Яагаад ганц жил тэвчээд дараа нь хүүхдээ гарахаар явалдаж болоогүй юм бол оо?

4510665_52cb403b

Намайг Ж гэдэг. Миний амьдрал нэг л мэдэхэд ямар ч утгагүй мэт болчихлоо. Би 30 гаран настай жирийн нэгэн эмэгтэй. Өөрийн гэсэн ажил төрөлтэй. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Одоо 5 сартай жирэмсэн. 3 дахь хүүхдээ хүлээгээд аз жаргалтай байсан өчигдрийг хүртэл. 2 сарын өмнөөс нөхөр маань жоохон шижигтэй санагдаж эхэлсэн. Дотроо арай үгүй байлгүй дээ, ямар эр хүн эхнэр нь жирэмсэн байхад өөр хүүхэнтэй явахгүй байх гэж итгэхийг хүссэн. Гэсэн ч би өөр зүйл мэдэрсэн ч ухаж түнхэж мэдэхийг хүсээгүй. Өөрийгөө ингэж шаналахыг мэдэж байсан байх.

Нэг удаа ажлынхантайгаа гараад ирсэн зөндөө шөнө ирсэн зөндөө залгасан ч утсаа авахгүй байж үүрээр ирсэн, ирээд хайр нь тасарсан байна гэж хэлсэн. Унтсаных нь дараа өмдний кармаанаас нь нэг бэлгэвч гарч ирсэн. Өглөө нь хэлсэн чинь чи надаар тоглох гэж хийлээ би яаж мэдэх юм бэ гэсэн. Би тэнэг болохоороо хэд хоног хэрүүл хийж байгаад л мартсан. Гэтэл өчигдөр өглөө ажлаасаа ирээд хэвтэж байсан чинь дугаараа нууцалсан дуудлага аваад яагаад дугаараа нуусан юм бэ хаана аа модны 2-оо одоо гарлаа гээд гарсан. Би хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь ажлын ой болох гээд баахан ажил даалгасан 1 өнгөрөөгөөд ирнэ гэсэн. Орой ажлаа тараад том хүүгээ сургуулиас нь аваад гэртээ ирсэн чинь бага хүүхдээ ч аваагүй байхлаар уур хүрээд залгасан чинь 3 удаа залгуулж байж ямар ч чимээгүй газар байна уу яасан бэ? Би ажилтай байна гэж уурласан. Надад шижигтэй байсан болохоор ажил дээр нь очиод асуусан чинь өглөө ээлж нь буусан, өглөө яваад ирээгүй байхгүй гэсэн.

Тэгэхээр нь ажлынх нь хүний утсаар залгаад хаана байна гэсэн ажил дээрээ байна гэдэг юм даа. Би танай ажил дээр байна гэсэн чинь шууд утсаа салгасан. 20 минутын дараа гаднаас гүйж орж ирээд намайг харсан тэгээд нуугдаад ажил руугаа залгасан юм шиг байгаа юм. Нэг охин гарч ирээд одоо бууж ирлээ таныг дотор хүлээж бай гэсэн. Би гаднаас орж ирэхийг нь харсан болохоор шууд гэр лүүгээ харьсан гэхдээ юу гэж худлаа ярих бол гэж бодоод өөрт нь харагдахгүй газар очиод харж байсан чинь арын хаалгаараа нуугдаж орсон. Гэртээ дөнгөж орж ирэнгүүт араас орж ирснээ хайраа ажил дээр ирчихээд яагаад хүлээхгүй явчихсан юм гээд үнэхээр их гомдсон.

Тэгсэн ч бүхнийг мэдээд хэлээд байхад инээгээд юу худлаа яриад байгаа юм бэ гэсэн. Өрөөндөө унтлаа гээд орохоор нь кармааг нь шалгасан чинь дэлгүүрээс 1 цагийн өмнө юм авсан талон байсан. Апу-гийн нэг шил архи. 2 л тэй пиво, кола 3 ширхэгтэй бэлгэвч тор авсан байгаа юм. 19550 болоод 450 төгрөгний хариулттайгаа хамт байхад би яаж мэдэхийн 3 нийлж мөнгө гаргаад манай ажлын З гээд залуу юм авсан бэлгэвч авсныг нь би яаж мэдэх юм бэ гэсэн тэгэхээр нь тэгвэл яагаад чамд билл нь байгаа юм бэ гэсэн би 10000 төг өгсөн болохоор надад хариултыг нь өгсөн гэсэн.

