Эхнэрийгээ нөхрийгөө биш юмаа гэхэд үр хүүхдээ бодож амьдраарай.

n-WOMAN-REGRET-large570

Сайн байцгаана уу? Сэтгэл санаа жаахан хэцүү хаана яаж дотроо онгойтол бичихээ мэдэхгүй тэгээд энд захиа бичихээр шийдлээ. Та бүхнээс жаахан ч гэсэн урмын үг сонсмоор санагдаад. Эсвэл шүүмж ч юмуу. Би сая хэд хоногийн өмнө нөхрөөсөө салчихсан. Бүр шүүхээр яваад гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэмжээ тогтоолгоод бүр мөсөн конец болгочихлоо. Одоо би ганц бие ээж боллоо. Би уг нь нөхрөө их л удаан тэсэж тэвчсэн юмаа. Гэхдээ болохгүй юм болдоггүй л юм байна. Үнэхээр болохгүй байгаа юмыг хүчээр тогтоож, өөрийгөө ч хуурч зовоож байх нь там шиг амьдрал юм байна лээ. Тэгээд хоёр хүүхдээ аваад төрхөмдөө буцчихсан л байна. Үнэндээ байр энэ тэр авья гэсэнгүй ээ. Тэр хүнээс хүүхдийн тэтгэмж л авья гэлээ. Өөр юм авах ч хүсэл алга. Тэр хүний ажил нь хөдөө гадаа их явдаг. 28 явж, 14 амардаг. Тэгээд ер нь бол ийм ажилтай хүнийг тэсээд нөхөртэй ч юм шиг нөхөргүй ч юм шиг амьдарч 8 жил тэсэж тэвчиж ирсэн.

За яахав хүмүүс энэ байтугай биенээсээ хол байдаг, тэр хүн зугаацаж яваагүй, гэр бүлийнхээ төлөө тэнд хөдөө хөхөрч гандаж яваа гэж боддог байтал үгүй юм байна өө. Тэндээ нэг тогооч хүүхэнтэй явалддаг тэр нь болоогүй хоёр ч хүүхдийг нь гаргаад өгчихсөн гэдгийг нь дуулаад үнэндээ ёстой шоконд орлоо. Очиж уулзаж ч үзлээ. Хүүхдүүдийг нь ч харлаа. Би нээрээ юу хэлэхэв дээ. Тэр хүүхдүүдийн буруу гэж юу байхав. Хоёр талд л хоёр амьдралтай яваад байсан хүн юм байна. Эндээ ч тэндээ ч өрхийн тэргүүн хүүхдүүдийн аав хүн байсын байна. Гэхдээ надтай 14 хоног тэр эмэгтэйтэй 1 сар байдаг гэхээр бараг би л нууц амраг нь юм шиг л байж. Тэгээд бараг л хүн болгон л ийм байдаг ш дээ, эрчүүд энд хүүхэнгүй байна гэж байхгүй гээд бараг ажлынх нь нийлж барьдаг найзууд нь өмөөрөх шинжтэй. Сонсоод байхнээ тэнд бас нэг амьдрал хүн болгон л зохиочихдог юм байна. Эр нь ч эм нь ч буруутай юм ш дээ уг нь. Би бол нөхрөө ч тэр хүүхнийг ч буруутгасан.

Гэхдээ эр хүн эмэгтэй хүнтэй явалдлаа явалдлаа гэхэд 2 ч хүүхдийн аав болох дээрээ тулах уу. Тэгээд би салъя чи энэ гэр бүлтэйгээ сайхан амьдар гээд эргэж буцалтгүй л салахаар шийдсэн. Гэтэл тэр хүүхнийхээ нүдэн дээр манай хүн миний өмнө сөгдөж гуйгаад би чамаас салахгүй би чамтайгаа л баймаар байна гэж уйлж унжиж алингаа алддаг юм байна. Нэг уучилдаг юм билүү гэж бас дотроо бодтол нөгөө хүүхэн нь салъя гэсэн чинь бас тэрнээсээ салж чадахгүй гээд л миний нүднээс далдуур уйлж унжсан байх юм. Ийм хөгийн юм гэж байж болох уу? 2 хүүхний амьдралаар тоглоод хаячихсан байгаагаа ухаарч байгаа юм ч алга. Ер нь тэгээд эмэгтэй хүн хүүхэд гаргасан л бол энэ нэг юм хаа холддог юм гэсэн бодолтой байдаг бололтой юм. Харин ч үгүй юмаа. Тэгэх тусам нь эр хүнгүй амьдарч чадна гэдгээ батлах гэж эмэгтэй хүн хор шартай л амьдардаг юм байна. Хүүхдүүдээ аавтай нь уулзаж байхыг зөвшөөрсөн.

