Заяаны хань буюу Англиар twin flame гэгдэх сүнсний нөгөө хэсэгтэй учирсан эсэхээ хэрхэн мэдэх аргуудыг танилцуулъя. Дэлхий ертөнц энергийн түвшинд өөрчлөгдөж буйтай холбогдуулан заяаны учралууд олноор тохиох болжээ. Олон олон хос дөл буюу нэг сүнсний эрэгтэй, эмэгтэй хоёр тал нэгэн зэрэг төрж, бие биетэйгээ учраад байна. Өнөөг хүртэл ихэнх хос дөлүүд зэрэг төрдөггүй байсан бөгөөд хүний амьдралаар ээлжлэн амьдарсаар ирсэн.
Сүнсний холбооснууд хүчирхэг, сэтгэл татам, ойр дотно байдаг хэдий ч “заяаны хань” буюу өөрийн сүнсний нөгөө талтайгаа учрах нь сүнсний холбоосноос юугаараа өөр байдаг вэ?
1. Тухайн хүний талаар урьд нь зүүдлэх буюу зөгнөж байсан буюу өмнөх амьдралын энергийн холбоос, харилцаа холбоогоо мөн зүүдэлж, зөгнөсөн байх.
2. Заяаны ханьтайгаа учрах нь “гэртээ ирж буй” мэт ойр дотно санагдаж, урт удаан хугацаанд уулзаагүй үгүйлэн санасан сэтгэлээ нөхнө. Уулзсаны дараа урьд өмнө буюу өөр цаг хугацаа, орон зайд учирч байсан дурсамжууд сэргэнэ.
3. Заяаны хань чинь сэтгэл санаа, тааламжгүй байдал зэргийг тольдон харуулахын зэрэгцээ бие биеийгээ ур чадвар, авьяасаараа нөхдөг. Нэг ёсондоо yin/yang энерги шиг бие биеэ гүйцээн, балансжуулна.
4. Та хоёрын дор хаяж хэн нэг нь өндөр давтамжтай байх бөгөөд Индиго, Кристал юм уу ямар нэг байдлаар дээрх төрлийн генийг өөртөө агуулдаг.
5. Нас, хүйс, өсөж төрсөн орчин, шашин, соёлын хувьд асар их ялгаатай байсан ч маш дотно, нэгдмэл болохоо мэдэрнэ.
6. Та хоёр бие биенийхээ өвчин зовинол, сэтгэл хөдлөлийг хол байхдаа хүртэл мэдэрнэ.
7. Бие биенээсээ хол байхдаа сульдаж доройтдог. Бие, сэтгэл санааны хувьд өвдөнө.
8. Та хоёрын харилцаа эрүүл, тэнцвэртэй байгаа тохиолдолд хэн хэн нь илүү хүчирхэг, чадвартай болдог. Та хоёр бусад хүмүүст, дэлхий ертөнцөд туслах зорилгын доор нэгдсэн болохоо мэдэрнэ.
9. Чи заяаны ханиа хязгааргүй хайрлана. Та түүний аль нэг зан чанарт бусдаас илүү татагдана.
10. Та хоёр учрах үед хэн нэг нь эсвэл аль аль нь өөр хүнтэй байж таарах нь бий. Нэг ёсондоо огт таамаглах аргагүй нөхцөл байдалд учирна.
11. Та хоёрын хэн нэг нь бэлэн биш бол дөлж, зугатах нь бий. Бэлэн болоход нэлээн хэдэн жил шаардагдах магадлалтай.
12. Дөлж зугатсан нэг нь ухаарч, эргэж ирэх үед эхэлж хайрласан нь цөхрөл, гутралд орж, өвчинд баригдсан байх нь бий. Эргэж ирсэн нь хүлээлгэсэнээ бөөцийлж хайралж тэнхрүүлж авна.
13. Та хоёр хэдэн ч удаа салж нийлсэн бай, та хоёр буцаад л нийлэх болно. Ямар нэг байдлаар холбогдох шалтаг, шалтгаан, тэмдэг, давхцал гарч ирсээр байдаг.
14. Харилцаа холбоо нь маш их ээдрээтэй байх болно. Нэг өдөр маш их жаргалтай, дараагийн өдөр нь өмнө нь мэдэрч байгаагүй зовинол мэдрэх жишээтэй.
15. Кармаг нөхөж дуусч, балансжуулахын тулд та хоёр бие биенийхээ дургүйг хүргэх олон зүйл хийх болно. Гэсэн хэдий ч харилцаа холбоо ерөнхийдөө улам сайжран, бат бэх болдог.
16. Найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь та хоёрын сайндаж, муудах эрс тэс харилцаа холбоог эсэргүүцэж, өөр хүнтэй учрахыг зөвлөнө.
17. Заяаны учралын тусламжтайгаар маш хурдан өсөж дээшлэх боломжтой. Өөр ямар ч харилцаа холбоотой зүйрлэшгүй хурдан дээшилдэг.
