Хятад хүний нүдээр ар монголын цагаан сар

1000x686_713_Anti_recessionary_chinese_china_portrait_old_man_humour_photo_photography_digital_art

Манай Дундад улсад шинэ жил буюу ар монголын цагаан сартай адил баярыг 2 сард тэмдэглэж өнгөрүүлдэг. Баншаа идэж, галт шүхэр буудуулан багачууддаа амттан бэлэглэж архи дарсгүй, зодоон нүдээнгүй, гудамжинд хөлдөж үхэлгүйгээр тэмдэглэж өнгөрүүлээд олон жилийг үдлээ. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд хэзээ цагаан сараа хийх талаараа телевизээр хэрэлддэггүй, мэдлэгтэй боловсролтой улсууд их болохоор ийм тэнэг асуудал гардаггүй.

За дундад улсын биш ар монголын цагаан сарын талаар бичих ёстой учир үндсэн сэдэвтээ ороё. Би цагаан сарыг их гайхаж билээ. учир нь нэг айлд ортол ширээн дээр байсан хар буузаа савруугаа хийж халаагаад бидэнд өгсөн. Хятад хүмүүсүүдэд ингэж хандаж байна гэж бодтол тэдний хамаатнууд орж ирэхэд бас л энэ үзэгдэл давтагдаж байсан юм. ширээн дээр “ууц” нэртэй бүтэн хонь тавьсан байсан нь энэ тэндээ үс ноос наалдсан ариун цэврийн шаардлага хангаагүй зүйл байв. Биднийг гарахад бэлэг өгсөн нь “Эр Лиан ши” буюу эрээн хотод 5 мо (0.5юан) гэж зардаг үйлдвэрийн хаягдал оймс өгч байж билээ. ар монголын ёс заншил нэртэй номыг би судлан уншиж байсан, тэр номон дээр бичсэнээс хавьгүй өөр зүйл байсныг ойлгож авсан. Тухайн номонд бичихдээ цагаан сар нь цагаан идээгээр элбэг дэлбэг, олон янзын ёс заншил бүхий, ахмадаа хүндэлж, багачуудаа баярлуулсан монголын нүүдэлчин ард иргэдийн амьдралын хэв шинжийг агуулсан соёлтой баяр гэж бичсэн байдаг.

Гэтэл бодит байдлаас дэндүү зөрүүтэйг монголд амьдарсан 10 гаруй жилийн хугацаандаа ойлгож авсан.

Ар монголын цагаан сар

Өглөө 6 цагт согтож дайвсан хүмүүстэй тааралдах нь энүүхэнд бөгөөд ойр орчмын хүмүүсээ элдэв үгээр хэлж, гудамж талбайд унаж тусна. “айл хэсэх” нэртэй хөтөлбөр нь аймшигтай. өлгийтэй хүүхдээс авахуулаад таягтай хөгшнөө дагуулан хэсэж, Эр Лиан хотын оймс бандааж цуглуулна. Айлаар хэсэж байгаа тэдгээр хүмүүс гутлаа тайлахгүй айлд орж шавар шавхай тарина. хэлж байж гутлыг нь тайлуулахад дундадын барилгачин ах нараас үнэртдэг үнэр хамар сэтлэх шахна. Хөргөгчинд бүтэн хоносон салатаа сайтар гэгч нь хутгаад хэнд ч хамаагүй өгнө, бүр шахна, тэгээд хордлого тусаад эрүүл мэндээрээ хохироно. Архидалт бол замбараагүй, айлд ч тэр, гудамж талбайд ч тэр бөөлжиж, агсан согтуу тавин танхайрч, өнөө сайхан гээд байдаг баярынхаа утгыг алдуулдаг нь үнэнээс үнэн.

