Хүн бүр хүүхэдтэй болох ёстой юм уу…

Group-children-01

Амьдралын утга учир юу вэ гэхээр ихэнх хүмүүс үр хүүхэдтэй, сайхан гэр бүлтэй болох гэж хэлдэг. Ялангуяа эмэгтэйчүүд бол бүр ч их. Эмэгтэй хүний аз жаргал нь гэр бүл төвтэй байдаг бололтой.

Гэхдээ миний хувьд бол яг ч тийм байдаггүй. Зүгээр л үр удмаа үлдээгээд явах юм бол заавал оюун ухаант хүн болж төрөх шаардлага юу байна? Зүгээр ямар ч хамаагүй амьтан болж төрж болох л байсан. Би амьдралаа өөр зүйлд зориулмаар байна. Тэртэй тэргүй хүүхэд гаргаж хүн төрөлхтөний залгамж халааг үргэлжүүлэх хүмүүс өчнөөн байна гэж боддог. Миний энэ бодлыг хүмүүс сонсохоороо эвэртэй туулай үзсэн юм шиг айж гайхаж өөрчлөх гэж оролддог юм ер нь. Өөрсөдийнхөө нийгмийн ёсноос гажих нь гэж айдаг юм болов уу даа.

Мартаснаас би 24-тэй эрэгтэй. Эхнэртэй. Эхнэртэй болохын тухайд би гэр бүл гэдэг ойлголтыг нэг их заавал байх ёстой гэж үздэг болохыг мөрөөддөг биш боловч яалт ч үгүй хайртай болсон тул эхнэртэй болсон хэрэг. Хайртай хүнтэйгээ дандаа хамт байх арга гэр бүл болохоос өөр юу байлтай билээ.

Эхнэртээ хайртай дандаа хамт байхыг хүсдэг /заримдаа ганцаараа байх цаг ч гэсэн хэрэгтэй байдаг л даа/ тийм л залуу.

Сүүлийн үед харин манай гэр бүлд нэг зөрчил бий болоод байна аа. Эхнэр хүүхэдтэй болоё гээд шавдуулаад, би хүлээж байя, дараа гээд л. Сүүлийн үед гэж бараг энэ яриа жил гаруй болж байна л даа. Тэгээд би өчигдөр эхнэртээ “хүн бүхэн хүүхэдтэй болох ёстой, тэгж байж жаргалтай болдог гэж хэн хэлээдэхэвээ? амьдралд өөр юм байдаггүй юм уу” гээд хэлчихсэн. Арай хатуу хөтүү хэлсэн л байх.

Би хүүхэдтэй жаргалтай хосуудыг үгүйсгэж байгаа юм биш шүү. Хүн бүрийн аз жаргалын хэмжүүр өөр байдаг байх. Минийх л өөр юм шиг байна. Тэгээд ядаж 30 гарж байж болдог юм уу гэхээр манай хүн тэр хүртэл хажууд тогтохгүй байх гэж бодоод байгаа. Тэгж удаан ч хүлээхээргүй хүн.

Тэгэхээр надад 2 сонголт гарч ирж байх шиг байна. Өөрийн үзэлээ таягдан хаяад хүүхэдтэй болж хайр дурлалаа авч үлдэх, эсвэл өөрийн дотоод хүнээ үргэлжлүүлэн тэжээж амьдрах. Тэгээд та бүхнээс алийг нь сонгох вэ? гэж асуувал хүүхэдтэй бол чи аз жаргалаар бялхаж бүгдийг мартана гэж хэлэхийг мэдэж байна л даа. Тэгэхээр ийм асуулт асуухаа байя. Би зүгээр л дотор байгаа зүйлээ хүмүүстэй хуваалцахыг хүссэн байх нь. Хадгалаад байвал ямар ч бөглүү бодол хүнийг бөглөж орхидог шүү дээ.

Өө мартаснаас намайг хүүхэдтэй болохгүй юу хийх гээд байдаг юм гэж бодож байгаа байх. Би лам болохыг хүсдэг юм. Ганданд ном уншдаг арилжааны лам биш, жинхэнэ буддын гүн ухаан судладаг нэг тийм. Одоогоороо ч буддын сургааль судладаг, уншиж сонирхдог /гэхдээ гэгээрсэн амьтан биш л дээ, адилхан л архи, тамхи хэрэглэдэг/. Тэгээд л ийм замаар явах бол амьтаны зөн совингоосоо салах хэрэгтэй юм болов уу гээд хүүхэдтэй болохгүй гэж бодсон хэрэг.

