Би уул нь бусдын хэлдгээр царайлаг сайхан л залуу…

4503834_9599325d

Сайнуу намайг Отгоо гэдэг. Би 23 настай эрэгтэй. Энэ бол миний амьдралын түүх юм. Энэ яриа минь бусдын хувьд энгийн ч байж болно. Эгэл бус ч байж болно. Гэхдээ юу гэж бодох нь таний л дур. Ингэд эхэлцгээе.

Би анх 4 настайдаа ухаан орсон юм. Анх ухаан ороод харсан хүн минь нэгэн үл таних эмэгтэй. Хожим нь би тэрнийг манай хамаатаны надаас арай жаахан эгчмэд бүсгүй байсныг нь олж мэдсэн л дээ. За тэр яахав ямартай ч намайг ухаан ороход ээж гэж хүн байгаагүй юмаа. Тиймээ би ээжгүй өссөн. Аав маань 2 ах 1 эгч бид 4-г өсгөх гэж байдаг чадлаараа л зүтгэдэг байлаа. Тэгээд намайг 5 нас хүрэхэд аав маань 1 хүнтэй суусан нь биеэ үнэлэгч эмэгтэй байлаа. Тэр эмэгтэйгэс болж хамаг амьдрал ерөнхийдөө там болсон юм даа.

Аав маань архинд орж байраа зараад бид ер нь тэгээд бүх зүйлээ алдсан доо. Шинэ гэр минь янхануудын оромж болж би гэдэг өдөр болгон үргэлжлэх архидалт зодоон нүдээн дунд нь амьд үлдэхийн төлөө ёстой л 1 тэмцдэг байла. Тэгэж байтал намайг 9 нас хүрэх үед аав минь өнгөрчихлөө. Том ах маань 16-тай доороо 3 дүүгээ тэжээгээд явах хэрэгтэй болдог байгаа. Амьдрал ёстой л новшийн хатуу хандсан даа.

За тэгээд бид 4 ямарч байсан өлсөж үхчихгүйхэн шиг явж байтал би гэдэг хүн 13 нас хүрвээ. Тэр л үед ангид минь анх удаа орж ирэх нэгэн охиныг хараад анхны харцаар дурлаж байж билээ. Ихэндээ өдөр болгон түүнийг харахад сайхан байдаг байлаа. Гэхдээ тэрнийг над руу жаахан л ойртож ирэх юм бол би ичиж сандарсандаа үг ч дуугарч чададгүй байлаа. Би ер нь их бүрэг жожиг ганцаардмал нэгэн байсан л даа. Бас хэтэрхий ядуу тарчиг амьдралаасаа болж тэрнээс ичсэндээ зайгаа барьдаг байла. Энэ мэтээр 4 жил өнгөрч би 17-тойдоо сургуулиасаа шилжих болов.

Тэрнийг ахиад харахгүй гэж бодохоор сэтгэлд үнэхээр аймшигтай байлаа. Тэгэд би тэрэнд нууцаар захиа үлдээгээд явсан боловч хожим нь сураг дуулах нь ээ манай ангийнхан бүгдээрээ л мэдсэн байсан. Мэдээж хайртай дуртай энэ тэр гэдгээ л бичнэ шүү дээ. Юу бичсэн нь ойлгомжтой биз дээ. За тэгээд ахиад 4 жил өнгөрвөө. Би гэдэг хүн сургуулиа төгсөж ажил дээр гараад амьдрал минь мэдээж тодорхой хэмжээнд дээшлээд яах вэ болж л байлаа.

Тэгсэн би өнөөх охиноо мартаж чадахгүй л байлаа. Харин ч бүр улам илүүгээр хайрлан санагалзах болов. Үнэндээ өнгөрсөн хугацаанд мартахыг маш их хүсэж хичээсэн боловч тэгж чадаагүй юмаа. Тэгтэл харин 1 өдөр санамсаргүй фэйсбүүкээс түүний зургийг олж хардаг юм байна. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр сайхан бүсгүй болжээ. Бүр ч илүүтэйгээр сэтгэл алдрах шиг болж ямарч байсан уулзий л гэж бодлоо.

