Өөрийнхөө сэтгэл санааг онгойтол бичих гэсэн юм аа. Сэтгэлээ онгойтол ярьж зөвлөгөө авах эгч дүү байхгүй хүн дэндүү ганцаардах юм. Би 32 настай 2 хүү 1 охины ээж жирийн нэг эмэгтэй. Тийм сайхан царай зүс гээд байх юм байхгүй. Харин сайхан сэтгэл хүн чанар бол надад байдаг гэж өөрийгөө боддог.
Би нөхөртэйгөө амьдраад 12 жил болж байна. Анх нөхрийгөө хараад сайн хүн гэж л хардаг байсан. Танилцаад нэлээн удаж байж би түүндээ охин биеэ өгч бид суухаар болсон. Нөхөр маань надаас хэзээ ч уйчлалт гуйж байгаагүй. Өөрийнх нь буруу ч байсан. Би цагаахан нөгөө асуудлыг нь цаашаа хараад л мартдаг уучилдаг байсан. 1 хоног дуугарахгүй байж уучлалт гуйлгана гэж боддог байсан ч би чаддаггүй. Надад түүнд хэлэх гомдол уур бухимдал байдаг байсан ч бид тэр үед амьдрал хүнд хэцүү үе байсан болохоор би түүнийгээ дарамтлаад яахав дээ гэж бодож тэр бүх гомдол гунигаа зөвхөн дотроо хадгалж шөнөдөө өөрийн эрхгүй чимээгүйхэн нөхөртөө мэдэгдэхгүй нойтон дэртэй түүнийгээ улам зовоогоод яахав дэ энэ миний туулах л ёстой даваа энэ бүгдийн цаана сайхан хайр хүндэтгэл ирэх байх гэж их ч тэвчсэн их ч хүлээсэн. Ер нь охид бүсгүйчүүддээ хэлэхэд
ХҮНЭЭР ХАЙРЛУУЛСАН ЭМЭГТЭЙ ХҮЧТЭЙ
ХҮНИЙГ ХАЙРЛАСАН ЭМЭГТЭЙ СУЛ ДОРОЙ БОЛДОГ ГЭЖ үнэхээр үнэн үг шүү.
Гэтэл үнэндээ түүний намайг гэх сэтгэл үнэхээр өчүүхэн байсан. Миний хажууд бол. Надад сугадуулаад явахаасаа ичдэг хэмжээний тийм л байсан. Би нарийн амьдралаа бичсэнгүй ээ. Хүний сэтгэлийн гомдол гэдэг тэгээд дотроо хадгалдаг над шиг тийм тэнэг хүн цөөхөн байдаг болов уу. Би ч тийм алдаагүй мундаг хүн биш л дээ. Хүнд алдаж гишгэх үе байдаг юм байна лээ. Гэхдээ би нөхрийнхөө боддог шиг удаа дараа сексийн таашаал ч гэх юм уу дурлаад ч гэх юм уу тэгж яваагүй ээ. Миний нөхрөөс илүү зүйл тэр хүнд юу ч байгаагүй ээ. Тэр нэг удаагийн асуудал тэгээд л дууссан. Өөр янз бүрийн хүн байгаагүй ээ.
Гэхдээ манай нөхөр одоог болтол тийм хайр халамжгүй байгаагүй ээ. 2012 онд анх удаа нөхрөөсөө би миний буруу байсан чамдаа хайртай гэдэг үгийг анх л сонссон. Тэр үед би дүүлэн нисэх шиг үнэхээр хэзээ ч мэдэрч байгаагүй тийм сайхан мэдрэмж. Үгээр хэлэхийн аргагүй сайхан үе байсан. Хүлээсэн ийм үе ирдэг байжээ л гэж бодож байсан. Гэтэл энэ үе маань удаан үргэлжилсэнгүй. Бидний хооронд үнэхээр том үл ойлголцох асуудал гарч ирсэн. Одоо ч хэвээрээ. Бүр өмнө нь би хүлээцтэй хэрүүл гаргадаггүй чимээгүй байдаг байсан учраас хэзээ ч тийм хурц хэрүүл маргаан гарч байгаагүй. Одоо бол нөхөр энэ бүх хэрүүлийг гаргаж ирж хэрүүл зодоон орлион бахираан болж байна. Аав ээжийгээ ч тэгж айхтар хэрэлдэж аав ээжийг зодож нүдэж байгаагүй тийм зүйлийг хүмүүсийн ярианаас л сонсдог байсан тийм амьдрал одоо өөрийн бие дээр ирээд байна.
