Нууц амрагуудын түүх…

seruun_1

Нууц амрагуудын түүх, яагаад ийм юм бичих болсоныг дуустал нь уншаарай. 

Энэхүү захидлынхаа гол санааг эртхэн хэлье дээ. Аав маань намайг 12-той байхад гэрт маань байдаг байсан ээжийн маань хамаатны охинтой явалдаж билээ. Мэдээж тэр нь анхных бөгөөд сүүлийнх нь явалдсан хүүхэн байгаагүй. Гэхдээ төрсөн эгч шиг минь санаж байсан тэр бүсгүй амьдралд минь чөтгөр шуламж шиг хар, хор, үзэн ядалт, аймшигтай зовлон үлдээнэ гэж хэн төсөөлөх вэ дээ. Одоо би 30-тай, залуу. Бас эхнэр хүүхэдтэй. Аав маань тэр хүүхэнтэй амьдарна гэж ээжийг минь биднийг их зовоосон доо. Байнга л архи ууж, агсан согтуу тавьж дуртай үедээ ээжийг минь биднийг зодож нэг хэсэг л амьдралыг минь там болгосон доо. Нөгөө хүүхэнтэйгээ амьдрана гэсэн боловч амьдраагүй ээ. Эд хөрөнгө, эсвэл ажил амьдрал нь зулгаасан уу эсвэл бид нар байсан болохоор орхиж явж чадаагүй юу аав маань ямар ч байсан яваагүй.

Би эхээс олуулаа. Тоог нь хэлээд яахав гэхдээ олуулаа тусмаа л бүгд зовсон доо. Аавдаа эхлээд үг хэлж чаддаггүй байлаа. Бүгд л орой болгон бөнжигөнөтөл айгаад л хэзээ орж ирж агсан тавих бол зодох бол гэсэн хар дарсан өдрүүд өнгөрч билээ. Одоо бодоход ёстой сэрж чадахгүй хар дарсан зүүд шиг амьдрал байж билээ. Ээжийг минь ясыг нь хугартал цусыг нь урстал зоддог байсансан. Заримдаа аавыг хөдөө явсан үед бүгдээрээ инээд хөөртэй аз жаргалтай амьдардаг байж билээ. Айх айдасгүй. Аав ирээд агсан тавьсан үед дүү нар маань хувцасны шкафанд ороод нуугдчихдагсан, бүх юм дуусаж унтасных нь дараа очоод онгойлгохоор нүдэндээ нулимстай, чичирчихсэн сууж байдагсан. Аавыгаа их үзэн ядаж өсөж билээ, харин ээж маань аавыгаа үзэн ядаж харааж болохгүй яаж ч байсан чиний аав, миний хүү тэгэж нүгэлж хурааж болохгүй гэдэгсэн.

Заримдаа ч аавыгаа алаад хаячихмаар нэвширтэл нь зодчихмоор үе байсан гэхдээ ээжийг минь нэмж л зовооно доо би л зовлонгоо үүрье гэх ээжийгээ үгэнд сэтгэлээ барьдаг байж дээ. Ямар ч байсан ээж аав маань одоо хүртэл хамтдаа байна. Ээж маань зааж сургадаг байсан болоод тэр үү аавыгаа өдөр ирэх тусам үзэн ядах нь багасаж өрөвдөх нь ихсэх болж дээ. Учир нь амьдралдаа хийсэн үйлийн үрээрээ өнөөдөр үр хүүхдүүдийнхээ дунд ямар ч нэр хүндгүй, хэн ч аавтайгаа ярьдаггүй, бараг харьцаа байхгүй. Бүгд л хол хөндий амьдрахыг хичээдэг болж. Эрх биш цагаан сараар л очиж золгохоос бусад үед хол байхыг л хичээдэг болж дээ. Өөрийнхөө хийсэн үйлийн үр нүглийг мэддэг болохоор бидэнд юм хэлж чаддаггүй ээ. Бидэндээ одоо хонь шиг номхон л хүн байж байдаг. Хааяа ээжид уурлаж агсан тавьдаг л гэсэн гэхдээ чиний өөрийн чинь нүглийн үр гэхээр дуугай болдог гэсэн. Энэ бүх зүйл болоод бараг 20 жил болох нь ээ гэвч яагаад ч юм тэр бүх аймшигт зовлон, тамлал, уй гашуун хэзээ ч надаас холдон явдаггүй ээ.

Би одоо архи уучихсан согтуу хүн харахаараа өөрийн эрхгүй салгалаад л, хамаг бие чичрээд шууд л биеэ хамгаалах хэлбэрт шилждэг. Зүгээр гудманд согтуу хүн алхаж байхад алсаас хараад л мэддэг. Согтуу хүн байна. Холуур яв гэхээр найзууд маань гайхаад чи яаж мэдээд байнаа л гэдэг. Тийм болтолоо л зовж дээ. Бидний амьдралыг нус нулимс, цусанд хутгасан тэр бүсгүй нэг ханиа алдаж нөгөө ханьдаа зодуулж бас үр хүүхэд нь хорт хавдар тусаад их л зовж явдаг гэсэн. Тэр бүх зовлонг нь сонсохоороо хүнд үйлийн үр гэж үнэхээр байх юм даа л гэж бодогддог юм. Аргагүй дээ нялх үрс шөнөжингөө харааж хонодог байсан юм чинь. Төрсөн эгч шиг минь хүн биднийг тэгэж зовоосон гэж бодохоор зүрх сэтгэлийнхээ бүр гүндээ хараадаг байж ээ. Үйлийн үр эргэж ирсэн тохиолдол зөвхөн энэ ч биш миний мэддэг нэг хүүхэн нөхрөө хуураад л гүйгээд байсан, араар нь муулаад л тэгээд өөрөө хорт хавдар тусаад үс гэзгээ унатал шарлага хийлгээд л байж байна. Бас нэг эгчийг мэднэ. Нөхрөө их хуурсан даа. Одоо савны хорт хавдартай гээд өдөр шөнөө хүлээгээд сууж байна. Үйлийн үр төлөөс гэж заавал би тэр тусмаа нялх үрсийн нус, цусаар тоглосон бол өөдлөхгүй дээ.