Тэгээд яаж ийж байгаад 1 юм холбоо барьж уулзсаан. Тэгээд сэтгэлээ илчилтэл надад юу гэсэн гээч. Чи бод 2 анхнаасаа бүтэхгүй байсаан тиймээс одоо намайг гэсний хэрэггүй гэдэг байгаа. Бас дээрээс нь өөрт нь хайрлаж явдаг залуу байгаа гэж үү. Ёстой даанч тэрэндээ бас хаягдчихсан байгаа гэж байгаамаа ёстой 1 азгүй гэдэг нь. Намайг тоогоогүй байж болно. Гэхдээ ядаж сайн хүнтэй надаас хавьгүй илүү дээр хүнтэй учирах хэрэгтэй юм байгаа биздээ. Тэгтэл тэгсэн ч юм бахйгүй шүү. За тэгээд би ч яахав хэлснээр мартах гээд чадахгүй болохор өөр бүсгүйчүүдтэй холбогдож үзлээ. Тэгтэл ёстой үнэн азгүй миний сэтгэлээ өгсөн 4-5 эмэгтэй байсан байх. Тэд нар бүгдэрээ л дандаа ардаа хар юмтай намайг ашиглах гэсэн бусармаг сэтгэлтэй хүмүүс байсан гээч. Үнэхээр ямар заяа н хаячихсан амьтан бэ л гэж өөрийгөөө бодож байлаа.

Тэгээд тэрнээс хойш бас 1 ганц 2 гайгүй хүнтэй учирсан боловч бас найз залуутай энэ тэр гээд эсвэл учир битүүлэг шалтгаанаар зайгаа барьчихаад байлаа. Яагаад гэдэг нь бүү мэд. Би уул нь бусдын хэлдгээр царайлаг сахйан л залуу эелдэг сайхан зөөлөн ааш зантай дажгүй л хүн шүү дээ. Тийм байхад юу нь болохгүй юм байгаан бүү мэд. Би одо ахиж хүнд дурлахаас ч айж байна. Надад маш хэцүү байна. Би уул нь хэр баргийн хүнд итгэдэггүй хашир хүн л дээ. Тиймээс эмэгтэй хүн сонгох тал дээрээ бол бүр хашир. Тийм байж арай гэж за энэ хүнд л 1 итгэж болох байх гэхээр бас л болохгүй болчихоод байх юм. Яачихсан үйлийн лайтай тавилан бэ энэ чинь. Надад хэлээд өгөөч би одоо яах бэ? Би бусдад байтугай өөртөө ч итгэж чадахаа байлаа. Маш хэцүү байна…

33 Comments

  1. unenshuu says:

    chi 1t mashingu 2t mongogui 3t huvtsaslalt style image bie haa chine ondor ntr bish bolotoi tiim bolohoor odoo ued aytaiahan hun olno gedeg uneheer tuuh bi ch bas ene bugdiig hardag mnii hureellin ohiduud ch bas bugdii ni harj oirtdog dotonosdog 

  2. emma says:

    chi ih dotogshoogoo hun um shig baina, bas umiig het medreed baih demii. zaluu bainadaa, udahgui chi hatuu samar bolnoo, erduu sanaa zovoltgui. saikhan amidraad sain yavbal huuhnuud uursduu irj naaldaad salahgui yadargaa bolno. er ni 30 hurtlee huntei suugaad hereggui shd, odoonoos amidralaa uud ni tat, busad ni ayandaa bolno, naad butelgui hair durlal ene ter chini asuudal bish. yalih shalihgui umand sanaa zovoh hereg yu baina, ter ohiduud bol chamd ogt hereggui, chi ternees saintai ni uchirna shd. urd chini amidral chini baina, ard chini bish.

