Ирээдүйн хүүхдэд нь тулгарах аюулыг бодож бодитоор амьдралдаа хандаарай.

women-wood-alone-window-hut-monochrome-greyscale-1900x1200-wallpaper_www.wall321.com_23

Сайн байцгаана уу? Энэ захидлыг уншиж миний бодлыг хуваалцаж зөвлөгөө өгөх гэж байгаа та нарт маш их баярлалаа. Би одоо 20 настай. Гэхдээ 20-той гэхэд дэндүү их зүйл үзсэн. Аав  маань айлын бага ээж минь ч гэсэн. Аав ээжийн маань үед анхныхаа үерхсэн хүнтэй л сууж амьдрал зохиодог байсан бололтой. Нэг талаараа зөв ч нөгөө талаараа миний бас дүүгийн минь ээжийн минь амьдралыг тэр чигээр нь там болгосон. Ухаан орсон цагаасаа ээжийнхээ нулимсыг харж 3-хан настай жоохон охин гэрийнхээ үзүүртэй гэсэн бүх хутга шүвгийг аавыгаа олохгүй тийм нууц газар нуудаг болсон. Арай жоохон том болоод хувцастайгаа унтаж 2 настай дүүгээ хөл нүцгэн ч хамаагүй аваад зугтдаг. Ээжийгээ амьд мишоок болтол зодуулахыг харахгүйн тулд бас 2 хүүхдээ янхны шээс гэж хэлэх аавынхаа үгийг сонсохгүйн тулд. 6-хан настай охинд үнэхээр хатуу үг.

Би зун болоход үнэхээр дуртай учир нь дүүгээ дагуулаад эмээ дээрээ очдог. Тэнд л ганц хоёр сар ч гэсэн хүүхэд шиг тоглодог байсан болохоор. Гэхдээ шөнө болгон ээжийгээ зодуулж байна гэж зүүдэлдэг. 8 настай байхдаа аав маань дүүг ална гээд яртай мод барьчихсан цохих гэж байхад нь эмээ дундуур нь ороод ухаа алдаад унасан. Би уйлаад л гараад гүйснээ санадаг. Эргээд орж иртэл ээжийн маань гар дээр эмээ минь хэвтчихсэн хэн ч байхгүй хүйтэн байшинд эмээ минь өнгөрч билээ. Эмч цагдаа болж аав маань шоронд орж эмээ минь ч миний дэргэд байхгүй болж 5 ханатай жижиг гэрээс өөр зүйлгүй хоцорсон. Ээж минь сэтгэл санаагаар унаснаасаа болж байнга л намайг загнаж зодож янхан гичий гээд л ямар ч шалтгаангүй байхад үргэлж загнана. Ийм байдлаасаа болж би бүх зүйлээ дотроо нуудаг.

Гэхдээ миний ээж хэзээ ч хоолгүй хувцасгүй явуулж байгаагүй ээ. Бид 2-н төлөө л өдийг хүрсэн. Хамгийн хэцүү нь аав минь байсан. Түүний үлдээсэн дурсамжууд бүх хүнд хар дарсан зүүд мэт болж ээжий маань ах дүү нар бид 2-т танай ааваас болж ээж минь үхсэн аав руугаа яв зайл гэж хүртэл хэлдэг байж билээ. Дүүгээ үнэхээр их өрөвдөнө. Ээж минь ч гэсэн ээжийг минь алсан яргачин луугаа зайл гэх мэтээр хөөнө. Тэгэх бүрд ямар хэцүү сэтгэл өвддөг гээ ч ганцаархнаа л уйлна. 7-р анги хүртлээ ийм амьдралаар амьдарч цаг хугацаа бүхнийг арай л дээр болгосон. Аав минь хүнтэй сууж хүүхэдтэй болсоон. Харин миний шилжилтийн нас энээ тэрээ нь болоод ч тэр юмуу ээжийн тийм харьцаанаас болж амиа хорлохыг хүртэл оролдож байлаа.

