Би нэг сонин ч гэмээр амьдрал, хувь тавилантай эмэгтэй байна. Яагаад гэхээр би 2 удаа хүнтэй суусан. Анхны нөхөртэйгөө 7 жил хамт амьдарсан. Нэг хүүтэй. Тэр нөхөр маань надад гар хүрдэг. Гэрийн санхүүгийн бүх ачааг надад үүрүүлчээд өөрөө болохоор нэг л сайхан надад ахиж олдохгүй сайхан нөхөр гэж бодоод өөрийгөө өргөмжилсөн хувалз шиг амьтан байсан. Намайг гэр бүлээ тэжээх гэж хоолтой хоолгүй, хувцастай хувцасгүй, хүүхэд харах хүнгүй, ажлаа яахав яая даа гээд гүйж явахад өрөвдөхгүй байж хэлэх ч үгүй яваад эгчийнхээ хүүхдийг гурван сар хараад ирж байсан хүн дээ.
Би түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, байгаа бүхнээ түүнд зориулж байсан. Ёстой нүцгэн үнэн гэдэг шиг ямар ч хиргүй тунгалаг хайраар хайрлаж байлаа. Гэвч эцэст нь бид салсан. Миний тэвчээр барагдсан. Салаад өөрийгөө нэг хэсэг өөд нь татаад тушаал дэвшиж нэг төсвийн байгууллагын захирал боллоо. Урьд нь хүнтэй хамт амьдарч байсан хүн гэнэт ганцаараа болохоороо нэг хэсэг хэцүү байдаг юм билээ. Хүү маань аавыгаа санаад нүднээс гарсан. Нөхрөөсөө салаад гуниж явахдаа нэг залуутай танилцсан. Гэхдээ би хүнтэй суух гэж хайж яваагүй. Өөрөө манайд ороод ирсэн. Намайг манай хажуу айлын хашаанаас хараад байсан байгаа юм. Тэгээд би нөхөртэй гомдсон, ганцаардсан байсан тул эхлээд тэр хүнтэй найзлаад амьдралаа яриад л явж байлаа. Тэр ч бас найз хүүхнээсээ дөнгөж салсан байлаа. Нэг нэгнийхээ дундуурыг дүүргэж байсан гэхүү дээ. Архи уучих гээд байдаг болохоос биш манай нөхрийг бодвол ааш зан гайгүй хүн байлаа. Хэн хэн нь ганцаардсан хүмүүс нэг гэрт орлоо. Мэдээж манай гэрт шүү дээ.
Хүн хоосон байх хамаагүй сэтгэл гайгүй л байх хэрэгтэй гэж би бодсон. Би өөрийнхөө амьдралыг үрчихсэн юм чинь болж бүтвэл бүтье гэж бодсон. Тэр хүн хамгийн гол нь хүүг маань ад үзэхгүй. Хүүд маань сайн байдаг. Энэ нь надад чухал байлаа. Нэгэнт би одоо хайр сэтгэлээ алдаад зүрх сэтгэл минь сэглэгдчихсэн юм чинь хүүд минь л сайн байвал хэнтэй ч хамгаагүй сууъя гэж бодсон. Би урьд нь бүтэлгүй амьдарсан юм чинь одоо ёстой хэрүүл уруулгүй, зодоон цохионгүй сайхан тайван амьдаръя гэж бодсон. Өөрийнхөө албан газарт ажилд орууллаа. Тэр эхлээд гайгүй байснаа архи балгачаад надад гар хүрэх гэж үзлээ. Тэгэхээр нь би урьд нь хүнд зодуулж, дарлуулаад хаширчихсан хүн чинь урдаас нь зодолдлоо. Эрүүлдээ бол ёстой гайгүй. Юу хийхэв яахав гээд л явж байна. Архи уухаараа л зан нь эвдэрнэ. Нэг уувал хэдэн өдрөөр ууна. Тэгээд бүр траншейны гэмээр архичин авах юмгүй аймаар царайтай хүүхнүүд ажил дээр шөнө авчирч, явалдаж 2 удаа надад мэдэгдээд, хүмүүс бас мэдчихэж. Над шиг хариуцлагатай ажил хийдэг хүнд энэ ч чинь арай дэндсэн хэл ам шүү дээ.