Гэхдээ миний хүүхдүүд жоохон биш болжээ. Юмны бас наад цаад учрыг ойлгодог болчихсон байна лээ. Би амьхандаа л бас аавыг нь тэнд тийм гэр бүлтэй энээ тэрээ гэж аль болох мэдэгдэхгүй чимээгүй л нуугаад өнгөрье гэсэн чинь аль хэдийн мэдчихэж. Айхтар юмаа. Том хүү маань одоо 6-р анги хирнээ ээжээ би жоохон хүүхэд биш, би аавтай ч юм шиг аавгүй ч юм шиг өссөн, тэр хүнгүй байж чадна, таныг биш юмаа гэхэд дүү бид хоёрыг аав бодоогүй ш дээ гэж хэлдийн байна. Хүүхдээсээ хүртэл ийм үг сонсох гэж. Зүв зүгээр байсан амьдрал ийм дээрээ тулчих гэж хэн санах билээ. Дөнгөж амьдрал зохиож байгаа эсвэл яг ийм амьдралаар чимээгүй амьдарч байгаа хүмүүс байвал ийм дээрээ тулахаас өмнө ядаж эхнэрийгээ нөхрийгөө биш юмаа гэхэд үр хүүхдээ бодож амьдраарай.

28 Comments

  1. Zochin says:

    Al doloon dirtai hoshin zaluu er yanhanuud olon bolj dee,olson yum uur n 1000 Erin chavruu bolson,ottoi altai yanhanuud bdagiin,hun yung durlana,turns n taaruulj oldonoo gej

  2. уурт says:

    Erchuud pisda bolj duuschee

  3. kkk says:

    Salj bolnoo, tehdee muugaa uzuulehgui saihan amdrah heregtei bas BAIR-iig n aval daa. 2 huuhediin  gargasan hun bj, ymar doroi, unjgar ymb dee. Durgui hurchlee. Chamd ih bnaa, 2 huuhdee bodood bairiig n avah heregtei bas muu aav eejdeel zovlon boloh gej yvaa biz. Huts gej heleel bairiig n salga za. Amjilt

  4. kkk says:

    mongolchuud er n hugjih yy…nuguu ouy tolgoin gaigyi tsalintaiguud n ingeed soliorood bhaar yduuhan ydruuhan l yvbal taarah um bna l daa…

  5. suree says:

    amidral ahui heden hvvhdee bodhoor uurhai yawuulhaas argagvi ene amidral ch hetsvvhen l bh yumdaa.hani mine uhaantai geed litgeed suuj bhaas daa bi.

  6. mmm says:

    салдаг чинь зөв байна. харин нэг л буруу юм хийж. чи тэрнээс байрыг нь авах л хэрэгтэй байж дээ. өөрөө ашиглаад өөрөө амьдрахгүй юмаа гэхэд авах ёстой байж. одоогийн арчаагүй эрчүүд бараг үр хүүхдээ өнчрүүлэхдээ зовоогүй байж бараг байрыг нь булаалцалдвал их зовох байх шүү. дутаад авч байгаа биш зориуд авах ёстой байсан юм. тэр үр хүүхэд хань ижлийнхээ бүх л насных нь амьдралаар тоглочихоод зүгээр ингээд өнгөрөх харамсалтай байна.

