtel ih asuudaltai eruul buten humuus hurtel halshrah uye gardag ch yaj iigeed bolgood davaad garahyg bodooroi. Zamiin dund zangaa huvirgalgyi olon jil olon zuilsiig tesch davj tuulah ih tevcheer huch chadal zayasan bgasai l gej naidya daa.
Amidraliin tuluu setgeltei zutgeltei l bol uchirtai shu. Uul n minii duu chamaig gedeg oir dotniihonyho ugiig sonsson n l deer bdymda. Shantarch l boldguin shw
Gerel gegeetei yum unshih saihan b.a dandaal urvasan sharvasan bolohgui butehgui yum unshsaar zalhaj b.laa tanai ger buld az jargal husey
Та гуравт манай гэр бүлийн зүгээс энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Үрээ танихгүй өнөр болж
Үрээгээ танихгүй баян болоорой.
Урт насалж удаан жаргаарай.
аз жаргалаар дуурэн онор отгон сайхан амьдрахыг ероое
Ta 2-t az jargal, ene xorboogiin bvx sain saixaniig xvsie.
Vnench xair=aguu xair.
saihan umaa ay jargal husii