Үнэхээр сайн эмнэлэг үү, эсвэл бас бизнес үү?

woman_talking_to_doctor

Caйн байцгаана уу ? Надад та бүхний зөвлөгөө хэрэгтэй байна. Саяхан нэг хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд баахан эм уулгаад, тэгсэн чинь эмээ уугаад дууссан хойно эмч нь өө яанаа би чамд мөөгөнцөрийн эм уу гэж хэлэхээ мартсан байна шдээ, одоо мөөгөнцөртөнө шдээ гэж хээв нэг хэлэх юм. Тэгээд 4 хоногийн өмнө мөөгөнцөртсөн байх гэж бодоод Мария гэх эмнэлэгт шинжилгээ өгсөн. Жигтэйхэн үнэтэй юмаа үнэхээр сайн эмнэлэг үү, эсвэл бас бизнес үү ёстой л нөгөө хөдөлвөл хөлс гэдэг шиг бараг үг хэлэх болгондоо үнэ нэхэх нь холгүй.

За энэ ч яахав мөөгөнцөртсөн байна, нөхөртэйгөө хамт эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Хамгийн аймар нь умай улайлттай, шархлаа үүссэн байна, яаралтай эмчлүүлэх шаардлагатай, манайх сүүлийн үеийн аппаратаар мэс заслын аргаар эмчилдэг, хожим төрөхөд асуудалгүй гэнэ. Энэ эмнэлэгт эмчлүүлбэл нийлээд бараг 2 сая төгрөг болно гэсэн. Өөрийгөө ийм өвчтэйг сонсоод үнэхээр шоконд ороод одоо ч тавгүй яах учираа мэдэхгүй байна. Хамгийн гол нь би төрж байгаагүй, ирэх 6 сараас жирэмсэн болох төлөвлөгөөтэй байсан юм. Ийм асуудалтай тулгарч байсан, эмчилгээ хийлгэж байсан бол зөвлөөч хаана ямар эмнэлэгт хандвал зүгээр вэ? Төрөөгүй хүнд аль эмчилгээний аль арга нь дээр бол? Үүний дараа хэдий хугацаанд зүгээр болох бол?

36 Comments

  1. гомдол says:

    Мария emneleg bol zugeer l neg ugeer helehed shulaach gazar!. 
    orchuulagch geh emegtei n emch ch bish ter hyatad emchiinhee helseng hun burt hrldg yumu haashain gemeer heleh ugiin sain orchuulj mungu durdah atlaa asujlt asuuhr heseg bodoj teengelzej asuuna. mun zaaval ter apprat bas dusalaa hiilgehiig zovloj hamt kass dere ochoj munguu tuluuldeg. hamgikn ineedgein tedend mash ih hemjeeni mungu tulsnii daraa dusaln geh yum 1200 bolon2000 tugrugnii l dusal bolhg olj medsen. 
    ta buhend handaj helhed nadad emchilge n yamarch uilchilgee uguugui ba edgeer businesiin luivarchid ooroor helvel hyataduudad eruul mendee daatgahn mongolijn ireeduin ursin maan muhul gedgiig oilgono uu

  2. lily says:

    Humuus mine mariya chin ystoi shulaachid bdgiim bn shuu, bi onoodor 250000 togrogoor uzuulj shinjilgee ogloo, anh udaa uzuulj bgamldaa yuch medehguigeesee bolood shuluulchlaa, gyls tow, oyu emneleg ntr yg l adilhan shinjilgeeg 100 hurhgui myngaarl gargdag gne namaig 1300000 togrognii emchilgee hiilge gsn, geriihndee helsn chin yu yriad bgaan oyu emneleg obi emneleg gl gazryyd aimr hymdhan sain emchildeg gene, bas shinjilgee n 100 mynga ch hurhdgui gj olon hun tegj bn, bi yahuu mdhgui gantsaaraa guij ochool tv.r reklamdaad bdg bolhoor uzuulchhgui yu, yahw mini asuudalch gsn arai ingej shulj bolhgui bhaa muu hujaa nar uheesei unen uzen ydaj bna

  3. zochin says:

    Bayangol emnelegt 180.000-aar hiideg emchilgee Maria emnelegt 2.000.000 gedeg um bnalee. Um medehgui humuusiig arai l aimar shulj bga um bish u

  4. tseegii says:

    Ene marya emenelgiig yah ve. Haana handah hohihroloo baragduulah ve. Unem davartsan aimshgiin garuud negdeh hun baival negdey. 

