Ийм хүн засрахгүй биз дээ?

tn (1)

Сайн байна уу? Би 26 настай ой гарантай охин болон нөхрийн хамтаар гадаадад амьдардаг. Амьдрал зохиосон хүмүүсээс зөвлөгөө хүсэхээр хандлаа. Анх нөхөртэйгөө танилцахад нөхөр маань их цэвэрч цаг сайн барьдаг хичээлдээ мундаг сайн оюутан сайхан залуу харагддаг байлаа. Хэн хэндээ татагдаж үерхэж нөхөрлөж явсаар удалгүй нэг гэрт орсон. Удаачгүй охиноо олсон. Жирэмсэн болсон үеэс л энэ бүгд эхэлсэн.

Жирэмсний 4 сартайдаа сандлаас буухдаа хөлөө хальт гишгэж гэмтээгээд гэрээс гарж чадалгүй сар гаран болсон. Энэ үеэс л гэртээ ирэхгүй байнга оройтож ирэх бүртээ согтуу байх болсон. Би гарч чадахгүй болохоор хоол хунсний зарим зүйлээ захина одоо очлоо таксинд сууж байна удахгүй орлоо гэх мэт үгс хэлээл байдаггүй таг…

Үүр шөнөөр 3, 4 гэж ирнэ өглөө 7 цагт орж ирж байсан ч удаа бий. Эмэгтэй хүн цаанаасаа мэдэрдэг л юм байна лээ. Байнга оройтоод л ууж ирээд л залгахад ихэнхдээ утас нь яриатай. 5 минут 10 минут 20 минутийн дараа ч залгахад яриатай. Ирэхээр нь утсыг нь үзвэл ярьсан дугаар нь байхгүй, асуувал өөр хүн утсаар эхнэртэйгээ ярьсан юмаа гэнэ. Тэгээд ярьсан дугаараа устгаа биз гэдэг байв. Итгэлээ.

Гэхдээ нэг хоёр удаагийн явдал биш байсан болохоор утсыг нь үзсэн өөр хүүхэнтэй утсаар ярьсан нь рекорд хийгдчихсэн байсан. Эхнэртэй хүнтэй амьдарч хүүхэдтэй болсноо тэгэхэд л мэдсэн. Утас ухсанаараа би буруутан болж уучлал гуйх нь бүү хэл шийтгүүлж хоёр өдөр хоолгүй өнжив. Хүний газар дуудах хүн ч байсангүй хөлөө гэмтээсэн гарч ч болдгүй хоосон гэртээ цоожлуулаад гомдоод уйлаад сууж байсан. Гэтэл тэр хүн архидаж яваад ирсэн. Хүүхэд овоглох болчоод байхад хуучин эхнэрээсээ батлахаа салгуулахгүй явж явж визээ миний визэнд дагалдан болгохдоо надтай батлуулж байлаа.

Охиноо төрөөд гурван сартай байхад анх удаа алгадуулж үзлээ. Охин маань орой болохоор л уйлна бүх л ширгэлэх арга хэрэглэж үзсэн дээ тэгээд таньдаг бөө нь унтдаг газраа соль гэсэн гээд яг адилхан нялх хүүхэдтэй айл руу шөнө дунд 12 өнгөрч байхад очиж хоний гэхэд нь айлд хүндрэл учруулахгүй явахгүй гэж хэлээд дуугаа хураасны төлөө охины даавуугаар нүүрэн дундуураа ороолгуулж байсан. Өч төчнөөн гомдол дээр тэр гэнэтийн зүйлд улам эгдүүцээд түрүүлж алгадсан нь би ч эргүүлж алгадна гэж бодоогүй. За тэгээд дурдаад тоочоод байвал энэ мэт үйлдэл сардаа заавал нэг байдаг болсон.

Тэсвэр алдаад охиноо дагуулаад танилындаа хэд хонож үзлээ арга ядаад охиноо монгол явуулж үзлээ. Хадмууд намайг эх хүн биш хүүхдээ хаялаа гэж буруутгаж байсан. Охиноо санаж зүүдлээд эргүүлээд авчирлаа бахь байдгаараа. Өнөөдөр гар тохой далны ар тал хөх эрээн. Хамгийн үзэн ядмаар гомдмоор зүйл нь дуугүй байхаар ярьсангүй гэнэ ярихаар нөхрийнхөө өөдөөс үг хэллээ хуцаж солиорлоо гэдэг. Толгой руу түлхэнэ мангасдана өмнө хүүхдээ тэвэрчихсэн байхад буланд шахаад ууж байсан усаа тэр чигт нь нүүр луу цацаж байсан. Тэгээд л дараа нь уучлал гуйна уучлалыг нь хүлээж авахгүй л бол ахиад л давтагдана даварсан пизда даварсан гичий чамаас өөр эм хүн байдаггүй гэж санаа юу чи өөрийгөө эмэгтэй хүн гэж боддог уу надаас салаад гуйлгачин болно чамаас хүүхэд гарахгүй танайхныг долоон үеэр нь хараана гэдэг.

