Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Нэг асуудал шийдэх гээд яахаа мэдэхгүй та бүхнээс асууж байна. Би 25 настай нөхөр 1 хүүтэй аз жаргалтай сайхан гэр бүлтэй хүн. Миний хань 29-тэй, хүү маань 4 настай. Бид 3-т одоогоор дутах зүйлгүй сайхан амьдарч байна. Хайраар дутаадаггүй сайхан хань, ухаантай сэргэлэн хүү, секс, байр, машин, ажил гээд дутаад байх юм алга. Гэхдээ энэ амьдралд хүрэх гэж нөхөр бид 2 их юм үзсээн. 5 жилийн өмнө анх жирэмсэн болж байхад бид 2-г зөвшөөрөхгүй, сургуулиа ч хүн шиг төгсөөгүй, кармандаа гараа хийсэн нусгай яаж амьдрал авч явдаг юм, авахуулна гээд манай гэрийнхэн манай хүнийг чухам үзэн ядаж билээ.
Харин миний хань авахуулах гэж очсон эмнэлэг дээрээс намайг чирч гараад би эхнэр хүүхдээ хүний дайтай авч явж чадна, битгий авахуулаач эсвэл төрснийх нь дараа би аваад өсгий гээд манай гэрийнхний өмнө нулимсаа бариад зогсож байсан тийм л мундаг ханьтай хүн. Амьдралыг жинхэнэ утгаар нь 0-ээс эхэлсэн дээ. Аль аль нь л хэцүү амьдралтай айлын хүүхдүүд байсан болохоор бид 2-т илүүчлэх юм аль аль гэрт маань байгаагүй. Би 8 сартай жирэмсэн хүртлээ ажил хийж нөхөр маань ч ажил хийсээр яг төрөхөөс 7 хоногийн өмнө хөлсний байшинд тусдаа гарч билээ. Цуглуулсан мөнгө маань 1.200.000 болж 200.000-г нь хүүхэд төрөхөд хэрэг болно гэж хадгалаад үлдсэнээр зах гарж хуучин хөргөгч, зурагт, аяга халбага гээд бүгдийг нь авч билээ. Бид 2 хичнээн жаргалтай байсан гээч.
Ингээд тусдаа гараад хүү ч төрлөө аз жаргалтай шинэ гэр бүл, хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж бид 3 дутах юмгүй сайхан байлаа. Нөхөр минь үргэлж л юу юучгүй намайг сонгосон ханьдаа баярлалаа чамайгаа илүү их жаргаана гэж үргэлж хэлж намайг баярлуулна. Миний хань их ажилсаг хүн л дээ. Зүгээр суух туйлын дургүй. 4-р курст орох жил нь аав нь өнгөрч сургуулиа төгсөж чадаагүйдээ үргэлж харамсана. Хүүгээ төрөх үед хань минь томоохон хувийн байгууллагад ажилладаг байлаа. Дипломгүй ч үнэхээр чадварлаг залуу гээд л ажлынхан нь манайд ирэхдээ магтаж билээ. Ингээд хүү 8 сартай байхад компаниас нь Солонгосын Самсунг-д 45 хоног дадлагын журмаар 3 хүн ажиллуулна гэнэ хань нь явахаар болсон гэдэг байгаа. Би ч 45-хан хоног яваад ирээ, хань нь ээжтэйгээ байж байя гээд явуулсан. Тэндээ очоод ч сайн ажиллаж байгаад сарын дараа Самсунг-ийн жинхэнэ ажилтны шалгалтанд тэнцчихлээ хайр нь яахуу гээд залгахад би миний хань өөрөө мэдээ гэж хэлээд миний хань 3 жил 3 сар Солонгосд ажилласан даа.
Дундуур нь хэд хэд ирж явсан болохоор бас ч гайгүй. Эхний цалингаараа л надад ком, интернет авч өгөөд бид 3 орой болгон чатлаж, ярьдаг байсан болохоор амар байдаг байсан. Цалингаа буугаад л надруу бүгдийг нь явуулна. Миний хань ухаантай юм чинь хэрэглэхийг нь хэрэглээд үлдсэнийг нь хадгалаарай гээд л. Би ч чадлаараа хадгалж байдаг байлаа. Ингээд нөхөр маань ч бүр мөсөн ирж бид 3 шинэ байр авч, машин авлаа. Анх тусдаа гарахдаа 2-уулаа мөнгөтэй болохоороо Номингоос гэрийнхээ бүх цахилгаан барааг авна аа гэж ярьж байснаараа хамт явж бүгдийг нь аваад багахан ч гэсэн мөрөөдлөө биелүүллээ гээд баярлаж 3-уулаа гэртээ бүжиглэж билээ хэхэ.