  7. kkk says:

    hol ajildag ni baitugai hajuudaa bailgasaar baigaad nohroo aldchihdag boltson tsag shuu dee. hunii amidral ger bul ehner huuhdiig ni hundeldeggui huuhnuud ch ih bolchij, medseer baij yvaldana. tegeed ter busarmag yvdlaa hairtai gedeg ugeer daldaldag. ehner huuhedtei mortloo l iluu harj biluu dolooh sonirholtoi erchuud ch yasan ih yum. odoo iim baigaa niigem bidnii ur huuhduudiin uyed saijrah boluu ur huuhduudiin mini daraa uye yah bol gehees l yas havtalzah yum. neg etsgiin neeh olon huuhduud biye biyniigee tanihgui, unen zavharsan yum bolohnee l gej bodohiin. tegeed mongol dotroo ingej zavaardgaa medehgui gadaad huntei suusan negniigee ugiin muuhaigaar helne ene erchuudiin ihenh ni. oorsdoo gadaad huuhnetei neg untsanaa bayar bahdal bolgood yrina. zahidliin ezend:  uragshaa temuulj amidraarai. zahidlaas chini harahad huuhduudee aavaas ni salgachihsandaa haramsah setgel torood l bvaih shig bna. neg hesegtee tiim bnoo. yah gej salavdaa teseed ongoroochij boloh baisan yumiig gej bodoh uy zondoo gardag yum. Ter bolgond gutraad heregguie. Chinii songolt zov bsan. 

  8. ehnertei erchuud demii shuu says:

    Namaig neg ehnertei er erguuleed minii goyiig gaihaad baidag. Suuldee bi za bi chamair neg harmaar baina gej duudaj iruuleed iereheer bi end tend baina gej baahan tooruulj baigaad tsaraig ni harav aa tegeed bi hamgiig unetei gazar tsaind oryo gesen chin ter harin hymd gazar luu zaagaad tegeed bi teruund chamaig 2 tsag huleelee odoo huuhed mini huleej baigaa tul harihgui bol bolohgui geed za ih bayrlalaa geed yavuulsan. Us gezgee sagsailgaad zoriud muuhai haragdah gej ochood. TEgeed ternees hoish nogooh chin gai tarij sms bichihee boliod bas uulzay gehee bolison shuu. 

  9. Er xyn says:

    xe xe zaaval salj ene ter syrjignex xereg uyn?????????????? Uxaantai amidar l daaa xen xen dee xal balgyi daraagiin noxroo oltol zugaalj+showdaj+sex xiij+jijigxen tataas avch= noxor tani ooroo zalxaj yavna biz deee…………Tevcheer===== tevcheer

  10. Hi says:

    Hi? Bi ene ugen d l ”Эхнэрийгээ нөхрийгөө биш юмаа гэхэд үр хүүхдээ бодож амьдраарай” itegedeg yum yadaj etseg ehuud ur huuhdee geh setgel baigaasai…

  11. Hooson am shaldan guya .... says:

    Deer hunii helsen zuv shuu !!! Hooson am shaldan guya l salsan bna shdee … Buh yumiig ni av !!!! Umssun huvtsastai ni l uldee !!!!! Gants biye baina gedeg hetsuu, gehdee mungu baival arail l Baga zovii shuu … 

    Chi uug ni salahgui novshroh baisiimdaa … Odoo tegeed nuguu huuhenteigee suugaad  anar saihan daa jargaj dee !!!!

    Dahiad shuuhed !!! Hong Kong Singapore yavj saihan shopping hii , huuhduuddee heden sar Kurs ch hamaagui surgaa … 

    Daraa ni yasnaa bicheerei , amjilt ;))) 

    Bi nuhurtuu heldeg , huurah yum Bol Naad booviig chin tasdaad , yu ch ugui huuguud gargana shuu gedeg hehehe . Ugaasaa buh ed hurungu minii ner deer baidag , tegej ch davaruulj darluulahgui shuu …. Manai Hun gehdee ih zuulun mash sain nadtai 24/7/365 baidag blhroo huuran ymarch bolomj nuhtsul bhgui , gehdee haayaa haayaa jaahan medreleer ni togloh zugeer shde ;)) 

  12. oogii says:

    boljee salsan ni deer .emegtei hun chin ihemseg bardam hezeech ch hund muugaa uzuulj bolhgui sehuun bh eostoi, ter muu novshiin nohriig yu ch gui hooson bolgochivol bur l sain boloh baisiin

  13. zochin12 says:

    Чи дахиад шүүхэд орон байрыг чинь 4 хувааж зараад 1 хэсэг мөнгийг нь салсан нөхөрт 3 хэсгийг нь хүүхэд нарт өгдөг юм

    Тэр байранд битгий амьдар гэхдээ тэрмуу завхай амьтан зэвүүн тогооч 2т ч битгий өг.