Монголд ээж ганц дүү хоёр минь л бий. Хэлий ярий гэсэн ч санааг нь зовоочихно гээд тэр бүрийг хэлээд байж чаддаггүй тиймдээ ч хүний газар энийг хэн хамгаалж үг хэлэхэв гэж боддог байх. Би салмаар байгаагаа хэлэхээр яв зайл гэдэг явах гэхээр үүд таглаж зогсоод буцааж түлхдэг хаашаач явна гэж саналтгүй гэж. Гуйж үзээд тэр дор нь хүлээж авахгүй бол харааж доромжилно. Бүгд л ийм байдаг хэрэлддэггүй муудалцдаггүй гэр бүл гэж юу байдын гэдэг. Охиндоо зэрлэг хандлаа эх нь байж үлд үхсэний чинь салах, салахгүй гэнэ. Би хүний охин үр биш юмуу. Үнэхээр над шиг зүйл үзсэн хүмүүс яаж шийдсэнээ хуваалцаач. Ийм хүн засрахгүй биз дээ?

64 Comments

  1. SOS says:

    ёооё юун тэнэг хар банди вэ наадах чинь. Арчаагүй эрчүүд л ийм байдаг байх. Хүний нутагт хүийг дээрэлхэнэ яасан баян пиз??? вэ? хэлэх ч үг алга ямар нэгэн аргаар наадхаасаа сал ийм амьдрал гэж юу байдаг юм

  2. tsoggerel says:

    Ийм хүн хэзээч засрахгүй эртхэн сал хүний төрөлх араншин хэзээч өөрчлөгддөггүй юм. Ганц хүүхэд бол асуудал биш чи өлхөөн аваад явчихна манай ээж өнчин 5 хүүхэд өсгөсөн бид бүгд мэргэжилтэй сайхан л явж байна.

  3. Энхээ says:

    Би нөхрөө зодоод байхын Яаж болих вээ хүмүүсэээ

  4. Сайн уу. Чиний амьдаралд тохиолдож буй асуудлыг уншлаа. Би нэг удаа нэг тэнэг байдлаас болж нэгэн эмэгтэйд нэг л удаа гар хүрч байсан. Харин тэр явдлаас хойш дахин хэзээч хүрч үзээгүй тэр явдал одоогоос 13 жилийн өмнөх явдал. Би чамд юу зөвлөж байна вэ? гэвэл Танай нөхөр болох эр хэзээч над шиг ухаарах хүн биш байна. Бас ар гэрийнхэн нь нөхрийн чинь сайжруулсан загварууд байна. Охины хувьд яачиж бодсон өөртөө авч салсан нь дээр. Түүнээс гадна юм цагтай чи гадаадад байгаа бол энд ирнэ. Тэгээд нэгэндээ сургуулий төгсөөд юу ч болсон ир. Аг гэртээ ирэхийн хувьд эрт орой хэзээ нэгэн цагт ээж дүү чинь мэджил таараа тэгээд ч ямар үхэл хагацал биш мэдэгдсэн нь дээр байх. Ер нь их муухай эр хүн юм чамайг өмөөрөх эр хүн байсан бол муу новш үгүй ядаж 2 цохих байсан бол 1 цохих байх даа. Бусдаар шантрана гэж байхгүй ээ? Насан туршдаа зовох гээгүйн бол арга  байж л таараа шд. Одоохондоо хөх няц болоо л биз мөнх ийм байхгүй тодорхой. Хүнд юу ч тохиолдоо билээ түүнийг давах гэж сэтгэлийн ХАТ байдгийм. Бас нэг талаасаа өнөөдрөөс эхлээд хэзээ ч харьцаагаа зүгээр л энгийн болго. Би бодохдоо хэрүүлч юмуу, уурлах ч юмуу, уйлах, гомдох зэргээр битгий илэрхийлээрэй. Тэгэх тусам ууртай хүн асаад байдгын. Нэгэн нартай өдөр энэ чамд дурсамж төдий л үлдэх өдрийн мэндийг би урдчилаад хүргэе. Чи чадна. Ухаантай бай гэж би хэлэхгүй ээ. Тэвчээртэй бай тэгээд дараа сэтгэ, зовдон шаналалаар битгий сэтгэлээ зовоо Ок. Би чамайг хүүсэн зүйлийнхээ хэзээ нэгэн цагт хүрчихсэн байна гэж харлаа… 

  5. baldan says:

    segseger sagsuu hav nohoi hunruu arhirj asdaggiig medne bizde, harin tom bietei nohoinuud ih taivan dulguun baidag. Emegtei hund gar hurdeg garuud ihevchlen archaagui,er hunii orontsoguud, aimhai amitad baidag gej neree unenii ortoi yum shig baina.

