Бэлэг эрхтний хомхой

“Хомхой долоох” буюу амны орчим цэврүүт тууралт гардаг өвчнийг хүмүүс сайх мэддэг шүү дээ. Мөн л түүнтэй адил гэхдээ зөвхөн бэлэг эрхтэн орчим цэврүү гардаг өвчин бас байдаг.

Халдвар дамжих зам: Гол нь бэлгийн хавьтлаар халдвар дамжина. Мөн жирэмсэн болсон үед төрөх үед хүүхдэд халдвар дамжих боломжтой.

Илрэх шинж тэмдэгүүд:

Эмэгтэйчүүд: Бэлгийн уруул, үтрээний амсар орчмоор цэврүү гарна. Тэрчлэн үтрээний дотор хана, умайн хүзүү зэрэг нүдэнд харагдахгүй хэсгээр гарах нь өвчний явц хүндрэхэд нөлөөлдөг.

Эрэгтэйчүүд: Тээрхий түүний эргэн тойрон, шодойн их бие орчимд цэврүү гарах нь түгээмэл.

Нийтлэг шинж: Эхлээд загатнах, хорсох, улайх шинж илэрч жижиг цэврүүнүүд гарна. Цэврүүд нь хагарч шарх үүссэнээс өвчтэй эмзэг болно. Бэлгийн хавьтлын үед өвдөх, хөндүүрлэх, хорсох зэрэг зовиурууд гарна.

Оношлогоо: Цэврүү гарсан үед эмчинй үзлэгээр хараад оношлох боломжтой. Мөн цэврүүний шархнаас арчдас аван тусгай аргуудаар оношлогоо хийх боловч үүсгэгчийн онцлог шинж чанартай холбоотойгоор хариу нь алдаатай гарах боломжтой.

Хүндрэл: Бүрэн төгс эмчлэгддэггүй  учраас дахих хандлагатай. Мөн хорт хавдрын өвчнүүдийн шалтгаан болох нь олонтоо. Эмэгтэйчүүд бэлгийн хомхойн улмаас үр зулбах, дутуу төрөх, цөөн тохиолдолд төрөлхийн гажигтай хүүхэд төрөх хүндрэл гарч болно.

Untitled-1

Untitled-2

6 Comments

  1. baingiin unshigch says:

    Gadnaa gyalantsag Dotroo palantsag gj ene bhdaa..zawaarsiin

  2. Иш says:

    Хавар манай найз хүүхэн шээхэд шээсний сүв өвдөөд байна яагаад ингээд байгаа юм болоо гэхээр нь эмчид очиж үзүүлээд шинжилгээ өгөө гэсэн чинь энэ хомхой байж таарсан. Эмч нь уруул дээр чинь хомхой долоож л байсан бол энэ вирусыг тээж явдаг. Дархлаа сулрахаар л дахиад байдаг гэсэн гэнэлээ. тэгээд энэ өвчний талаар нарийвчлан хайсан чинь бас ёрын юм байналээ шүү.

  3. Зорра says:

    Бэлгийн хомхойн вирус HSV-1, HSV-2 гэсэн хоёр төрлийн вирус байдаг. Цусны шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Ганц гэм нь бүрэн эдгэдэггүй өвчин. Дархлаа сайн байвал өвчин сэдэрч гарч ирэхгүй.

  4. xxxx says:

    Ene tegeed belgebch hergelsen ch haldahiin bish uu

  5. No name says:

    Иймэрхүү мэдээлэл өгч байх нь зөв шүү админаа.  Ийм зураг харсан хүн тохиолдлын харьцаанд орохгүй болуу орсон ч хамгаалалт  хэрэглэх байх. Ямар үр дагавартайг  ойлгоод тохиолдлын харьцаанаас татгалзаарай манайхаан.

  6. Uu zolig iimhen jijhen yumnii tuluu 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.