Насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулсан шоу зохион байгуулжээ

527-141947466089c16f0de5754fbforiginal

Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Монголын сурагчдын холбоо, “School Роliсе” төв хамтарч насанд хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундаа борлуулах, төрөл бүрийн шоу цэнгээн зохион байгуулж байгаатай холбогдуулан мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Монгол сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Хүүхдийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байя. Цахим мэдээллийн хэрэгсэл тэр дундаа фэйсбүүк хуудсаар дамжуулж, хэн зохион байгуулж байгаа нь тодорхойгүй төрөл бүрийн шоуг хийж, 500 гаруй хүүхдийн мөнгийг авсан асуудал байгаа” гэв.

Харин Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Ариунтуяа “ Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан төрөл бүрийн шоу цэнгээн зохион байгуулж байна. Хэд хэдэн газар энэ асуудалд холбогдсон байгаа.

Үүнийг Баянгол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Цаашид энэхүү арга хэмжээг таслан зогсоох, цаад эздийг олж тогтоон илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага тодорхой ажлыг хийнэ’’ гэсэн юм.

Иймээс дээрх байгууллагуудаас эцэг, эхчүүдэд насан хүрээгүй хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. Мөн иргэн аж ахуйн нэгж байгууллагууд хүлээсэн үүргийнхээ дагуу насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлүүлэхгүй байхыг сануулав.

“I Loft”, “Масс”, “Турбо” зэрэг газруудад насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулж шоу зохион байгуулжээ

Энэ үеэр Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Фэйсбүүк хуудас болон интернэтээр насан хүрээгүй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулсан гэлээ. Хаана зохион байгууллагдсан юм бэ?

-Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан насан хүрээгүй хүүхдүүд буруу зүйл хэрэглэх тохиолдол сүүлийн үед нэлээд гарч байгаа. Иймээс эцэг, эхчүүд баяр ёслолын үеэр хүүхдүүдийнхээ хажууд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн фэйсбүүк хуудас болон интернэтээр хэн зохион байгуулж байгаа нь тодорхойгүй партигнасандхүрээгүй хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан байгаа.

Энэхүү шоу цэнгүүнийг “I Loft”, “Масс”, “Турбо” зэрэг газруудад “Single Раrty”, “Сhristmas Раrtу”, “Kiss mе Раrtу” төрлийн шоуг зохион байгуулсан. Бид энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

Бага насны хүүхдүүдийг үдшийн 22.00 цаг хүртэл баар цэнгээний газрууд үйлчлэхийг хуулиар хориглосон байдаг.  Гэтэл хууль зөрчиж шоу цэнгээн зохион байгуулж байна. Энэ хүүхдүүдийг буруу зүйлд уруу татаж байна гэсэн үг.

Мөн шөнийн 22.00-23.00 цагийн хооронд гадуур явж байхдаа гэмт хадлага болон гэмт хэргийн золиос болоход хэн хариуцлага хүлээх вэ. Өнгөрсөн хагас сайн өдөр Модны 2-ын орчимд хаана очихоо мэдэхгүй, хэн зохион байгуулсан тодорхой бус 500 гаруй хүүхдүүд цугларсан байсан.

Бид мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагатай хамт очиж тараасан. Эдгээр хүүхдүүд арван мянган төгрөгийн билет авсан байсан. Билетээ хаанаас авсан тодорхойгүй байгаа. Фэйсбүүк хуудас болон интернэтээр зохион байгуулж байгаа зүйл учраас эзэн холбогдогч байхгүй байна. Иймээс энэ асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа.

-Хүүхдүүдийн авсан билет дээр холбогдох эзэн байхгүй байсан гэж байна. Тэд хаанаас авсан бол?

-Билет дээрээ цагийг нь 19.00-22.00 хүртэл үйлчлүүлнэ гэж байсан. Хүүхдүүдэд худалдаалсан билетийг тогтсон газраас худалдаагүй бөгөөд хүүхдүүд утсаар холбогдож авсан гэж байгаа.