Үнэхээр хэцүү байна. Алцгар янхан гичий үхээд өг зайлаад өг алга болоод өг бузар эм гэх мэт энэ мэтийн үг хэллэг бол нөхрийн хувьд амны уншлага. Тэгээд цохиж зодно. Дээрээс нь өөр хүүхэнтэй унтсан гэж доромжлох энэ бүгд ямар хэцүү гээч. Үнэхээр хэцүү. Үгээр хүнийг алж ч болдог гэдэг үг үнэн шүү. Амиа хорлох гэж хүртэл үзсэн. Тийм амархан үхдэггүй юм байна лээ. Хүчгүй нь хүчтэнийг өмнө үнэхээр мөхөс юм. Эмэгтэй хүний хатан ухаан гэж байдаг гэсэн би яах ёстой вэ? Миний бодож байгаа зүйл 3 хүүхдээ элэг бүтэн эсэн мэнд энэ бүхний ард аваад гарчих юмсан гэж бодох юм. Бурхан дахиад л намайг шалгаж байгаа юм болов уу даа.
Эцэггүй хүүхэд хагас өнчин эхгүй хүүхэд бүтэн өнчин гэдэг муу ч сайн ч хүүхдүүддээ аав ээж 2уул хэрэгтэй гэсэн бодол тээж хорвоогийн маргаашийг хүү охиныхоо буянд үзэж амьдарч байна даа. Надад зөвлөөч. Би нөхөртөө үнэхээр их гомдож байна. Нөгөө яриад байсан хайр нь ердөө л хэл амаар доромжлох зодуур нүдүүр байнгын дарамт стрресс байсан юм уу. Миний хайр бол хэвээрээ хэзээд нөхрөө уучлахад бэлэн тийм л байна. Янхан өвөртлөөд унтсаныг нь хүртэл уучлахад бэлэн тийм агуу байхад манай нөхрийн хайр арай өөр хайр бололтой.
Эсвэл би хүүхдүүдээ бодоод уучлахад бэлэн байна уу мэдэхгүй ээ. Яг энэ чигээрээ амьдрахад надад одоо ямар ч зорилго алга. Миний боддог зүйл одоо ажлаасаа ирэхдээ ууртай ирэх болов уу өнөөдөр 1 хэрүүлгүй байх юмсан яавал уурыг нь хүргэхгүй байх бол гэсэн бөөн түгшүүр. Ингэж явсаар өвдөхгүй газар ч алга. Зүрх ходоод толгой гээд үнэхээр хэцүү юм. Идсэн хоол ч амтгүй ямар ч амттан идсэн амтгүй сонирхолгүй байх юм. Дэлгүүрт ороод сайхан зүйл авья гэхээр үнэхээр сайхан зүйл ч алга. Өмнө дэлгүүрийн юм болгон сайхан дэлгүүр хэсэх бүр сайхан байдаг байж билээ.
26 Comments
Adminaa minii bichsen medeelel ustgaad ogooch. Hymyys iim sanaa bodol unshlaa. Nohor maani olood unshchihaj magadgyi
Chi yah gej nuhuruu araar ni tavisiin ternii chini gor odoo garch bgan.Erchuudiin setgehui emegteichuudees uur uuchilaad ungurduggui.Er huisiin zangaa gargaj eheldeg.Chi bol teneg huuhen bna.Tegeed yah yumbe bi sain hun geed nuhur chini chamd yum helehgui hairlaad yavah yumuu.Ter chini uran zohioldol baidag baih.
