Жирэмсний хугацаа нь 280 хоног буюу 40 долоо хоног, эх барихын 10 сар үргэлжилнэ.
Жирэмсний хугацааг тодорхойлох:
1. Сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр
2. Ураг анх хөдөлсөн хугацаагаар
3. Үр гадагшилснаар баримжаалах
4. Зөвлөлгөөн өгөх газар, жирэмсэнг анх илрүүлсэн хугацаагаар
5. Бодит үзлэгийн үр дүн. Энэ нь:
а. Хүйсний хонхор
б. Умайн ёроол
в. Хэвлийн тойрог
г. Умайн ёроолын өндөр
д. Ургийн урт
е. Ургийн толгойн шулуун хэмжээ
ё. Скульскийн томъёо
Жирэмсний хугацаа тодорхойлох томъёо:
Х=(Lx2)-5/5
Х-Жирэмсний хугацаа сараар
L-Ургийн урт
Ж-Жорданиагийн томъёо
Х=L+C
Х-Жирэмсний хугацаа долоо хоногоор
L-Умайд байгаа ургийн урт
С-Ургийн толгойн шулуун хэмжээ
Жирэмсний шинж тэмдэг:
1. Эргэлзээ төрүүлэх
• Огиулж бөөлжинө , хоолонд дургүй болно
• Хоолны үнэр амт буруу мэдрэнэ
• Амархан ядрамтгай , нойр өөрчлөгдөх , ууртай цочромтгой болох
• Нүүр , хөхний тойроод , хэвлийн гол шугамаар сэвхтэнэ
2. Жирэмсэн байж магадгүй
• Сарын тэмдэг ирэхээ больж хаагдана
• Хөх томроно, хатуурна
• Үтрээ үүдэвчийн салст хөвсийж, зузаарч хөхрөнө
• Биологи-иммунологийн урвалууд эерэг гарна
3. Гарцаагүй жирэмсэн
• Ургийн хэсэг тодорхой тэмтрэгдэнэ
• Ургийн хөдөлгөөн эмэгтэйд болон барьж үзэхэд тэмтрэгдэнэ
• Ургийн зүрхний цохилт сонсогдоно
• ЭКГ, ФКГ-д тодорхой гарна (14 -16 д.х )
1 Comment
Undgun es bolovsorch gadagshilsanaas hoish buyu sariin yum uzegdehees ehluuleed tooldog