Бичгийн хүн биш болохоор ойлгомжгүй дээр дээрээс нь давхцуулсан зүйл их байгаа байх. Түүнийг уншигчид маань уучлана биз. Ямартай ч миний бөглөрөлд анхаарал хандуулж хуваалцаж буй та нарт баярлалаа…

43 Comments

  1. Hhhh says:

    Huuhedtei boloh albagvi bhaa. Gehdee iim amidraliig husch baigaa bol ehneree erthen yavuulsan n deer bhoo. Naad hun chin bas hussenee avah erhtei shuu dee. Tegeed er n gerlelt gedeg zuild chin zaaval huuhed bagtdag yumshdee. Huuhed husehgvi baival gants biy hunii amidralaar busadtai zovhon uyrhej l unguruuh heregtei baih daa, hun er n gerleh ch bas albagvishde

  2. Жирийн бүсгүй гоё бичжээ says:

    Хүүхэд бол аз жаргал, амьдралын утга учир, орчлонгийн нар!

  3. xxxx says:

    Sal sal yadaj busdiig zoboohoo boli ooriigoo l oilgood yab 

  4. эмэгтэй says:

    Ер нь энэ сайтад лам болон лам болох гэж хүсдэг хүмүүс орохгүй байвал яасын. Нэр нь хүртэл сех гэж байхад. Нэг их гэгээрлийн тухай ярьсан хүмүүс

  5. эмэгтэй says:

    Лам болох болохоор хүүхэдтэй болохыг хүсдэггүй юм бол яах гэж хүний охин үрийг авч сууж амьдын тамд унагаж байгаан. Гэр бүл болоод 2 жил болсон мөртлөө хүүхэдгүй байгаа бол эмэгтэйг нь л хүмүүс ад шоо үзэж үргүй, нойтон сормуустай амьтны бараа харах хувьгүй, хар дотортой гэж хэлээд эхэлдгийг мэддэггүй мал уу. Тэгээд тэр үгийг хэн хамгийн түрүүнд хамгийн их хэлдэг гээч. Нөхрийнх нь ээж аав, ах дүү нар нь. Тийм байхад хэдэн жилээр хойшлууллаа ч гэх шиг. Үнэхээр хүүхэдтэй болохыг хүсэхгүй бол эртхэн салж эхнэхээ аз жаргалтай амьдрал зохиоход нь зай тавиад лам бол, үгүй бол өөрийнхөө ах дүү хамаатан саднуудда би хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа юм шүү, эхнэр маань буруугүй шүү гэдгийг дахин дахин хэлж ойлгуул. Мундаг лам гарч ирэх нь. Монголд эхнэр хүүхэдгүй лам гэж бараг байдаггүй ш дэ. Тэр шашны тэгүүн гээд байгаа нөхөр ч 2 хүүхэдтэй, тэднийгээ бусдаас нуудаг гэж сонсож байсын байна.

  6. Busgui says:

    Oorteigoo ijil yortontsiig uzeh uzeltei hun olj suugaarai.Ta 2 oor uzeltei yum baina.Bi bas chamtai ijil uzeltei tegeed yatgalgand orsoor baigaad naiz zaluugaasaa 2 huuhedtei bolson.Getel daraa n zugeer l namaig hezee ch oor hunruu yavuulahgui bolgoh gej huuhed garguulsan gej helsen.Harin ooroo huuchin ehner bid 2iin hoorond guij ooroo ch huuhdee hairladaggui.Bi odooo 2 huuhedtei 1eriin 2huuhedtei gants biye eej bolson.2huuhdee bodood oorinhootoo ch amidarch chadahgui.Zugeer l naad huuhneesee sal.Oorteigee ijil bodoltoi esvel chamaig huleen zovshooroh hunteigee suu.