Saihan setgel hun chanartaa bish yum. uneheer sul doroi emegtei bna.Hunes asugad zuwlud baih zuil end alga.uunes deer amdral husej l baiwal zuger sal.
Chi uuruu ih teneg ymaa. Tiim bolohoor chin l chamaig deerelheed bgaag medej bna uu?????? Hvvhdvvd chin hvmvvjilee olood avtsan bga doo odoo
hunii amidral ereentei baraantai bh ym daa ech minee ta amid deeree salsan ni deer shu 3 huuhdiig ni nohor deeree orhiod uz erchuud yaj shaldaa buuh boloo
Hmmmm hetsuu ym be yasan sal gj helmeer ym bndaa huuhduuded chn eh aidas tugshuurtei hetsuu bgaa erthen salsan ni deer yaj ingej aij amidarhaw dee salaad ooriigoo oorchil
hun zaaval ingej amidrah yostoi yu? ugui.
Миний бодлоор асуудалтай амьдарлынхаа шалтгааныг хүн өөрөөсөө л хайх хэрэгтэй. Хүнээ зөв таниж чадаагүйдээ, өөрийгөө доромжлуулах боломж олгодогтоо өөр өөртөө л буруу өгөх хэрэгтэй. Хатуу ч гэсэн Жулия-гийн хэлдэг үнэн шүү. Ийм орчинд өссөн хүүхдийн сэтгэхүй асар их гэмтдэг. Хар толбо болж үлдээд насан туршид нь сэтгэлд нь хадгалаастай явдаг. Ер нь амьдралыг эмэгтэй хүний уран ухаанаар л зохицулж явдаг юм байналээ. Тэгээд манай зарим эмэгтэйчүүд нөхөртөө ариун биеээрээ л очсон тэгэхдэ надад яагаад ингэж хандаж байгаа юм бол гээд л гомдоллохын. Ухамсар муутай хүн бол амьдраад ирэхээрээ эвий минь наддаа охин биеэрээ ирсэн юм даа гэж бодохчгүй. Онгон бие, хүүхдийг нь төрүүлж гэхээрээ үнэ цэнэтэй болчихгүй. ҮНЭ ЦЭНЭТЭЙ байх хандлагыг бүсгүйчүүд бид нар өөрсдөө л бүтээнэ. Юуны өмнө өөрийгөө ХАЙРЛАЖ сурдаа бүсгүй минь. Чи бид 2-ын нас чацуу юм байна. Ер нь секс сэтгэл 2 л дутахаар нөхрүүд тэрийгээ нөхөх гээд өөрийн мэдэлгүй илүү хараад билүү долоогоод яваад байдаг. Нөхөр чинь үр хүүхдүүддээ олигтой ханддаггүй бол салсан дээ. Харин зөвхөн өөрт чинь л ингэж ханддаг бол асуудал чамд байна. Болохоосоо болохгүй хүртэл нь яваад үздээ. Юуны өмнө гадаад байдлаа тэс өөр болгоод өөрийгөө эвдээд үз. Тэгээд нөхрөө яаж ч хашгирч, доромжилж байсан тэсээд хүн байна гэж битгий тоо. сайхан инээд алдаад л жаргалтай юм шиг царайлаад бай. Өөрийг нь огт тоохгүй авч хэлэлцэхгүй байхаар эрэгтэй хүн энэ одоо юу болчихов гээд гайхаад эхэлдэг. Тэгээд хаягдах гэж байгаа юм шиг санагдаад ааш араншингаа засаад эхэлдэг юм даа.