Одоо ээж аавыгаа харахаар ямар ч аз жаргалгүй улс, яг л нэг хэвэнд зутгачихсан барьмал шиг л улс байдаг. Хайрлах, үзэн ядахын аль аль нь дууссан байх аа, одоо бол зүгээр л нэг зомби улс нэг нэг өрөөнд ТВ-үзээстэй суудаг. Ээж маань харин цаг ирэх тусам л ууртай уцаартай болдог болчихож. Арга ч үгүй биз дээ. Юм мэдэхгүй жаахан охин байхад нь хайрлана халамжилна гэж авч суучихаад амьдралыг нь там болгосон болохоор хүн эргэж харах бүртээ энэ амьдралдаа голдоо ортол тэр аавтай минь учирсандаа үхэн үхтлээ харамсдаг болохоор уурлахаас ч аргагүй биз. Одоо манай байранд яг нэг тийм хос байна аа, нөхөр нь шөнө 2-3 гэж ирээд л агсан тавьж эхлэнэ. Эхнэр хүүхдүүд нь үүр цайтал уйлж орилолдоно. Би тэр бүхнийг сонсоод шөнө унтаж чадах аа байж ээ. Хүмүүс цагдаа дуудаад л бариулна, орцоор хэн цагдаа дуудсан бэ та нарыг ална аа гээд л нөхөр нь орилно, цагдаа тус болдоггүйг би мэддэг ээ. Үсрээд л 3 хоног хорьж байгаад л гараад ирнэ тэгээд өмнөхөөсөө илүү тарчлана гэдгийг би мэднэ учир нь тэр амьдралыг би өөрөө туулсан болохоор мэддэг. Эхнэр нь 2 охин нь гэж нүдэндээ гүн хар зовлон тээсэн хүмүүс явж л байдаг, хараад яаж туслахаа ч мэддэггүй, хэн рүү яаж залгахаа ч мэддэггүй, учир нь надад манайд хэн ч тус болж байгаагүй. Нөхрийг нь барьж аваад нэвширтэл нь зодмоор байдаг ч тэр босоод дахиад л гэр бүлээ зовооно гэдгийг мэддэг.

Энэ бүхнийг яагаад бичсэн бэ гэхээр энэ сайтад хадам ээж, хамаатан охин, найз нөхөд ажлын залуу, хэнтэй ч хамаагүй нууц амраг болохсон, явалдахсан гэсэн хүмүүс их болж ээ. Би унших бүртээ хүн өөрөө өөрийнхөө зовлонг үргэлж эрж хайж явах юм даа л гэж бодогддог. Хүнд үйлийн үр, лай гэдэг юм заавал эргэж ирдэг юм шүү. Хэзээ хойно ч гэсэн эргэж ирнэ. Харин тэр үед хүн мянга уучлал гуйгаад, мянга буян үйлдээд хоцорсон байх биз дээ. Өнөөдөр хэн нэгэний зовлон, нус нулимсаар жаргал хийж яваа хүмүүсээ эсвэл тийм амьдрал хүсэгчдээ үйлийн үр заавал эргэж ирдэг юм шүү гэдгийг л хэлье. Заавал эргэж ирдэг…

67 Comments

  1. Иргэн says:

    Бүх насанд хүрсэн хүмүүст уншуулмаар нийтлэл байна.

  2. Бат says:

    Тийм шүү үйлийн үр гэж бий тэр тусмаа бусдын нулимсыг гаргасан хүн ч хэцүү дэ хэцүү

  3. БОДОЛ says:

    Үйлийн үр гэж байдаг шүү, эхнэр нөхрөө хуурсан ч тэр, үр хүүхдээ голоод хаясан нь ч тэр. миний хувьд яг тэгж бодогддог. эргэн тойрон яг л тийм зүйл болоод байгаам чинь тэгж үзэхээс өөр яахав, юу тарьна түүнийгээ хураана гэж ярьдаг хэлцдэг чинь оргүй болоод тэгж ярьдаг юм биш тийм биздээ. Миний том хүүгийн биологийн эцэг надаас салсан юм, тэр үед анх 10 жилд байхаас нь л их сургуульд хүртэл ороход нь шалгалтанд нь тусалж оруулж байлаа, орсон хойно нь ч очиж хичээл номыг нь хийж өгнө, эцэг эхээсээ ирсэн идэх уух зүйлийг ч хуваалцана, их зүйл бий, гэтэл төгсөж ажилд оронгуутаа гэнэт мөнгөтэй залгахаар хоосон байдаг байсан хүн ухамсар муутай бол шууд буруу замаар явдаг юм билээ. ажлынхаа хөгшин авгай нартай нийлж ууна иднэ, сүүлдээ хонон өнжинө. энэ бүгдийг эцэг эхэд нь хэлэхээр огт тоохгүй, харин эсрэгээрээ надаас ийм ч мөнгө, тийм ч мөнгө, ийм ч хоолны мөнгө гэж нэхдэг байлаа. Миний хүүд ганц ширхэг уранхай өмд авч өгч үзээгүй гээд бод. Тэгээд салахаас өөр аргагүй болоод /оюутан байхдаа ангийнхаа эгч хүүхэнтэй явалдсан, ажилд ороод архичин болсон зэрэг/ салсаан. Гэтэл оюутан байхдаа явалдсан нь ганцаар тогтоогүй байсныг би сүүлд мэдсэн, учир нь намайг төрж байхад сурч байсан газар нь бас нэг хүн төрж байсан байгаам, тэр нь хөөрхий охин юм байсан. Надаас салаад тэр хүүхнээ авчирсан байсан, ахиад хүүхэд гарахад нь бас охин. Тэрний эрэгтэй дүү хүнтэй сууж хүүхэдтэй болсон ч бас л 2 охинтой болсон байгаам, өөрөөр хэлбэл тэдний үр удмыг залгах Эрэгтэй хүүхэд миний том хүүгээс өөр байхгүй болсоон гэсэн үг. Энэ бол эрэгтэй хүүхдийнээ заяаг гомдоосон гэр бүл учраас үйлийн үрээ эдэлж байна гэж би боддог. Хохь чинь гэж хэлмээр ч санагддаг, миний хүү бол азаар тэдний ухамсар дорой байдлыг дууриагаагүй ухаантай, сурлагатай, дөлгөөхөн, сайхан хүү бий. Би одоо сайн ханьтай, сайхан 3 хүүтэй аз жаргалтай амьдарч байна аа.

  4. zizi says:

    Хүний амьдрал их адармаатай юмаа. Манай гэр бүлийг хүмүүс хөндлөнгөөс хараад л асуудалгүй сайхан гэр бүл гэж боддог байх гэхдээ гэр бүлийн маань харагдах байдал ээжийн минь тэсвэр тэвчээр дээр л тогтдог. Манай аав хөгшин залуу мэр сэр эмэгтэйчүүдтэй явалдаж биднийг их зовоодог. Маш их үзэн ядаж харааж зүхэхийг хүсдэгч ээж маань төрсөн эцэг чинь болхоор битгий үзэн яд, үр хүүхэд нь эцэг эхдээ муу саналаа гээд өөдөө гарахгүй шүү дээ гэж үргэлж захидаг юм. Хааяаа үнэхээр тэсэхгүй болоод аавтай ам муруйдаг, тэр үед өөрийнхөө өсгөж хүмүүжүүлсэн хүүхдээ хардаа гэж ээжрүү минь дахиад л буруугаа тохдог. Би одоо насанд хүрээд өөрөө нөхөрт гарах болж буй эмэгтэй, аав шигээ хүнтэй таарах вий гэж байнга болгоомжилж явдаг. Аав ээжийн үеийнхэн эмээ өвөө болцгоож тогтуун сайхан амьдарч байхад аав нөгөө бусармаг явдлаа үргэлжлүүлсээр л бүүр баригдчихаад тэрнээсээ ч ичихгүй, хэзээ нэгэн цагт чи ч гэсэн нөхөртөө хууртана, хүний амьдрал ийм байдаг гэж хэлсэн гээд боддоо. Дүү бид 2 насанд хүрцгээсэн хүмүүс хаа ч ээжийгээ авч яваад сайхан амьдарч чадна, аавыг орхилоо гэхэд алсдаа хайр халамж хүндлэлгүй ганц бие өвгөн үлдэнэ гэдэгээ ерөөсөө ойлгохгүй, алсаа хардаггүй бололтой. Хүмүүс сайн хань ижилийг хайдаг, хайж олж өөрийн болгочихоод сэтгэлийг нь өвтгөж амьдрах хэрэг байхгүй л баймаар 🙁