Орой баахан хоолоо ид хайрт нь тийм юм байхгүй би та 3-таа л хайртай жирэмсэн болохоор хайрдаа гомдсон гээд л байсан. Би шөнө их удаан уйлж их зүйл бодож хоносон. Тэгээд өнөөдөр нөгөө дэлгүүр дээр нь очиж хүүхэд маань түрүүвчээ хаяад өнөөдөр танай үүднээс хүүхэд олоод сургууль дээр аваачиж өгсөн байна. Дотроос нь энэ билл байна шалгаад өг гэд шалгуулсан. Бүх камерыг нь гаднаас баруун талаас ганцаараа орж ирээд бүх юмаа авсан байгаа юм. Сая бүгдийг хэлсэн чинь тэнэгтээд байгаараа 3-лаа орж байгаа биз дээ гэсэн. Би флашан дээр хуулаад авсан байгаа. Зүүн талын кармаанаасаа 20000 гаргаж ирж тооцоогоо хийсэн. Сая би фитнестэй явлаа гээд яваад өгч байгаа юм. Бүр нөгөө хүүхнээсээ салж чадахгүй байгаа юм байлгүй дээ.

Надад үнэхээр хэцүү байна. 2 хүүхэд маань л их өрөвдөлтэй байна. 2 хүүхдээ бодлоо гээд ингээд доромжлуулаад байх уу? Өдөр ажил дээрээ салах өргөдлөө бичээд орой ярилцаад үзье гэж бодсон ч тэр хүн бүр уурлаж 2 хүүхэд байна, битгий хэрүүл хийгээл бай тэгээд ч би хүнтэй яваагүй гээд гараад явсан. Яаж бодсон ч би ганц л амьдарна жаргах залуу насандаа ингэж зовсноос салахаар шийдлээ. 1 дэхь өдөр шууд өргөдлөө өгнө. Жирэмсэн байхад хуурч байгаа хүн насан туршдаа намайг хуурна гэсэн үг. Миний нөхөр хүн гэж үү? Яагаад ганц жил тэвчээд дараа нь хүүхдээ гарахаар явалдаж болоогүй юм бол оо?

45 Comments

  1. bolor says:

    sain uu.Bi bas yg cham shig 2 huuhedtei 30 garan nasniih bas 5 sartai jiremsen bas l hedhen hongiin umnu az jargaltai bailaa.Getel nuhruu uur huuhentei baihig 2 nudeer ee harlaa.heden udur uilaan heruul gedes min ch tomrohoo bailaa iiim zuiliih yrih ch hun oldohguimdoo ger bulee bodood setgeldee shanalj baina.mail haygaa uldeegeech 2laa joohon bichii hervee chi husbel

  2. Monroe says:

    On sartai n bichij temdeglej bgaad daraa n teriigee haruulaad huuhdee garsanui daraa adilhan gaduur teneed yawj ug. Chi minii araar tawidag bsan odoo minii eelj geed. Tegwel l setgel chin amarch saya neg hariugaa awna. Yagaad hund doromjluulj amidrana gej

  3. dondog says:

    2 huuhedee uguud orhiod yv… gantsaaraa huuhed usguh ymar bdgiig medruul…erhbish etseg ni ym blhoor ulsguud alchihgui l bh… uuriiguu bod…jir hun nerevtej bolohgui shuu…

  4. Uran says:

    Heniig bayarluulah gej iim hurdan salah shiidwer gargaj bgaa yum bee. Emegtei hun ger bulee hadgalj uldhiin tuld ih l yumiig tewchih heregtei bolhiimdaa. Ewii dee chi 3 huuhdee haraad uilj suuhad ter hun ter aaligvi huuhentei jargaj suuna geheer utgagui bizde. Viliin vr gej aihtar yum bii.

  5. goodfeeling says:

    hatnaag demjmeer bn. Bas bvh erchvvd hungumsug bish shv! эр хүг

  6. Мөнхжаргал says:

    Хогийн муу санаатай хүүхэн бэ Олон эхнэртэй болох хуулийг батлах хэрэгтэй Одоо шилжилтийн үе дуусч Эрчүүдийн ажил хийдэг үе эхэлсэн хүүхнүүд ер нь юу хийдэг вэ нарийн бичиг, худалдагч , биеэ үнэлэгч, сэтгүүлч, даргын туслах / яг үнэндээ ……/ менежер… гээд л… исламын улсад төрөөгүйгээ аз гэж бод 

  7. хатнаа says:

    Эр хүг гэсэн тэнэг новшийн бичсэнийг. Ийм сэтгэхүйтэй болохоороо та нар гологдоод байна за юу. Хуураад явж бай явж бай та нар өвгөн болоод хугацаа нь дуусахаараа нэг амьдралын утга учраа дөнгөж ойлгож харамсаад барахгүй юм болох вий хөөрхий. 

