Хогийн цэг дээрх амьдрал

00

Хог түүдэг, хогийн цэг дээр ажиллаж гол зогоодог хүмүүс манайх гэлтгүй өөр олон улсад хэдэн зуун мянгаараа бий. Үүний нэг жишээ нь Гаити улсын Порт-о-Дэнс хотын хогийн цэг дээр амьдардаг хүмүүс. Энэ хотыг дагалдсан аварга том хогийн цэг дээр олон мянган хүн төмөр, хуванцар, шилнээс эхлээд даавуу хүртэл янз бүрийн зүйлс ялган цуглуулж, тушааж, хэрэглэн амьдарч байна.

Тэд хог түүж тушаагаад хоногт 10-15 ам.доллар олдог аж. Хогийн цэг дээрх экологийн нөхцөл байдал гэдэг аймшигтай байдаг тул дийлэнх нь хорт утаа, хогтой хаягдлын нөлөөгөөр хорт хавдар гэх мэт элдэв хүнд өвчин тусч гуч дөнгөж гараад илүү сайхан амьдрал өөд явдаг гэнэ.

1 Comment

  1. mdghvi says:

    Manaiht ylgaa yu bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.