  6. Crystal says:

    uhvel taarsan har huuriig alchihaad hureed ireech

  7. Нараа says:

    Чи миний дүү аль улсад байгаам бол доо. Хаана ч байлаа гэсэн хүчирхийллээс хамгаалдг байгуулга байж л таараа эртхэн тэдэнд ханд. Хүүхэд чинь Монголд байгаам бол тэр газарт ньбайж хмгаалуулж байгаад сургуулиа төгсчих. Харин хүүхдээ авсан байлаа ч яаралтай өөрийгөө хамгаалах арга хэмжээг найдвартай ав. Наадхи чинь хэзээ ч засрахгүй. Хараана барина гэж юу ярьж солиороод байдагийн тийм юм огт болохгүй боллоо ч чи өөрөө итгэлтэй эрч хүчтэй байвал тэрхүү му хүчийг дийлдэг юм. Тэгээд аятайхан арга хэрэглээд чи эхнэр дээрээ оч би замаа бодлоо гэхгүй юу. Миний дүүүний газар хэцүү ш дээ өөрийгөө л хамгаал. Цохиод алчвал яахын энэ чинь хохь нь л болох байлгүй наадхийн чинь байж байгаагаар бол. Хурдан салж хамааралгүй бол миний дүү тэр цагдаад нь өгөхгүй юу яадагийн хүмүүс намайг ингэ гэсийм гэж хэл. Хууль ч надад зөвлөсөн энэ тэр гэж хэл. Яасан тухайгаа бичээрэй дээ. Хүний нутагт охин хүүхэд хэцүү л байдагийм даа.

  8. zulaa says:

    hetsv yum be. iim galzuu soliotoig ni meddin bol yadaj saltlaa vgeer ni bj bgad bogson der ni bvleen jin tawiad hoshigruulaad bj bai. yadaj l zoduulsnaas dr shd ee. tgd bas yun zasrah tuhai yariad bgan aluulchihaagvi dre salaarai.

  9. gerel says:

    naad zaluugiin ger bvlees absan hvmvvjil ni bololtoi xezee ch zasarahgvi gadaadad bdag bol bichleg hiij barimtjuulaad uuriiguu hamgaalah heregtei odoo ved hvnd daramtuulj amidardag tsag ungursun tegeed shuud sal

  10. n says:

    shud immigration d og 

  11. n says:

    ymar zevuun golog ve erthen salsan n deer shuu . hervee taaraldaj boldog bol uhtel n zodoh yumsan muu golog

  12. Only says:

    Ter araatniihaa zurgiig n delgeech chi salaad ywlaa gehed daraa n bs neg emegtei hvn sxn bolowson dvrd n huurtaj hohirno iimerhvv ymnuudiig tsaraig n il bolgomoor bhiin 

  13. zochin says:

    Naad zaluu chin visanii tuluu l chamtai bgaan bishuu hudlaa huujdeer turii barij. Yamar ch gun hairtai hunteigee ingej garitsahgui. Huchirhiilegch hezee ch zasrahgui ulam daamjirna uu gehees

  14. emma says:

    yun deerelhuultsiin be jinhene ger buliin huchirhiilegch, sain alalts naad muutaigaa, odoo zasrana zasrahgui gej naidaj suudag tsag erduu bish, yasan zewuun muu novsh ve, tsagdaad handaad yav, buh asuudlaa tsagtai ni udurtei ni tsaasan deer bicheed temdegleed yav, tsaas huchtei shuu, barimt bolno. hezee ch buu shantraarai busgui mini, hezee ch! gujirdsen ch gutgesen ch zodson ch buu ai, ene yanzaaraa bol chi udahgui gart ni aluulah um baina, tegj hohirch uldehgui shuu gej bodoj yav.

  15. amjilt husie says:

    germand bdg bol Frauenhaus gj bdg shde,huchirhiileld urtsun emegteichuuded zoruilsan tuslah baiguullaga.Buh sanasan ym chin buteh boltugai, naad har ymnaasaa zugtaa zugtaa

  16. eegii says:

    Пээ, би эхнэрийнхээ бөбө дээр хорхой хүрээд алгадаад л хип хоп шанаа аваад байдаг ш дээ. Уг нь сайхан амьтан байсныг нь нь мэдэж л ханилсан юм бол тэр чигээрээ баймаар юм.

  17. man says:

    Хохь нь ээ. хохь нь.

  18. Zochin says:

    Hurdan Saldaa ohin min iim Hun dordono uu gehees deerdehgui ee ohinoo awaad salaa huurhun ohintoi bolsondoo bayrlaj amidar

  19. zochin says:

    Solongost bdg  bol ajil hiij bhad ni bariulaad mongol yavuulchih. Gol ni uuriiguu medegdaeb gej hkehgui geer