9-р ангиасаа ээжтэй маргалдаж хэрэлдэнэ. Гэхдээ би дэндүү зожиг болж өссөөн. Одоо хүртэл хүнд юмаа хэлдэггүй дотроо л хадгалдаг. Олон хүнтэй газар байх дургүй гэртээ л ганцаараа байхыг хүсдэг. Эрэгтэй хүмүүс бол миний амьдралд байнга сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүс хэвээрээ л байна. Ааваасаа болж хүнд хүчиндүүлэх дөхөж байснаа ч хэнд ч хэлээгүй. Үнэхээр аймшигтай санагдаж байсан. Миний амьдрал нэг иймэрхүү өнгөрсөн ч ээж минь ганцаараа 12 жил болж байна. Надаас илүү их эрэгтэй хүнээс жигшдэг эмээдэг. Дүү маань одоо сайхан залуу болсон. Бид 2 цаашдаа амьдралаа өөрсдөө аваад явж чадах ч ээжийгээ хүнтэй суугаасай гэж бодох юм ээж минь дөнгөж л 40 хүрч явна. Ээждээ яаж туслах вэ?

Амьдралын хатуу бэрхийг ганцаараа туулсан хамгийн агуу эмэгтэй шүү дээ ээж минь. Өнгөрсөн амьдралаа уйлж биш инээж өнгөрөөгөөсэй гэж хүсч байна. Цаг хугацаа өнгөрсөн ч одоо болтол өнгөрснөө бодож уйлдаг. Шөнө болгон хар дарж зүүдлэх юм. Өөрөө хүнтэй сууна гэж хэлдэг ч өнгөрсөн бүхэндээ тээгэлдээд зориг нь хүрдэггүй бололтой. Өөрийнхөө амьдралыг бичсэн нь эмэгтэйчүүдийгээ зөв сонголт хийгээсэй гэж хүссэн юм шүү хайраас илүү дараа нь гарах үр дагавар ирээдүйн хүүхдэд нь тулгарах аюулыг бодож бодитоор амьдралдаа хандаарай.

26 Comments

  1. Hulan says:

    Salalt bol muu zuil bish. Bolomj. Bolj butehgui amidraliig tugsgul bolgopj, daraachiin bolomjind uud haalgiig neej ugdug. Salahaas aih hereggui. Erthen zoriglood salasan bol eejid chini iluu bolomjuud tohioh baisan baij bolno. Odoo ch oroitoogui baina. 40 nas gedeg zaluu nas. Europt dunguj huntei suuj ehledeg nas. Sain saihniig husye

  2. zulaa says:

    Arhi shilneesee busdiig diildeg gj vneheer vnen vg shvv. Baga nas mini yg l iim zovlon dund ungursun ymdaa. 6,7 nastai huuhed togloj naadaj erhelj baih ystoi nas bhad hashaanii haalga nvdeh chimeeg hvleej, aavigaa sogtuu orood irvel nvd n bvltgenej boon tvgshvvr aisan 3 hun /eej ah 2toigo/ baidag baij bilee.6 nastaidaa anh surguulid yvna gj bayarlaal 9.1n margaash geel hamag shine huvtsasaa beldeel untah gj btal aav sogtuu ireed gadaa honoj baisnaa sanadag ym. Eej mini bid 2iig daaruulahgui geed nvvrsnii ambaart oruulj honuulj bsn ymdag. Aav maani arhi ih uusnaasaa bolood ch teruu eleg ni tomrood namaig 5dugaar angid bhad uvchnuur burhan bolson doo. Hamgiin muuhai n aaviin mini ah dvv nar eejiig mini ad vzej bsn n sanagddag yum. Gehdee eej mini bid 2iin toloo buh amidralaa zoriulsan bolohoor eejdee  mash ih hairtai.  ungursun bvhen ungursunduu l vldene. Harin eej shigee sain eej bolohiin tuld hvchtei uhaantai baih heregtei gj boddog. Bi odoo 23n nastai.. gadaad mastert suraltsaj bgaa. Minii bodloor ungursunuu bodoj bish ireeduigee saihnaar tusuulj tuuniihee tuhai bodoj amidrah heregtei. Eregteichvvdiin huvid chamd hairtai huntei l amidar, ter hun huvirch uurchlugduhiin tsagt hayad yvah zorigtoi baih bas amidralaa tsaash avch yvahiin tuld medleg bolovsroltoi baih n hamgiin chuhal.