  5. zochin says:

    Utreegui emertei hun gj bhu

  6. swon says:

    Өнөөдөр мария эмнэлэгт үзүүлээд шархтай байна, умайн хүзүү битүүрсэн, хөнгөн хэлбэрийн мэе ажилбарт ор. 800 мянга гэхээр нь. Шууд л санаа зовоод хийлгэчлээ. Гэтэл эмч нь гарч ирээд нэмээд 500 мянга нэхээд, үрийн хоолойн сэтгүүр хиййлээ гэхиййн. Энэ бүх ажилбар нь 10 мин хүрэхгүй хийгээд дууслаа гэсэн. Эмч нь аймаар уурлаад мөнгө нэхээд. Яг л эрээнд байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ. Нөгөө мэс ажилбарт нь бүр итгэл алдарчлаа . Монголд сайн эмнэлэг нээгджээ гэж бодтол. Үүнийг хаана хэлж шалгуулах уу. Дусал хийгээд 30000 гэж байна. Гараад аптект тэр нь 2000 гэж байхийн. Үрэвслийн эмчилгээ хийхэд өдрийн 100 мянга гэнээ.үнэхээр монголчуудыг шулахаар шийдсэн 4 эмч иржээ.ямар ч үнэ тариф бичсэн зүйл байхгүй. Асуутал хэвлэлтэнд явж байгаа гэнэ. Нээгдээд 4 сар болж байхад шүү дээ. 

  7. deegii says:

    миний хувьд Бүлтэн эмчийн эмнэлэгт 3 удаа шинжилгээ өгч байсан. Мазокийн шинжилгээ авахдаа умайн хөндий эхогоор хэвлээд шууд өгдөг нь таалагдсан. Үнэтэй лаа эм бичиж өгдөг.Лабортори нь нарийн шинжилгээ гаргаддагүй үрэвсэлтэй байна гээд +++ гэж л бичиж өгсөн.Тэгсэн хэрнээ эмчилгээг нь хийлгээд дахиад өгөхөд яг адилхан хариу гарсан. мөөгөнцөр одоо хүртэл намдахгүй л байна. надад тийм сайхан сэтгэгдэл төрөөгүй

  8. Би says:

    Өө яана аа, чинийх чинь умайн асуудал юм байна? Минийх бол умайн хүзүүний улайлт/шархлаа байсан юм аа…

  9. Би says:

    Өө бас нэгэн зүйл: “Таны төлөө бид”-д хэрвээ очвол, лабораторит нь битгий найдаарай. Нэг давхарт нь түрээсийнх юм болов уу даа нэг лабораторитой. Хариуцлагагүй амьтас юм шиг санагдсан

  10. Би says:

    Түлүүлснээс 9сарын дараа жирэмсэлсэн=18сарын дараа төрсөн юм байна. Тэхлээр чиний хувьд ойрхон төрөх төлөвлөгөөтэй байсан ч харшлахгүй бололтой. 18 сар+төрөлт түлүүлэлт хоёрын дундах 6сар= 24сар. Хоёр насны зөрүүтэй хүүхдүүд байх нь. Эхний төрөлтөө эмчлүүлэхээсээ өмнө амжуулбал шүү дээ. За амжилт! (Нэг амьсгаагаар=зэрэг өсгөх нь олон талын ач холбогдолтой бдаг юм аа дүү минь)

  11. Би says:

    анхны төрөлтийн дараа гам алдсанаас улайлттай болсон байв. “Голоо цохиод” улсын эмнэлгээр явлаа. Залуухан эмч таарч, нээх үнэтэй хүчлээр гурван удаа түлж өглөө (нэрийг нь яг одо санадаггүй ээ). Эргээд хувийн эмнэлэгтээ үзүүлтэл улайлт маань шарх болон даамжирсан байв. Хөхүүл бсан болохоор зөөлөн аргаар эмчилж бгаа нь гээд бас л жаал эм тариа хийлгэж саармагтуулав.  Эдгээгүй, эмчилгээ бичсэн эмч маань хөдөө явах гэж бсан тул өөр нэг хувийн эмнэлэг зааж өглөө. Тэнд нь үзүүлчихээд, бас баахан сунжруу эмчилгээ санал болгохоор нь итгэж чадсангүй. Нэг хүний зөвлөснөөр Бүлтэн эмч дээр очлоо. Ойрмогхондоо дахин төрөх төлөвлөгөөтэйг маань сонсоод “Санаа зоволтгүй жирэмсэл, төр, тэгээд 6сарын дараа ирээд цахилгаан эмчилгээ хийлгэчих” гэсэн, хэлснээр нь хийлгэсэн дээ. Яг эмчлүүлэхээр очиход Энхтайван гэдэг эмчдээ даатгаад өөрөө хагалгаатай гээд гарсан. Энхтайван эмч нь 20-30хан минут жиржигнүүлж  шаржигнуулан хиншүү(шарсан мах, ккк) үнэртүүлээд л гүйцээ. 14хоног гамнаарай, сарын дараа дахин үзүүлээрэй гэсэн. Ингээд л ок. Товч бөгөөд тодорхой, хямд атлаа төгс эмчилгээ болж чадсанд нь баярладаг. 2жил хагасын өмнө юм байна, 100 мянгыг төлсөн бил үү дээ сайн санадаггүй ээ. Нэмж хэлэхэд, дахин төрөхгүй гэсэн шийдтэй бсан ч тэр эмчилгээнээс хойш хэдэн сарын дараа жирэмсэлсэн байсан. Айлтгүй, асуудалгүй гэхээр нь хүүхдээ төрүүлсэн, үнэхээр л асуудал гараагүй. Бүлтэн эмчийн эмнэлэг нь 1-р төрөхийн урд байдаг Таны төлөө бид шүү дээ. Очоод үзэхгүй юу даа. Ойрмогхондоо төрөх санаатай юм аа, төрчихөөд эмчлүүлэх үү гээ. Өө нээрээ, хаана ч очсон эсийн шинжилгээ авч байж дараагийн алхамдаа ордог юм байналээ шүү.