18. Таны өмнөх харилцаа холбоо заяаны учралтайгаа учрах бэлтгэх байсныг ухаарах болно. Таны заяаны хань өмнөх учрал, дотно найзуудын олон төрлийн зан чанарыг нэгэн зэрэг агуулсан байна.
19. Та бүхий л амьдралынхаа туршид энэхүү хүнийг хүлээж байснаа мэдэрнэ. Туулсан амьдралаа эргээд харахад бүтээгүй учрал, зовлон бүхэн “түүнтэй” учруулахын тулд болж байсныг ухаарах болно.
20. Та энэ гурван хэмжээст ертөнцөд амьдрахаас бүрэн залхсан байсан хэдий ч заяаны ханьтайгаа байхын тулд сайжирч, урам зориг орох болно.
21. Та хөгшин сүнс бөгөөд энэ амьдрал таны сүүлийн амьдрал бол заяаны хосууд учирдаг талтай.
22. Та заяаны ханьтайгаа хэдий чиний хамт цагийг өнгөрөөнө, та хоёрын ухамсар төдий чинээ хурдан дээшлэх болно.
23. Та заяаны ханиа заяагаар учирсан гэдгийг цаанаасаа гүн гүнзгий мэдрэх бөгөөд энэ амьдралаар зогсохгүй цаашаа улам сайжран, гэртээ харьж, үүрдийн мөнхөд хамт байх болно гэдгийг мэднэ.
Зарим тохиолдолд таны заяаны хань энэ ертөнцөд зэрэг төрөөгүй байж болно. Иймээс таарч нийцдэг хүнтэйгээ гэрлэж, үр хүүхэд төрүүлэхэд буруудах зүйлгүй. Таны сүнсний нөгөө тал өөр хэмжээстэд байж, таныг аз жаргалтай байхыг хүсэн, сүнслэг хөгжилд тань тусалсаар байх болно.
6 Comments
Hun hedii chinii oortoo bolon oroold az jargal husej huslee biyluulne todii chinee amidral ni jargaltai baij divaajind oirtono. Haramsaltai ni olon humuus hund muu muuhai zuil hiichiheed ooroo az jargaltai amidrana gej goridood baidag.Ugui ta harin myngan zovlongiin uudiid oortoo neesen baina.
illumnati байна хэхэ за тэгээд өөр хэн ч зохиох вэ дээ
gehdee yum gedeg amar bish, ali boloh udaan hugatsaand, hamt baij bie bienee tanij chadval zayanii hani bisg =h gedgee medeh bolomjtoi, deerh zuils chin erduu l huisver dugnelt,
mongolchuud mini ergetsuulen bodoh chadavar suugaasai, avah geehiin uhaanaar handaasai
Unshaad but setgel hudulchihluu. Negen bienii tal zayanii saihan erteigee hurdhan taarah yumsan kkk. Uuchlaarai 40-s deesh nastai gants bie jinhene saihan mongol ertei taniltsaya
Neg n sn bhad nuguu n myy hvn taardag n neg negendee daraagiin turluu deeshlvvlehiin tyld ychirdag gj ynshij bsn.hos 2hamt jargaltai bh ganz hanamj n bysdad tyslah buyan vildeh gj ynshsan bn.ganz oims awaad ch vhej bologvigees hoish vr hvvhdee bysdiig gewl ger bvl bat buh bn.bi geh amin vzel n ihdeed irehr yryydahiin shinj boldg gsn.
Жоохон авцалдаагүй орчуулжээ. Та хөгшин сүнс бөгөөд энэ амьдрал таны сүүлийн амьдрал бол заяаны хосууд учирдаг талтай… гэдгийг юу гэж ойлгох вэ. Бичиж байгаа сэдвийнхээ талаар бага зэрэг тайлбар хийх байж дээ. Энэ хос сүнс гэдэг ойлголт нь урд, хойд нас гэж байдагт итгэдэг хүмүүст илүү дөхөм байж магад. Бид энэ ертөнцөд төрөөд энэ яваа насандаа амьдарч байгаа билээ. Гэвч зарим нэг шашинд хүн үхэвч өөрийн биеийг орхин сүнс нь дараагийн төрөлдөө өөр хүний биед орж төрдөг гэж үздэг. Энэ сүнс урд насандаа хэдэн ч удаа төрсөн байж болно. Хойд насандаа хэдэн ч удаа төрөх магадлалтай гэж үздэг. Тодорхой хугацааны дараа буюу бидний мэдэхгүй сая сая жилийн дараа энэ сүнс өртенц дээр ахин төрөх хугацаа дууссан үед сүүлийн хүмүүний биед ордог юм байна. Хүний сүнс 5D хэмжээст оршдог гэдэг болохоор сүнс нь заримдаа 2 хуваагдан 2 өөр хүний биед ордог бөгөөд. Ихэвчлэн эр эм 2 сүнс болдог. Үүнийг л ихэр сүнс гээд байгаа юм шиг байна лээ. Үүнийг бичигч эрхэмд амжилт хүсэе. Twin flame-ийн талаар монгол хэл дээр мэдээлэл бага байдаг байхаа.