би нэг юмыг ойлгодоггүй юм. Муу ч гэсэн эцэг нь хэрэгтэй л гэх юм. Муу эцэг одоо юунд хэрэг болоод байгаа юм бол. Муу эцэг гэр бүлдээ тэр тусмаа хүүхдүүдийн хүмүүжилд асар муу нөлөө учруулахаас биш өөр ямар юмны ач тус байдаг юм болоо.3 хүүхэд чинь муу эцгийнхээ муу зүйлийг харж өсөн хүмүүжээд ирээдүйн бас нэг муу эцэг эхүүд л болох юм байна. Тэгээд чи одоо тэнэг юмуу хайшаа юм. Яасан их аугаа хайр гээч нь ийм байдаг байнаа. Зодуулаад л доромжлуулаад л салахгүй эргүүтээд л яваад байх юм.Ямар ч эрч хүч дайчин хатуу чанар алга шиг байна доо чамд. Дорой гэхэд дэндүү юм даа.Эхлээд наад 3 хүүхдийнхээ тайван амгалан орчинг бүрдүүлж өг чи. Чи тэр зовж доромжлуулах дуртай бөгөөд дасчихсан л юм байдаг юм байгаа биз.Мэргэжлийн гэр бүл болон сэтгэл судлаачид ханд. Аягүй бол нэг хормойгоо чирсэн унжийсан хийморьгүй юм байгаа даа. Өөрийгөө өөрчилж арай өөрөөр сэтгээч
Huhroo huursnii gai l bna da.muu zuil buu hii
Huuhduudee eleg buten edr gd l bas neg ulger! Yas yuman dre salchul mungu bhgui bair bhgui ajil bhgui namg tooh hungui gsn bodol l bga do. Mungu ol l gj heley dee
Yoo uuriiguu yadaj hundleechee uurtuu iim hair nairgui handahiig zuvshuurch bga bol busdaas yum goridohiin ch hereggui. Chi heterhii ih tsag nerv setgelee zoriulaad gariud n yum irne gsn hiimel goridlogo uusgeed uuriiguu hoosruulj erchee aldaj gundaj yavaa hun bn. Uuriiguu zorigjuul tsenegle uur humuusees baga hamaar odoo nuhruu bish uuriigoo l bod tord ungu zus nemeh uurtuu itgeltei boloh yamar l bolomjuud bn temter. Huchirheg bardam huuhnuudiig nuhur baitugai n ingej deerelhej zurheldgui yum huuhduudiig taivan orchind az hargaltai hunii derged usguh n chuhal. Chi huuhduudee alj bn
Uuriiguu garguund n gargasan emegtei baina, chamaig bahi baidagaaraa hormoigoo chireed baij l baidagiig chini medeh uchraas tanai nuhur iim baigaan. Chi ih zalhuu hyn boltoi hyyhed gargahaas uuriig medehgyi, uuriiguu hugjuulj nom unshdag emegtei iim baidald orohgyi dee. Ehleed uuriiguu sain hugjuul, sanhyygiin huvid nuhuruusuu bie daasan baidaltai bol, nuuchaar bair av, business-tei bol uhaan chini tiimerhyy yumand hyrdeggyimaa gehed yadaj hagas sainii echnee angid yav sur bolovsor, gaigui ajild orohiig orold. Baga bagaar bie daaj sur, hyyhdyydee sain hymyyjyyl bie daasan baidaltai bolgo bagaas n beld tegeed neg udur naad nuhuruu ambaardaad garga ygyi bol uuruu zorigotoi yav
Hunii erhend jargasnaas uuriin erheer zovson ni deer gedeg bhad chi chini buur doloon door hunii erhend zovood bhiin. Hayad yavaach. Huuhduudee l gej bodoj bgaa chini unen Bol sal haya.emegteichuudiin horihod naadah shig chini amidraltai bsan humuuseer duurtsen bgaa shuu. Hairan Saihan busguichuud, huuhduudiin amidral!!!