    Шүүхээр өөрөөр нь заруулчих. Арай л хямд зардаг юм гэхдээ яадын.

    Заруулсны дараа байрныхаа мөнгөний 75 хувийг аваад.2 хүүхэдтэйгээ хонконг яв

    Хүүхдүүдээ тэр мөнгөөр англи хэлний сайн сургалтанд суулгаж хэлтэй болго.

    Тэр муу юмнаас мөнгө байр авахгүй гээд хоосонбардам үлдсэнээс хоосруулаад 2 хүүхэддээ хэлний үнэтэй сургалтанд суулга.

    Имэйл үлдээьэл их сайн хүн чанартай хуульч хүүхний утсыг өгөе

  14. хэхэ says:

    Нөгөө хүүхэн нь тогооч юм бол хоол сайн хийдэг юм байна. Нөхрийн чинь ходоодыг хоолоор хуураад авчиж дээ.

  15. Er hun says:

    Ganbaa unen shuu. Yag yas yuman der ehneruud oorsdoo l nohruudee tiim iim ajil hii, ter ch tegj ene ch ingej mongo olj bna gej ih tulhdeg. garah ur dagavariig n medser baij. Manai ehner ch gsen bi huuhdee haraad suuj baiya chi tiim iim ajil hii gej haaya heldeg. Minii zarim neg naizuud ch yavzgaasan. Neg l ih mongo hiij bgaa nertei ireheeree uuj idej arhidsan humuus l bdagshde. 
    Minii gants sanaa zovdog yum bol huuhed. Huuhed buruu zamar budaa teevel minii tegj ih ger buleesee hol baij heden haltar tsaas hiisenj yala baisan j yala gej boddog. 

  16. ganbaa says:

    Нэг л их мөнгө хөөсөн амьдралтай болчихсон байх юм манайхан. Үнэндээ аз жаргалтай амьдрахад нэг их мөнгө хэрэггүй шүү дээ. Нэг хэсэг солонгос гэж гүйсэн,  одоо уул уурхай. Бие холдвол сэтгэл холдог гэдгийг харин хэн нь анзаарсангүй.

  17. saruul says:

     Neg l um unshihaar mongoloor duuren l iim amidral baidag boltoi um.Ug ni emegtei hun bolgon dor doroo hunii amidral,hunii er nuhurt nuur uguhgui baigaad baival neg ih ulaan tsagaandaa garmaargui l umdaa gej bodogdoh um.Gehdee emegtei hun bolgon tiim bish bugs buurunduu zahiragdchihdag bolohoor yahavdee.Bas neg um ajiglagdsan ni manai neg naiz huuuhenii nuhur ni nileed heden jiliin umnu nas barsan ter huuhen neg gazar hurgan darga geed l yavaad baidag bailaa.Bi hol amidardag bolohoor neteer uulzaj yariltsahaar neg tiim ihemseg ch um shig,buduuleg ch um shig zan gargaad.Bi bodohdoo gadagshaa garch um uzej nud tailaasai l gej helmeer boldog bailaa.gehdee uy gej tegj helehev.Getel neg l udur  nuguu 5jil amidarsan suuliin nuhriinh ni / bi bol boyfriend ni gej heldeg/ ehner ni NUHRUU AVII geed orood irsen geseen.Tegeed bi uy heleh geed baina geheer zarim busguichuud uuriinhee teneg-mulguugaa medehgui ih deeguur zantai,tegeed hund ashigluuldag um bolov uu gej bodogdson shuu dee. Tegeed nuguuhiinh ni ehner ni 5jil nad ruu tsalingaa zuusun hohi chini gej heleed nuhr ni ergej haralgui dagaad yavsan gesen shuu dee.Ternees hoish 2 jil bolloo bur suraggui gesen.Etsestee ene hunii l shiidver buruu baisan shuu dee.Heniig ch medehgui huleej avaad l.Alban esnii ehner ni boloogui bj nuhur nuhur geed l…..