  3. no name says:

    Emegtei hvn chadaltai bol gantsaaraa hvvhdee usguh heregtei zaaval neg muugaas n salaad dahiad neg muugiin gariin shvvs boloh hereggvi.uchir n nuhur solisnoor deerdene gj bhgvi 1000 solison ch bvgd ijil gj boddog.

  4. зочин Ука says:

    OMG -д хэт ингэж болохгүй. өөрийн мэдэх сайн сайхан ухаалаг эрээс үр өгөхийг хүсээд ганц 2 хүүхэд гаргаж өөртөө ханьтай бол /цаад эрээс элдэв хариуцлага нэхэхгүй гэж тохирч гэрээ хий/ нөхөргүй ч гэсэн өөрийн үртэй хүн аз жаргалтай байдаг юм шүү. чамайг 60 хүрэхэд 20-тай сайхан залуу охин ч юм уу хамт алхана сайхан шүү дээ

  5. зочин Ука says:

    Архичин, яргачин нөхрөөс салж болно. харин хардаж зовоодогч, халамжтай үр хүүхэддээ хайртай хүнээс салахыг яарч болохгүй.

  6. нээрээ says:

    Эвийдээ. тэр Содын хэлдэг үнэн шүү. Архичин эцэгтэй өсгөснөөс эцэггүй ч гэсэн амар тайван орчинд хүүхэд өссөн нь хол дээр. Уулын мод урттай богинотой. . Сайн ч хүн бий муу ч хүн бий.Миний дүү өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Ингээд л бодоод шаналаад байвал тэр бодол чинь чамайг идээд байнашүүдээ.

  7. boloroo says:

    duu minii chi ehnii eljind setgel zuin emch olj uulzaa yaj setgeliin daramttai dursamjaas angijrah argiig zaah bolno daraa n chamd tulgardag asuudal ireeduid chini nuluuluh ysgui gedgiig minii duu oilgono chamd az jargal husie minii bichsen zuwulguug heregjuuleh geed oroldooroi gj husie dee

  8. bugd says:

    Ene amidral ih olon emegteig dairsan.Gehdee tiim zovlong surj zogsoj udii zeregtei yavaadaa uuruuruu baharhdag.Gehdee bi humuusiig gaihaad baidgiin uuchlaarai.Hezee ch yamar ch niigemd,nuhtsuld ur huuhed bol er-emiin zolios boloh esgui.Yagaad gevel hun durtaidaa ch geh umuu archaaguidee ch geh umuu adguus shig hunii huuhdiig teej gargadag.Tuunees bish hen ch chi enenees huuhedtei bol esvel namaig turuul gej heldeggui.Tiim bolohoor huuhedee buhnees iluu hairlaj usguh heregtei.Estoi uuriinhee aldaag zasaj ur huuhdeesee hultsel uchij amdramaar bodogddog.Tegj ch usguluu.Tegeed l ur huuhedee uguh estoi umaa ugsun bol tegeed uuruu jargalaa haij,aldsanaa nuhuj bolno shu dee.Jinhene erh chuluuguu edleh l estoi ur huuheddee tuniad,busdad bugsaj suuhaar az jargaliinhaa tuluu uuruu zutgevel amjiltand hurnee huuhnuud mini.

  9. had says:

    Yamar aimshigtaim be. er n hargis deerengui ul toomsorlol dund bh ih ketsuu. zah zuhii n medsen uzsen bolohoor evgui sanagdaj bn. tsag hugtsaa mun sain saihan humuus dund chi uuruur mederch uurchilugdnuu. ter tsagt chamd setgeliin ih huch hat dursamj bolgooljlol uldeh bh. saihan nz hamt olon hair hunleg buhniig az jargal husiide tahai ger buld. 