  7. tj says:

    Mash zow bi ch gesen tgj boddog uul ni hvnii neg nasnii amidral chin hooson zvils ene buugaad mordoh gazar bid gegeereliig oloh uchirtai shvvde yalanguya choloo uchral bvrdsen ene sain hvnii torliig tvr zuuriin holboond zoriulan ongorooh hairan bha gehde hvn hvnii bodol oor gej helsen shig chi herwee uriin zow gej bodoj bgaa zamiig songowol tvvniihee etssiig vzeerei

  8. kkk says:

    Huuhed gedeg mah ih hariutslaga, osgoj humuujilj chadahgui bj huuhed gargasnaas gargaagui bsan n deer bhoo. Bas ih oroitoj huuhed gargah demii ymoo. Hogshin eh etsegtei bh deer n hodoonii humuus buurch hetsuu.

  9. kkk says:

    Gylbaa zov heljee. Bas Mongol humuus unheer oroitloo, huuhed garga eng teg geh ymaa. Tegeel kookon 20, 21 tei huuhduudiig huntei suu gej suulgaal 30 hurvel hench toohoo bolidog l gene. Yaanaa mongol humuusiin setgeh, bodoh yrih yaagaad iim bdag ym boloo. Bi ch Evropid udaan bsan bolhoor unendee ene amdraliin oilgohgui ymaa. Buts yvdag ch ymuu daa, ene neg negnee daramtalj, hunees avah gesen, hen negniigee tejeelgeh gesen zantain er evlerehgui ymaa.

  10. sainaa says:

    bi law demjij bna. Ali ert 25 tai bj 3 huuhedtei. Minii amidral yu ni ch medegdehgui aimar muuhai bna. Huuhed huurhun l duu.Gehdee l emegtei hun yalanguya hun gedgee mederch chadahgui gurwan huuhdiinhee tuluu mal shig l zutgej bna. Huuhedgui erh chuluutei shuwuu nart ataarhah yumdaa

  11. baldan says:

    buddha-n shashiniig undeslegch buddha hurtel uuruu huuhedtei baisan bizde…

  12. Zochin says:

    End zahia yavuulsan n humuusiin setgegdel sanaliig sonsoh gesen biz. Hun bolgon uursdiin sanalaa l helj. Anhnaasaa gegeerliin muruur hutagt huvilgaad shig yavsan bol ur huuhed gelgui ene nasnii ene bieeree l ue udmaa duusgaj bolno l doo. Chinii huvid ehnertei egliin amidralaar yavj baij ur udam hereggui gej baigaa n evgui l yumdaa

  13. Zahidliin ezniig medjij baina says:

    Zahidliin eznii emegtei huvilbar bainoo. Gehdee ontslog n huntei untaj uzeegui, gelenmaa bolohod yag hedheen huruu dutuu baina. Huuhdee muu humuujuulj, ternese bolj huuhedgui hunees hed dahin zowj amidarch bgaa jishee olon bn. Ene delhiid hangalttai olon huuhed hussen hun bhad huuhed husehgu hun bj yaj bolohgui gj. Bi l gehed ooriin etseg ehee l sain asarch saihan amidruulna gj boddog.

  14. трр says:

    эрэгтэй хүн яагаад секс хүсдэг вэ гэдэг шиг эмэгтэй хүн хүүхэдтэй болохыг хүсдэг. ойлгож ядаад эхнэрээ гомдоож яахнав дээ. чи хүүхэд хүсэхгүй байгаа бол секс хүсэхээ боль. боовоо тасдаад лам бол, эсвэл үрийн сувгаа боолго. амархан шдээ. хүүхэд хүсэхгүй байна. мал байсан бол шууд засаад хаячихна. чи өөрийгөө засчихгүй юу. чиний үр удмаар дэлхий дутахгүй байлгүй дээ.