Тэгсэн мөртлөө хэлэхээр бас намайг үсдэх гэж оролдоно. Би одоо ахиж хүнд дээрэлхүүлэхгүй гэсэн бодолтой болсон болохоороо юу таарснаараа цохиод зодчихдог. Тэгээд хэсэг хугацааны дараа би залхчихлаа. Хөөгөөд явуулчихдаг хүрээд л ирдэг. Одоо бас хөөгөөд явуулчихсан. Утсаар яръя гэдэг мессеж бичдэг. Би хариу өгдөггүй. Яагаад надтай ийм хүмүүс таардаг байнаа. Одоо би 37 настай. Амьдрал надад утгагүй санагдах болсон. Хайр сэтгэл бол бүр утгагүй. Одоо би жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэггүй. Бусад хүмүүст бол байдаг байх. Харин намайг жинхнээсээ хайрлах хүн байхгүй байгаад би одоо сэтгэл өвдөхөө ч болисон. Хүмүүс нөхөртөө эрхлээд л гоё юм авахуулаад л байхад арай залуу байхдаа сэм атаархаж уйлмаар санагддаг байлаа. Одоо бол болисон. Хувь заяатайгаа эвлэрсэн гэхүү дээ.
Би 2 хүнтэй сууж үзэхдээ тэднээр тэжээлгэж байгаагүй. Гэрийнхээ санхүүг өөрөө бүрдүүлдэг. Араар нь тавьж үзээгүй. Айлын эхнэрүүд шиг элдэв юм нэхэж , ажилгүй хэвтэж, зовоож үзээгүй юм даа уг нь. Гэвч энэ бие цогцос минь тэдэнд таалагдаагүй юм байлгүй дээ. Би эхний нөхөртэйгээ гэнэн хонгор охины зангаараа байдаг байсан. Харин дараагийн хүнтэйгээ жаахан ааштай байсан нь үнэн. Яагаад гэвэл хүн өөд нь татах гээд байхад өр лүү маань өшигөлсөнд уур хүрээд.
Жаахан охин байхдаа нэг их сайхан хайртай учраад сайхан амьдрана даа л гэж боддог байлаа. Гэтэл миний цагаан морьтай ханхүү хажуугаар минь гараад явциймуу учирсангүй дээ. Одоо ахиад хүнтэй танилцаж хамт амьдрана гэхээс халшираад эрчүүдийн тухай бодохгүйг хичээх болсон. Одоо би анхны нөхөртөө юу ч хэлж чадахгүй нүдэндээ нулимастай зодуулаад зогсож байсан охин биш амьдралын хүнд хэцүүг өөрөө үүрсэн, амьдралд ямар ч үед нугарахгүй зоригтой эмэгтэй болсон. Би энэ захидалыг бичих болсны учир нь над шиг амьдрал туулсан хүмүүс байвал надад зөвлөгөө өгөөч, эхнэрээ над шиг байдалд оруулж байгаа эрчүүд байвал ухаараач гэж л бичсэн юм даа.
41 Comments
Uhvel taarsan ymnuud mongoloor neg bnoo emegtei hun shig bn gd ulun tsarailaad gariin haraad suuhuu esuul uuruu bugdiig oldog baij chinii min ach gaviya gd suuhuu zarim neg n ugee bodmoor ym mungu olood ajil hiiheer ershuud huuhen bolchino gertee bhaar geriin avgai er n yamar bai gd bgaa har novshnuud be mal bol alaad idchmeer ymnuud boljde mongol erchuud maan ene komment bichij bga ntriig n hardaa muusain huvalznuud bas gaigui bolovsroltoi neg n ar ger harnaa enentei suuval aav eej n dajgui deeshee garchina ntr kkk bodit jishee kamertonii ganaa bnshd
Hoishid uurtuu iluu sain bai. Sain huniig n medchiheeree muu yumnuud shavaad bdyn. Chi er huniig tulhuurdej zalitai bj uurtuu zarj surq gjivel ugaasaa yamar ch sain zaluu taarsan umnuhuud shig chini l bolj huvirna. Uurtuu dugnelt hii yu husch bgaga boditoi bolgo emegtei hun shig bai
Gereer baria hiigch biye vnelegch zailaachee
Hi. Hunii huvi tavilan songoltoos shaltgaalna bh zarimdaa. Iim huvalz shig erchuud bdg bhoo. Hun tanij surah heregtei dee. Nas chin bol zaluu bn shdee. Bitgii setgeleer una. Uurtuu tsag zartsuul.
