Хүний нууц амраг болж нүгэл үйлдмээргүй байна. Гэвч зүрх сэтгэлээ тогтоон барьж чадахгүй байна…

09069c650537360e9bbbb909b9bc7154

Сайн байна уу танай хамт олонд ажлын амжилт хүсье. Өөрт тохиолдоод байгаа ээдрээтэй зүйлдээ хүмүүсээс зөвлөгөө авч өөрөө өөрийгөө авч гармаар байна.

Би одоо 32-тай 2 хүүхэдтэй ганц бие бүсгүй. Одоогоос 13 жилийн өмнө оюутан байхдаа нэг залуутай танилцсан юм. Тэр үед тэр залуу эхнэр хүүхэдтэй байсан. Би түүндээ маш их хайртай байсан. Гэвч тэр надтай зөвхөн секс л хийхийн тулд уулздаг байсан гэж би боддог. Уулздаг болсноосоо хойш 2 сарын дараа би жирэмсэн болсноо мэдсэн. Түүнтэйгээ уулзаад хэлэх гээд хэлж чадаагүй. Аавдаа би бүх үнэнээ хэлсэн. Аав минь эхнэр хүүхэдтэй хүний амьдралыг сүйтгэж болохгүй хүүхдээ төрүүлчих. Аав нь хүн болгоод өгнө гэж хэлсэн. Ээж минь намайг байнга загнаж эцэггүй хүүхэд төрүүлэх нь гээд үргэлж загинана. Сэтгэл санааны хямрал өөр шалтгаанаас болоод хэвлий дэхь анхны үр минь 5 сартай зулбасан. Үрийнхээ хойноос галзуурахаас наагуур болж байж гайгүй болсон. Ахиж тэр залуутай уулзаагүй.

Тэрнээс хойш энэ 13 жилийн хугацаанд тэр залуу гадагшаа 2 жил гаруй явсан. Би ч бас 7, 8 жил гадагшаа явсан. Энэ 13 жилийн хугацаанд би хүний эхнэр болж 2 хүүхэд төрүүллээ. Тэр минь ч бүл нэмж 2 хүүхэдтэй болсон байна. Тэр минь 13 жилийн хугацаанд утасныхаа дугаарыг солиогүй. Би дугаар руу нь залгаж дууг нь сонсоод л тасалдаг байсан. Гадагшаа явахдаа дугаараа эхнэртээ бариулсан байсан. Тэр 2 жил гаруйн хугацаанд түүнийхээ дууг олж сонсоогүй их хэцүү байсан. Байнга зүүдэнд минь орно.

Сая өнгөрсөн 1 сард би монголд бүүр нүүж ирсэн. Тэсэхгүй түүн лүү залгаад болзсон. 13 жилийн дараа түүнтэйгээ уулзахад би маш их догдолсон. Бас түүндээ ямар их хайртайгаа мэдсэн. Түүнтэйгээ буудалд хоносон. Гэвч би буруу юм хийснээ мэдээд одоо их шаналж байна. Эхнэр 2 хүүхдийг нь бодоод би түүнтэй ахиж уулзахгүй гэж шийдсэн. Гэвч би одоо яг л галзуурах нь. Түүнийгээ гэсэн сэтгэл минь аймшигтай байна. Өөрөө өөрийгөө хүчээр хорьж байна. Түүн лүүгээ ахиж уулзахгүй бүгдийг төгсгье гэж мэссэж бичсэн. Түүнээс минь дуудлага ирнэ, мэссэж ирнэ. Би өөрийгөө буруу юм хийсэн гэдгээ мэдэж байгаа ч түүндээ очоод тэврүүлээд уйлмаар байна санаж байна. Санаад сэтгэлээр унаад хоол ч хоолойгоор давахгүй байна. Түүний минь сайхан инээмсэглэл 13 жилийн дараа уулзахад яг л хэвээрээ байсан.

Хүмүүсээ надад зөвлөөч. Би яаж энэ байдлаасаа гарч хэвийн байдалдаа орох вэ?