  15. Mongol zaluu says:

    Ugaasaa huuhedtei bolohgui bgaa chini zuv bn. Uchir ni chi huuhedtei bolohod belen bish bn. Hedhen jiliin daraa ene bichsenee uguisgeed yavj bn gedeg itgeltei bn AMJILT

  16. qeryu says:

    Burhanlag  boloh  geser huuhed ni  oroitood nasnii  etsect ulaan  tsurav  hvvhedtei oligtoi  bosson  amidral gui  zalhuu neg  ih  hudlaa yarisan  amitan l  baih biz hiij  buteej  giiguulsen  zuilgui

  17. жулия says:

    тэгээд наад бурханы номоо сайн судлаач. Магад гарах сэтгэлийг чи ойлгож ухаарч чадвал наад охиндоо яагаад дурласан юм бол ер нь дурлал гэдгийг учрыг ойлгох байлаа.Одоогоор чи бол “Би”-ийг хэт төвчлон бодож өөрөө өөрийгөө л бодсон байна.өөр хүний амар амгалангийн талаар за байг гэхэд найз охиныхоо амар амгалангийн талаар бодож үзсэн үү.Хоосон чанарыг ихэд ойлгох аваас хэн нэгэнд шунан дурлахгүй мөн бурханд ч шунан дурлахгүй бодь сэтгэлийг үүсгэдэг юм.

  18. zahidliin ezen says:

    ta nariin dund 25 26tai emegteichuudiig huntei suu, huuhedtei bol, nas chin yavlaa gj yaridag humuus baival bolioroi tegehe. guij bn
    25 26 geh met chin zaluu nas shde. amidralaa ooriinho zam moriig todorhoil duusagu nas

  19. zahidliin ezen says:

    bi ih hulchgar hun l dee. tiimdee ch ehneree aldahaasaa aigaad huuhedtei bolohoor bolloo. ghde yariltsaad yadaj 2 jiliin daraa gj hoishluulsan.
    ajiglaad bhad humuus ih buduuleg yum a. uulzsan humuus ni manai ehneriig chi huuhedtei bolooch, hezee huuhedtei bolohjina, nas chin yavlaa geed l. arai l or honjil zaahgu yum. ger buluuded bas yariltsan tolovlosn yum bdag gdgiig bodoltsdoggui yum bh daa.

  20. xxxx says:

    Хүн ер нь ухаанаараа л амьдралаа авч явдаг байх. Ухаан нь хүрэхгүй гээд байвал зүрхээ дагадаг байх. Зүрхээ (зөн совингоо) сонсож чадаагүй нь биеийнхээ хэрэгцээгээ л (сексийн хэрэгцээгээ) хангаж амьдардаг. Энд хэн нэгнээс асуугаад ч юм уу бусдад таалагдаж амьдрах гээд хэрэггүй дээ. Толгойгоо ашиглаад амьдар, эсвэл сэтгэлээ дага үгүй бол өөрийгөө борлуулаад л яв гэмээр байна даа. Энэ бол чиний л амьдрал

  21. zaluu says:

    huuhedtei bolohgui baisan chin deeree, huuhed turvul chi aminchhan zantai yum chin huuhed zovooh baih.

    Bas uuriinbodol uurtuu zuv tal ch bii baih. Tegeheer ehneree huuhedtei boloh bolomj olgood, uur hu ruu yavuulsan ni deer, erthen unenee hel. chi huuhedtei bolohgui baih erhtei, ter busgui bas huuhedtei boloh erhtei. chi uuriinhuu erhiig ih sain medeed, uuriin erheeree busdiin bolomjiig/ erhiig haah gej oroldood baih shig.

    Chi hariutslaga huleeh durgui baihoo, bas er hun sonirhdog ch baij magad. Tegeed terniigee end helj chadahgui baih shg bna, bas chi uneheer jinhene lam bolohiig husdeg bol yagaad ARHI/ TAMHINAASAA ehelj bolohgui gej, yagaad huuhdiin asuudliig urd ni taviad bna???

  22. GegeenCom says:

    Mongold hugshdiin asramj tetgemj tetgevriin asuudal ih hetsuu bga. Nas deer garsan bol yaduu hurungugui utulj ur huuhdiin gart ordog bsnaas bolood ingej urguj astuulah yum yarigddag bolson bh. Odoo hurungutnii niigemd hurungutei utulj husseneeree utul nasaa tuulah bolomj uusch bga cagt zaaval ur huuheddee daraa bolq uurneesee nisehed n tusalj demneh bolomjtoi bolj bga bh.

  23. haha says:

    Hugshirsun hoinoo asruulah zorilgoor ur huuhedtei boldog bol huuhedtei boloh hereggui sh dee.