Salah heregtei aidastai amidral uneher hetsu shu.bi biere amsaj ywa hun
хүчирхийлэлийн эсрэг төвд хандсан нь дээр байхаа.хуулиар хамгаалуулж,өмгөөлөгчөөр өмөөрүүлж, сэтгэл зүйчээр эмчилгээ хийлгээд эргээд эрч хүчтэй шинэ амьдралаар амьдраарай.үнэхээр сайхан сэтгэлтэй бол амьдрал чамд сайн сайханыг бэлэглэх л болно .
hoorhiidoo ymar c hetsvv ym bedee ene amidral manai nohor c gsen hvn xairlaj mddgv hvvhdee c toodgvv tm hvn bdag bi vneheer ih gomddog
Чи одоо жоохон хатуу чанга байгаачээ. Өөрийгөө ч хайрлаж мэддэггүй тэнэг ноомой хүүхнийг хүн дарлаж чадна. Нөхөр чинь чамтай гадуур явахдаа ичдэг гэхээр чи нэг л донгио ч юмуу царай муутай ч юмуу ямар ч байсан нөхрийн чинь санаанд хүрдэггүй, бахархмаар юм багатай л хүүхэн байна. Өөрийгөө өөрчил.
ямар хүмүүжилтэй 3 хүүхэд өсгөж байгааг чинь мэдлээ. Эмэгтэй хүн зоддог 2 харгис хүү нөхөртөө ларамтлуулж зодуулж нүдүүлээд үхэх гэж байж салдаггүй тэнэг 1 охин нийгэмд бэлтгэж өгч байгаа тэнэг хүүхэн юм биздээ.
Хүүхдэд амьдрах тайван орчин хэрэгтэй болохоос хэрэлдэж уралцдаг эцэг хэрэгүй байдаг юм.
Чи л салбал хааяа нэг сексгүй болно. Цалин хүрэхгүй. Хүмүүс намаыг салсан гэж муу хэлнэ. 3Н хүүхэд дагуулаад яаж салах вэ гээд өарийгөө өрөвдөөд салахгүй байгаа биз дээ.
Хүүхдүүдээ бодсон бол эцэггүй ч гэсэн ирээдүйд зөв сайн хүн болгож хүмүүжүүлнэ гээд салчихсан байх ёстой.
Яанаа хүүхдүүдийн ирээдүй харлуулчлаа
өөрөө арай арабын шейхын 10 дахь эхнэр биш биз. тийм биш бол болиочээ. арай дэндүү хүлцэнгүй номхон тэнэг юм бишүү. эмэгтэй хүнд бардам зан, ихэмсэг байдал, за ядаж л өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж юм байдаг шдээ. чи өөрийгөө наад хүндээ мэдрүүлээч. хүүхдүүдээ бодоод гээд өөрөө тэгээд доромжлуулаад амьдрах таатай сайхан байна уу. ийм байж болохгүй шд. наадхаасаа салаад хэсэг хугацаанд юу болчвоо гээд гайхтал нь нэг хаяад яваачээ. ийм сул дорой байж болохгүйшд арай дэндүү юмаа. хүүхэд хүүхэд гээд нэг тэнэг хар юмтай насаараа дарамтлуулж амьдраад нэг амьдрах амьдрал чинь хайран биш юмуу. эрэгтэй хүүхэдтэй бол эрэгтэй хүүхэд эцэг нь ямархуу нөхөр байж эхнэрийгээ яаж хайрлаж яаж харьцаж байна ирээдүйд тийм л нөхөр эцэг болдог. тэгэхээр чиний наад явж байгаа зам хүүхдээ бодсон ч буруу байна. Өөрчлөлт хийх цаг ирж дээ
eregtei hun uuchildaggui. bas martdaggui chi yah gej zawhairsan yum be. nuhur chin teriig chin l martaj chadahgui. buh zuil utgagui bolood uur ni hureed bgaa yum sh dee. tegeed ch chan shig iim bituu dotogshoo duugui amitan hol yawaagui dee aygui bol nz nuhudtei ni zawaarsan biz tegeed bas nuhuruu yanhantai untsan ch uuchilna gejee. chi yah we tegdeg l yum bgaa biz harin er hun doromjluulsanaa martdaggui gesen yana daa busgui min