  5. qwerty says:

    Адилхан юм байна багад аав тийм архи их уудаг зоддог байсан bi 5tai uyel ih sandag eej uild l ah gars min ih changa barichahsan bsn uyig ih sandg aav min ene hisn buru zuilinhe urig 10jil uursn odo aav min eejig ih hairaldg amidrala dahin bosgohig ih hichej zutgj bga gevch helsen shig chin uilin ur gj unher bdg bol ahig min nirgesn bha arhi uuj irne surguliasa ch garchihsn tgsn herne olsn mungu nz ohin gh munguni shunaltai yumnda zartsulan gerte barg buudal gj bdj shunu  orj irchel  gardg eej ug helj chadhgui bolhr nad lul ih uraldag zarimdaa ch eejde gomdj nutsar uilh uy ih bhima odo surgulia tugschud hurdhan l ene geres yvhig l murudj bnada 

  6. Захидлын эзэнд 1000 like! says:

    Зараа сайхан хэллээ. П…. гэснийг эс тооцвол шүү дээ!

  7. Захидлын эзэнд 1000 like! says:

    Загатнасан газар маань маажиж өгөх шиг боллоо, баярлалаа. Мянган лайк! Сэтгэгдлүүдээс харахад 99%нь талархалтай ханджээ, таатай байна. Хүүхэд насны бараан дурсамжаа цайруулж сэтгэлийн тайвшрал, амар амгаланг эрхэмлээрэй. Амжилт, аз жаргал ерөөе!

  8. nar says:

    энд нэг зүйл хэлэхэд эхнэр нөхөртэй хүнтэй явалдаж байгаа хүмүүс ухамсартай бол болиоч гэж хэлмээр байна тэр эхнэр нөхрийн ард хичнээн хүүхдийн нулимс, гомдол байгааг мэддэг болов уу хайр гэж тэнэгтээд хүний хүүхэд өнчрүүлж байгаадаа сэтгэл нь өвдөхгүй байгаа хүмүүс нүглээ эдлэх л болно урсаж гарсан нулимс амнаас гарсан гомдолын үг чамд тусахдаа хэд дахин хүнд тусдаг гэдгийг мэддэг болов уу мөн хэн нэг банзал хүүхнээс болж хайран сайхан эхнэр хүүхдээ зовоож байгаа хүн насны эцэст нохойн үхлээр үхдэг гэдгийг санагтун та мөнхийн залуу биш үр хүүхэд өснө чам шиг ярагчингаар эхээ яргалуулж суухыг дахин дахин харах боловуу таны нүгэл үхсэн хойно чинь дагаж үйлээ эдлэх болохоо санаж яваасай илээ

  9. dorj says:

    uuchilaarai nadaa zugeerel yaraltsaj zubulguu uguuch shuumjilih amrhan ter hetsuu asuudlaas garah unheer tsetsuu ym bna bi 37 nastai 2 huuhedtei yaj yaj yaj shiidhe medhgui bna tuslaarai bi hangaltai shuumjil sonsoj baiga humuus hamgiin turuund buruu gedeg helhed amrhan ene ugiig heldeg buruug bich medej baiga 

  10. bi bodloo says:

    Chamai doromjilson 
    chamaig muu helsen 
    chamaig uzen yadsan buhen uhaarah boltugai
    …gedeg biluu neg ug bdag shdee. Uzen yadaltaa haytsgaa

  11. Бүсгүй 30 says:

    Үйлийн үр хэзээд байдаг. Юу тарина тэрнийхээ үрийг амсдаг гэсэн үг бас байдаг шүү дээ

  12. fhyf@fghh.com says:

    Nuuts amragiin bish arhinii l problem tum bishuu.
    arhi bol medeej demii.
    harin nuuts amrag bol zarim hundee heregtsee shuu dee

  13. Сэтгэлээр тоглогч says:

    Зарим Ухаарал хайралсан сайхан сэтгэгдэл уншаад нээрээ л хvний заяа хайралсаныг нь бодож ээжийгээ хvндэлж явья даа гэж. 
    Vйлийн vp нь vp xvvxдэд буудаг гэдэгт итгэдэг. Ээж аав бусдад тус хvpгэж айхтар буян vйлдэхгvй юм гэхэд хал балгvй мереерее явдаг бсн бол мен л хойч нь амар жимэр, нvгэл ихтэй явсан бол Хань ижил муутай ч юм уу аль нэг талаараа асуудалтай амьдардаг л юм билээ. Жишээ болгож бичмээр байв ч хvний мууг дуудаад хэрэггvй биз дээ гэж бодно. Еерсдийнхее vлдээх зам мерийг зевеер тавьж явбал барав. 

  14. emma says:

    zaluud: chi bitgii mushgiad, guivuulaad, enuugeer neg heruul guigaad bai, chi muu sonin bish baina. 
    zahidliin ezend: setgegdlee huvaaltssand ih bayarlalaa, buh zuil negent ard hotsorson tiimuu? minii bodloor chamd odoo gants l dutagdal baih shig sanagdlaa. chi 30-tai er hun, getel chi neleen zurh muutai, aimhai hulchgar taldaa um baina. bodvol ter muu etseg nertei har gai l ta nariig iim bolgoson baih. bas chi eejiigee ter ued ogt hamgaalj chadaagui um baina, odoo bol chi (uruul busdiig bish umaa gehed) uuriin ger bul, ur huuhdee yunaas ch iluu hamgaalj chadah um baigaa biz dee? heregtei ued yamar ch hovshid hariug ni amtluulj surah heregtei shu, ene bol er hund baikh yostoi chanar. 