  10. Эх хун says:

    Миний дуу сэтгэл зуйгээ эмчлуулээрэй Ээжийнхээ сэтгэл зуйг мон адил.Уул нь эм уугаад оортоо итгэлтэй инээд хоорол амьдралд сонирхолтой зоригтой,хар дарсан зуудийг болиулах гэх мэт ур нолоотэй сэтгэцийн эм бдаг байх.

  11. omg says:

    Bi chinii eejtei chini oiroltsoo nasnii, gehdee gants biye, huuhedgui. 16, 17 toi bhad mini zah zeeld shiljih aimshigt uye tohioson, ter uyed humuus grnet erh chuluutei bolonguutaa havtgairsan arhidalt, ger bul salalt zavhairalt ehelsen, ene bol odoogiin 50, 60 garui nastnuud. Bi funguj shiljiltiin nasan deeree bsan, duu nar baga, etseg eh saltsgaaj, ur huuhduudee husur hayasan. Bid nar uneheer yaduursan. Bi ailiin tom bsan ch dunguj 17toi, ganrs har tolgoigoo bish, duu naraa ulsguud alchihguin tuld alaltsah heregtei bolson. Yun nuhurt garah. Daraa ni helj yarih, buruu zuviig heleed uguh hungui, zunduu aldsan. Tegeed huuhedtei bolloo gehed iim hetsuu amidrald  nyalh amitniig zovoohiig huseegui. Nad shig yaduu, duu naraa avch yavdag hund yavaldah  erguuleh zaluuchuud olon bsan ch yag ger bul boloh hun olohod hetsuu, esvel uuruu hair  setgelgui huntei zuvhun nuhurt garahiin tuld suultai bish. 30 garui nasandaa amidrald huluu olj, hun shig amidarch ehelsen ch, umnu aldsan amidralaa nuhuh gej mash ih hudulmurluh bolson. bi huuhedtei bolson bol huuhdee huurhii chinii uzsen shig zovlon uzuuleh bsan ch yum biluu, yamar ch gemgui uree zovoohgui geed huuhedgui bh shiidver gargasan. 

  12. qwerty says:

    Az jargal husie

  13. сод says:

    Манай хүүхнүүд архичин яргачин нѳхрѳѳсѳѳ салахгүй хүүхдээ бодож байна гэдэг. Хүүхэд чинь ингэж л ѳсч байна шдээ. Айдас хүйтэстэй, сэтгэлдээ хар толботой амьдралд гутранги. Хүүхдээ бодож байгаа бол муу нѳхрѳѳс салах л хэрэгтэй. Хүүхэд чинь амар тайван орчинд эрх дураараа ѳсѳх ёстой.

  14. Uka says:

    Yag l minii amidarliig bichjee. Gehdee chamaas oor aav eej 2 maani 2 uulaa huntei suusan. Bi 2 uulantai hondii haritsaatai bdag. Baga nasniihaa talaar dursahiig ch husdeggui nuhurtei ch heleegui. Bi tiim amidral tuulsan bolhoor ih tevcheertei bas huchtei bolson. Odoo nuhur huuteigee az jargaltai amidarch bna. Zovsnii etsest jargadag gej yostoi unen ug shuu. Chamd az jargal sain saihniig husye

  15. Gal says:

    Heruul zodoon hardaltan dund huuhdee aawtai ni blgana gj teneg yum bicheed bga huuhnuud eniug unshij shiidwertei hatuu uurtuu itgeltei bgasai l gj husej bna daa

  16. lolipoop says:

    Yasan orovdmoor um be zondoo uilalaa unheer mundag ohin um saihan amdirch eejiigee achilj yvaarai hoorhiidoo 
    Ireeduigee oodrogoor xarj sain saihand temuulj yvaarai 

  17. Илvv илvv says:

    Чадал муутай эм хvнд гар хvpдэг эрийн муу сvгнvvд байх юм аа п…а гэж. 