23 Comments

  1. hadaas says:

    Balintina saihan hellee. 10 20 jil ungirsun bhad uulzaad hereg bnuu. tiim sanal nad ch irdeg yaahiin amitan tamlahiin uurtuu lai udahiin nemer. salj martaj yadan bsan zaluu nasaa amtalmaar bgan bnda. tarchilan zovoh zayand tursun teneg n. tged ch hun bid ch asar ih urchilugdsun bga. chi l boditoor harj chadahgui sohor teneg gar bndo. tsag tutam shine saihan yums tsetseglen delgerch bhad ungursun haysan hatsan bortsoo mereed bjee. dursamj dursamjaara bg.

  2. amgaa says:

    Bur gaihaad bhin zugeer l morooroo amidraachdee!!! 

  3. бүсгүй says:

    yahav dee tgeed barigdchihgui l bol . durlah  hairlah setgel hudlul tiim ch olon tohiolohgui bhaa. bur zavaaraad salj chadahgui um bolov ddoo. hergtei uydee salj chaddag bol yahav dee.

  4. erka. says:

    https://www.youtube.com/watch?v=eKzZu4NK66c
     hairaa gej  ene duug sonsohıg sanal bolgoe busgui chamd.

  5. Долгор says:

    тэгээд л зогсчих үнүй бол дуусахгүй ш дээ. тэрийгээ нэгэнт эхнэрээс нь салгаж чадахгүй хойно. салгаад ч яах ч юм билээ. хэд уулзаал болоо өөрийгөө бодоо хүнтэй суухгүй юу

  6. валентина says:

    13 жилийн дараа уулзаад буудалд хоноод. Тэгээд наад хүн чинь ѳѳрчлѳгдѳѳгүй байна гэжүү. Би ч бас нэг хүнийг маш их санадаг. Уулзалгүй олон жил болж дээ.Уулзах эсэхээ сайн мэдэхгүй л байна. Сэтгэлдээ уулзахыг хүсдэг ч тархи минь хориод байдаг. Тэгээд ч бардам зан минь дийлээд байх юм. Бас айдас. Олон жилийн дараа уулзахад дотроо бодож тѳсѳѳлж явсан хүн чинь огт ѳѳр хүн шиг санагдахгүй байна гэжүү.Тэгээд нѳгѳѳ хайр энэ тэр чинь хийсээд алга болохгүй байна уу. Би тэгэх байх гэж айдаг. Чи зоригтой юмаа. Би зориглож чадахгүй байна.

  7. Moojig says:

    Moojig_0308 add hii dajgui zaluu shuu buh yumanda

  8. zochin says:

    ta nar uiliin ur gehee boliochee hudlaa surduuleed shaasan hezee ch tiim uiliin ur gej bdaggui yum hen chadaj bgaa ni l amidralaa avch yavah huulitai

  9. baingiin unshigch says:

    Eh hvn bolchood iim bodlogogvi bj blhgvi l bailtai..4 n 4 hvvhdiin amidral 2 eriin hoorond bas ter huurhiilultei ehneriig bodohgvi zvgeer l seksiin tuluu ingeh gj.. setgeldee hairlaal yawaldaa 13 jil dotroo hairallaa 1 udaa untlaa tegeed bolooshde bvsgvi mini..

  10. Tsengel says:

    Чи өөрөөсөө нэг асуудаа:
    Хүүхдийн зүрхийг өнчрүүлэх нь жаргал ч юмуу
    Хүний 2 дах нь байх амттай ч юмуу гээд ?

  11. Zuwulguu says:

    Archaaqui em!

  12. нээрээ says:

    Иш хүүхнүүд минь хараа дээгүүр бардам амьдраачдээ. Миний бодлоор хайр дурлал бол хийсвэр харин секс бол бодит. Тэгэхээр хайртай гэж чи өөрөө өөрийгөө итгүүлээд байгаа байхгүй юу. Сэтгэлээ жолоодож хүчирхэг байж сур. Ганц амьдрах амьдралаа яах ингэж эр хүнээс болж уйлж, гуниж, шаналж өнгөрөөдгийн. Миний найз байсан бол нэг сайн оройд нь ортол хэлээд загнаад өгөхсөн.