Иймээс эцэгэхчүүд ч гэсэн хүүхдүүдээ анхаарал тавих хэрэгтэй. Уг нь хуулиндаа насанд хүрээгүй хүүхдүүдэд баар цэнгээний газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Гэтэл томоохон баар цэнгээний газруудад бага насны хүүхдүүд зориулсан шоу цэнгээн зохион байгуулж, нийгэмд буруу үр дагавар үзүүлж байна.

-Энэхүү шоу цэнгүүнийг хэдэн удаа зохион байгуулсан вэ?

-Энэ хэргийг фэйсбүүк хуудсыг ашиглаж үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, цахим ертөнцөөр хүүхдүүдийг уруу татаж, хариуцах эзэн байхгүй ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Ер нь өдөрт 3-4 газар энэ төрлийн шоу арга хэмжээг хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна гэсэн мэдээлэл бий. Улмаар уг шоун дээр хүүхдүүд хоорондоо үнсэлцэхээс эхлээд нийгэмд маш буруу зүйлүүд сурталчилж байна.

-Танайхаас цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх талын арга хэмжээ авна. Мөн цагдаагийн байгууллага болон хүүхдийн байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд баар, цэнгээний газраар үйлчлүүлж, бусад хүүхдүүддээ буруу үлгэр дууриал үзүүлэх асуудлыг таслан зогсоох хэрэгтэй.

Ер нь олон улсад ч гэсэн бага насны хүүхдүүдийг баар, цэнгээний газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг юм. Гэтэл манайд зарим газруудад насанд хүрэээгүй хүүхдүүд үйлчилж байна. Иймээс бид нийслэлийн Гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтарч ажиллаж байгаа.

Н.Алт
SOURCE: Нийслэл таймс

9 Comments

  1. sdfsdf says:

    zugeeree odoonii huuhduud hentei yu hiihee yu yarihaa sain medne. ern bol erg chuluutei baij, zalusiin duu hooloig sonsoj baih heregtei. ene bol bas neg dairaad garah zuil.

  2. Jagaa says:

    ENIIG SE PRODUCTION GDG GAZAR HIIGD BN GESEN 
    MONGONII TOLOO HAMGIIN EMZEG VYE DEEREE YAVJ BGAA HVVHDVVDEER TOGLOHOO BOLIOCHEE
    OVCHIN, abort, GEED VR DAGAVARIIG HEN HARIUTSHIIN? 

  3. haha says:

    P I Z D A nar uursduu 70 avj bgaagu geed ataarhaad uhleee bur

  4. Oyutan says:

    Ene 70g ingej yarij bolkhue humuusee bitgi yumig neg talas ni har l daa bi oyutan ghdeebi 70buula ged uugad bdggui nad shig yg uurtuu heregtei zuildee ar ger ni hetsu bol ger orondo zartsuuljil bgaa uuj ideh durtai zarim neg oyutanuud uuj bgagas bolj yg heregtei oyutnuud helmegdeh ysgui gj bdjiin tgd ch golch harj uguh ni mash zuv muu surdg bl 70aa avahgui uurtul gomdoh heregtei harin onts surad 70aa avad uurin heregtei zuilde zartsuulj bgaa oyutnud olon bgaa shuu

  5. zulaa says:

    tiishd ee oyutnii 70g bolimoor yum. namaig oyutan bhad iim tetgemjgvi hvvhdvvd tsagiin ajil ntr gd higeed bolood l bsan odoo bol ter 70 zgr pyutnuudiin arhinii mungu bolj bna shd ee.

  6. manaljaw d says:

    medeej SEEGS hiisen baih. bas aagiidsan baih naad buhand er em buhandainuud chin

  7. Kk uursud shigee l yum setgehiin eej aav n irj avdiimuu uursduu haridiimuu uchraa olson l bga

  8. manaljaw says:

    ene arai dendnee hu uswur nasnii huwgvvd ohiduud ene shoug taraad zarim neg n yu hiisen boldooo   

  9. DMNN says:

    ENE OYUTNII 70 IIG CH GESEN BOLIULMAAR YUMAA 70 BUULAA GADUUR DUUREN SOGTUU YUMNUUD MORLOOL ZOROHIIMAA MANGAR BATSAANUUD

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.