  18. гүнжээ says:

    Амьтан хүртэл өөрийнхөө үр төлийг хамгаалж хайрладаг шүү дээ.гэтэл ухамсарт хүнээс л хамаг муу муухай зүйл гарах юмдаа. нээрээ л хүнээ сайн таньж суухгүй бол нялх үрс нь зовж насан туршдаа сэтгэлийн шарх айдас гунигийг тээж өөртөө болон ирээдүйдээ итгэлгүй нэгэн болж өсөж бойждог юм бнадаа

  19. mdghvi says:

    Zowsnii etsest jarganaa 

  20. Lillian says:

    BITGII SANAA ZOV BUH YUM SAIKHAN BOLNO TSAASHTAI TER URT UDAAN AZ JARGALTAI INEED HOOR BAYRAAR BYALHAJ AMIDRANA HARIN BITGII OMGORSONDOO UYAGDAARAI SOROG BODOL ONGORSONOOS ULDSEN XAR BODLUUD IREEDUID OORIIGOO OLOHOD SAAD BOLOH TALTAI BDAGIIN SHUU ENE AMIDRALDAA EYREG SAIKHAN ZUILIIG BODOJ AMIDAR

  21. 39тэй аав says:

    Одоо сайн хүнтэй учирчихвал сайхан амьдарнаа. Зовсны эцэст жаргадаг гэдэг үг үнэн гэдэг би лав итгэдэг шүү.

  22. zip says:

     өнгөрсөн амьдралаа мартаж ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлж шинээр эхлэх хэрэгтэй байдаг юм. Луйз Л.Хэй гэдэг зохиолчын номыг намтрыг нь уншиж үзээрэй, чамаас дор нөхцөлд бага насаа өнгөрөөгөөд яаж өөрийгөө өөрчилсөн тухай байгаа. ээжийгээ ямар нэг бясалгалд явуулж эхлээд сэтгэл санааг нь засах хэрэгтэй байх. эхлээд өөрийгөө засаад дараа нь гэрээ зас гэдэг шиг өөрчлөлт өөрөөс чинь л эхэлнэ. болоод өнгөрсөн хар бараан дурсамжийг дотроо хадгалж явах хэрэггүй

  23. baingiin unshigch says:

    Setgel owdchihloo.. Zowsnii etsest jargaasaida..az jargal hvsie

  24. Зочин says:

    Ийм амьдрал туулсан хүмүүс олон байдаг. Үнэхээр сэтгэлийн шарх шүү. Хүнийг зовж явхад ах дүү хамаатан садны хүмүүс ч гэсэн их муухай ханддаг. Тэрнийг том болсон хойноо ч санан санан ах дүү хамаатан садан гэж тоохоо больдог юм билээ. Би бас яг ийм амьдрал туулсан. Ээжий минь нөхөр нь зовоохын хажуугаар том ах нь бас дээрэлхэнэ. Хожим би тэр нагац ахыгаа гэртээ оруулаагүй, нас барахад нь ч оршуулганд нь очоогүй. Уг нь өөрийн гэсэн үр хүүхэдгүй, ганц дүүгийнхээ хүүхэд болох намайг түших санаатай байсан юм шиг байгаам. Би хэн нэгэн хүн тэнэг амьдарсны төлөөсийг үүрэх шаардлагаүй гэж хэлээд л хөөгөөд гаргаж байсан. Тийм зан гаргаж байсандаа одоо ч харамсдаггүй.

  25. hervvlch emee says:

    Bvh ym ard hotsorchee dvv min. Etseg chin araatan bj. Eejiigee hairlaj yvaarai. Setgel zvich bolon byasald yvuul, olnii dund oruul tgd ayandaa ungursun ym ymaa baga bagaar martah bolno. 40n nas gdg  zaluuhanaaraa bnaoo. Nuhur oldoh bhaa. Yaraad yu gehev

  26. Bayara says:

    20 toi ohin gehed ih hersuu yma…. hunii sainiig hanilan bj medne gdeg shig busguichuud ohiddoo handan helehed hamt amidarch uzeed ( ydaj dor hayj.1 jil) tanij medcheed dara ni huuhedtei bolno shuu…ene site-r duuren zoduulsan daramtluulsan nuhurtuu huurtagdsan emegteichuudiin nulimstai zahidluud bhiin…ene niigem yatsiin be… bid haashaa l yvaad bn da zaluusaaa….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.