  20. Zulaa says:

    Sain bnuu, eniig unshaad chamaig ih orovdoj oilgoj bn. Bi 2 ahtai 2 egchtei manai 2 ah 2ulaa arhi uudag bas ehneree zoddog. Hedii bi ter 2 toi mah tsusnii tasarhai ch ter 2iiig ih uzen yddag. 2 uulaa ih davarsan ymnuud ugn aav eej 2 maani bidniig ih changa ern muugui l humuujulsen gej boddog. Hun ern ooriin uhamsar bas niilj nohorlodog humusese ih shaltgaaldag ym shig bnlee. Yunii uchir bi ah narinha tuhai bichev geher tednii ehneruudiig haraad ih orovddog. Bi bolon manai aav eej chadah yadahaaral tus boldog. Bid bur bolj butehgui bol salaad shan amidar gedeg salla gehed bid chadlara huuhduudedn tus dem bolod yvna gej zondool heldeg. Tgd salaal hed honog bj bgad oorsdoo butsaal hured irne. Bi bur gaihad bdin tgl dahial boon heruul zodon bolool aav eejiig min heruuldee oruulal ih hetsuu. Neg udaa ber maani ta nar nmg sal yv gesen ged bid nart uurlasan. Hamgiin goln huuhduud n ih orovdoltei dandaa heruul zodoon arhidalt dund yaj tgj hun boloh ym be. Manai 2 ah henii ch ugiig sonsdoggui aij ichih hun bhgui ingej heruul zodoonoo shanalgasaar bgad aav eej 2 iig ih zovoodog. Bi 2 ahtaigaa odoo eroosoo dugardaggui gertn ochdogchgui ehneruuded n ch ym zovlohoo bsan suuld n hooloo zail gelee ged nohortoo heleed ah bid nart agsam tavidag. Yu ch gehev iim uhamsargui hii hooson ajil amidralgui muuhai humuus ern oorchlogdono gej bdag bolovuu. Tiim ch amarhan oorchlogdoh zuil bishl bh. Iim amidral dund emegtei hun oortoo itgeh itgelgui bolj bur iim bdalda dasdag ym shig bna. Chi ooroo daslaa gehed huuhduud chin urgelj aidas tugshuur stress uunees bolj hicheel surguulias zavsardaj ern tgl ireduin ymar bh n oilgomjtoi shuude. Ohin chin iim bdald osvol tom bolool nohor n ehneriigee zodoh n zov iim ym amidrald bdag l gesen oilgolttoi hun bolno. Chi zaluu bn bas gadaadad mergejil ezemshij bn chamd ochnoon shan ajil amidral iredui bn shuude. Zov l shiidver gargaraida busgui min. Chamd amjilt husie

  21. Usa says:

    Chi USA-d bdag u? Baidag bol commentoor bicheerei! End baidag eejvvdiig FB grouped negdvel bid tusalj buh toroliin zovolgoo ogno shvv

  22. suzu says:

    Yasan talara ymar shiidver gargasnaa bicherei busgui min amjilt

  23. Z says:

    nudend xaragdtal bichjee….. tanai noxor shig yumnuudiig bi sain medne…. iimerxuu xumuus unexeer sul doroi setgeliin tenxeegui aimxai xumuus bdagiin…. aix xereggui chmg aixgui bgag medervel chmg yachach chadaxgui ee… gexdee bie xamgaalax tal dr sain sudalj suraltsaarai…. ichsen nuureendee chmg alax gej oroldoj medne…. shantrax xereggui…. zorigtoi tevcheertei oortoo itgeltei bxad chi ylna…. ymar ch bsan ooriinxoo aldaag ch bas oilgood salii gesen shiidver gargasand chin mash ix bayartai bn…. 
    Ugiin geriin xujuujil muutai zaluu bnaa… eej egch ni chamd ymar xandaj bgaagaas l xaragdaj bn…. ooroo l uxamsarlaxgui yum bol zasrana gej bxgui ee….
    etsest ni eregtei ch bai emegtei ch bai bie bienee xundelj xuleetstei bgaasai…. xaanaasaa gardag ene ix uur, uzen ydalt ve…. uuriig chin xurgeed bval zugeer l orxiod yval daa….. ene xorvood negniigee tamalj zovoox gej irsiin muuu…. unendee l oilgoxgui bnaa…

  24. suzu says:

    Yamar ch hetsuu yum be de. Bi ene site.g bnga unshdag humusiin setgegdel ihenhde unen bdag shu. Anh uda ene busguin tuhai unshaad setgegdel bichj bna. Yagad chi ingj zodulan barin bj uuchlaad hamt bgad bga yum be. Mgl hunt taniltsaad mungu nuutsaar tsuglulad zugathiin tuld shu de. Huhde shaltag heled naash n eejruge yavulsan deer. Aras n uru zugat. Tgd harn dahj gerinhen naadahtga biti dahiad haritsarai erged nilevde odo dahiad jiremsen bolchvo dahiad huhed gargaval bur garah gartsgui b.o shu. Chamag aav ahgui gd ih derelhgin bn aht bsan bol ydaj aina. Bi uneher uruvduj bna yagad ingn barin bj hamt bgan be. Jargalt urinhuru bga gazar l bldaa ene arai amidral bishee busgui min

  25. lol says:

    sorry bugdiign xamruulagui shuu evgui nuxduud bnaa bas

  26. lol says:

    mgl zaluchuud bur llr bolchjijdee

  27. fg says:

    zaza huuliin tovchoond tsag avsan bol sain bna. ochood yarihdaa martahguin tuld buh aasha aranshig n bichij temdeglej avaad ochooroi. tsagdaad ogsnii daraa yaj surduulsen. ter bulan ruu huuhedtei bhad shahaj us tsatssan bugdiig n algasahgui bicheed ochooroi. gehdee nohortoo medegdelguigeer huuchnaaraa sul doroi tsarailah yostoigoo martav. hadgalsan zurguudaa utasnaasaa gadna oor gazruudaar hadgalahaa martav. nohor chini medvel neg bol zugtana neg bol chi ooroo ayultai bdald orj magadgui yum bna. bolgoomjtoi bgaarai sain nuutslaarai. tegeed huuliinhantai yariad neg shiid garna biz. ter huch hereglej bgaa bol chi odoo uhaan zaaj naanaasaa garah heregtei. yer n bol aih hereggui. chi davraasan bna naad zaluugaa.