  8. эр хүг says:

    чи барьсан л болохоос амьдралд байдаг л зүйл гэхдээ нөхөр чинь арай илүү улайрчихаж гэхдээ эхнэрээсээ өөр хүнтэй явж үзээгүй эр хүн энэ дэлхийгээс хайгаад олохгүй гэж судалгаа гарсан байдаг шүү сайн бодоороЙ

  9. уншигч этгээд says:

    Сүүлийн өгүүлбэрийг ойлгосонгүй. Жирэмсэн байхад явалдах хүүхэд гаргасны дараа явалдах ялгаа байна????

  10. ...... says:

    Humuusiin helj bgaagaar tegeel duugai haraal bj bai geh geed bnaa da. 2 huuhedtei deer ni jiremsen hun yaj ene buhniig tevchih ve ain , bitgii teneg yum yaritsgaagaad bai. Hund bas une tsene gj bdgiin. Gem hiicheed gemshsen tsaraigui guriine, shalchiganana, muu adgiin mal bn da naad eriin orontsog chin.uurtuu itgeltei bgaa deeree hashraaj bgaad hold, uuchlaal baival dahial davtagdana 

  11. ssd says:

    2huuhdee awaad yawahad haa ch gazardahgui. Hund hun o heregtei. Teriig oilguul. Sal. Hashraa.

  12. suree says:

    iim zowlong bas darch garaad odoo 4 sartai hvvgee haraad suuj bgaa.yag gartsaagvi baidald barij awaad urgudul bicheed ahij iim yum bolwol hel vggvi salna gej bichvvlj gariin vseg awaad ungursniig tend ni vldeegeed amidarch bna.haayaa bodogdood hetsvv bdag ch uuchilsan shig uuchilya geed suhuj yaridag ch vgvi.odoohondoo zvgeer l bna.

  13. мо says:

    Мэдэхгүй царайлж байгаад дараа чи өөрөө араар нь тавина шдээ. Дотроо хадгалчих энэ бодлоо.

  14. Orc says:

    Мөрдөн байцаагч болсон бол амжилт олохоор хүүхэн байна. Тэр нөхөр бол хэзээ ч бүү улай гэдэг онолыг баримталж байна. Бүр шургуулчихсан хэвтэж байсан ч секс хийгээгүй гэж гүрий гэдэг нэг онигоо шиг юм байдаг даа.

  15. tus says:

    eregtei hun tegj bgad neg uhaarwal shan bolno doo ug n… Eregtei hun bolgon l neg ingej bgad uhaardag ym shig bgan hehe. Joohon ailga2

  16. Sun says:

    Ингэж босгосон амьдралаа ийм юмнаас болоод нураах гэж үү? Амьдралд тохиолдох л явдал шүү дээ. Чи хайрлаад байвал эрэгтэй хүн яаж ч чадахгүй эргэдэг юм шүү дээ.

  17. zereglee says:

    Egnereesee oor huntei yavaagui jirmee bhad ni oor huntei untaagui er hun saed 1 bh. Gehdee medeej ger bul bolsonoos 4 5 jiliin daraa. 

  18. GegeenCom says:

    Aa medq huuhedtei bolohyg husehiin bh geed arav garui jil yavsan dag. Huuhedgui utluh zam songoson er bolj taarsan yarshig er es salgaj avaal zailuulsan albatai bish bi yu husch bga n iluu sonin sh d ter hunii huseld barigdaj amidralaa urlee geed yu hojsiin em hun ch gsn huslee dagah erhtei. Husvel erchuudtei banzaldah n emegtei hund iluu songolt olgodog iluu amarhan bolohoor l sonirhdoggui bh ternees erchuud ulbuntuud zuvshuurchih huuhen haigaad ch tiim amar oldood bdg ch yum bas bish l bh emegteichuud haricangui hamjaargatai bdg gj boddog odoo chuham yamar bolj bgn medq ohidiig zadgairch bga l gehiin bi bol harin ch chadjiina l gj harj bn