2 dahi chin bol ugaasaa ajilgui anhiagui hun baishdee anhanasaa tiim hunees yuu huleej baisan be oilgomjtoi autaihan huntei taniltsay gevel hun amitnaar damjuulj aytaihan gazraas haidaa hajuu hashaanaas urd hashaanaasa bish
Hi yaduu baisan humuus l zalhuu ajil hiih sonirholgui huneer tejeelgeh sanaatai amidarliin zoriloggui huurch mehelj bdag yum bishuu
Энэ дарга нтр гдг худлаа бхаа, хүн тойрон хүрээлэл зиндаагаараа л хүмүүстэй тааралдаж учирдаг шд, боловсролтой хүн чинь хүн танихтайгаа
sain bnu chamd ene udriin mend hvrgie.setgegdeliig chini unshlaa hvnee buruu songoson bnaa.bi bas cham chig 2 hvntei suuj bsan odoo bas jaahan itgelgvi bolson sanal bodoloo huwaaltsaj boloh l yum.
Hashaanii tsaanaas hardag bsan genyy yun aimar huntei ooroo niildiin zindaa orchinoo oorchiloochee yadaj er hun gehiin orond bairand oroochee bair zeeleer awaad daraa n hun amitantai uulzaa huu chini shiljiltiin nasan deeree yawj bgaa bol oirdoo er huneer yaadiin er n
ehnii nuhur chini hogiin novsh taaraad daraagiinh ni hashaanii banhar taarchij. tegeed bas 2-laa emegtei hund gar hurnee yu ch gehev dee, chi huuteigee saihan amidraad yavchnaa naiz mini. muusain arhichin umnuudiig guihgui amidarna shd hu. er ni bol chamaar baharhaj baina 🙂
Chono_0219@yahoo.com gesen pizda niitlel bolgonii door bi cham shig amidral tuulsan er bna uulzii add me gej hutsaj yawdag er yanhan bna.. Amidraliin zorilgogui archaagui eriin hugarhai er yanhan!!!!!!!!
Ooroosoo duu huntei suu ooriin chn uyiin gants biy humuusiig bitgii too odii hurtel gants biy yvaa shaltgaan n uchirtai l bga.
bi er l dee chamtai oiroltsoo amidiral tuulj unguruulsun ym bn chi huswel holbogdooroi
Amidral gej sonin yum daa. Amidralaa avaad yvchihdag sain busguichuuded muu zaluus taarah yum. Muruuruu tejeelged yvj boldoggui yum bh daa. naan chin amidraliin tuluu hamag buhnee daichlan amidarch yvaa erchuud zunduun l bn sh dee
ӨӨрийгөө гоё цэвэр цэмцгэр болго. Тэр нөхөр яах вэ. Гайгуу ажил албан тушаалтай юм бол түүндээ таарсан зэрэг зиндаа, статус бүрдүүлж амьдрах хэрэгтэй. Юун доошоо орсон юмнуудтай нийлдэг юм бэ. Эрчүүдийг тэжээдэг мөнгөө фитнес , саун, массаж зэрэгт зарцуул мөн оройн сургуульд сурсан ч болно ш дээ.
Xexe 40 garlaa bi. tegj bodohgui bolno bolgono l gj bn xexe. bs tanhai zerleg huuhenees ohinoo avch uldeed 20n jil ungurch. gantsaara tsaigaa uusaar untsaar bn gj bodohgui l bn. yanzan buriin yms zunduu l taarch bsan. odoo ch songolt bsaar. harin heniig be n chuhal. amidrah gj temtsej temtsej irchiheed gerte temtseldeed bval yaahuu. anhaaraltai ajih heregtei. 2t ussun tursun orchin geriin humuujil gdgiimda. za za gantsaara heseg alhaach de.