  15. unen unen says:

    unen unen bi ooroo tiim amidrald osson hernee arhi uuhaaraa
    yaagaad tiim agsan bolchdiin medku neg l medehed agsan tawi
    tsan bdag zarimdaa aaviinhaa araas orj bgaan bh daa geed 
    ooroosooch aidag teneg trgsen hernee uuh yumnaas butsahgui
    huur bgaamdaa eniig unshaad arhi hereggui hog gedegiig saya l 
    dahij sanalaa neg heseg martsan bololtoi sanuulsand bayarlalaa

  16. Буяа says:

    үйлийн үр чинь зөвхөн өөрт чинь биш чамаас доош 7 үеийн үрс чинь эдэлдэг юм ш дээ  Хүн болгон дээр л бүх хариуцлага явж бдгийм

  17. GegeenCom says:

    Adilhan alaltsah hemjeend aihgui uzeh l bju? Zoduulahdaa tulahiin bol zevseg heregleed ch bolson uuriiguu hamgaalnaa uur umuuruh hungui hun uuruu aidsaa davan tuulj novshnuudad cochroo uguh heregtei sanagdaj bn. Huuhduud taivan jargaltai eejtei orchind hagas unchin ussun n barag deer yum bn daa.
    Ter hun daramtlaad bga nohduuded dacrah bolomj olgohgui talaas n uigaguil uzehgui bol bas hetsuul bdg bhda

  18. ccbb says:

    өөрөө голдуу шулуулж дээр нь эцэг эхээ хүртэл өөрөөсөө болж дээрэлхүүлж бн. заоимдаа сайн явж бхдаа гадагша яваад арилахгүй гэж өөрийгөө зэмлэдэг. бас хүнтэй ч үерхэж бараг үзээгүйн гай нэг хүний шууд дарамтанд ороод тэнэг юм гэж боддог. багад аав маань хөгийн байсан ч хэзээ ч ийм хүнтэй суухгүй гээд оюутан болонгуутаа л бараг зугтсн шд. ганцаараа эр хүний талаар огтт бодохгүй насаараа карьер хөөж дээшилж дэвшинэ гэж төлөвлөж сайхан явж байсан ч нэг л мэдэхэд там руугаа буцад уначихсан. би мянга гэмгүй бсан ч санаандгүйгээр тамын тойрог руу орчих юм. нэг талдаа омголон тэнэг явсаны гай юм болуу. эсвэл аавын хийсэн үйлийн үр салдаггүй юм болуу. шударгаар хэнд ч гэмгүй амьдрана гэдэг хатуу бодолтой хүн болж өсч хичээж амьдарсан ч нэмэр болсонгүйэ гэж.

  19. ccbb says:

    би эхнэртэй бсан хүнийг мэдэлгүй үерхээд хүүхэдтэй болоод. мэдсэн хойноо хайран үрээ авахуулаад салсан ч нөгөө залуу араас гүйсээр бгаад хэдэн жилийн дараа гэр бүл болсон. би яг гэрлэх шийдвэр гаргах үедээ нэг хүүхэнд бүх талаараа ашиглуулж алдаж ндэж яваа эр хүн юм да л гэж бодсон бас өмнөх амьдралыг нь аль болох сөхөхгүй гэж бодож бсан. одоо тэр олон сингл найзуудаасаа нэгтэй нь суухгүй яав гэж харамсдаг. би боломж гарвал өмнөх амьдралаас гарсан хүүхдэд нь тус болохсон гэж боддог ч би яаж тжр их нүглийг хариулж чадахав. хэдэн жилийн турш санхүүүгийн ихэнх дарамтыг үүрч, архинд дуртай нөхрөө уруу татагчдаас н салгах гэж. согтохоороо агсан таьвж байнга хаяж явна гэсэн үг сонсдогоосоо болоод өмнөх эхнэрээснь ч илүү балиар рүүхэн болж бгаа. нэг ялгаа нь би энэ хүнээс шулж биш

  20. tuk says:

    Aaviigaa uuchildag l ym bilee bagadaa aaviiga uzen ydaj l baisan tom bolood diildeg bolhooroo geed l zanadag l bailaa neeree l aav baihgui ued saihan hogjiltei baidag baisan udalgui bidniig hetsu amidral dund orhiod yvsan hooson ch gesen aih ayulgui taivan baidag bj bilee aav mini saihan amidarch chadaaguie olon jiliin daraa bie n muu gej sonsood duu naraa daguulaad ochson havdar tusaad hetsuu l bolson baisan gehdee bid oshirhoj muu sanaaguiee chadah ydhaaraa guisen aav mini bidniig ochihod ymar ih bayrlasan geech tegehed l minii uzen ydalt or morgui alga bolson doo odoo bi 2 ohintoi etseg hun 2 ohinoo burhan shig l shutej amidarch bn daa

  21. sar says:

    Zaluud: end aav ni ch gsn uilee edleed ur huuhed ni ch toohgui hetsuu l amidarch baigaa gsn bn sht! ! Nasnii etsest ingej amidrahs iluu uiliin ur gej yu baihavde. Tegeheer 2laa l uilee edelj bga yum bn gj oilgo. Zuvhun emegteichuud bish! !!

  22. Bavaasan says:

    Oirolcoo amidral tuuljee. Aaviigaa uuchlaxgui geed yaax bilee. Odoo jargaltai uvuu. Bi ch aaviigaa dandaa iim bsnaar boddog. Gexdee zarim xumuusiig uuchilj chaddaggui yum. Yadarch bxad nemj deerelxej bsan xamaatnuudiig. 

  23. Anar says:

    viliin vr gj bdag gedegt bi itgedeg minii sain nziin maani ex n nu a tai bolood muu nziig min xoxoo owliin xvitend eejteigee niilj 1 nastai xvvxedtei n xooj gargasan daa tegeed ywaldaj bsan xvvxenteigee 7,8 n jil xamt amidarsan gewch yaxaw nogoo viliin vr geech n bolj vr xvvxed zayaxgvi boon xervvn margaantai amidarch bgaad xamaatnaasaa 1 xvv orgoj awsan bolowch tusiig es olood bvr 2 tiishee bolsol doo odoo gon bie gozon tolgoi l ywaa biz xarin manai nz sain xvnetei uchirch odoo oxin n tom bolsoon 2 saixan xvv tei bolson amidrald toxioldox berxsheeliig es tootswol asuudalgvi saixan amidarch bn

  24. enkuush says:

    Hamatnii ah egch orj irj agsam taiwj zodoh hetsvv bdg bj bilee.emegtei hvvhed gedegiig min bodoj vzehgvi hair nairgvi zohij ushguldig baij bilee.etseg eh gadaadad bdg baisan bolhoor yaj chadahgvi zoduuldag arhi uuj agsam taiwj zowoodog hvmvvs ail bolgondl bh yumdaa

  25. kkk says:

    eme olon terbumaar ideed ard tumnee elgeer ni molhulj baigaa uls torchid luivarchid l ter uilin ur ni irdeggui yum bh daa