  19. busgui says:

    Eregtei huntei suusan bol emegteichuud hurdan huuhedtei bolohoo uridal bolgodog. Ur huuhed gedeg ger buliin 2 hun 2ulaa husch baij oldoh yostoi gej boddog. Diilenhi emegteichuud maani eniig sain anzaarahgui oorsdoo huuhedtei bolchihdog. Erchuud ni yadaj ene tal deeree ch bolgoomjtoi bodoltoi handdaggui. Tegeed baahan huuhedtei bolsnii daraa nogooh emgenelt dram ehlene dee. Bi uuniig yas mahandaa shingetel oilgoson. Ger buliin az jargal, udaan togtvortoi baihiin undes ni 2ulaa buye biyenee unen setgeleesee hairlaj, bodol sanaag ni hundetgej baij burddeg ym bolov uu. Manai busguichuud syysan bol odoo duusaa. Bugdiig ooriinhooroo hiigeed amidraad eheldeg shyy dee. Minii torson ger bul ch bas iim baisan. Bi ter aldaag ni neg davtsan. Ahij davtahguig hicheej baina. Nohor maani huuhduin talaar an tsuhuilgaagui baihad bi ooroo nas yvchihlaa, gerleed ochnoon jil bolchihloo gej ooroo 1aaraa shiid gargaad huuhedtei bolson gargasan. Wne hoorond nohriin huiten hondii baidlaas bolj mon ch olon shono deree norgoj uilsanii esest neg l zuiliig oilgoson. Ter namaig huuhed gargaad ogooch gej neg ch udaa guij bgaaguig sanasan. Bugd minii buruu bolj taarch bgaa ym. Neg tanil erees neg zuil sonsood shokond orj bilee. Ehner ni sayahan torson ym. Tegsen ene emegteichuud yun huuhed toruuleh hobbytoi ym be? Albatai ym shig bolchihood chi ingesengui tegsengui geed yadargaatai. Yag l bi nohortoo yaj aashilj baisniiv sanuuldag gene. Tegeed l shiidsen dee. Ahij er hun husehgui hicheehgui bol bi tegj oorooroo ureeree denchin tavihgui gej. Medeej erchuud ch bas oorsdoo sexdeh durtai ym bol ayulgui baidlaa hangaj surah heregtei shdee. Emegtei ni ch bas. Tegeed saihan teriigee hiitsgeegeed yvtsgaana biz.

  20. hfd says:

    yah ve emegtei talaasaa tegj bodoh l bh eregtei talaas yag esregeer n boddogyum shig bgaa yum, suuliin oguulber

  21. woman says:

    Nuhriin chini tolgoig erguyleed bgaa nowshiig ni olood daramtlaach yuun dawartsan yum muusain haltar huuhnuuded nuhruu yasan ch aldaj bolohgui shu

  22. saruul says:

    Manai nuhur mun l iim asuudal gargaad bn oo. Bi ih l tewchij bn. Gewch ilt hudlaa heleed, utsaa untraagaad,bur honogoor ywna. Yasan ym be gsen chin eruuljuulegdsen gd bg ymaa. Teneg huntei yrij bg ym shig. Ikh ch doromjluullaa, ih ch tewcheed l bn. Hezee tewcheeriin utas tasrah bol. Tewch tewch l gene, tegeed tewcheed teseed l ywna. Getel dahiad tewcheer shalgaad. Huhuul huuhedtei bg bolohoor bodohoor gomdood suu ch orohgui huuhdee ulsguud zowooj bn daa. Ger buliinhendee helwel sanaag ni zowoohiin nemer, huuhduudee jaahan tomrohoor ni mur muruu huudug ch ym biluu. Gants l amidarna. Saikhan hair, halamj, eruul saruul eleg buten ger buliig l huseh ym. Daanch neg l sanasnaar bolj uguhgui, yug buruu hiigeed, yu ni setgeld ni hurehgui bgag ogt oilgohgui bn oo.

  23. aagii says:

    Чи хаяж явж Яадгын хол байх бол хөөгөөд явуулахгүй юу 
    Эр нөхөртөө сэтгэл хангалуун байгаад өнөр гэр бүлтэй сайхан амьдрана гээд итгэл дүүрэн хамаг сайхан бие,сэтгэлээ зориулж цаг хугацаа алдчаад одоо яагаад чи явна гэж. Хүсвэл тэр явна биз. би бол тэгж боддог. Алдаа хийсэн нь шийтгэл амсах ёстой байх.