  24. nuutshan says:

    Ganaa, gyalbaa 2toi mash ih sanaa niilj bn. Unendee mongold ooriin gsn bodoltoi bh mash hetsuu. Olon niitiin sanaltai niitsehgui, zohitsohgui bol shuud l buruu shaana. Oorsdiin bodloo tulgana,zanalhiilne hehe.
    Huuhed gdg chn buhel buten 1 ertonts. Tedniig hundelj oorsdiinh n uzel bodliig sonsoj ogch bh heregtei. Zarim etseg ehchuudash buduuleg bdag. huuhdee zaaval ooriinhooroo blgah gj chichirdeg. Ingesneeree huuhdee ayulaas avarch bn gj oorsdoo setgedeg. Uneheer tm bdag uu gvl bas ugui umaa. Bi law gadaad amidrah hugatsaandaa jinhene husel ermelzel ooriigoo olj avsan. Huuhdee hairaar dutashgui haluun engertee naaj osgodog mgl ardiin mn ulalmjlal uneheer zov. Gehdee huuhdee uurneesee niseh nas n ireheer tavij yavuulj chaddag bh heregtei. Setgeleeree uyaad blgui. Etsest n Aaviin biid gazar uz, eejiin biid erdem sur gdg dee.

  25. лам says:

    Өөрийнхөө бодолд үнэнч яв. Харин хажуудах хүндээ бүү тулга. Эхнэр чинь хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол өөр хүнтэй учраад хүүхэдтэй болж болно шдээ. Заавал чамтай байх албатай биш. Чиний хүсэл сонирхлыг хүндэтгээд өөрийн сонирхлоо дагаад явж болно.

  26. mgl says:

    gyalbaa ih saihan heljee.yr ni bol unenshdee ooriin bodol oortoo zov.hun hunii amidarlaas taashaal avh medremj uur uur shuu dee.

  27. Saran says:

    Ganaa ih zuv bichsen bn bayrlalaa 

  28. Saran says:

    Hi ene udriin mend,Zaluu mini uuriin bodol uurtuu zuv gej

  29. Otgon says:

    Huuhedtei boloh amarhan,Harin huuhdee usguh humuujuuleh ,etseg eh baih
    Undur hariutslaga sh de,Zarim humuusiig harahad uursduu hun boloogui baij 
    Huuhed gargachaad etseg eh ah duudee tuvug bolj bga Zunduu l Humuus bn sh de

  30. liv says:

    Bi bas huuhedtei bolohiig husdeggui. Harin hoorhon huu, ohin orgoj avaad buhnee zoriulna gej boddog. Ah, Egch Nar mini namaig heneesch hamaagui huuhedtei bolchih ah Egch Ni Osgood ogno geed minii toloo helej baigaach gesen torson ah egchee bi ooroo toruuleeguich hoorhon 2 orgoj absan urtei bolvoor baina gej daanch helej chadahgui yum daa.

  31. Uvug deedsiin chin gen chamaar tasrah yum bna daa

  32. Ганаа says:

    Үртэй хүн болгон аз жаргалтай байдаггүй. Ихэнх хүмүүс бусдыгаа өөр шигээ байлгах гэдэг. Тэдэнтэй санал зөрвөл чи тэнэг, эргүү за тэгээд хэлэх хэлэхгүйгээр нэрлэгдэнэ. За тэгээд орчин үеийн хүүхдүүдийн эцэг эхээ нэг их харж гийгүүлэх нь юу л бол. Хүмүүс дандаа л өөрснийгөө бодох юм. Хүүхэдтэй болохын ганц зорилго нь насны эцэст өөрснийгөө асруулах байдаг юмуу? Насны эцэст зовно ч гэх шиг сонин юм хэлэх юм. Чи заавал бусадтай адил байх албагүй. Юу хүссэнээ хий. Дараа нь харамсахгүйгээр өөрийнхөөрөө амьдар. Буддын шашныг судална гэдэг үнэхээр зөв байна. Амжилт хүсье.

  33. sara says:

    Tsag n boloogvi um bailgvi.eoropt bol 55tai hvniig aawaa gd4,5nastai hvvhdvvd dyydaad yawhr gaihdg bj blee.chi ert oroi n uy gehs hvvhdtei bolson bol hamaagvi shde.yamar emgtei hvn shig oroitño gj bh bish.