Одоо нөхөр минь шинэ ажилд ороод 8 сар болж байна. Би ч ажил хийж байгаа. Дутах зүйлгүй болж л байна. Гэтэл Солонгосын ажлаас нь манай нөхөрлүү хааяа залгах боллоо. Боломжтой бол ирж ажиллаач виз асуудалгүй, ганцхан жил ажиллаад буц гээд байх юм гэнэ. Манай хүн англи хэлтэй бас техникийн мэдлэг сайтай болоод ч тэрүү их сайн ажилладаг байсан гэсэн. 4 жил дээд сургуульд сураад төгсөөд хийдэг ажлыг манай хүн 1 жил ажиллаад л сурчихсан гэсэн. Ажлынх нь зургуудыг харвал бөөн техникийн зураг хөрөг болсон нилээн л чанга ажил шиг байдаг юм. Тэгээд нөхөр маань яахуу жил явчаад ирдэг юм билүү, цалингаас цалингийн хооронд 3-уулаа болж байгаа ч хөгжил алга. Миний хань 9 сараас оюутан бол хайр нь ганц жил байлдчихаад ирье тэгээд нэг хувийн бизнетэй больё, одоо явбал орон гэр гэж санаа зовохгүй та 2 минь орох оронтой болохоор хайр нь сэтгэл амар ажиллаж, тэндээс тоног төхөөрөмжөө оруулж ирээд үйлдвэртэй больё гээд байх юм.
Миний хань араар тавих өөр эмэгтэй хүнтэй ярих нтр гэсэн ямар ч асуудалгүй болохоор тэр тал дээр санаа зовохгүй байгаа ч 5 нас хүрсэн хүү минь аавыгаа тийм амархан явуулах болвуу л гэдэг байна. Миний хань дургүй байвал хань нь заавал явна гэж зүтгэхгүй л гэх юм. Гэхдээ л байгаа байдлаас нь ажихад бага цалинтай ажил нь таалагдахгүй байгаа нь илт байх юмаа. Яавар дээр вэ ах эгч, үе тэнгийнхэн минь. Утга найруулгын алдаатай бичсэн бол хүлцэл өчье…
42 Comments
az jargal hvsehees oor yu helhew dee.
Huuhedteigee ayalaliin viseer ch hamaagui dagaad yav bairaa tureesluulsen munguuruu agaar saitai husnii batalgaatai gazar huugee heseg bailga chi uuruu ch hiliin dees alhaj uzeed horvootoi tanilc. Nuhriiguu uuriiguu neg durvuljin caasaar hyazgaarlah hereggui ch chamaig surch bolovsor gej nuhur chini zuv l sanuulj bn saihan nuhruu nuuj yav gai bolj hel am hureed eldev yum bolchuul chi mini daagaad davaad garah hemjeend dagaj hugjij amjaagui suuj bj bolq biye haad n horgui ajil yum bol yavuul 3 jil ajillahad bairny uridchilgaa hiij chadsiin boluu 10 jil ajillaad ch yum huraaj chadaagui ulsiin derged ta 2t tatlaa tutlee gaigui bas bolomjiin bn shde
ywsan n n deer dee ix bolomjiin xaalga neegdej bga ch ym bilvv
3 jil yvuulj bolood gants jil yvuulah geheer ygaad bgaan.