  24. lolipoop says:

    spy bolson bol ireduitei bh bj xaxa
    Manai tsagdaa nar oor shig chini ajildagch boloosoi

  25. Anar says:

    zailuul naadxaa torsnii daraa xvvxedtei n bitgii uulzuul sain xashraa ugasaa erchvvd exneree jiremsen bolxoor ingez zawardag bgvi yu

  26. бүсгүй says:

    энэ эрчүүд нээрээн, авгай нь ингэж явбал яахав янхан гичий, эр хүн ингэхээр байдаг л юм, уул нь ийм юманд хууль байх ёстой, 

  27. Lillian says:

    Er hunii sonirhol buurahiig huleegeel teneg yum shig ooriigoo huurch yavah hereg uu Yamar togloom bishdee ger bul hani ijil geel yaridag end une tsene gej alga Ene humuus onoodor yunii toloo amidraad yah gej ger bul bolood bainaa bie bieniihee dutuug duurgej amidrana gej tangarag helj gerledeg getel olon hosuud teriigee amidral deer bieluuldeggui jishee denduu ih yum yu huseed yah geed baigaagaa ilerhiilj chaddagui nogooh ni oilgoj chadaggui neg bol ichij tsaargalana esvel teriigee oor huneer nohoh gej oroldono unench bdal itgeltsel chin setgel ilen dalangui hariltsaa haachsan ve

  28. tanan says:

    боовыг нь тасдаад гэрээсээ хөөгөөд явуулаач. чи сайхан амьдарч сайхан хайртай учирна. наадхаа хурдан зайлуул

  29. нээрээ says:

    Чи хөл хүнд болохоор л нөхөр чинь ингэж байгаан. Тэгээд ч ихэнхи эрчүүд өлөв долов гээд л явж байдагшд.

  30. Moogii says:

    Minii ch gesen durgvi hvrj bn vzen yadaj bn. Ter muu yanhantaigaa dahin dahin bvr ger bvlee orhin orhin uulzaad bhig bodhod tanai nuhur tarhi ni ergechij ! Ug ni erchvvd araar tawihgui bn gej bdggui , harin dahin dahin uulzaad bga ni ter hvvhend neleen taltai bga bololtoi. Muu gulugiiig sain hashraa . Salj chadahgui ni todorhoi , chi ch salaad demii . Belgevch hereglej bga ni owoo doo

  31. Kkk says:

    Sal fej zovlonoorgui bn 3 huuhedtei emegtei hun gantsaaraa amidrah hetsuu 4 hin sarin daraa torno shuu dee yadaj nohrooroo davuug ni ygaalgaj shono sereej ali boloh huuhedtei ni zuuralduul biy muu bn emch hevt gesen geed l jaahan yanbalaad av nohor chin ih zavtai bogood mongotei snaa zovoh zuilgui bga bololtoi asuudlaar ajlaar bulaad og. Harin esregeer ni chi torchiid huuhdee aavd ni daatgaad fitness d tsagiig ongoroo husvel oshoogoo avmaar bvl tsaad huuhnig ni ol bas ed morin barimt olood tsaad huuhen ni nohortei bol nohort ni uzuul oorinhoo nohortei harin naad sedveeree bitgii yariltsaarai hesegteu chimeegui orihood uz gemshsen shinj bn uu ugui yu ajaad bgaarai huuhen ni herev nohorgui gants biy bol oort ni uulzaad uz magadgui nohor chin ehener huuhdee heleegui bj medne medseer baij yavaldsan bol huuhnig ni shevshig bolgo tegeed nohroo toohgui hay oortoo tsag garga medeej chamd mash hetsuu bn gehde salj bolohgui shuu nohroo yaj buulgaj avhaa boddoo heseg 2 huuhdee aavtai ni uldeegeed yavaad ogvol yadag bol 

  32. hatan says:

    za yuun surtein uur huuhentei yvaa l bz 

  33. Bolor says:

    Oodgui yumooo noxor gedeg ugiin utga n aldagdaad awgai noxor gedeg ug soligdson bololtoi xayj yawaad ch xaachix ch yum bilee tortloo l duugai bsan n deer bailguide bur dawraad baival salval yu yum gexees neg ger bul ch gesen buten bj huuhed onchroxgui bbal sainsan 