  26. bi says:

    unen l yum bichij de buruutgaj humuusiig oilgosongui nyalh johon huuhed ubduj zobjin ter uiliin uruu gj helhiin ter chin eej aaviinha hiisen uiliin uriig l edled yavj bga gsn ug yamar etseh eh ur huuhde muu muuhai yavaasai gj bodohov de tuuntei adil l ene horbo der hun bolj turuud eej aabiinha urgeljlel bolod yavdagin adil ur huuhed n ch bas urgeljlel n bolj yavna ….. mini hubid niitleliin ezeg demjij bn bi zaluu bhdaa zaluustai uulzaj uchirch yavahdaa ehnertei gants 2 zalustai uulzaj sex hiij l yavsantuhaon uede tuhaon zalus n taalagdaj bsa ch ene hun ehnertei hun ehner n minii adil em hun ter ehner zovj shanalj bgaa shude gjuuriiguu huchilj ter zaluusas biee tataj bsan hechneen ter humus mini aras uhen hatan guij dahin nadtai sexdehin tuluu dahin2  ulairch bsan ch bi biee tataj chadsan yum gesen ch heze hoino ailin ehner bolohod uiilin ur n irsen l  yumda 1 l udur neg huuhen nuhrin chin yavalddag huuhen bn chi bol teneg uruvdmuur amitan tanai nuhur chin chamaig ingej tegj doromjildog sghde  gd l yarisan da. iim zuil tohioldohod bi hunii hiisen muu uiliin ur hed dahin urjigdeed buzaj irdeg unen yumda l gj bodsondo getel bi unende zaluu nasnii hiisen aldaagaa unehher mini alda mini buruu gj oilgoj buruu uildlee udalgui zogsooson ch ter yavdal todorhoi hemjeger ailin ehneriig zobooj setgeliig n shanalgaj bsni goriig amssandaa …. gehde ter yavalddag huuhen myangan yum zohioj yarisan ch nuhur bugdiig uguisgej harin uuruu doromjlulad ard hozorson gesen hedi ch mini setgel sevtej nuhru hairlah hairaa 50% bagasgasandaa

  27. Monroe says:

    Ortsniihoo huuhend tuslah heregtei   Nuhriig n shorond yawuulaa. Zaawal tuslarai

  28. Dodo says:

    Uneheer Hund yum bodogdyylah unenig bichsen niitlel Bainaa hunii Nuhur erguulsen hani ijildee unen ch bish hugshin zalyy er Em bugdend n hamaatai Hun amidralin hugatsaandaa yamar ur tarina tuunihee Uil laig uhtelee amsanA amsaj duusaagui Bol Uheed ch Uil laogai edlene dee 

  29. Зочин says:

    Нууц амрагаас болж гэр бүлд хэрүүл зодоонтой байгаа бол тэгж хэрэлдэн зодолдон, хүүхдүүдээ айлгаж бүлтэгнүүлэн хамт амьдрах хэрэггүй баймаар санагддаг. Хэн нэг нь сонирхоод алдаа гаргасан бол уучлах тэнхээтэй, сэтгэл дундуур сэтгэл хөрсөнөөс болсон бол тус тусынхаа амьдралын хөөсөн нь дээр санагдхын. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бий болгодог. Гэр бүл амар амгалан, тайван, тав тухтай байх нөхцлийг бид өөрсдөө бий болгодог. Тайван байж чадахгүй байгаа бол заавал хамт байж, гомдож, буруутгаж, бүүр цаашлаад хэрэлдэж зодолдож, хүүхдүүдээ бүлтэгнүүлэх хэрэг байна уу. Хожим хойно хөгширсөн хойно ингэж үр хүүхэддээ ад үзэгдэх, хол амьдраад ад үзэгдэх ямар ч ялгаагүй санагдхын.

  30. Зочин says:

    Ээж аав муу байж болно. Гэхдээ хүний төрлийг олж төрнө гэдэг их азтай хэрэг юм гэнэ лээ. Хүний төрлийг олж төрөөд, ухаалаг амьдарч, зөв үйлийн үрийг тарьвал төрөл дээшлэх боломж олддог төрөл гэсэн. Муу ч гэсэн ээж аавыгаа ийм сонголт хийж болох хүний төрөлд төрүүлж өгсөнд нь талархаж амьдарвал яасын хүмүүсээ.

  31. Gegee says:

    Би хойл аавыгаа архи ууж агсам тавихад нь дотороо бас шууд буруутгахгүй хүүхдээ дагуулсан хүүхэнтэй суусандаа өөрийн биш хүниЙ хүүхэд гэрт нь өсөж бгаа гж бодоод бухимддан бсн байх гж бодоод намайг өсгөсөндөө хэзээ ч харамсахааргүй сайн хүн болно харууруулна түшиж тулна гж боддог бсн одоо тэр бүх зүйлдээ хүрсэн өөртөө амласанаа биелүүлсэн уучилал бол хамгийн том бэлэг

  32. Huuhed bol burhani beleg says:

    Er ni ur huuhedee tuvugshuuguud erhluuldeggui yahir yanshaa huuhnuud ch bas negiig bodoh heregtei. huuhduud chini tom bolood ushuuguu avna. neg l ih huuheddee hatuurhsan, gar huliinhuu uzuurt zarsan teneg avgai nar bdag. ter mash buruu.

  33. Gegee says:

    Хойд аав маань дандаа биш ч үе үе архи уухдаа ээжийн минь зодохгүй ч хэлэх хэлжгүйгээр хэлж орилж хашигран хамаг юмаа авч шидэн хаглаад биднийг шөнжин унтуулдаггүй байдаг байж билээ энэ нийтлэл уншаад тол санагдаж байнА. Гэсэн ч би аавыг уучилсан өрөвддөг болсон өвдөж зовохоор нь эмнэлгээр дагуулж явна хүүхдүүдээ байнга гэрт нь аваачиж хань болгоно хувцас амттан авч өгнө урьдийн бүх муухай дурсамжаа огт санахыг хүсдэггүй юм тэр нь миний амьдралыг хамаагүй гэгээлэн сайхан болгодог өөрийг нь гадуурхахгүй байгаад зөндөө баярлаад аав минь ч маш сайн өвөө болсон
     ч аав саяхан өнгөрчихсөн таныгаа амьд байхад нь бүр их хайрлах байждээ гэж харамсаад байдаг. Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоодоо уучилжил амьдряа тэр нь ч амар

  34. Зараа аймар хэлжээ. Хүнээс зөвшөөрөлгүй авсан эсвэл хүн чамд зөвшөөрөлгүй өгсөн зүйлийг буцааж өгсөн нь дээр. Яагаад гэвэл тэр зүйл чинийх биш.