  28. GegeenCom says:

    Chi yugaa ch medq yahaa ch zuvluulj barq hetsuu bga boltoi.
    Hoishid huurai ah aav eejtei naiz nuhudtei boloo. Tsagdaa huuliinhanaas gadna emegteichuudiin yumu ger buliin huchirhiilliin esreg gazruudaas tuslamj av.
    Mgl elchin bdguimu naana chini.
    Mglchuudtai holbootoi bh huselguimu.
    Ereen myaraan bolohoosoo umnu salchij baildaa.
    Bi bol hucheer diilq bol zevseg heregleh bsn bhaa adilhan l alaltsaad ahij uur huuhen zovoohgui bolgoh bsyn. Eks ehner n naad zaluug chini uchriig n olchoogui chamd uldeechihdeg n yamar uchirtain be, chi tiim setgeciin uvchtei yumnii udmiig urgeljluulchihdeg n toogu daa.
    Yunaas bolood naad er chini galzuuraad bdymbe chi hovsdoj bariad ehnerees n hucheer salgaaguil bailtai.
    Eks ehneree bas ih l gomdooson hun bh ugaasaa uudluhgui n todorhoi hun bn shd.
    Chamd huch chadal bhgui bol zugeer l zailaad nuugdaad ungur. Arai chadaltai evleed tavichih adilhan galzuu huuhend uldee naadahaa.
    Horvoog yaj barnaa. Gehdee nuhur chini yum yarival bas l neg uur yum heleh bhda chi ch uuruu zevuun ch yum biluu hudlaa hun gutgeed bga esehiig medeh arga bhgui shde.
    Yer n yaval ch yachij medeheer bitch gedgee erthen oilguulj bai. Cham shig uuriiguu umguulj hamgaalj medq deer n naashaa geh ah duu aav eej muutaim bol bite hamgaalah urlagaar hicheellediimuu evgui humuusees erthen zaigaa barij surdiimuu ih l ajil bn da
    Surguulia yaj iigeed tugsuurei.
    Huuhdee hund uguud demii bha.
    Yamriig n tanisan bol hold

  29. meegii says:

    burhan mini yu geechiin amidral we.barimttai bn gdg chn zow naad nowshnud chn tsagda shuh geher hulhi ni budgin.minii salsan nohor ym l bol bagalzurddag bsn bas gar mushgina hooloi booj bhda nud ni ulaanaaraa ergelded chamaig alchii gd dairdag bsn.neg udaa yg uhdegin dawaan der eej ni haju oroonoos orj ired boliulsan ch namaig hohi chn gedeg bga.tegtel tas gd l ywsan neg medsen namaig usded hana morgulj bsn heden ch udaa morgulsen bu med arai gj multrad gutalaa awah gj btal haalga ongoilgood shuud esreg talin ailin haalga hurtel tulhsen shoniin 3 tsagt ter sogtu bsn.ingeed bi tsagda shuuh ch gelgui ahinda hed honod ajilda ywj btal ohin mini baga bsn uchir sanaad bas guigad bsn bhor ni ergej ochson getel ym l bol boodog blsn hajud arhi uuj bgad shud hanaru shidne sandal awaad hanaru balbana bas namaig hucher ezemddeg bsn.jiremsen tom gedestei bhd gertee orulahgui ortsond honulah shahsan guij bj orson.mon tom gedestei bhd mon nylh bietei bhd owchin haldasan gd bichwel ih ym bn daa.minii hoinoos 3 jil guisan hun amia hurtel horlood /noirnii em uuj/, mon garnuu shuun deeree addidas shg hutgaar zusej kant gargaj bh ued ni medeh bsiin nadad iim ih hairtai ym bn gj endurch ywlaa 20 nastai bj dee.neg udaa urlaad garaaraa tsonh tsohij hagalah gj bhd ni orinho garig omno no orulaad huruunuudaa bugded ni oedol tawiulj neg huruunii shormos tasarsan shormos zalgah mes zasald orood hesegchilsen medee aldulalt bain bain garaad ih owdoj zondoo uilj garch irsen ch hezee mederch bsiin hudlaa yriad bai gn.hezee ch zasardaggui ym bilee.etsest ni salsaan odoo sain saihan huntei uchirsan nadru dalaidag ch ugui huleetstei huntei hanilsan daa.laridma kinog uzed origo harsan met bolson dotor bachurch ulin oroi deer garaad sain orilj awsan daa.

  30. zochin says:

    mash xurdan sal daxij bvv xvvxedtei bol chi buruu xvn songoson baina amidral urt yum shig mertlee ix bogino naad xvn chini chamaig tamlax gej eer ertencees irj chi bol uxaantai dajgui bvsgui yum ba xalxii erchvvd mundsan bish sex xiij sur naad teneg maxan tolgoigoosoo mash xurdan sal oxinoo mongol ruu yabuul eeree surguulia xurdan tegsge
    chamd naad tene g malaasaa salbal saixan ireedui xaragdaj ba za
    amjilt

  31. Uka says:

    Huuhdee avaad salaa. Huuhed taivan amgalan gazar usuh yostoi shuu. Iim amidral huuhded bitgii uzuuleerei. Adgiin zaluu yumaa. Mini anhnii amidral neg iimerhuu bsan. Salsan. Odoo japan zaluutai suusan. 7jil bolj bna. Bidnii amidrald heruul alga, hereldeh shaltgaan alga. Bi huuhduudee ene delhiin hamgiin jargaltai huuhduud gej boddog. Taivan saihn hair enhriilel dund usch bna. Uur yu amidrald heregteinbee. 