  3. Thhh says:

    Ee medehguidee bi lav neg ohiniihoo araas 2 jil guij bnaa neeh snn nmg toodgui ym bas saihan ohin shy

  4. hi says:

    Chi sain bod chinii udam ugsaa hani ijliin zaya tavilan baidgiin aav ej chin yamar tavilantai yamar uiliin ur tarisan humuus bsan ternees hamaarch chinii zaya tuurug shiidegdeh bolno, tiimees yaaraad yahav uchrah yostoi hunteigeel uchirna u gehees naana zutgeed yahav, 

  5. Horlo says:

    Hmmm. Hunii amidral ugasa ih sonin shde. Bi bol saihan huhen( gd bichhuul yagshd , tsarai muutai doroi l ym bgaz geh bhda kkk). Amidralda 3 l zalutai bla. Neg ni 4 jil hamt amidrad oor ymtai sogtu tolgoi uuj bgad neg huhen huhedtei bolgod nogoh ni nugad gedse tomrulj bgad nuhrig mini bulagad avad yvsan. Za teged 2 dahi zaluu mani udalgui ood boltson. 3 dahitaiga suuna barina geed l yvj btal huhedtei bolod 3 sartai jiremsen bhad mini hayad yvsan. Shaltgaan ni bi ger horolold amidardag odo huhed torul oligtoi tsalingui uchras nasar ni zovoono tuunes odo avhulchi gesn hehe. Minii amidrali tuuh ene. Odo teged l etseggui huhedtei huhen. Nadad l hamag uchir bdag bhoo hunee zuv songoj chadagui. Durlal sohor gej yaj ch bsan naanaa bol bugd l sain humus bsooo. 3 dahiig es tootsuul. Ugasa eriin tengergui azgui huhen ym blgui.
    Gehde deeguur humus huhnudig dendu muhai bichjee. Terentei sanal niileh ch bugdere bish gedgig medeh heregtei shu. Amidral ooroo adal yvdal ym ble. Hetsu ueuud ih bdag. Tegsen ch hun amidrad l yvna. Tsarai zus bol tsagii erher gundana. Harin erdem medleg bol hese ch chamaig orhihgui tmes origo sain hogjulde neg ohin bodoj 12 jil bolj bsnas 

  6. dambiijanzan says:

    odoo arai ert bn.

  7. ts says:

    nadad ch bas iim zuil tohioldood bn bi 34 tei odoo boltol namaig deh hun alga 2 ch hund unen setegleesee handlaa 2 ch huuhedtei bolood gants bye l uldlee nas ch yawchilaa 

  8. eagle says:

    Huuhen bodolgui saihan amidarhaa bod.Saihan amidarch baihad sain ehner oldon

  9. зааааз says:

    Яагаад гээч чамд амьдралын баталгаа алга. Мөнгөтэй бол. 7 жил хөдөлмөрлө маш шаргуу. Чи хангалттай хөгжиж чадах магадлалтай. Тэгээд 20 настангуудаас шилээд сууж болно. Одоо чиний санаа зовох юм эхнэр биш амжилт гэж бодож байна.

  10. shsgfs says:

    Ardaa 1 har yumtai ch geh shig chamaig huleegeed gantsaara bj bdag yum gej haana bhav de. Chamaig toogoogui ohidod uurlaj ushirhuj bhaas uuriiguu hun toohoor hemjeend avch yv

  11. GegeenCom says:

    Ungu mungu deedelsen hun uudulj bsn tuuhgui
    Tsarai saitai bish ch tsaraa saitai setgedeg hureelel saitai amidardag bvl iluu aztai

  12. Янхан says:

    Янхнууд янхнаараа л  байдаг юм байна. 

  13. жулия says:

    Тохирсон хүнтэйгээ учрах цаг нь болоогүй байна.Тэр болтол өөрийгөө бэлдээд хөгжүүлээд явж бай миний дүү.Багаасаа хүнд амьдрал үзсэн хүн зөв зорилготй явбал маш их амжилтанд хүрдэг юм. Бурхан ч чамайг харж байгаа.

  14. chinii zuv says:

    muusain sanaatai, turulhiin shunag setgeletnuudees zugataana, bolgoomjlonoo gedeg chin mash zuv. naad muusian huuhentseruud chin odoohondoo l tegj bgaamoo, tejeeh hun, nuhur heregtei bolood irenguut har ayandaa ergeed bugd cham ruu uraldah bolno, uraldah uraldahdaa bie bieneehee us tolgoinoos tataj unagaana, evgui avir ih garnaa

    ter ued ni heniig ch bitgii too, tes uur shine shul olj av. hedhen jiliin daraa chi ch iluu ajiltai, orologtoi, bie daasan bolchihson bna, ter ueiig chin l muusain belenchleh durtaiu baagiinuud huleej bgaa, tedend chin mungu mash tom 20 cm urt boov 2 l heregtei bgaa bh

  15. jaal says:

    Ohidiig zugaatsuuldag munguu uurtuu eswel ger bvldee zartsuul tgj baital ayndaa bolno.