  35. ааа says:

    ЭНЭ 76 МАЛ ЯАГААД ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛООО

  36. narsarod says:

    Hetsuu yum be. Bi arhi darsgui ger buld osson zarimdaa eej maani zoddog baisan. He he zoddog ch gej dee neg tsohiod avhaar bi ch aluulj baigaa yum shih baisag baij bilee. Arhi uudaggui orchind taivan osson bolhoor nuhurt garaad arhii uudag zang ni tevcheegui. Bi ch bish 2 egch maani ch ter. Bi yu geh geed baina ve gevel arhigui orchind osson busguichuud arhichin nuhruu hayj chaddag. Arhinii asuudaltai ger buld osson busguichuud arai tesvertei esvel iim l naidag gej boddog bolov uu gej bodoj baina. Bi haaya huuhduuddee uurlaj gants neg tsohij avchaad daraa ni ooroo shanaldag uuraa barihgui yavdaa geed. Ene niitlel mash ih yum boduullaa. Deer bichsen humuusiin commentiig neg burchlen unshlaa. Odoonoos uuraa barij huuheddee uurlmaar baisan ch ooriigoo oor zuild saatuulj huuhduudiinhee auylgui aihgui orching burduulnee. Huuhduudee hairlii nad shig huuhduudee tsohiod avdag eej aavuudaa odoonios huuhduudiinhee ireeduin toloo uur utsaaraa barij baitsgaaya. Zahudliin ezend helhed ongorsnoo odoonoos martaad oor saihan zuileer orluulan bodoj bai. Hun ongorsonoo oorchilj chadahgui ch ireeduigee oorchilj chadah baih. Yag nad shig oortoo amal.

  37. Зараа says:

    Сайн аав ээжтэй өссөн пизда нар битгий өөрсдийн аав ээжтэй адилаар бодоод, миний коментод олон юм хуцаад байгаарай. Хогийн аав ээж нарыг бол үзэн ядах нь бидний эрх.

    Ер нь ээж ч бай аав ч бай багадаа зодуулж байсан бол том болоод хариугаа авч зодож байх нь зөв гэж бодож байна. Чамайг 100 зодсон хүнийг хариуд нь ганц зодож яагаад болдоггүй юм бэ? Төрүүлсэн гэж байна. Төрүүлсэнээрээ далимдуулаад хүссэнээрээ зодож нүдэж болдог юмуу? Тэгвэл би нэг хүүхэдтэй болчихоод, түүнийгээ тамлаж амьдрая л даа. Энийг зөв гэхүү, аав ээждээ хар буруу саналаа гэж лекц уншдаг новшнуудаа. Буруутай байхад зодох бол асуудал биш, стрессээ гаргаж хүн зодох бол тэр хүний хогийн нь тэр зэрэг байхгуй юу. Тэгээд ч Монголчуудад ямар хүүхдээ 18 хүрсэн хойно нь  явуулчихаад, хариу нэхэлгүйгээр асрамжийн газар очдог Европчуудынх шиг хоншоор байдаг биш. Өтлөхдөө тэжээлгэж, үхэхдээ оршуулуулах гэж хүүхэдтэй болдог прагматик гарууд биздээ. Найзууд хүүхэдтэй болохыг зөвлөхдөө юу гэдэг гээч. Хөгшрөөд чи ганцаардана, чамайг хэн тэжээхийн, хөлөө хучуул л гэдэг. Хариу нэхэхгүй хайр гэж ярьдаг гарууд үнэндээ ийм л байна. Захидалын эзэн чи одоо ч мөнгө төгрөгөө аав ээждээ өгдөг л биздээ. Тэр чинь багад чинь чамд оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж авч байгаа, тэгэх нь зөв. Өгсөн мөнгийг нь буцаагаад өгөх ёстой юм бол багад чинь чамд өгсөн шанааг яагаад бас буцааж өгж болдоггүй юм. Нэг удаа аав дээрээ очиж агсан тавиад, багад чамд гаргадаг байсан аашийг  өөрт нь гаргаад, сайн зодохгуй юу. Би ээждээ зодуулж, доромжлуулж, айдастай өссөн. Ээж хэрэв миний гарын аяыг даах эр хүн байсан бол яасан дуртай зодох байсан гээч. Даанч эмэгтэй хүн юм.  Одоо жоохон дотноссон эмэгтэй хүн аашаа гаргахаар, чиний согтуу хүн хархаараа салгалдаг шиг сэтгэцийн өвчтэй болжээ. Тиймдээ эхнэр авч чадахгуй, эмэгтэй хүнийг дотроо бол үзэн ядаад л явж байна. 

  38. Kathis says:

    Unexeep saixan niitlel boljee. Uiliin up gej unexeep baidag ym shuu. Xapin tep uupalj unduutsaad baigaa zaluu eniig unshaad uz http://www.hiub.mn/content/read/2692.htm

  39. 69 says:

    zavhairah durtai humuus eniig sn unsh. uiliin ur chini ta nart zaaval ergej irne gedgiig batalj bn. araa medej banzald!

  40. Smile says:

     Zahidliin ezend helhed uhaantai zaluu bnaa, odoo ter aawaasaa aij amidarch bsn baga nasaa tend ni uldee, huurhii ter huug yawuul tehgui urgelj bodood emzegleed bwl ene baigaa amidralaa mederch chadahgui bas l havi oiriinhondoo tuwug uchruulna shuu, ungursun amidral chini odoogiin amidraliig chini ballakh uchirgui, cham shig baga nasnii emzeg dursamjtai humuus zunduu bgaa, ter uyiig uuruusuu yawuulakh l heregtei, setgelzuin asuudal ikh bnaa Mongold

  41. ij says:

    Niitleld uurt ni like dardag baimaar baih yum daaa!!!

  42. Үйлийн үр гээчийн жишээг мэдэртэл бичжээ. Хүн хийсэн юмныхаа хариуцлага, араа л дааж амьдрах хэрэгтэй. Үнэхээр амьдрал нь болохгүй бүтэхгүй байгаа бол тэрийгээ хэлээд, өмнөх амьдралаа дуусгаад учраа олоод л дараагийн хүнээ олох эсвэл ганцаараа амьдрана биз дээ. Тэрнээс “нууцаар” амрагтай болно эсвэл худлаа ярина, хуурна гэдэг бол утгагүй. Хэнийг ч хуураад байгаан бүүүүүүүүү мэд

  43. zip says:

    гол нь бусдыг гомдоож, хохироож болохгүй. нууц амраг ч гэлээ хэнийг ч гомдоодоггүй, хэнд ч хал бал болдоггүй бол яаж үйлийн үр ирэх вэ

  44. nomin says:

    Hun etsegtee buruu ugsun bolood l alya, zodyo fej bodno doo. Bi ch gesen iim amidral tuulsan mash sain oilgoj bna aa. Hun etsegtee buruu ugsun bolood l udii hurtel ene buhentei evlerch yavj chadahgui bgaa. Bi uuruu busgui hun bolohoor emegtei hund uchir ih bii gej boddog oo. Hun ugui gehed huchindehgui n l unen shd. Namaig zondoo l ehnertee humuus horgooj uilj duulj bsan gehdee uuruu tiim zovlon uzej ussun bolohoor zuvshuurduggui l dee. Teglee geed hunii nuuts hucheer bolson yum alga. Gertee suulgaj baisan ohin tegeed hamaatan n baij tiim yum hiih muuhai yum daa. Tegeed yer n iim niitleld uurlaj unduutsaj bui humuust ih uchir bna uursduu ch odoo nuuts amrag hiigeed yavj bgaa bolood l uurlaad bgaa baih. Hun buruu yum hiigeegui bol aij ichij uurlahaar niitlel bish harin uhaaral avah niitlel yum bishuu