Heterhii dotogshoi bh demii shuu. Negent l uuchilj amidralaa tsaash n urgeljluulie gj bodoj bgaa bol dotor setgelee sain helj, hund ilerhiilj surah shaardlagatai ue bolson bn. Ehendee hetsuu bj magadgui ch torol buriin nom sonin zowolgoo elbeg bolson odoo ued sain unshij sudal. Eej n iim setgeliin tenheegui doojoogui bh um bol huuhduud chn bur iluu zowj bgaa. zodoldoj hereldeed yalna diilne gj um ger buld bhgui. Gertee oronguut l chinii nud yah bol iih bol gd hardsan harts chn hurtel nohriin chn durguig hurgedeg bj magadgui um. Ooroosoo ehelj oorchlolt hiih heregtei um shg sanagdlaa. Odort ooriigoo ajiglaad 24 tsagiin heden tsagt n nohriinhoo tuhai , mon huuhdiinhee tuhai bodoj bn gdegtee haritsuulalt hii. 3n gurvan huuhedtei hund nohor nuuts amragiin tuhai bodoh zavtai bn gdg chn bs ih gaihaltai sanagdlaa. Chi sain eej bish bololtoi. Nii nuugui helehed ta 2oos iluu huuhduud ih orovdoltoi sanagdlaa. Ooriigoo bodood blgui uneheer huuhduudee bodoj bgaa bol huuhduuddee tsag garga. Hicheel nomd n tusal. Baga bagaar ooriigoo oodrog eej bolgo gj zowlomoor bn. CHINII AMIDRAL CHAMAAS L SHALTGAALNA!!!!
AMJILT♥♥♥
Сал л гэж зөвлөе.Хүүхдийн хүмүүжилд хүртэл муугаар нөлөөлнө.Айдасгүй амьдрал сайхан ш дээ.Чи ийм байгаа юм чинь хүүхдүүдэд чинь хүртэл хэцүү байгаа.Хүн ер нь хэн нэгнийг сэтгэлдээ нууцхан хайрладаг байж болно.Гэлээ гэхдээ өөрийнхөө удмыг төрүүлсэн эмэгтэй хүнийг хүндлэр хайрлах учиртай.Эцэст нь тэр хүн өтлөхийн цагт бас ядрахын цагт үр хүүхэд тэдний ээж л хажууд нь байдаг.Ингээд хэзээ хойно нь харамсаад л шаналах хэрэг юун.Ийм хүмүүс өнөө маргаашийг биш ирээдүйгээ хардаг мэлмийтэй байгаасай гэж боддог.
Minii duu ohiniig neg muu baas ih zovooj bilee. Arhi uuj agsan tavina, oor huuhn gertee avchirch honono, gaduur huuhen daguulj zugaalna. Duu medsen murtloo bidnees nuuna. Bi taarhaaraa zodoldono. Ih zevuun gar baisan. Salgaya geheer salahgui, bugdiig huis temtrene geed. Tsagdaad heleheer tsagdaagiinhan neg negendee tuslaad muu novsh. Zorgooroo amidarch bgaad ungorsondoo hoorhii
Neh ih ilen dalangui bichih gj oroldson ch, bituuleg haashaa ch yumbdee. Yostoi Ooriigoo hund oilguulj chaddgui hun bn. Chi nohroo hair halamj hangalttai ogopgui uchir nohroo 1udaa huuraad nohor chin zodoj daramtaldag huuhnuudtei orootsolddog bolsn gh geed bga yumu
yasan ch hetsvvhen amidral ve iim amidralch hetsvvde.. emegtei hvn hvvhdee bodool uuchilj amidardiimshde odoo ch chinii hair ali hediin vgvi bolsoon vr hvvhdee l bodoj bga setgel l gj helmeer bna… bolomjtoi bol salsan ni zow songolt do…tiim aidastai bval ulam l bie chini owdono tegeed nogoo nohor owdloo geel ulam l daramtlana zodno.. iim ih shanalj bj hvvhdvvdiihee tuluu geel salsan ni deer hvvhdvvd chini hvrtel iimerhv amidral hetsvv bgaa shvv