  12. mm says:

    moogontsor yahav dee moogontsoriin em uugaad esvel laa hiigeel alga bolno shd. urevsel edgeheer naad sharh chin ooroo alga bolchdiin (ongon sharh yum bgaaz dee?) oor emneleg deer ochood uzuul ee. uzuulj baigaa emchiin chin yos surtahuunaas bolno… er ni bol 2 saya togrog garahgui. 

  13. omg says:

    10 emnelegt uzuulehed 10 uur onosh garch medne shuu.

  14. зочин says:

    Ulsin emneleg yvdal ihtei bolovch taarsan emchilge hideg ym bna le eh nyalhast uzuled uze 

  15. GegeenCom says:

    Ih bitgii stressd buren emchlegdene. Harin hchtei yum hereglecheed yadaj 6 sar hor n tailagdtal bitgii yarch jiremsleerei

    Hoishid eruul menddee zuv anhaarvh bgarai

  16. Emegtei says:

    Ene humuus dur duraaraa zovlogoo ogoh yuma. Yalalt-n ariin 4-r bairand Amin margad geed Emneleg bga, ger buliin clinic gesen erinhii nershiltei sanagdaj bn. Tiishe l och doo, oort chin eho-r haruulj bgaad tailbarlaad ugnu, emegteichuud taldaa ter emneleg l sain da. Bas Emch ni nariin mergeshsen, abort hezee ch hiideggui, hunii tuluu gesen setgeltei nas togtson emch bdag. Utsiig ni lavlahaas avaad tsag avaad och. Bas yu yunii tuhand hurelgui bitgii sandar, ochij uzuuleed todorhoi medeelel av, shaardlagatai bol emchluul. Ochihod l chamd mungunii toloo bna uu esvel eruul mendiin chin toloo bnu gedeg ni medegdene bailgui de. Edgedeggui ovchin gej bdaggui gedeg yum bilee amjilt busgui min

  17. Rose says:

    Tegeed uur.emnelegt uzuuleechde mongold gantshan emneleg bdagguishde

  18. haliun says:

    13-r horoolliin nogoon tugul hothond obi geed emleg bga umain sharhand nomer 1 shu bi uchnuun huviin emlegeer yavj bsn sharhtai bn geed baahanl em tan laa bicheel jil shaham tegj yavuulsan baih shu tegsen neleen heden hunees obi emlegiig sonsood zoriod ochson ih saihan haritsaatai emegtei bsn namaig uzeel shuud huniig iim boltol ni yavuulj baihch gej de havdar boluul yana geed emchilgee hiisen erduul 7 honog emchilsen tegj ih em uulgaadch baidguin bnlee

  19. x says:

    ehled ulsin emnelegt vzvlj onosho zow bn u vzvle neeh ih yum bolohgvi zvger vzleg hine teged harad l ulailt bn u sharh bn u harad l ogno eswel umain hvzv duranddg neg yum bga terend ni harulad l bolo tegsnihe dara emchilge hihvv yamar emchilge songhu gedge shidne biz

  20. Lillian says:

    Mary stops busad huviin emnelguud yuch chaddagui yumnuudiig boduul bas olon jil bolson yum bna turshlagatai chanartai baigaa baih gej boddogshd enenees oor medeh emneleg algadaa

  21. naraa says:

    Наад мария чинь естой худлаа шүү саяхан нээгдсэн 10 эмч 20 сувилагч ажилд авна гэсэн бсан дандаа туршлагагүй шинэ эмч нартай манай эгчийг бас улайлттай бна 1500.000 аар мэс засалд ор гэсэн, үнэтэй тв рекламнаас цаашгүй эмнэлэг дээ. Арай олон жил ажиллаж бгаа туршлагатай газар очиж үзүүлсэн нь дээр, сэтгэлээр унах хэрэггүй бараг эмэгтэй хүн болгон мөөгөнцөртдөг ш дээ