Hugshin gechihjee ed sexiin nas deeree bn shd lol.sex shop orood erhten avaad huugee sain er hun bolgoo.gaduur nil arhichin hudalch novshnuud ih bii
Sain Huntei l taaraasai da burhan harj bga
Tsag ni l boloogui baih,
37 Nas Saihan zaluu bn
Setgeleer buu unaarai,amidral baylag shu
Sain saihniig husie
hunee olj niileldee nas zaluu bna bnoo. Bi bas muu huuhnuudtei taarsaar hohirch l yvna 42 toi eregtei amidralaa dahiad bosgoh hugatsaa bgaa geed itgel duuren l zutgej bna orlogo saitai ulirliin ajil hiideg ovol hool undaa hiij ger ornoo ood tataad l amardag .oortoo itgeltei bai arichaagui erchuudees hol bai amidral chamaig shagnanaa amjilt amen
Yamar neg aldaa gargasan bol tevcheertei humuust huleetstei handval zugeer um shig sangddiin.Olon huntei uulzaj yariltsaj sanaa bodliig ni sonsood zuv zamaar yavj btl chini hen neg sain hun bj l bdgiim.Yarahaar l alddag bas setgeleer gunij yvahdaa yarch uuriigee yallaj bolohgui ter chini hamgiin tom aldaa.SOngoltgui neg huntei taaranguutaa havhand ni orohoor nuguu teneguud ni buruu tiishee seheed ireh ni zuv st.Tiim bolohoor hezeed bugs buurnii ajilaa adgiin suuld taviad urgun olnoos songolt hiih l zuv.37 nas chini baruund bol amidral ehleegui bh nas shuu dee.Tiim bolohoor chi bur holiig harj ih tom zorilgo taviad zutge.tegvel uyn naad hog shaarnuudtai zuurah saihan,uhaalag zaluus zunduu baigaa.Good luck to you!
Mongold l 37 nasiig hugshin geh yum daa. Baruund bol dunguj gerlej amidralaa eheldeg nas.
Ene dandaa iim asuudaltai humuus bichdeg site bolhoor humuus er ni anzaarahgui bh shig bna teghees niigmee harval ihenh ni bolii butii shan amidrii gesen zaluuchuud mash ih baigaa. Ene site ugaasaa iim humuus bichdeg bolhoor unshigchid erchuud bugd novsh gej oilgood baina. Saihan erchuud zunduu shuu. Bi naiz huuhenteigee 6 jil uerhej bna ene hugatsaand eruusuu huurj uzsenguee minii naizuud ch gsen eregtei emegtei bugdeeree shan humuus baidag
Ганцаараа л байж байгаач. Хэрэгтэй хэрэггvй хар юмаар яадаг юм. Хэцvv байвал хаяа нэг уулздаг хvнтэй болж болно ш дээ. Элдэв нервтэх асуудалгvй амар бус уу.
mm
minii bodloor chi iim hvchirheg emegtei nuhruur yadgiin. amidarlaa awaad yawchihaj chadaj bga bol tenii hereg yun? sexiin hartsaa l yu yum ghees. naad arhichingaasaa hurdan salaachee
Oorionhoo tuhai bichvel arai tod boloh geed bn. Taarsan zaluusaa bi chamaig ingej giiguulj bgaa geed soliorch ogdog doo. Er hund chinii alban tushaal hamaagui em hun shig em hun bai
Угаасаа хэтэрхий би ѳѳрѳѳ чадна гээд гүйдэг эршүүд хүүхнүүдэд жоохон тиймэрхүү дорой залуучууд таараад байдаг шдээ. Эмэгтэй хүн эмэгтэйгээрээ л бай л даа заримдаа. Чадал муутай энхрий хүүхнүүд чинь харин хүчирхэг нѳхѳртэй байдаг. 37 нас хѳгшин бишээ.
Би бол өөрийн чинь алдааг олчихлоо. Хэнээр ч тэжээлгэж байгаагүй гэдэг үгэнд чинь гол зангилаа байна. Эмэгтэй хүн бол хүчирхэг байх тусмаа хувалз шиг арчаагүй эрчүүдийн олз болдог юмшдээ. Өөрөө анхнаасаа эр хүнд тийм сэдэл төрүүлчихдэг юм байна. Тийм эрчүүд чинь өөр шиг эмэгтэйчүүдйиг анддаггүй байхгүй юу. Мөнгө төгрөгөө өөрөө олчихдог хирнээ эр хүний нөмөр нөөлөгт дуртайг цаадуул маш сайн мэддэг болохоор хүүхдээр нь дамжуулж зүрх сэтгэлийг нь татдаг. Үнэнийг хэлэхэд эр хүнд энэ хандлагаа өөрчилчих юм бол чадалтай сайн эр хү учирна. Энэ хэвээрээ байвал цаашдаа шархлаад, шархдаад л явна. Миний найз байсан бол өөрийн чинь төлөө нэг сайн загнамаар л санагдаж байнашүү.