  18. агий says:

    Minii amidral bas l нэг ийм байдалтай болчихоод яах ч учраа олохгуй юм.биднийг холбож байгаа ганц зуйл охин минь л болоод байна.угаасаа оюутолгойгоос болж олон гэр бул салж бна.манай нохор их хондий болчихсон.нэг л их эр эмгуй найзтай хuн.би тэрэнд итгэхээ больсон.энэ байдлаараа удахгуй салах байх…

  19. sara says:

    Salaad  saihan amidraad vzvvleed uguh hergtei.

  20. Anar says:

    ter xvvxen l muu bn da bvsgvi min chamd amjilt

  21. GegeenCom says:

    Haramsaltai sanagdlaa. Em hun hoyor gurvan tald amidarval huuhdiin eceg todroh asuudal l yum da ternees bolq yum bhgui bololtoi. 21 aimagt 2 baitugai nuhur av hor shar chini hurvel kk

  22. mn says:

    nowshiin erchuudiig yah we.suuy gj guij bhda ymar ymnud bdg bilee.uhej hatan gerin uudend heden odroor mashinda honoj onjin guina busdas haramlaj neg l ih superman shg buh zuild tuslad l nudnes chn heze ch nulims unagahgui geched yg awch sugad jil garan bolj bhd bi barag l odor bur uilj bn do.archad ch ogdogui deres ni bi mash ih gantsardaj bn.

  23. Яанаа says:

    Сал сал. 

  24. Зочин says:

    Манай нөхөр бас уурхайд ажиллаж эхлээд л зан нь хувирчихсан. Бас л цаанаа ийм байх гэж боддог. Сүүлийн 4 жил тарчилж амьдарч байна даа. Салах дээрээ л тулах байх. Цаашид тэвчих хэцүү юм. Та ч намайг бодвол 8 жил тэвчсийн байна. Би яахаа мэдэхгүй байна өө. Урьд нь уурхайд биш өөр газар ажилладаг байхад нь амьдрал маань ийм байгаагүй. Тэндээ нэг инженер хүүхэнтэй л цуг байдаг сурагтай. 

  25. uztu says:

    salsan zov. huuhdiin chini helsen ug l aihtar blaa. huuhdiig hurtel iim bolgochih gej

  26. emma says:

    chinii tumen zuvuu, salsan chini gartsaagui zuv, odoo ter huuhen ni bas salaad ter telee hurga shig novsh gantsaaraa uldvel ug ni hamgiin zuv zuil ter baigaam daa. setgeliin sharh yah vee, 3 sar bolood l edgedeg gej shinjleh uhaanaar notolson gesen. hamgiin zevuun ni ajliinh ni muusain adilhan zavharsan umnuud ternii zuv gej bainuu, erchuud iim l baidag heviin uzegdel genuu, bitgii huts gej heleerei. esregeeree, hervee chamaig nuhruu araar tavisan bol chinii zuv shd, baikh shd, ter emegtei argagui shd geh baisan uu, hezee ch ugui, chamaig gazar door ortol chini muulj, yanhan banzalaar ni duudna. iimees, tedend salaavch uguud salsan chini gants bolj, chi huuhduudee gantsaaraa usguchinuu, 2 saikhan ur chini chamd hani bolno, ter er medeej ter 2 dahi ehnereesee bitgii salaach gej bas l uilj unjij, archaaga aldaj uglen guij baigaa, tegeheer chi iim umand bitgii huurt, erchuudiig sain hashraah heregtei, chamd bayar hurgeye! chi alzahgui ee! etssiin etsest ternii uuriinh ni hiisen ajil. minii huvid bas gants durgui hurgej baigaa zuil ni erchuud neeg ih ingeh yostoy um shig yarij ayaglaj baigaa ni unen zevuun, ugui l baihgui yu. 

  27. Quiz says:

    Hmm yamar ch yalgaa alga l yum bainadoo salsan ch ter salaagui ch ter. Yag l niseh yavahdaa urduur yavahuu hoiguur yavahuu l gedeg bolson baina. Kk

  28. Яанаа says:

    Нөхөр чинь уурхайд ажилдаг юм байна тэ. Уурхайд ажилдаг хүмүүс угаасаа тийм л байгаа доо. энд эхнэрүүд нь гэнэн тэнэгээр хүлээгээд л

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.