  45. no name says:

    Estoi vnen heljee viliin vr hezeed irdeg yum bilee ene gaduur yanzan bvriin n uvchtei sohor dogolon hvmvvs yavj bdg bvgd l urid bolon ene nasnii h n viliin vr hvmvvsee ger bvlee bvv zowoo 

  46. Blahhh says:

    Ene zaluu gesen tenegiin bichseniig unshaad yostoi blahhh gemeer sanagdchihlaa bantsandaa shaaj ugch bnaa. Bichsenees n xarwaas bolowsrol nimgentei buduuleg hudakch gar l bna shdee. Diilenh yagaad chamruu dairaad bgaag chi ooroo oilgoj bna shdee. Lol

  47. Нээрээ says:

    Амьдрал олон өнгөтэй. Нэг хэвэнд цутгачихсан юм шиг байдаг бол утгагүй биздээ. Гэхдээ хүн үйлийн үрээ эдэлдэг гэж үнэн ч гэсэн хорт хавдар тусдаг, өвчин ороодог энэ тэр гэж худлаа. Хэнд ч гэм хийгээгүй бяцхан хүүхдүүд янз бүрийн өвчин тусаад байгаан нь нүгэл хийснээс болсон гэж үү? Аливаа юмыг тэгэж туйлширч ойлгож болохгүй байхаа. Ямар ч байсан “хүн хүнд яаж хандана эргээд өөр нэг хүн өөрт чинь яг тэгэж хандана гэсэн философи зайлшгүй үнэн.” Тэгээд ч нууц амраг гэдэг чинь байсаар ч ирсэн байсаар ч байх болно гэдэг бас үнэн гэж бодож байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг биздээ.

  48. happy says:

    bi bol ene zahidliin ezend chadhaaraa muu muuhai uyee martaad saihan az jargaltai amidraarai l gej helmeer baina. Yamar ch zuild uiliin ur baidag gedegt bi lav itgedeg. Hvvhnvvd mini zarim shalig erchuuliin ugend avtalgui enger changatai, uhaantai baigaasai daa. Emegtei hvn l engeree zadgailahgui bol erchuud hvchindehgui ni l oilgomjtoi shde. Zarim 1 hvmvvsiin comment unshihaar yumnaas aij emeehee bolichihson, uuriin hiij bui buruu zuiliig hvnii erh, 1l amidrah yum chini geh zergeer haatsailj ail ger salgaj uimuulehee yuman chinee bodohgui baigaa haragddag. Odo tegeed manaihnii olnii tanil geh hvvhnvvd ni hvrtel dandaal ail ger salgaj, nuhurtei boloh yum teged udalgui bi single mum geed l goy gangan hvvhnvvd TV, site-r yariad baihaar yalanguya bodol ni tolovshij amjaagui zaluu ohiduud ingej yavah ni l goy yum geed buruu zam songood baih shig sanagddag daa.

  49. Zaluu says:

    Mongolchuudiin hamgiin hogiin zan oortoo ooriinhondoo buruu ogch chaddagui dandaa busdad buruu ogch yadarsan 1 nee muu muuhaigaar helj haraaj terneesee taashaal avdag. Namaig uiliin uree edlene gej ih olon hun haraaj bi edelseen hairtai hunee aldsan tehdee minii hani hend ch gem nugel hiij yavaagui uiliin ur geed baih yum baigaagui hun baisan.  Humuusiin zovlong tavlaj olon yum yarih yahav ta nar oorsdoo l zov amidrahaa bodotsgoo ternees neeree ter hort havdar tussan gene ternii huuhed ni ongorson gene uiliin uree edelj baigaan bna gej hel amaa biluudeh yahav uh hagatsal zovlon uzehgui hun gej baidaggui yum bitgii terniig ene bogs boorteigee hutgaad bai!!!

  50. Er hun says:

    Buruutai hun n chinii etseg bas 1 ailiin ohin uriig hairtai durtai gej huuraa biz.Salj chadahgui eh arhichin aavaa l haraa haa holiin bas 1 amidrah gej yavaa emegteig haraadag yadag teneg ve chi.

  51. Илvv илvv says:

    Энэ бvxнийг дэлгэж бичсэн нь болжээ. Бас дотор чинь байгаа гунигт дурсамж бvдгэрэхэд нэмэртэй. 
    Vvгээр нэг илvv xapж билvv долоочих гээд байдаг гаруудад сургамжтай тvvx байна. 
    Би ч бас гаднаас нь харахад элэг бvтэн сайхан харагддаг гэлээч тевегтэй л орчинд хvvxэд нас минь енгерсен дее. Ээж минь дэндvv xapтай, алив зvйлийн эв ая олохдоо муу байсан юм. Орой болгон л аавыг минь vгээрээ шевегдеж шевегдеж, элдэв 2той хардаж байгаад л гэрээр нэг зодоон, орилоон чарлаан болдог байж билээ. Уг нь аав минь 30 минут ч оройтож, согтуу ирж байгаагvй юмдаг. Энэ бvгдийн дvнд аав минь ид жаргадаг насан дээрээ нартаас буцсан хеерхий минь. Аав минь ээжид: хvvxдvvд том болоод хэний зев бурууг мэддэг болно. Чи жаахан ч гэсэн ичээч гэдэг байж билээ. 
    Одоо манай ээж гэж бид хэдэд vнэ цэнэ муутай, яахав дээ терvvлж есгесен юм бна гэж л хайрлахыг хичээж байна даа. 
    Харин бид хэрvvл зодооны муухайг нь сайн мэддэг болхоор аль болох хань ижлээ зовоохгvй юмсан, vp xvvxдээ айлгахгvй юмсан гэж бодож амьдардаг, тайван замыг сонгосон хvмvvc болсон. 

  52. Zaluu says:

    Haha bi nuuts amragtai bol harinch ene iig unshaad bayarlah baisiin bishuu. Yagad gevel ta nar bugd hoorhii zovlond unasan emegteig hohi chine uiliin ur gej tavlaad hergiin ezen ur huuhed ehneree tamlagch eriig 1 ni ch buruutgahgui baigaa bizdee.  Nuuts amragtai erchuud harinch bayarlahiin bishuu eregtei hun yahchdguin bna uiliin ur gantshan emegtei hund l hamaatain bna. Ene niitleliin eznii sanaa ni iim l baishd. 