Цагаан сарын баярынхаа хугацааг мэддэггүй юм бол дундад улсынхаа эрдэмтэн мэргэдээс асууж лавлаж болно шүү дээ, эрээний оймс бандааж бэлэглэн барин цагаан сар тэмдэглэх юм бол дундад улсынхаа жишгээр тэмдэглэвэл арай илүү соёлтой шүү дээ. Тэгээд ч та нарын тэр тэмдэглээд байгаа цагаан сар чинь дундад улсын баяр юм шүү дээ, мануусын манжчин гэж улс байсан даа, тэр үеэс л тэмдэглэж эхэлсэн юмдаг. Чингис хаан жианжүн (жанжин) цагаан сар гэж тэмдэглэдэггүй байсан юм, тэмдэглээдэх гэхээр “үгүй” гээд зөрүүдлээд аргагүй л нүүдэлчин хүний зөрүүд занг гаргадаг байсан гэдэг. За тэгээд нэгэнт тэмдэглээд сурчихсан юм чинь одоо соёлтой тэмдэглэж сурах л үлдэж байх шив, мэдэхгүй чадахгүй зүйл байвал дундадын “шинэ жилийн” баяраас жишээ авч, асууж сурж болох юм. ар монголчууд жилд 2 удаа шинэ жил тэмдэглэдэг авцалдаагүй хүмүүс юм даа, с новым годом хаппи ню еэр гэж нэг гүйгээд л, гахай нохой жил гарлаа цагаан сар минь гэж нэг гүйгээд л оймс бандааж шидэлцэж, телевизээрээ өнөөдөр маргааш гэж хэрэлдээд л. Цалин хурдан тавь цагаан сарын оймсоо авая гэж бухимдаад хэцүү ч улс юм даа.

/Эх сурвалж тодорхойгүй/

26 Comments

  1. rofl says:

    Muusain hujaa nar baachaad garaa ugaadgui (usa-d bgaa hujaa nar hurtel). Savan hereglej meddgui. Hamgiin soyolgui sense-gui bas hamgiin dood davhargiin humuus chin hujaa nar shude. Bas deed tengeriin mongoliig muulna bas. Minii medeh hujaa nar savan hudaldaj avdaggui savan ogt heregledgui tegeed bas ih soyolch humuus shig dur esgene muu novhsnuud. Hujaad bdag hujaa nar bol buur niigmiin shavrhruunuud

  2. muu sanaat says:

    Gantshan tsagaan saraar l hytad baraa tsugluulaad bnu. Busad uyd narantuul ordogui ymshg yrij bh shivdee.

  3. Tsagaan sar naadamaas busdiig n bolivol yasiin jildee 2 bayrtai bhd l uls dampuurchiv gj

  4. ganbaa says:

    Намайг бага байхад зөвхөн хүүхдүүдэд чихэр өгдөгсөн. Айл хэсэхдээ чихэр хийх ууттай догь явдагсан. Тэр үед хамгийн гоё чихэр гэвэл баавгайтай, хэрэмтэй, улаан малгайтаас өгсүүлээд 30-ын, 24-ийн, алтан шагай, арван нэг хорийн нислэг гэж үргэлжлээд завханы сармай дээлт гэж байлаа. Одоо чихэр гэж ёоз ёозоороо байсан ч өгвөл өөдөөс чулуудах байлгүй. Хүүхдүүдээ хүртэл өнгө мөнгөнд дурлуулаад бид ер нь хаашаа л явна даа.

  5. emma says:

    unen um bichij, bid uursdiinhuu baij baigaa tsaraig neg harchih. hen bichih ni hamaagui gol ni sanal niilj baina. bitgii hudlaa biye umuurtsguu.

  6. Eguudul says:

    ene setgegdel bichsen durak pizdaakuudiig ee. Eguudul, shuumjlel gej sonsoogui yu ain? hahahaha

  7. omg says:

    Hyataduud chini harin tsagaan saraas bolj jinheneesee soliordog yum bish uu. 

  8. Би says:

    Хятад хүний нүдээр гэж гарчигласан ч монгол монголоо л бичсэн юм биш үү. Цагаан сар, наадмаа яаж ч муулсан бүгд л наадаж, золгодог биз дээ. Зан заншлаа үл огоорч харийн хүмүүсийг хэт шүтсэн зарим нэг хүмүүсийн явуулаг байхаа дээрхи нийтлэл. Уламжлалт зан үйл, ёс заншлаа дээдлэж бие биедээ сайн сайхан хандаасай вилээ. Бидний цөөхөн монголчууд. Цагаан сар бол монголчууд бидний дээдийн дээд бахархал шүү дээ!

  9. hervvlch emee says:

    Vnen vnen. Bayarhdag bayar bolchihood bna. Chinese uud er ni shiniin 1nd tsagaan hool idej buyn vilddeg. Tgd l ah dvvseeree hoolnii gazar orj buunduu hool ideed l boloo. Dugtuitai mungu ni 5-10 myanga ch ymuu hiigeed l ugdug ter ni zvgeer l az hiimoritoi bhiig belegddeg

  10. a woman says:

    Хүнээс шүүмж хүлээж авч суръя хүмүүс ээ! Нэг л зүйлд санаа нэгдэхгүй байгаа нь цагаан сар бол манай уламжлалт баяр мөн бөгөөд Чингис хааны үед намрын налгар цагт тэмдэглэдэг байжээ гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