jaahan gaihuulj nuhruuruu sairhaj bichsen bololtoi. zuvluguu yg asuusan uu
ГАНЦ ЖИЛ ГЭЖ БАЙГААД АХИСААР БАЙГААД 10 ААД ЖИЛ БОЛООД ТЭНДЭЭ ХҮҮХЭНТЭЙ БОЛООД САЛЖ ЧАДАХГҮЙ БОЛООД ИРДЭГ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ,НӨХӨР ЧИНЬ ИХ САЙН ЗАЛУУ УЧИР МУУХАЙ ХҮҮХНҮҮД НААЛДААД АВНА ШҮҮ,МӨНГӨНӨӨС БОЛООД САЙХАН АМЬДРАЛАА НӨХРӨӨ АЛДАВ,ЗАЛУУ ХҮМҮҮС ХАМТДАА Л БАЙХ ЁСТОЙ,ХАМТ ЯВАХГҮЙ ЮУ,БИЕ ХОЛДВОЛ СЭТГЭЛ ХОЛДДОГ ГЭДЭГ ҮНЭН ҮГ,ЯАЖ Ч БАЙСАН ХАМТ ХАМТ БАЙ МИНИЙ ДҮҮ,ЦААД СОЛОНГОСУУД ЧИНЬ НӨХРИЙГ ЧИНЬ ҮХТЭЛ НЬ АЖИЛЛУУЛААД ГЭР БҮЛ ЭНЭ ТЭР НЬ ЯАЖ БАЙГААГ Ч ТООХГҮЙ,БИ СОЛОНГОСД 10-ААД ЖИЛ БОЛСОН БОЛОХООР ХАЙРАН САЙХАН ГЭР БҮЛҮҮД САЛЖ ХЭЦҮҮДЭЖ БАЙГГАГ САЙН МЭДНЭ,МӨНГӨ ХЭДИЙ ХЭРЭГТЭЙ Ч ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ГЭР БҮЛ ХАЙР ШҮҮ ДЭЭ,АМЖИЛТ ДҮҮДЭЭ
tanai nohor huuhed bolohgui genee chi bolno gej sanaatai hudlaa yarisan shuu. chi ch bas sonin bolood asuusan bh. HUUHED ULDEEGEED EHNERT N VISA OGNO GEJ BHGUI: HUUHDIIG N HEN HARAH YUM ASUUNA
Nuhur chin ger bulee avch yavmaar bna gej huselt gargaval ger buliih ni visiig ni ch bas gargaj uguh yostoi shdee. Huselt garguulaad tsug yavaarai. Az jargal husii.
Bi ooroo odoo koread ger buleeree bga hun bn. ene bichsen chin unen l bol nohoroo dagaad chinii visa yamar ch asuudalgui garna. Huuhed zowshoorohgui bn gedeg estoi hudal. tiimees zaawal hamt ireerei !!!
nohor chin ehlehgui ch huuhdnuud aimaar shu !!!huuhdeer dalimduulaad hucheer salgaad suuj bgaa hun olniig l medne.
Тэгвэл явуулаач, ийм ажил ахиж олдохгүй шүү. Тэгээд хүүгээ том болохоор нь хамт явж болно ш дээ.
Chi uuruu harin NO-toi emegtei yu vgvi yu NUHUR ni ajil amidral ger bvl geed tolgoi ,biye zavgvi baihad end asuult asuuj,net hessen shigee yavj baidag Nuhuruu 3 jil ezgvid yaj baisanaa bicheech.Manai nuhur naidvartai l geed baidag ,chi uuruu her naidvartai havchdag em ve?.
харж байна уу Монгол улсад ийм сайхан хүмүүс зөндөө байдаг юм эмэгтэйчүүдээ та нарын амнаас гарж байгаа үгс бичэж байгаа зүйл чинь дандаа л энэ муу эрчүүд архи тамхи хэрэглэж араар тавидаг халамжгүй нөхөр гэж бичдэг. мундаг залуу тэвчээртэй бүсгүй байна. амжилт Эх орондоо ихийг хийж бүтээгээрэй. 1 жил харавсан сум шиг л өнгөрөнө эсвэл хүүхэдтэйгээ юм үзэж нүд тайлчаад ирсэн ч яадын ер нь
Nuhruu yawuulsan n deer shvv samsungaas duudagdaj ajillana gedg chn maah tom bolomj yu ch bolj bsn yawulsan n deer bhaa daraa n haramsahgvi zvger yum bsivv
Сайн ханьтай азтай эмэгтэй бна, санаа зовоод яахав дээ ханьдаа итгээд явуул, урьд нь 3 жил болохдоо асуудалгүй бсан бол ганц жил зүгээрээ
Yamar saihan energy-tei yamar saihan ger bul vee! Ene site-nd orj irheer l muu muuhai yumnuud bicheestei bdag. Ene udaad ta2iin goy amidral setgeliig min sergeelee!
Hervee ireeduigee bodood ta2 bie biendee itgej chadval 1 jil yu bhavdee gyals ungurnu shudee! Tegeed hun shig saihan az jargaltai amidraarai! Gantshan jil yavahad ogt buruudah zuil baihgui!
Sain oir oirhon hariltsaj bgarai! Bas iim sain nuhruu demjij bgarai!
Sain saihniig husii!
3 jil tessen yum bol hamt yavya geed heleed uzvel yadg yum be? Bie hol bhaar chin setgl bas hundiirdug l yum. Hamt l bh hergtei dee.