  16. jaal says:

    Setgeliin tenhee dutjeee… Neg hvniig tiiim udaan bodoh n ugaasaa demii erthen mart chi terniig setgel dotroo tugs emgte hvn bolgoj muruuduud tvvndee uuruu duralsan bdg… Bi bas 1ohiniig 8jil bodoj muruuduj ywaad ih Sur tugsdug jilee sanaandgvi gudamand taaraad tgd buun huutsuulduun bolj bj yriltsaad hi5.com-R holbogdood uulzdag bolood verheed vztel anhnii hair min zvgeer l yanhan bolson bsiimdaa.. Odoo ter ohin chini chinii bodoj bgaa shig hvn bish uchir n ter ohin ungursun vedee amidrahaa boliod udaj bn..

  17. Anar says:

    jooxon xvvxed bj yun ch ix ymand sana zowdog ym exleed togtwortoi orlogotoi bol

  18. zul says:

    nas chini eriin tseend hursen ch amidrald bitgii ih yar. sanaa zowoltgui negen bienii nuguu tal chini bas l cham shig ijilee haigaad haa negtee yawj l baigaa. gantsaardaad baiwal ajilaa taraad sport hii 1 t goe bietei bolno 2 todorhoi hemjeegeer yadarna 3 t tend chini saihan saihan huuhnuud baigaa. za tegeed munguu 5. 10 geltgui dald hii nom ynsh doodoh chini em hun huseed bwal belgewchtei oir zuurhan huntei hawitaltand or. tegeed zuwuur amidarch mun uuriiguu hugjuulj btal tsarainiihaa mun bie setgeliin saihnaaraa tsaigaa suleh hun zunduu garna. anhnii hair mair bj l bdag. eregtei humuus goe tsaraitai horchiison bietei baihad neeh emegtei saimshirahgui dee. teheer sport sn hii duu mini. end ihenh ni chamaig jaahan inee tiree l gene biz ugui chi ail ger tolgoilood yawah nasand bol hursen gehdee ingej em hun sanaashraal tynij syysnaas ehleed ger oron uuriiguu beld. amitad hurtel emteigee hyritsahiin tyld uuree zasdag yran dongoddogiig sanaarai

  19. ikub says:

    Haha.. 23 tai yaduu tarchig yanhnuudiin dund osson shaldan bandiar hun yadgiin… zugeer l oligtoihon ajil hiij hun shig amidraach.. 

  20. hehe says:

    Ish yuund n sanaa zovdog ym be. Dongoj 23 tsel zaluu nas. ajilaa hiigeed yvj bai mongoloor duuren huuhen bna, tsagaa bolhoor oldono. Ih hicheeheer ugaasaa ajil butdeggui ymsh dee.

  21. ..... says:

    Bi oilgohdoo chamaig cekciin chadvar baga zereg muu bh gej taamaglaj bna. Chi cekc hiihdee shonodoo hed hiideg ve. Erhtenii chin hemjee bas jijig bh. Oortoo sain dugnelt hii zaluu min.

  22. amidral chamd hairtai says:

    Ee 23tai ymuu, boloogvi ee, 27hvreed halit eriin hugarhai, 33hvreed er hvn, 40hvreed jinhene er hvn boldog ym uhna min

  23. жак says:

    Дөнгөж 23 байж юун сүртэй юм бэ дээ

  24. нээрээ яах вэ says:

    Чи өөрөө бас царай хардаг бололтой. Ер нь мэдэх царайлаг хүмүүс хүн чанар муутай, хувиа бодсон, новшийн л хүмүүс байсан. Би одоо бол царайлаг залуусаас зугтаадагшдээ.