  34. zochin says:

    Oodgui yumooo noxor gedeg ugiin utga n aldagdaad awgai noxor gedeg ug soligdson bololtoi xayj yawaad ch xaachix ch yum bilee tortloo l duugai bsan n deer bailguide bur dawraad baival salval yu yum gexees neg ger bul ch gesen buten bj huuhed onchroxgui bbal sainsan 

  35. зочин Ука says:

    эхнэр хүн эрэгтэй хүнийг их мөрдөх гэр бүлийг хурдан бутрах аюул дагуулдаг. уг нь тэвчээр зааж чадвал удахгүй нөхөр чинь сонирхол нь буураад халуун гэр бүлдээ гэмшингүй царайлаад ирдэг. үүнийг хүлээж чадсан гэр бүл бат бөх үлддэг. ямар нэг аргаар нууж байгаад хаяад ирсэн нөхөр бол гэр бүлдээ хайртай хүний шинж, харин зарим нэг нөхөр нөгөөдөө дурлаад өөрөө бүр цагаандаа гарч явах бол харин ч баримт сайн бүрдүүлээд салах шийдвэр гаргах нь зөв.

  36. OKS says:

    ded hvni heldger yostoi belgevch hereglej bga ni bolj de

  37. Zochin says:

    Chi teneg bishee harin ch Aimaar zuv murdsun baina sh dee salya l gj bodoj baigaa Bol barimtaa buur batalgaajyyl Ugui Bol uhaj tunkhuud Uuruu l shanalahin nemer 

  38. Зорра says:

    Би ингэж боддог юм хүн зарим юмыг хэт мэдэх хэрэггүй гэж боддог юм яагаад гэвэл бүгдийг мэдсэнээр бид өөрсдөө л зовдог. Хаяа нүдэн балай чихэн дүлий явсан нь өлзийтэй юмыг хэт мэдэх амьдрал болоод өөрт хортой. Миний бодол шүү 

  39. Only says:

    heseg salaad vzsen n dr bhoo chamg bvr genen teneg gd melzeed ywaad bga n ilt l bn iim ulaan tsaim bhad ymar teneg zaluu we chi harin ggv uhaantai l emegtei bn shdee yadii neg zoriglood heseg hol bai shvvhed uguud tetgemj togtoolgood vz hvvhdee sanaad bn gd uilaad irehed heseg gvrii bvr alingaa aldtal n uuriiguu hen gdgee haruulah heregtei 

  40. zochin says:

    орхиж явж хатуу  сануулсан дээрээ. ингэж баригдаад гол нь чамайг  тэнэг хун шиг харьцаж угуйсгээд байна.

    уучлал ч гуйхгуй. салахгуй хаяж явж хашраалдаа.

    ула  дээрэлхээд байнашд

  41. зочин says:

    бэлгэвч хэрэглээд байгаа нь их юм даа. Ер нь жирэмсэн байхад л эрчүүд жинхэнэ явалдаж өгдөг ш дээ

  42. Zuvlugch says:

    Er hun bolgon ih baga hemjeegeer iim baidag. Ter bolgon uildeliig ni ingej moshgood hardaad baival ch hetsuu ym bolno doo. Yaj ch bodson huuhdee l bodson ni deer huuhed buruugui shuu. Bid chini baigaliin amitan shuu dee. chi anzaaraagui anzaarahgui bol ta 2-iin amidral heviin saihan l urgeljilj baigaa. sain bodooroi. tegj baigaad buruugaa oilgonoo.(Tsaadhandaa durlaagui hairtai boloogui l bol bolno doo)

  43. zochin says:

    2 huuhdee avaal hayaad yavj uzehgui yu yahnuu ooroor n dutahgui amidarch chadna gedgee l haruulaxad bolno bizdee gants udaa ailgahad gemgui bx

  44. summit says:

    Чи чинь харин мэргэжилээ буруу сонгож дээ… Заавал батлах гээд байлгүй … би мэдсээн … Дахиж ингэвэл үүрд баяртай гээд л хэлэхгүй юу… Эр хүн ганц нэг удаа мэдэгдэхгүй зохицуулах юм байх шдээ… Харин тэрэндээ хайртай дуртай болоод явчивал өөр асуудал…

  45. Zzz says:

    Boovon tarhi ve 3 huuhedte baij saltaa heseed yavaad baidag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.