4 курсээ гуйцээгээд сургуулиа дуургэж болох байх.Асуугаад уз.Тэгвэл мэргэжлийн дирломтой болж болох байх.Ажлын хувьд хамт явж болох байх.
hortoi nohtsold ajillahad huuhed hamaagui. huuhed tend ochood ajillahgui. bi bol tanai nohriig serdej bna. ooroo l med
Ийм эр хүн ховор шүү сайн сайхан бүхнийг хүсье
Huuhed bolohgui geheer esvel hortoi nohtsold ajildag yum uu enig ni bas sain sudlaarai
hudlaa huuhed zovshoorohgui gej tiim logikgui yum bas yarij bolohgui, ger bul gedegt n ehner nohroos gadna huuhed bagtdag yum. yamar ch uls tegehgui. yalanguya aj uildveriinh salbart ajillah huniig barihiin tuld ar geriig n avchrah zovshoorol ogoh geed ali bolohoor demjdeg.
ug n haa gazar jinhene tiim ajil olbol ar geree avchirch boldog baih yostoi doo. 3-uulaa hamt yavya gee . tegehed ergelzsen hariult pogvol oor emegtei bna.
Залуу эр хүн хийх бүтээх хүсэл тэмүүлэлтэй л байгаа явуулсан нь дээрээ хамтдаа жаргалтай сайхан байх нь мэдээж сайхан гэхдээ хувь хүний хөгжил дэвшилийг нь бас дэмжиж байх хэрэгтэй 3 жил асуудалгүй яваад ирсэн юм чинь ганц жил гайгүй л байлгүй дээ Дараа нь нас яваад ирэхээр ийм зүйл хийж бүтээж явсан гээд л хүүдээ ярих л байлгүй Би өөрөө эмэгтэй хүн би эр нөхрөө энэ байгаа байдлаасаа илүүд хүрээсэй гэж хүсэж явдаг ухаантай чадвартай эр хүн нэг л байрандаа бүү байгаасай
Mungugui bhda 3 jil yavuulj chadchaad odoo 1 jil yavuulahad hetsuu bnuu te.yasan odoo uridiih shige itgehee baitsnuu esvel urid ni mungu l chuhal bsnuu.busgui mini…
Yavaa niigem iim bhd odoo yavsan ni hojino 2-3 jiliin daraa hyamral gaigui bolhoor hureed irne biz dee gehdee ger buleerei yavaarai. Yagaad ger buleerei yavj bolohgui gej
Tiimee ger bulteigee l ochno gej tsaad kompanida heleh heregtei urij zalaad bgam chin boloh l yostoidoo.zuger har ajil hiideg ahad maani ajliin gazarn bair gargaj uguud amidruuldagshde.hol bgaad demii bhaa ugn saihan bolomj bn hamt l yaw
Хаа ч хамтдаа гэж … Хамтдаа ав гэж л зөвлий дөө
Goyo amidraliin tuuh bainaa. Nomingoos buh elektron baraagaa awaad gertee bujiglesen gesen chini yamar huurhun sanagdawaa. Nuhriiguu ter company-tai ni holboo bariulaad ger bulteigee ochmoor baina, tegehed bair sawaar hangah uu gej asuulga, tegeed ter ni butehgui bol 1 jil yawuulchihgui yu daa. Ingej bosgoson iim saikhan amidral ganzhan jiliig torohgui dawaad garna. Az jargal husie!