  53. egch says:

    nuuts amragtai ni xunii amidralaar togloxgui il garaxgui l bai l daa. uiliin uree teene gelee geed uurlax ui bna. zarimdaa xund ch uurtuu ch tus bolj ch baigaa uim biluu. archaagui avgai, nuxurtei xumuus argagui n erxend nuuts amrag xaidag ni unen sh dee. enend ui ni buruu bna. tegeed l buyanaaraa bolno biz. xamgiin gol ni tsaad amidral ni xar tolbo uusgexgui, gai boloxgui baigaarai gesen sanuulga bish uu

  54. зочин says:

    end ih surgamjtai ym bichje Zaluda huhdude ih gomdoson hun hogshiroh uyede gantsara ulddeg ym bna le huhdud ni bga ch aaviga eejige geh setgelgui boldog ym shige ter huhen huhdudin nulimsig ih uzsen bolohoro oro bish huhdud ni zovj bj ch boloh ym 

  55. Only says:

    viliin vr vrgelj eznee hvleej bdg gdg vgiig bi dotroo vrgelj bodoj haaya hichneen hvsel shunaldaa awtdag ch tr shunaliig maani en vg l nomhotgoj ervvl uhaanaar ymiig tungaahad hvrgedeg ymdaa ene zahiag olon hvn unshaasai bvr tseejilj awaad vrgelj dotroo uuruu uurtuu tarni shig unshij helj bgaasai hvvhdiin nulims hatdaggv gj yg vnen 

  56. :) says:

    bi ch bs iim amidralig tulsan odoo boltol aav eejig  zovoodog nas ahisan bolhor zodho boliod setgel sanagar n daramtaldag bolson ble bi aavig uhese muu yvhar sn uh gdgde gj boddog, eejigee ih orovdoj bna. eej ta nadhasa salach de odoo bidnig yav l gj tom bolson geher yahin ur huhdudig jini zovogod unana eej n ene huntei l dusii gdg 20hon nastaida ene hund nasara daramtlulna gj bodogui l bailgui eej mini uhen uhtle bidnig ene hunes hamgalna gj boddin ble eejige l ih orovdoj bna. bid nar oir zurin ymand gomdoj,  uurlah ym zondoo l baigad eej mini tehed jargal uzsen odor n tsohon bj ingele tegle gd 1 ch ym heldgu shude. eh hun gj aguu shudee. 

  57. zochin says:

    Үнэхээр бодууштай сайхан нийтлэл болжээ. Сайхан ойлгомжтой ч бичиж. Амьдралынхаа үлдсэн хугацаанд аз жаргалтай сайхан амьдраасай.

    Яанаа энэ залуу гээд гар боож үхлээ. Харваас нууц амраг болчихсон энийг уншаад нүүр хийх газаргүй байгаа юм байна.

    Чи энэ залууд юу ч гэж тэнэг үг бичсэн бурхан байрандаа байж л байгаа харж л байгаа

  58. очир says:

    тийм шуу архи уудаг хун агсам тавьж зодоон нудээн хийхгуй ч гэрт нэг л хуйтэн хондий уур амьсгал бий болгодог 

  59. haruusal says:

    Im amidral tuulsan hvmvvs ih bdg bololt.manai aaw ch gsn ylgaagvi bj bilee gehdee eej zgr zoduulahgviee oodoos ni zodoldono aaw bid nariig tegj ih zodohgvi ch vrgelj sogtuu irj agsam tawina ohiduudaa heleh helehgvigeer haraaj zvhne odoo ch zasraagvi heweeree…..er hvniig aawaaraa tosoolvvlj hardag bolson bi hzeech hvnt suuhgvi gj boddog bj bilee  hvnii aawuud ohin vrdee anhaaral tawihad vneheer ih ataarhdag bj bilee eniig unshsqn chin setgel sedreed ooriin erhgvi nulims ursaj bn yg vnendeevzen ydaj bn hoorhii muu eejiigee l bdh yumdaa

  60. хүн гуай says:

    Нэг юм хэлэхэд одоо нөгөө явалддаг гарууд уншчаад тийм юм гэж юу байдын гэнэ, эсвэл зарим нь рий юм залгиж чимээгүй уншиж л суугаа

  61. Zaluu says:

    Mali gej mal nadad uiliin ur ireh irehguig chi shiidehuu. Cham shig malnuud uhel hagatsal ireheer oilgono.  Harin ch saariig ni bish sainiig ni avch oddog yum burhan! Chi harin uiliin uree edelj bna geed suuj baihiin baigaa biz. Helsen amandaa hureereidee

  62. mali says:

    end neg yavaldagch zaluu uurt n uiliin ur irne gesen chini booj uheh n ee. Taivshir zaluu mini chinii uiliin ur udahgui irne 

  63. нэргүй says:

    Эцэг чинь хог дээр гарвал таарсан буян муутай хүн байна даа. Хажуудахдаа жаргал амсуулж чаддаггүй дандаа гай зовлон чирч ирдэг хүн байна. Явалдсан хүүхэн нь ѳѳдлѳхгүй хүү нь гэж нэг ийм хулчгар шаар болчихсон. Чи ѳѳрѳѳ л одоо сайн хичээ эцэг шигээ болохгүй байхыг хичээ. 

  64. Zaluu says:

    Horvoo nugel hiisen humuusiig shiitgeed ovchin tusgaad uhel hagatsal uzuuleed baidag gevel teren shig hudlaa yum baihgui shuu tenegee. Chinii heleed baigaa uiliin uree edelj baigaa humuusiin chine tegvel ur huuhed ni yamar buruutai yamar nugel hiisen bolood har nyalhaaraa onchirch baigaa yum. Hun alj huree talaad baigaa humuus yagad hort havdar tusaj uhehgui baina. Uhsen hoino uiliin ur gej yaridag bolhoos amid baigaa hun uiliin uree edeldeggui yum. Horvood torood gem nugel gedgiigch medehgui hund ovchin tusaad ood bolj baigaa nyalh huuhduud bas uiliin uree edleed baina uu chiniiheer

  65. Zaluu says:

    Tiim l uiliin ur baidag yum aav chine yagad uhej dald orohgui baigaa yum. Ta nariig ter huuhen tsus nojtei chine hutgaagui etseg chine hutgaa bizdee. Ooriinhoo etsegt buruu ogch chadahgui baij bitgii busdiin zovlong tavlaj tohuurhaad bai. Hort havdar ur huuhdee aldah zereg tanai aaviin heden huuhduud ni haritsahgui baihaas hamaagui hetsuu hund zovlon. Hench monh naslahgui hum bolgon tsagaa bolhoor zovj uhne!!!! Hogshin hun zugeer ongorchdog gej bodoj bnauu ami ni temtseed etssin amisgalaa huraadag yum. 

  66. zochin says:

    Nuuts amraguud uhej dald oroosoi

  67. DuDu says:

    Uneheer unen bichjee bi ch bs tgj boddog bodit jisheenuudiig ch bs mdh yum bn. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.