  25. Quiz says:

    Chi zugeer l setgets medreliin gajigtai yum shig sanagdlaa. Ted nar chamaig erguu gedgiig chini medeed salah evteihen shaltig oldohgui bolohoor naiz zaluutai nuhurtei gej heleed yavj baigaasht. Galzuu huniig galzuu gej helj boldgui gedeg baihaa. Chamd tegeed uneniig chini helchvel magadgui chi alchih ch yum biluu bas l evguisht. Bi ch bas odoo aichlaa. 

  26. Anonymus says:

    Эцгийнхээ араас орох гээгүй, өөр шигээ өнчин хүмүүсийн тоог нэмэх гээгүй л юм бол юундаа хүнтэй суух гэж яараад байгаан. Мэдлэг боловсрол өөрийн гэсэн хүрээлэлээ үүсгэхээ бодооч. Хүн хүрээ хүрээндээ л сэтгэдэг, тэднээсээ хань ижилээ сонгодог юм. Хөгийн гаруудтай нийлээд хөгийн яваад байхад чинь хөгийн л юмнууд олдоно шд. Сэтгэлгээгээ задал, орчноо өөрчил түүний дараа хүүхэн шуухан бод. Биеээ засаад гэрээ зас гэдэг биздээ. Амжилт чи чаднаа дүү минь

  27. KNT says:

    aan tiim, chi uuriiguu tsarailag gesen baina. negent chamd iim bolomjiin buteegdexuun baigaam chine marketingiin bodlogo deeree anxaaraa, xugshuun. yamar turliin xuuxnuudruu yamar dairaltiig yaaj yaaj xiixuu? wushu xiixuu? kunfu xiixuu? karate xiixuu? zugeer taekwondogoor yavaxuu ch gediimuu. xair durlal bol tulaan, temtseldeen, a, tulaand zuvxun shonxoruud l nisne. so be the falcon. 

  28. zochin says:

    Bichij bgaa shigee setgedeg bol hetsuu l bna

  29. KNT says:

    surtein. xuuxnuudiin xoinoos neex guigeed, daljignaad baix xeregguidee. er ni xuuxnuuded baigalias ni tiim neg yumandaa xanaj tsaddaggui shunaltai zan baigaad baixshig baidag. neg zaluu yumuu lesbian xairtai geed l xelchixvel shuud sonirxol ni buuraad daraachiin temtseendee ordog. neex xairtai bish ch yumshig baixiim bol zaaval xairiig ni olj avax geed serial dairalt xiideg. gexdee zaxidaliin ezen bol jooxon sul l nuxur baina. zaxia maxia bicheed l. xeden jil saraar bodoj modood l. that’s too much, pal. 7 xonog nam arxidaal neg restart xiixed tegeed bosood l irdegshuudee. gol ni tsaad xun chine chamtai baixdaa goyo saixan baixkuu gej bodoj baixad chi xoinoos ni dogdolj guigeed baix bas tsaad xundee ch ontsguishte. uuruu xairlagdaxgui, tsaad xundee bas block xiigeed.   

  30. minjee says:

    Denduu hashir humuus chn l oliggui yumnuudtaI taarchihdag yum shg sanagddag.nas chn zaluu bna shdee.oshoo zondoo huntei taniltsana.yundaa yarah vee

  31. hehe says:

    Ерөөсөө манай нийгэмд охид бүсгүйчүүдийн замбараагүй байдал хавтгайрсан шүү дээ. Секс эрх чөлөө гэдэг зүйл чинь нийгмийн нэг уриа болчихсон юм шиг л байх юм. Жаахан охин байна харахад, явдал суудал санаа оноо нь хэдэн бандийг идээд уучихаар болсон байдаг. Урд нь ч ийм зүйл байсан л байх аль ч үед байх л байх гэхдээ яг одоо хавтгайсан үе л байна даа. Чиний хувьд их хашир хандаад хэрэггүй дээ өө сэв эрж хайгаад ч хэрэггүй, гадуур зугаацахаа ч болих гээд хэрэггүй явж байтал учир нь олддог юм билээ шүү хань ижлийн тал дээр.

  32. эмма says:

    Чи царай муутай бас мөнгөгүй, эмэгтэй хүнийг өөртөө татах увидасгүй залуу бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.