  32. ann says:

    Би яг чам шиг байдалд орсон 2 ч эмэгтэйн гашуун түүхийг мэддэг хүний хувьд сал гэж хэлнэ. Ийм тохиолдолд эхнэр нь нөхрөө алаад, эсвэл нөхөр нь эхнэрээ алаад дуусдаг. Яагаад ч сайхан амьдрал, сайхан нөхөр, аав байхаасаа өнгөрсөн байна. Хичнээн муу ч удах тусам чи дасна. Наад хүнтэй хүнгүй амьдрах ухаан, эрч хүч бүх зүйл аль хэдийн чамд өгөгдсөн байгаа. Чи зодуулж, зовох гэж төрсөн хүн биш л бол сал.

  33. Amina says:

    LARIDMA geed kinog vz!!! Zasrana gej hezee ch baihgvi shvv ter uuchlalt gyih ntr t itgesnii hereggvi shal hudlaa. Zvgeer hurdan sal. Heseg ch bolov amidrah gazar ol tegeed shuud hayaad yav!!! Zorigtoi bai. Odoo hetsvv bsan ch salahgvi bol chinii amidral aidas nulimas l bh bno shvv ohin min yadahda  hvvhdee bodood sal baingiin daramtand hvvhded chin ch hetsvv bh bno. Zovlon berhsheeliig hvn surj davdag yum shvv.  

  34. ti says:

    busgui min uhaantai bai ymartai ch naad muuhai ymnaasai yaaj igeed sal tugsuj ochood ohinoo avaad saihn amdrah amdral umnu chin bga shuu amjilt husii chi ger bulteig n medeegui ym chin chinii buruu gej yu bh ve de

  35. Flower says:

    За бүсгүй минь наад хүн чинь ёстой сэтгэхүйн доройтолд орсон хүн байна. Эмэгтэй хүний итгэл хир барагтай тасардаггүй, найдлага байсаар хамаг цагаа үрдэг юм. Одоо бушуухан сал л гэж зөвлөх байна. 

  36. Busgui says:

    yooy viziig ni dagaldan bolgolgui l nutag buzaah bj de araatang 

  37. Busgui says:

    Ger buleeree doroi setgehuitei humuus bna,   Buu Harits, salah Zamaa hai uur zam alga 

  38. Захидлын эзэн says:

    Сайн байцгаана уу? Захидалдаа зарим зүйлийг орхигдуулсан байна. Би одоо төгсөх курс удахгүй зэргээ хамгаалах гэж байгаа болохоор гурван жилийн хөдөлмөр төлсөн мөнгөө юу ч биш болгохгүйн тулд өдийг хүртэл тэсэж хүлээж байгаа хэрэг юм. Нөхрийн ээж удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүүхдээ хараад суугаад байж чадна хүүхдээ.явуулаад.сал гэхэд нь явуулсан. Гэтэл сар ч хүрэлгүй хүүхдээ ав гэж утасдах.болсон. Нөхрийн эмэгтэй дүү надаас эгч юм. FBээр надруу дайрч давшилсан юм бичиж доромжлохоор нь тэсэлгүй.муудалцаж орхисон. Чамайг ямар эх гэдийн өөрийн жаргалаа.бодсон нтр гэж. Чи бид хоёрын амьдарч байгаа орчин өөр, чи эх нутагтаа ээжийнхээ дэргэд байна., ах шигээ нөхөргүй болохоор яагаад хүүхдээ явуулсныг мэдэхгүй байна гэж хэлсэн. Атаархаж байнуу хохь чинь гэсэн. Ер нь тгээд ийм хүмүүст өөрийгөө ойлгуулах шаардлагагүй хүмүүстэй юу ярихав гэж бодоод хүүхдээ ээждээ өгий гээд ээжийгээ яриулахад хадам гэж хүн хүүхэд өгөхгүй хүүхэд хэн харахыг охин чинь шийдэхгүй гээд гэрээ зааж өгөөгүй байсан. Удаачгүй овгий нь сольж өөрийн нэр дээр авна,.тэтгэвэр дөрвөн хүүхэдтэй гээд өндөр тогтоогдоно гэсэн юм нөхрөөр хэлүүлсэн. Тийм юм сонсоод хүүхдээ авсан нь зөв юм байна гэж бодсон.  Би цагдаад өгч үзсээн. Гэртээ ирээд хүний газар хоёулхнаа байж хань ижлээ барьж өгдөг хөгийн новш гээд зүхсэн. Хэдэн өдрийн өмнөх хэрүүлдээ тэрийгээ яриад ахиад барьж өглдөө алив харий гээд шүдээ зуугаад духаараа нүүрлүү наагаад түлхээд байсан. Утас булааж авчихаад. Өмнө дандаа мангастаж түлхэж гар.мушгиж ил шарх сорвигүй хүрдэг байсан учир цагдаад энэ гээд үзүүлэх баримтгүй тэгээд гэр бүлийн маргаан учир хоорондоо зохиц гээд цагдаа нар нь явчихсан. Өчигдөр бүх зургаа дарж авсан. Хуулийн товчооноос ч зөвлөгөө авахаар болж цаг тохирсон. Би өмнө чимээгүй байдаг байсаан. Саяны муудалцахад өөдөөс нь сарвалзаж орилж хашгирч хэрэлдээд тэрнийхээ ачаар биеэ эрээн болгоод сууж байна. За тэгээд засрахгүй гэдгийг нь мэдэрсээр байж эмэгтэй хүнд итгэл гэж хэрэггүй юм байдаг бололтой. Жоохон байсан найдвар маань одоо байхгүй болсон. 