  34. Ааш муут says:

    Vpтэй хvн нохой шиг унтаж. Хаан шиг vxдэг. Vpгvй хvн хаан шиг унтаж нохой шиг vxдэг гэж ккккк. Насны бегсенд хэцvvдэх баагий байна даа чи. Эхнэр чинь даанч чамаас тvpvvлж зовох нь дээ зайлуул. 

  35. Ha ha says:

    Huuhedtei boloh setgel zuin beltgelgui bol hereggui. Zaaval albagui.

  36. gyalbaa says:

    Бүх хүн өөр шүү дээ. Монголчууд л гэхээр би тэгж бодож байна чи над шиг бодохгүй бол аз жаргалгүй гэсэн үг гэсэн хачин бодлоо тулгаж өөрөө үнэмшиж байдаг.

    Шинэ технологи зохион бүтээхэд насаа зориулж аз жаргалтай хүмүүс ч байна.

    Гайхамшигт тереза эх жишээ нь хүүхэдгүй байсан. Энэ хүн дэлхийн өвчин зовлонтой халдварт өвчин дэгдсэн газарт ажиллаж хүмүүсийг асардаг гайхамшигт хүн бхйсан энэ хүн бас харанхуй тэнгэртэй мэт амьдарсаар өнгөрсөн үү тэ.

    Далай лам хүүхэдгүй та нарынхаар зовлонт харанхуйд байгаа юу.

    Монголчууд нэг сонин зантай зөвхөн өөрийнхөө хүүхдийг л хайрладаг хөөрхөн гэж боддог.

    Өөр олон хөөрхөн нялх амьтан байхад миний хүүхэд л хамгийн хөөрхөн нь байсан гэж хэлдэг.

    Үнэндээ хүүхэд бүр л хөөрхөн байсаар байхад

    Дэлхийд олон зовсон эмэгтэйд харамгүй сэтгэлээр тусладаг африкт зөвхөн өөрийн мөнгөөр ёургууль нээсэн опра бас хүүхэдгүй шд бас хариуцлагаас зугтаж аз жаргалгүй амьдарч байна уу тэ та нарынхаар.

    Чи юу дуртайгаа л хий. Хүүхэдтэй болонгуутаа уйлсан салсан хүүхдээ орхисон зодсон агсан тавьсан өчнөөн захиа энд байна. Сэтгэлгээний хайрцагт орохгүй чөоөөтэй бай

    Хүн бүхэнд хайраа хүртээх а

  37. No name says:

    Өөх өө!. Тэгээд хүссэнээрээ хүүхэдгүй яваач дээ. Насны эцэст хэн ч тоохгүй хөгшин болчоод үхлээ хүлээгээд хэвтэхдээ ямар тэнэг байснаа ойлгоод хар толгойгоо шаана даа. Лам болж гэгээрнэ ч гэхшиг. Чи лам болж чадахгүй ээ. Амьдралын мөн чанар утга учир ойлгохгүй байж буддын шашин судалдаг ч гэх шиг. Наад охиноосоо эртхэн зайгаа барь. Хүний охин үр бузартуулаад амьдралын үрээд яахав. 

  38. Moogii says:

    Асуудалаас зугтагсадын л нэг. Зугтах ёстой асуудлаасаа зугт. Ирэх ёстойг нь хүлээж ав. Үр удамгүй чи хэн юм? зүгээр л нэг ирээд буцсан мах. Чамайг санахгүй үгүй ярих ч үгүй байна гэдэг сүнс чинь хүртэл мартагдаж мөнхийн мөхөл л гэсэн үг

  39. ... says:

    Emegtei hyn hyyhed hereggyi uuriinhuu bodloor yavna gej baival eniig oilgoj bolno. Neeree ch zaaval hyyhed gargaj ger byl bolj amidrah albagyi, unuuduruuruu amidraad durtai yumaa hiigeed amidarch bolni. Gehdee chinii uuriin gesen bodliin zoliosond hyyhed hyseed baigaa ehner chini zovoj baina shyy dee. Ter hyyhed hysej baigaa bol neg bol chi tyynees salj tyynd uur hyntei suuj hyyhed gargah bolomjiig n gargaj uguh l heregtei