  22. эмэгтэй says:

    Мөөгөнцөрт эм хийхийн оронд үтрээрүүгээ 5 грамм шинэхэн тараг оройд шах, тэгээд тараг сайн уу гэж нэг эмч ТВ-ээр яриад байсан да. Тэгээд улсын эмнэлэгт, тухайлбал эх нялхаст үзүүл. Хувийн эмнэлгүүд гайгүй амьдралтай хүмүүсийг өвчтөн гэж биш мөнгө гэж хардаг ш дэ. Хувийн эмнэлэг өвчтэй байна гэдэг, улсын эмнэлэг зүгээр байна гэдэг үгтэй ш дэ. Бодуул өөрөө 2 сая төгрөг гаргачихаж чадахаар мөнгөтэй харагдсын байлгүй.

  23. yu says:

    chimeg oyu gd emnelgt uzuul hairan mongo yun 2 saya esvel gran pri gd bdag sh de 

  24. hmmm says:

    yu ve chi yag yamar ovchtei genee…. umain ulaalt sharlaag haglgaagaar emchildeg genee. za zvgeer baigaarai ovchin ch bish za yu…. chi chini odoo ali garigaas ersiin zvgeer dvvregtee vzvvleech malaa

  25. enkuush says:

    Zvgeer harialiinhaa emlegt ervvl mediin dewtree bariad ojood vzvvl 2 togrogvi ch tend ojood ervvl bolson hvmvvs zondoo bgaa.bas torvvlsen hvvhden ervvl saruul

  26. harley88888@yahoo says:

    .

  27. kast says:

    Moogontsor gej yu bdii tailbarlaad ogooj pls.bienees ym ntr gardmuu?hariu vldeegeerei.ayultai yu???

  28. zander says:

    chi 30 euro yavuulchih, bi chamd germanii muuguntsuriin esreg laa bas tos yavuulaya. 3 honog heregledeg. Germand iim sur bolgodoggui. ene bol Busness bna. Bi jiremsen, darhlaa muudaad muuguntsur-n esreg laa tos heregleed zuv zugeer bolson. German emch nar mungunii tuluu bish hunii tuluu yavdag. zander_z2012@yahoo.de

  29. Gal says:

    Chimeg oyu uneheer sain emneleg, bi undguwch urewseltei gd emchilgee hiilgej bsan. Emegteichudere bol best ni gej heley dee

  30. emleguud neeree hetsuu yumaa says:

    эмэгтэйчүүдийн олон эмнэлэгүүдийн аль нь сайн гэж, хаашаа гэж сонголт хийх вэ. өндөр төлбөр, баахан үнэтэй эм бичиж өгнө. энэ олон хувийн эмнэлэгүүд бүгд л шуналын төлөө байх юм

  31. Moogii says:

    Nuhur svvdertei bolchood iim archaagui hvvhen baih gej !! Antibiotik uuhaar muuguntsurtdug gej , abortod orson bol zaawal sharh vvsdeg gej medehgui yu !!!! 2 say ni ch haashaa yum , Ter Obi emneleg ene sharhiig sain emchildeg . Xurdan yawj naadahaa emchlvvl ! Er ni archagui zawaan hvvhnvvd  , marerial golohgui baliar zawaan yumnuud haa saigui !! bi bvr vnseltsehees chi sejig hvrdeg . Shulseer helikobakter halddag . 

  32. Aagii says:

    Bi bas iim onoshtoi neg jijighen huviin emnelegt 7 honog emchilgee hiilgesen sharhiig tsahilgaanaar tulsen 2009 ond zuun myanga l bolson tegeed udalgui jirmee bolson 2 saya arai l ih yumaa emch saitai huviin emnelguud zunduu l bn 

  33. zochin says:

    хууе мэс засал бол буур хундэрсэн хунд хийне. наана нь очноон эмчилгээ байна. Оби эмнэлэг гэж хайлт хийгээд узуулээрэй. арай ч дээ хун эмчлуулэхгуй чамаар ашиг хийх гэж байнашд

  34. tanan says:

    zasss naa chini yuuch bish. bitgii antebiotek uu. dooroosoo daarahgvi, nuhurteigee ariun tsewree sain sahiad muuguntsriin emee ugaal nam shvv dee naad asuudal chini. odoo neg ch em bitgii uugaarai biyee tordool hewiin sexee nuhurteigee hiigeel neg medhed maamuu vvsne shvv dee amjilt. yuunch emnelegeer yawj tolgoigoo ugaalgah durtain bee chi.

  35. Bi mongol er xun says:

    Muuguntsur em uugaad edgene sh dee uy ni 2 saya be ex nyalkhast uzuul esvel 1

  36. уншигч этгээд says:

    Нэгдүгээр эмнэлэгт үзүүл. Эсвэл эх нялхаст. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.