  11. saraa says:

    Er ni bol unen shd.gehde enig bidend uhaarulah uudnees mongol hun bichsen bha.hujaa nar hezee neh tseverhen bailaa.bidniug zavaanaar ni duudah arai bolooguu bha.uursdu bohiros bohir zavaanas zavaan amitad shude

  12. unen says:

    Khyatad khun gej l bga bolokhoos Mongol khun l bichsen bna unen l yum bichij ene tsagaan sar gedgiig bur musun bolikh kheregtei ene khyamarch idekh khoolgui shakhuu bj khudal or zeel tavij neg negendee bayan targanaa gaikhuuldag iim zavaan bayarshuu yumaar yadag yum be

  13. jek says:

    Ирсэн хүнд бэлэг нэртэй хог өгөхөө л болчих хэрэгтэй юм байгаам даа тэр хогоо өөрөө мөнгөөр худалдаж авна өрөөлд хэрэггүй болохоор авсан нь хаяна 1 хүн дунджаар 10 айлаар орж 2000*10=20000 төгрөгний хэнд ч хэрэггүй хог авна ( багаар бодоход, ядаж байхад тэр хогийг нь бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй ) 3 сая иргэндээ үржүүлээд 60 тэрбум төгрөг салхинд хийсчихэж байна энэ бол зүгээр л хар тооцоо шүү үүнээс их ч байж магадгүй

  14. zzzzzzzzzz says:

    uniig neg hujaagiin ner bairj mongol hun bichsen ym sanagdchhlaa. yah gej ingej uursdiig gutaaj baidag ym. odoo baitlaa hujaa nariin neriin umnuus tedniig guij uursdiiguu doromjluulaad baigaa ym bishuu. bi hubidaa ene deer bicheed baigaa shig tsagaan sartaa taaraldaj ybsngui stagaan sariin bayar saihn  saihn

  15. S says:

    Hyataduud tsagaan saraar mash olon honog amarch bayarladag. Bugd l eej aav emee uvuu deeree ochij olon honog hamt baina. Eej aav emee uvuu n ur huuhed ach zee nartaa mash ih Belen mungu ugnu. Hamgiin bagadaa neg huuhded 5000-10000rmb ugnu. Ber hurgen geed bugded n adil mungu ugnu. Aan huuhduud n eej aav deeree ochihdoo unetei belegtei ochino. Unetei bied sain beldmel bolood unetei arhi geed. BituuN bolood  shiniin negend mash ert uureer 3-4 tsagt bosood bituuleg shiniin hooloo hiine. Bansh bolood uur 10-20 turliin hool zuushaa hiigeed ugluu 6 gehed bugd hamtdaa suugaad hoollodog. Daraa n bugd garch galiin burhanaa tahij uul usandaa idee budaa urguj murgunu. Ingehdee mash olon puujin buyu manaihaar salyut buuduulna. Neg ail dundajaar 1500- 3000 RMB g zuvhun salyutand zarzuulna. Tegeed gertee irj eej aav emee uvuuduu murgunu. Za tegeed buten 15 honogiin tursh ger buleeree hoolloj hamaatan sadanaara zochilno. zochiloh  aildaa unetei belegtei ochino. Hoollosoniihoo daraa bugd hamtdaa toglono. Huzur maajaan geed. Irsen zochin burtee shineer hool und nogoo huurch ugnu. Shireen deer hamagiin bagadaa l 10 turliin hool hiij tavina.  Za uuriinhuu medeh hemjeenii hyatadiin tsagaan sariig bichlee. Odoo baahan humuus namaig haraah biz kkk. Gehdee bid nar tsagaan saraar eldev hyamd heregtei hereggui baraand munguu urj bhaar zugeer l Belen mungu belegledeg bolvol arai deer yumda. Yadaj l tsagaan sariin daraa bugd mungunii gachaalald orohgui.

  16. manj goo says:

    yag l unen hujaa hun bichsen bolhoos mongolchuud manjiin darlald orsnoos hoish manj nar mongol gutlin uliig duurailgaj heviin boov geh zuiliig gargaj (neg esondoo doromjilj bgaa hereg ) tsagiin ihenhi ulirald ni ulsuj undaassan tumeniig gants undaa gedes garag gej buhel buten honini mah chanaj tavi gej manj nuhduudiin gargasan zuil manjaas umnu mongolchuud tsagaan sarig temdeglej bsan tuuhiin barimt bna uu ul boovni hev geh zuil maltlagaas oldson uu.Majiin boolchlolin umnu hytaduud ch tsagaan sar hiij baisan uu ene bol manj narin zohioson bayar tednii arga zaliin neg shine jiliin bayarig jild 2 udaa temdegledeg eleen hushuusun ard tumen bidnees uur hen ch bhgui.1.1-n bol hiristuudiin shashni bayar mongolchuudad padlii ch bhgui odoo negent tsagaan sarig temdegleet heden ue unguruusun blhoor temdeglesen ni deer beleg gej teneg wma bolih heregtei deerees ni yadaruu ard tumen baij evrop,aziudiin hamag bayarig uldeehgui temdeglene ene bol busad ornuudiin bodlogo gej boddog uunees dugnehed manai ard tumen yu ni zuv yu ni buruu ch gedgee medhee baisan zug chigee aldsan heseg buleg humusiin negdel wm uu daa ard tumenee uruvduh ch wm.

  17. Hii gj ulsaas shaardaad bga bish hii gj mongo iig n huraagaad bga bish zarim neg humuus tgj tenegthee boliosoi hiihed hetsuu bdg n unench tsagaan saraar tsaanaa l shan bdiishd huuhed hogshidgui l bayrldag bzde hiihgui neg n hiihgui l bn bz hiih neg n hiigeed l yvii.  bagaasa zojig gantsaardsan humuus l busdiig harj durgui n hursendee l tsagaan sard durgui boldog bz

  18. Bi eniig mongol hun bichsen gj bodjiin. Mongol gdgee medegdhiin bol uhtel doromjluulna. 

  19. Bayaraa says:

    Өнөөдөр зарим хүмүүс цагаан сарыг тэмдэглэхээ больё гэж ярьж байна. За цагаан сарыг тэмдэглэхээ болилоо гэж бодъё. Гэтэл Монгол хүний эдээрээ гайхуулдаг тэнэг зан байгаа цагт өнөөдөр цагаан сараар болж байгаа энэ гаж үзэгдэл шинэ жилээр гардаг болно. Асуудал цагаан сар ч юм уу, шинэ жилдээ биш Монголчуудын баярхуу тэнэг занд байна гэж би боддог.

  20. suki says:

    Demjie

  21. sdf says:

    manjuud bol mongol. gehdee ene bol hujaa hun bicheegui zugeer yogoo. tsagaan saraar gertee hujaa oruuldag yamar mongol bv gej

  22. sengee says:

    Tsagaan saraa hiilgui yahawdee. bugd hiihgui, hereggui bayar gej shuugitsgaah ni tsag busiin muu  yor zognoson, amnii beleggui uildel bilee. Hichneen mongogui tog.gui, zowson zudersen blaach beleg demberel, yos zanshiltaigaar ahmad nastandaa zochiltsgon, idej uuj, baraa baraagaa haraltsan uulzaldah enh mendiin erhem bayar bilee. Suuliin jiluuded hereggui beleg (hujaagiin) ogoh ni bagasaad, arhi uujsogtson hun ch haragdhaa bsn shuudee. Huuhduuud mni amnii belgee bodood saihan setgeleer ulamjlalt bayraa hii. Ene niitleliig bichsen hun het hazailgaj bichjee. Mongoliin mni zaya buyan ih shuu. Oorsdoo bayraa temdegleed yawj bga ni tom zol zawshaan shuu. Olon yumiig tungeej bodooroi

  23. bold says:

    yostoi vnen heljdee….kkk… ene tend ochij hitad baraa tsugluulaadl….gehdee neg vyee bodwol bas gaigvi bolod baigaashvv…umnu ni hawtgairsanl arhidalt boldog bsan …svvliin vyd ajiglaad bhad tegeh ni ers bagsaad bgashvvv…

  24. 39тэй аав says:

    ӨӨ хайвал өндөгнөөс чиг л өө олддог гэдэг. Бид уламжлалт баяраа яаж тэмдэглэх нь өмхий илжигт ёстой хүртээлгүй байхаа. Тэгээд ч, чи бидний ёс, зан заншлыг ойлгох ч үгүй. Хэцүү байгаа бол өмхий дагзандаа очоод усан байцаагаа цуслаад хэвтэж бай. Чамтай чамгүй цагаан сараа хийнэ. Хийсээр ч байх болно.

  25. сар says:

    Энэ дээр бичсэн эргүү зайлчих даа. Хэн ч уншихгүй. Цагаан сар тэнэг баяр цагаан сарыг хийхээ болих хэрэгтэй. Ядаж байж бөөн мөнгө үрэлт, цаг гарздалт. Харин шинэ жилээ сайхан тэмдэглэвэл гоё.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.