  39. T1 HVVHEN ZAAWAL UNSHAARAI says:

    sal hvvhed etsegvi sh gesen amar taiwan  l bol saihan usuj hvmvvjdiin chamaas guuyaa naad nuhuruusuu  sal eej  dvvdee hel  bitgii nuu  bushuu yaw sala sal sal

  40. aka says:

    sal, hari

  41. zaluu says:

    Ene saitad nittlel bijwel yaj oruulah we 

  42. hervvlch emee says:

    Viz ni chiniih deer dagaldan bdg bol bvh erh medel chamd bna shde. Chi viziig ni tsutsluulaad nutag butsaaj bolno . Zvgeer l tsagdaad ug za. Chi naanaa bol gazardahgvi l ym bn. Hvvhdee tsetserlegt uguud uuruu ajil hii

  43. uugii says:

    Tsagdaad uguud gulug bolgooch.chi hel amgvi umuu adilhan alaltsaad bdg bhgvi uy.uyn daryyhan um bee.zvgeer yarij chadhgvi bhiig bodohd naadah chn tarhindaa umtai bh.

  44. Bla bla says:

    Yoooy umnuus chn booj uhlee chi zasar a gej naidaad bgamuu tgvel ugui shuu naad chn zasrah bish harin chi udah tusam hen bolohoo medehee baij yah gj amidraad bgagaa ch oilgohoo bolino. Chinii eej duu 2 chamaig ingej amidrag gej huseegui shuu. Chi salaach yugaa hgeed bgaan chi? Iim amidrald iim daramtand chiinii tarhi hunii zeregtei saihan amidrahiin tuld yu hiih ve yah ve gej sanaj sedehiin orond nuguuh chn odoo yah bol iih bol gesen bodliig l uildverlene. Uudulj devjihgui za yu. Chinii sanaj sedeh hamag yumiig chn haana. Uurtiuu l naidaj amidar. Hunii erhend. Zovohoor uuriin erhend jarga. Uuruu ajil hii. Sal sal. Amidral bolomkjoor duuren naad zaluugaaraa buh bolomjoo boomiluulj haranhui amidrahaa boliochee . Ter hadam madam chn bol tsaashaa za. Hun bish araatan usguchihuud eh hun bish ch geh shg tui mai gej hel

  45. zander says:

    huushe chi haana amidradag yum. Germand bol tus boliyo. davarsan gar ve.

  46. mr.hitch says:

    Amid bgaa deeree ohinoo avaad mongolruugaa buts iim hun hezee ch zasrahgui chi chin emegtei hun shdee hundluulj hairluulj hamgaaluulah gej ene horvood ircheed ingej amidarj bolohgui adgiin amitantai suusan bna erthen salsan n deer

  47. Er hun says:

    Tsagdaad heleed bariulchihaach de yun archaagui yum be. Bertej gemtsen zuragnuud avj barimtjuul, naadhiig chin hulhiig n buulgaad ogno. Amerikt bol ger buliin huchiirheleliin huuli mash hatuu. 

  48. жак says:

    Буруу хүнтэй учирсан байна хүүхдээ монгол явуулсан бол тэр чигтээ зай бариад холдно биздээ юугаа хийгээд зууралдаад байдаг юм нэг гар хүрсэн хүн хэзээ ч болихгүй үхэж байж ойлгох юм уу

  49. baga ah says:

    yanziin myyyy pizdaaaaa yumaaaa naad muu hugiin zaluu chini….yostoi er hunii ner zuusen hog biandaaa…nemj helehed erchuudee hichneen emegtei huntei herelddej chamaig doromilj baisan ch hezee bitgii gar hureerei….. ineheer bolj butehgui bol zugeer l salaad yavaarai…. ergej niilehguigeer…

  50. Yavsan ni deer says:

    Arai denduu zavaan hun baina shuu dee. Naadach chin neg l odor ooroo ch shorond orj nuglee edleh hun baina. Chi naanaas hurdhan sal. Bi bas neg iim visaii asuudaltai huntei suugaad. tegeed boon gai. Naadah chin hairgui hudlaa visanii toloo suusan uhvel baina. Manai nohor gej neg bas iim mangar yum baidag. Odoo neg l odor ene hun shorond oroh esvel endees uurd achigdag zam ni uldsen. Bi biye beltgej bas huuhdiinhee setgel sanaag beltgej baina. Huneer tejeelgeed suugaad baidag. Olon jil minii tsaliingaar amidarch orhiod odoo bolohoor gants togrog nadad bolon huudee ogohod hetsuu sanagdaad baih shig baina lee. Iim hun ugaasaa oodoldoggui.

