Стриптиз буюу тайчих урлаг мэндэлсэн өдөр

4500_original

121 жилийн өмнө буюу 1893 энэ өдөр /02.09/ Парисын алдaрт Мулен Руж кабаре-н нэгэн бүжигчин бүсгүй тоглолтынхоо үеэр үзэгчид рүү хувцасаа тайлан шидсэнээр нэгэн урлаг үүсэн гэж үздэг бөгөөд тэрхүү урлагийг бид стриптиз хэмээн нэрлэх болжээ. Тухайн үед энэхүү зүй бус үйлдэл гаргасан бүжигчинг баривчлан саатуулж биеэ олон нийтийн дунд зөв авч яваагүй соел ёс суртхуунтай байгаагүй хэмээн бусдад анхааруулах үүднээс 100 франкаар торгосон байдаг аж. Түүхэнд энэ өдрийг стриптиз мэндэлсэн өдөр хэмээн үздэг ажээ.

Гэхдээ 19 зууны дундуур Францад “канкан” хэмээх стриптиз маягийн бүжиг бүжиглэх болж ресторан, кабаре болон зугаацах газруудад бүждэг байжээ. Канкан ба стриптизийг олон арван жил задгай заваан бохир бүжиг хэмээн бүжигчдийг нь эгээл янхан мэт үзэж ирсэн ба Америкт анх түүнийг “хошин шог” хэмээн нэрлэж байсан аж. Орчин үед стриптиз олон нийтийн хувьд байх ёстой жирийн энгийн зүйлийн нэг болжээ. Түүнээс гадна эротик бүжиг урлагийн нэгэн салшгүй хэсэг болон зарим оронд мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Стриптизийн сонгодог элемент бол баганатай бүжиглэх ба түүнийг тойрон бүжиглэх явцдаа хувцсаа уран гоемсогоор тайлах ажээ. Мөн тайчигч бүсгүй тайзнаас буун үйлчлэгч рүү очин өвөр дээр нь суухыг зөвшөөрсөн байдаг ба харин үйлчлэгч түүнд хэзээ ч гар хүрэхгүй байх ёстой журам мөрдөгдөг. Өнөө цагт баганатай бүжиг илүүтэй спортлог уралдаан тэмцээний чиглэлтэй болжээ….

2 Comments

  1. нээрээ says:

    Тэмцээний бичлэг үзсэн. Үнэхээр бахархмаар л санагдсан.

  2. ulana says:

    eregtei bsn bol huuhnuudiin yaj striptiz hiidgiig ni harahgui yu kkkkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.