чи xариуцлагатай ажил алба эрxэлдэг юм бол өмссөн зүүсэн гадна төрx байдалдаа жааxан анxаарал даа. чамайг нэг л дорд үзээд дээрэлxээд байна шдэ.гоё цэмцгэр xувцаслаад биеээ гоё авч явдаг цаанааа л нэг гоё эмэгтэйд xүн тэр болгон сүрдээд xалдаж чаддаггүй шдэ.чиний байдал xичнээн гайгүй ажил xийдэг ч нэг л тийм пөөнөгөрдүү тарган аминдаа арчаа муутай юм бол уу гэж xарагдаxаар байна да.буруу ч байж магадгүй аваxыг нь аваад xаяxыг нь xаяна биз.
Minii bodloor ehnii er bol chi genen baisan harin suuliin er deer chi uurtuu itgeegui bas chi gantsaardaj chadaagui yarch hunee tanilgui shuud neg gert orson. CHi 2 dahi hund nuhruusuu salsan gantsaardal zovlongoo darah gej dotnosson. Harin chi jaahan tevchij huleegeed yg uurtuu tohirson huntei dotnosson bol zugeer baih baisan bhaa. Odoo buu yar bas uurtuu itgeltei uudrug bai.
egch mini de boloh l blgvi de setgeleer bitgii unaarai amjilt hvsie az jargal udahgvi ireh bhaa
naad hun chini demii bna. yer n nas yavlaa gej bitgii yar gol n hunee tani. chamd taalagdahgui huntei huuhded sain nereer suuj bolohgui. zalitai amitad onoo avahiin tuld tegj jujiglehee medne.ta 2 -t hoyuland n taalagdaj bgaa hun zugeer. Gehdee odoo zovhon taalagdsanaaraa shiideh nas bish bolohoor ug huniig n harj sudlah heregtei. ooriinh n helsen yarisnaas gadna. ugaasaa arhi uudag l hun bsan bj taaraa 2 dahi. Ooriinhoo gantsaardlaa nuuren deeree bitgii ilerhiil. zamiin yumnuud harchihaad bolomj bna gej bodno.
чи сайн байна. би эр хүн надад ч бас…………………………………… би хэн нэгэнтэй бүх сэтгэлээ нээж ярилцмаар байна
Gegeen.com iig uynd ad uznem xumuusee bichij l baig l daa taalagdaxgui durgui negen iishee orj irj unshij uuriiguu neerevtuulj xun muulax yamar xereg bna aa uuruu mundag xumuus xun muuldaggui l uym daa
Наад залуугаа битгий хүлээж аваарай. Одоо хүнтэй суух гэж яаралгүй, яг л өөртөө тохирох хүнийг олж аваарай!
Ta mundag huchtei emegtei baina. 37 gedeg chin bas tiim ch hogshin bishee, tand tsag hugatsaa baina
ODoo gegeen.com orj ireed bas baahan hudlaa yrina daa. Gegeen.com chin ooroo nohoroosoo salsan huuhen sh de.
hulan.hulan bas neg er hunees bolj sharhalj erchuudiig uzen ydsan chinii orooson dugui bna
Teneg erchuudiin setgehuid ni emegtei huniig zodood araar ni tavij boldog ym heseg uurlaj baigad l butsad niilne uuchilna uur ni garchihdag ym gesen avtomat bodol suuchihsan hultsengui uuchilsaar baidagiin chin har gai.
Uhamsargui teneg ni olon ym chin de oyunii hoosroltoi mah idseer baigad mal shig bolchigson. hunii sainiig duiraj medehgui dandaa muu muuhaig ni duiraana. Mongotei jaahan seultoinuud ni dandaa zaluu ohiduudtai yvaldana ted nar ni ch belen mongo haraad nudee uhaj ogohoos ch butsahgui. Mongogui hed ni ajilgui nereer arhidsan avgui huuhedde teerelhuu. Dundaj amidraltainuud ni boon nuuts amragtai humuus neg negniihe der dor garah gesen. Er ni emegteichuud ta nariin buruu bas baiga zoduulj nuduulched araaraa tavuilchad uhsenee hiij butsaj niileed baidagiin be iin malnuudtai. Hosoor amidrah horvoo ntr kk. 21r zuun mongoloos busad oron hunii erhiig deedelj erhemlen sahij bn. Teneg mal bolson erchuudee bitgii davragad baigaach….
амьдрал нулимсанд дургүй киноны монгол баатартаа хугараагүй ноёгтой нуруу гэж нэр өгье.
одоо өөрт чинь Монгол Гоша Гора Георгий л хэрэгт байна аан амьдралаас олдоно доо