  51. zochin says:

    Anh nohorteigee taniltsahdaa tsag sain baridag, tseverch hicheeldee sain oyutan bish hunii nohor huuhdiin etseg bolj noyon nuruutai amidralaa avaad yvj chadah esehiig n harah bjdee.. odoo negent ongorson horvoo.. huuhdee bodood salj chadahgui gesen ulgeriin um yriad ooriigoo huurahu esvel gants oldoh amidral zaluu nasandaa dorvitoi shiidvertei alham hiigeed hun shig amidrahu gdg l bn

  52. ollo says:

    Heeree yah ve giin zuv shuu chamd ogt hairgui yum bn hvn hairtai hvndee shal uur bdiimaa ingeh ni bitii hel hir ch haldaadgui yum zvgeer sal

  53. ollo says:

    Chi so d bdag uu? Zvgeer salaaa yun davartsan durak ve ter hadmuud yu geh ni yamar hamaatai yum ohinoo eejdee ugch yavuulad zvgeer dugai salaad gantaaaraa heseg ajilahguu yu daa esvel mongold ochood bolomjtoi gevel ohinoo avaad harisan ni deer gadaadad hetsuu shuudee nyalh hvvhedtei deer ni nuhur chin iim bol demiidee yuch yariad hereggui yum bna yaj iij bgad zvgeer dugai l sal daa uur arga bhgui ingej deerelhvvlj amidrana gej yu baisiin joohon zorigtoi bai l daa vhamaig yaj ch chadahgui ene muu yadiin gesen shig deerelheed bn shdee 

  54. omg says:

    Gadaadad bgaa bol tsagdaa ni mongoliinh shig bish, chinii tuld uilchilne, ene hudkaa zohioson yum bna.

  55. y says:

    Shuud tsagdaad uguuchee chi uuru teneg yumaa gadaadad bol tsagdaa nar n naad muug chin gulug bolgonoshde

  56. нээрээ яах вэ says:

    Арайчдээ. Ийм хүний оронцогууд яасан ч олон байдаг юм бэ дээ? Ийм хүн засарна гэвэл нар баруунаас гарна байлгүй. Би чиний оронд байсан бол алалцаж байгаад л сална. Иймэрхүү эм хүнд эр бяраа гаргадаг новшнууд үнэндээ аймхай хулчгар, гөлөг шиг юмнууд байдаг байхгүй юу. Чамд их буруу байна. Анхнаасаа аясаар нь байсаар байгаад дарамталж болно гэдэг сэтгэхүй төрүүлчихэж. Өөдөөс нь солиотой юм шиг хашгирч орилоод хэрэлд, амиа хорлолоо гэж айлга. Хоол унд идэхгүйй жүжиг тавь. Ийм орчинд өссөн хүүхдийн сэтгэхүй асар их гэмттдэг. Охиноо бод. Ийм эцэг хэрэггүй. Ер нь бол ЗУГТ ЗУГТ. Хүн амьд мэнд эрүүл саруул байхад аяндаа учир нь олдоно. Чи чадна. Тэгээд ч чамд хайргүй юм байна. Хүн хайртай хүндээ ингэж ханддаггүй юм.

  57. Gg says:

    Uasaa mergejiltnvvd n shalgaad zurgiig chn photoshop bish gedgiig n notolchihno td ali boloh hurdan arga hemjee awaarai er n iim hvn svvldee zvw zvgr bhad hvrtel shaltag gargaj bgaad zodoh geed bdiin 

  58. Gg says:

    Hey gadaadad bdg ym bol huhursun zodson hesgee zurag daraad barimtjuulaad aw chadwal neg gazar medegdehgvgeer camer ch ymuu suuriluulj bgad bichleg hiichih tevl bvr batalgaatai chi naanaa haraar bish l bol huuli chamd vilchilne yanz bvriin emegteichvvdiin erhiin baiguullaga bdiin neteer holbogdoj bgaad garch chadkv bgaagaa heleed mail bich zurgaa ywuul er n erchvvd zodoh gd bwal chadahgv ch bsn sarwalzaj urdaas n dairah heregtei eruusuu aij hulchiij bolohgv

  59. ax says:

    unen bo aimaar yum bna, salj uz dee, taivan amidar

  60. eegii says:

    tgd mongoldoo ireed hun shig amidraach t1 yumuu chi hunii nutagt neg har yumand yugaa hj deerelhuuleed bgan

  61. eee says:

    Hunii erhend jargahaar uuriin erheer zovoo gej yasan unen ug vee?

  62. zaraa says:

    Busdad burug chihed yahav uurtuu gomdohos yahav hunee.sain tanij sudalj bj suuj baildaa

  63. Namuun says:

    eee burhan mini yamar hugiin novsh ve… hurdan salsan deer gej zuvlumuur baina ohiniihoo ireeduig bodson ch ter ohin chin har bagaasa ger buliin huchirhiileld ortoj baina odoo ch yaahav yuuga ch medehgui ym oilgodog bolood ireheere yaahiin..naad araatan chin udahgui ohinoo ch zoddog bolno. iim ger bul gj yuu baidgiin be nas chin ch zaluu baina sain zaluutai uldsen amidralaa unguruu ohin mini

  64. narta says:

    yanaa yamar baliar hulgaich be. hun haraxad 1 l sxn uugui amitan bga da. tegsen hirnee emegtei hund ingej handdag. chanaig alchih bii dee. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.