  40. Zochin says:

    Ehnertei yum bol huuhedtei boloh heregtei. Ger bulee ch tuvhnuuleed gegeerel nomiin ajilaa ch hiij bolno shuu dee. Bitgii het tuilshir

  41. Jiriin busgui says:

    Хүүхэд гэдэг жаргалыг хүүхэдтэй болсон, тэр жаргалыг өөрийн биеэр мэдэрсэн хүмүүс л ойлгоно. Тэр дагалдах асуудлууд болох цаг зав, өөртөө тавих анхаарал гэх зэрэг бол хажуугийн асуудал. Энэ аз жаргал бол тэр мэтийг тоохгүй байхаар их жаргал. Харин хүүхэд жаахан томроод ирэхээр хүн  тэр жаргалыг дахин амсахыг хүсдэг. Тиймээс л дахин хүүхэдтэй болдог. Дараа нь хүүхдийнхээ хүүхдээс тэр жаргалыг амсдаг. Үр ач олон болох тусам дахин дахин мэдэрч байдаг зүйл. Тиймээс би хүүхэддээ хэзээ ч Чамайг би төрүүлсэн, чиний төлөө би ийм тийм зүйлээ золиосолж, хамаг цагаа зориулж, бүхнийг хийсэн гэж хэлэхгүй гэж боддог. Тэр хүүхдээс олж авч буй тэр жаргалтай мэдрэмжийн төлөө би тэр бүх цаг зав, бүх зүйлээ зориулан амьдарч байгаа. Хүүхэд миний өгч байгаагаас илүүг надад өгч байгаа бөгөөд би өөрөө дуртайдаа түүнд бүхнээ зориулж байгаа. Үүнд тэр хүүхэд ямар ч буруугүй. Энэ бол хууль. Амьдралын хууль. Хүүхдийн өгч байгаа жаргалтай мэдрэмжийн дэргэд түүнд зориулж буй бүхэн юу ч биш. Амьдралаас миний ойлгосон олон зүйлийн нэг нь энэ. Хэрэв хүүхэд минь байхгүй байсан бол тэр хүүхдийг танихгүй амьдарсан бол амьдрал үргэлжилэх л байсан байх. Гэвч тэр их жаргалыг мэдрэлгүй өдөр тутмын жирийн амьдралаар амьдарсаар дуусах байсан гэж бодохоор харамсалтай. Зарим хүнийг юундаа ийм олон хүүхэдтэй болдог байна аа гэх хүмүүс байдаг. Тэдний юу мэдэрч байгааг ойлгоогүй хүн л ингэж хэлнэ. Хүүхэдгүйн улмаас салсан гэр бүл олон. Яагаад гэвэл гэр бүлд байх тэр аз жаргал хүүхэдгүй болохоор дутаж байсан учираас л тэр. Хүүхэд бол сэтгэлийг дүүргэж эрч хүчээр тэжээж байдаг бяцхан сахиусан тэнгэрүүд. Тэдэнгүй амьдрал сахиусан тэнгэргүй харанхуй амьдрал гэсэн үг. 

  42. Aagii says:

    Estoi hun hunii l bodol bh da minii l huvid bol ur huuhed l chuhal bi nuhurteigee suuugaad 5 jil bolj urtei bolson ur huuhedgui udahAr suulde amidral utgaguj bolj ehelsen bur nuhur ch chuhal bish huuhed l mash chuhal sanagdsan odoo bol uriinhee tuluu zurh tsohilj amidral utga uchirtai bolj az jargaltai bnda

  43. zochin says:

    saihan yumaa chamtai l suuchih yum san,nad shig boldoltoi bur eregtei hun bas baidag kkkk bi ch bas hairtai zaluugaa avch uldehiin tuld huuhedtei bolson,haramsdaggui l dee gehdee l uuriin gesen tsag narguiu huuhed nuhur ajil geed minii oiriin heden jil uneheer zavgui (uuriin tsag) ungurch bna,harin manai nuhur davaraad 2 dahi huuhed neheed bdag bollloo bi bol shuud l uguui gesen.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.