  13. cekcyboss@gmail.com says:

    Чи энд бичиж асуугаад байхдаа яөдг юм бэ??? хмн уулзахдаа зүгээр бсн аа

  14. omg says:

    Chi gantshan ternii ehner huuhed bish bas uuriinhuu nuhur huuhdiig bodoh heregtei. Chinii nuhriig uruvdchihluu. Setgel sanaa chini belen bish bsan yum bol huntei suuh hereggui l bj dee. Chi zuvhun nuhurtei gedeg ner avahiin tuld hairgui hunteigee huuramch setgeleer gerlesen hun bna. Zugeer gon biyeeree naad zaluugaa huleegeed suuj bh bj.

  15. zax says:

    Чи аль эрт 13 жилийн өмнө нууц амраг нь байсан л юм байна ш дээ.Тэгээд бас нууц амраг болж нүгэл үйлдмээргүй байна ч гэх шиг. Чиний тэнэглэл яах вэ? цаана чинь хүний эхнэр 2 хүүхэд бас чиний 2 хүүхэд ингээд бодохоор арай хэтэрхий өндөр өртөгтэй харилцаа биш үү? Уулзлаа учирлаа унтлаа одоо тэгээд болоо юм биш үү? Хөнгөн ялыг хүндэд нь багтаана гэсэн шүүхийн ойлголт байдаг харин чи хүнд ялыг хөнгөнд нь багтаах гээд байна. Яг үнэнийг хэлэхэд тэр залуу чиний тухай юу бодож явааг би бараг мэдэж байна дөө чи мэдвэл сэтгэлээр унаж үхэх байх даа.Гэнэн л байна даа

  16. Woman says:

    Сэтгэл гэдэг чинь хүлээгээд байдаг юм. Түүнийгээ тэвчиж амьдар даа. Үнэхээр хайртай бол ямар ч үзэн ядалттай байсан сэтгэлийн гүнд ч гэсэн уулзмаар санагдаад байдын.

  17. sanal says:

    nuhur huuhedtei zunung huuhen guai yah geed ailiin aaw erguuleed yawaad bgaan zawaan ailgui huuhen be. bolioch. ehner huuhediinh ni orond uuriiguu, huuhduudee tawij uzeech. hairtai aawiig ni neg shulam erguuleed bwal yamar sanagdah bol.

  18. White.com says:

    Yavsan galt tergiig butsaaj boldoggui yum. Ger bulee huuhduudee bodood saihan amidraarai

  19. Onno says:

    YOOOX ZUGEER BSAN HUNIIG OOROO URUU TATAJ BUUDALD ORSONOO GENET AYAGUI UHAAN SUUSAN HUN SHIG AASHILJ UULZAHGUI GEJ AYAGLAJ BGAMUU ENE BDLIIG EHNER NI MEDSEN BOL YUUN CHINII HUUHDEE ALDAAD GALZUURAH SHAHSANAAS CHIN ILUUU GALZUURAAD OGOH BIZ CHI MEDEEJ NASAARAA GANTSAAR HOGSHIROHGUIN OILGOMJTOI DAHIAD AILIIN EHNER BOLNO BASL NOHOR CHIN INGEED YAVAAD BVAL YAANAA ANHNII NOHROOSOO YAGAAD SALSANIIG CHIN MEDEHGUI YUM

  20. bold says:

    13 jild oor yumtai bolohgui uhsenee hiij yavsan tenemel ve chi.nasaaraa naadahaa zuudleed gantsaaraa yavaarai

  21. zochin says:

    kino shig l yum bolj de yu bilee vl tanih emegtei n zohiol yum bishv 

  22. ganaa says:

    neg yumiig hezee ch bitgii martaarai viliin vr gj bdg yum shvv … ternees aihgvi bl hvsnee hiidee bvsgvi mini

  23. зочин says:

    Iim bj nohroo yaj hairlasan bnaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.