GUIJ BNA YAWUULAAARAI KKKKK
Tuhain companyd urigdaj ajillaj bgaa hvnii ger bvliin viziig bas companias daadag. Hvvhdiin tsetserleg surguuli gd. Bvr taxi hool bolon zardaliig bvgdiig ni daadag shde. Ajilchinii ehner ger bvliin viz gj dagalddag viz bdg shde. Sain sudlaad hamt yvahgvi yu. Tgd l hdn jil ajillaj bgd hvreed ir
Sain l bodoh heregtei shuu samsung ni ajilchingui boltsiimuu chadwartai bailaa gehed jiliin dotor yu hiilgeh geed bgan sonin l yum .neg jil yawuulah gej bgad neg nasaar ni yawuulchwaa yawbal hamt l yaw .huuhed yadiin emee uwuu deeree gants l jil bna biz bi bagadaa emee uwuu deeree l ussun .bod bod neg uchir bna shu
Ssayngyoung bol bishee. Samsnug Busan heavy industrial biluu neg tiimerhuu l salbar ni gesen. Ger buleeree geheer ehnerteigee hamt bol bolno harin huuhed bol bolomjgui gesiin bnlee. Minii hani tewcheertei sain hun bolohoor demii yumand bol sanaa zowdoggui l yum. bugdend ni bayarlalaa. Shiidwer gargachihaad zahidlaar hariu ogno oo. Hani mini odoohondoo Mongol hun bnda yu ch gesen iluu dutuu yum bodolgui saihan shineleedhii tegej bgad uchriig ni olii geed tag chig l bga
ганцхан жил явуулчихаач. нөхөр чинь алсын хараа сайтай, хөгжиж дэвжихийг боддог нь зөв шдээ. хүүхэд аавыгаа явуулах болов уу гэж ямар ухаан муутай юм асуугаад байгаан бэ. таван настай хүүхдээр амьдралаа заалгах гээ юу. өсөж дэвжих боломж бүрийг ашиглах нь зөв
Hamt yvj boldoggui ymuu, 3 laa tsug yval daa. Bi baisan bol uuhain tas zovchoorood 3 laa yvj ogoh bsan.
явсан нь дээр дээ. 3 жил гаран яваад ирсэн хүн ганц жил дорхноо л өнгөрөх байх. эхлээд компаниас нь ажиллах чин хүсэлтэй байгаа боловч гэр бүлтэйгээ очвол илүү эрч хүчтэй сайн ажилланаа гээд гуйгаад үз. болохгүй байсан ч явуулсан нь дээр дээ. эр хүн нэг л газраа, нэг л ажлаа хийгээд, ямар хөгжил дэвшил, өөрийнх нь ур чадварыг дээшлүүлэх зүйлгүй ажил хийхээрээ амархан уйдаж, сэтгэл дундуур болдог. чи жишээ нь гэр бүлээр нь явуулахгүй гээд нөхрөө явуулахгүй бол гомдох л байх даа. надад итгэсэнгүй гэж бодох ч юм билүү? тэгээд ханиа сайн яваад, эрүүл энх, ажил амралтаа зохицуулаад ядрахгүйгээр сайн ажиллаад хурдан ирээрэй, ирэхээр чинь 2-уулаа хүүгээ дүүтэй болгоё гээд л үнсээд явуулахгүй юу.
Гүйх нохойд баах нохой саад гэж, тэр хүн хөгжиг цаашаа яваг, дагаад амьдрал чинь л хол явна, дэмий муухай бодлоор ирээдүйгээ харлуулаад дэмий биз, яваг л дээ.
samsung bish ssangyong shuudee hani min. ta 2 iigaa avch yavmaar l bdag. daanch bi tend neg hvvhed hiitsen baidag. yaaydaa baiz
Явна гэвэл хамт явсан нь дээр шдээ. Гадны ажилтан гэр бүлээрээ байж болдог. Байгууллага нь цаанаасаа ажилчидын нийтийн байр өгдөг. Ганцааранг нь явуулаад дэмий байх гэж бодож байна. Явбал хамт яв үгүй бол битгий явуул!
хамт явж болдоггүйнмуу
Samsungiin ali salbart yu hiij bsan be? End tov salbart ni mongol zaluu bdag gej sonsoogui dee.
Ийм сайхан боломжийг дүү минь ашиглах хэрэгтэй шүү. Цаанаас нь ирээч гээд байдаг юм бол бид нар гэр бүлээрээ очиж ажилламаар байна гэж хэлүүл. Юмыг яаж мэдхэв цаадуул нь үнэхээр хэрэгтэй байгаа бол гэр бүлтэйгээ ирэхийг зөвшөөрөх ч юм бил үү. Хэлээд үзэхэд алдах юмгүй. Болохгүй бол нөхрөө явуулаад боломжийг ашиглах хэрэгтэй. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж Монголчууд ярьдаг биз дэ. Хоосон үг биш шүү.Нэг очсон байхад сэргэлэн хөдөлгөөнтэй хүмүүс бол аргаа олоод амьдраад явчиханаа. Залуу насанд ийм сайхан боломж олон гарахгүй шүү. Нэг л мэдэхэд нас гэдэг чинь явчихсан л байдаг юм ш дэ.
3 laa yavj bolno sht. Oyutan hurtel ger bulteigee yavah erhtei baidag. Tsaad compani -da ger bulteige ochno gej heleed uz geed nuhurtuu heleerei.
Муухай хүүхнүүдээс л хол байлгаарай даа. Та гуравт аз жаргал хүсье