Одоо сэтгэцийн өвчтэй болж байх шиг байна…

tn (1)

Сайн байна уу. Би одоо 24 хүрч байна. Эрэгтэй хүнээс айдаг айдастай болохоор одоо хүртэл хүнтэй дотно харьцаанд ороогүй. Багадаа хамаатныхаа үөэл ахад хүчиндүүлэх шахсан. Хамаг хүчээрээ дайраад хувцас урж байхад нь гаднаас хүн орж ирээд би ухаангүй шахам гарч зугтсан. Азаар юу ч болоогүй зүгээр өнгөрсөн ч би одоо хүртэл эрэгтэй хүнээс айдаг хэвээрээ. Секс гэдэг нэг л аймшигтай зүйл юм шиг санагддаг. Манай хойд эцэг бас их эвгүй хүн байсан багаасаа их айдаг байсан. Усанд орж байх үед сэмээрхэн хаалга онгойлгож байгаад харж байсныг нь мэдээгүй гэнэт хараад үхтэлээ цочиж айсан.

Нэг удаа намайг барьж аваад уруул дээр үнссэн. Яг зүрх амаар гарах гэж байсан. Шөнө унтаж байгаад заримдаа сэрчихдэг. Тэгээд нойр хүрэхгүй байж байхаар өрөөний урдуур яваад л, амьсгаа нь сонсогдоод л, байн байн эргэлдээд л байдаг байсан. Азаар ээж нөгөө өрөөнд байсан болохоор юу ч болоогүй. Тэгээд бурханы авралаар хойд эцэг ээжтэй хэрэлдэж муудалцаад таарч тохирохгүй салчихсан. Их сургуульд манай сургуулийн захирал өрөөндөө дуудуулсан. Яваад очтол миний дүү ямар ч асуудал гарсан надтай шууд ярьж бай. Ангиа сольмоор байвал шууд хэл яамаар байна гээд намайг тэвэрч суумаар байна гэсэн. Би айгаад бас л юу ч ярьж чадахгүй таг болсон. Сургуулиа дундаас нь орхисон.

Ажил дээрээ захирлын бэлгийн дарамтанд ороод бас ажлаасаа гарсан. Намайг хараад захирал найз залуутай юу гэж хамгийн их асуусан. Нэг тийм айхтар аймар хүн байсан. Эхнэр 2 хүүxэдтэй хүн байж бараг өөрийнхөө хүүxэд шиг хүнийг ингэж болохгүй биз дээ. Ажлаас гарахад гаргахгүй гэж аймшигтай уурлаж сүрдүүлэг хийж маш их дарамталсан. Хэтэрхий албан тушаал, эрх мэдэлдээ эрддэг юмуу үнэхээр аймаар хүн байсан. Тэгээд удалгүй санамсаргүй өндөр их дажгүй залуутай танилцаад надад маш их халамж тавьж цаг үргэлж л ойртож дотносох гээд анхаарч байгаа дүр үзүүлдэг байсан. Романтик санал тавьж уг нь их хичээсэн л дээ. Амьдарч суух нь ч мэдэгдэхгүй бас цаанаа эхнэр хүүxэд юу ч байгаа билээ амьдралыг нь сайн мэдэхгүй гэж айгаад саналд нь хариу өгч чадахгүй байгаад л байсан.

Гэхдээ тэр хүртэл хэзээ ч хэрэлдэж муудалцаж байгаагүй. Гэтэл тэр галзуурталаа уурлаад бөөн юм болоод салсан. Хэзээ ч тийм аймшигтай уурлахаар хүн биш юм шиг л байсан гэтэл үнэхээр их айсан. Гэрийн гадна хэдэн хоног сахиж суусан. Танихгүй утас мсж-ээр өөр хүнтэй байсымуу гэж уурлаж сүрдүүлж намайг бүр их айлгасан. Бараг тааралдвал намайг алах байх! Тэгээд над руу аймар чамайг тэгж ингэж хэрчиж ална. Утсан чинээ улаан амийг чинь таслана. Барьж аваад хүчиндэж араас чинь бүлнэ тэгээд аваачиж шатаана гээд бөөн бөөн аймар мсж бичиж эхэлсэн. Тэгээд яахаа ч мэдэхгүй ганцаараа зөндөө уйлж бүүр их эрэгтэй хүнд дургүй болж эхэлсэн. Хүн үр удмаа үлдээхийн тулд секс хийх ёстой ч яагаад ч зүрх хүрэхгүй юм байна лээ. Дараа нь бөөн харамсал гуниг аймшиг авчраад зовж дуусах юм шиг санагддаг.

Саяхан ажлын шугамаар маш гоё инээмсэглэдэг царайлаг залуутай танилцсан. Яагаад гэдгийг нь мэдэхгүй надтай хэд уулзаад сэтгэл нь их хөдөлсөн. Би анх удаа л эрэгтэй хүнд татагдаж байгаагаа тэгэхэд мэдэрсэн. Тийм ажил хэрэгч биш урьдны найзууд юм шиг л их дотно мэдрэмж төрсөн. Удалгүй надтай тусдаа уулзах санал тавьсан. Танилцаад удаагүй мөртлөө тэр сэдэв рүү орох их хэцүү байсан. Тэр залууг охидууд хэзээ ч тайван байлгадаггүй байхаа. Гэтэл би дотроо айж их эргэлзэж эхэлсэн. Сэтгэл хөдлөлдөө автаад хүнд дасаад сайн болчихвол өөрөө маш хүнд байдалд орох юм шиг санагддаг. Эрэгтэй хүн чинь их харгис санасандаа хүрч чадахгүй бол яахаас ч буцахгүй араатан шиг болдог болохоор айгаад хүмүүcтэй хамаагүй ч юм ярьдаггүй.

Ажил хөөцөлдөж байхад хөгшин хүмүүc хүртэл эрээ цээргүй юм ярьж эмэгтэй хүнийг ер нь л элэг барьж хүcлээ гүйцээх санаатай аймар санагддаг. Одоо сэтгэлээр унаад шөнө ч унтаж чадахгүй, үc хүртэл ихээр унаж байна. Би яавал бусад хүмүүc шиг хэвийн амьдарч хайрлаж дурлаж айдас хүйдэсгүй амьдарч сурах вэ? Надад туслаач. Яагаад хүмүүc намайг дарамтлаад  байдгийг ойлгохгүй юм. Би тэднийг гомдоох зовоох юм хийж байгаагүй. Надад их хэцүү байна. Одоо сэтгэцийн өвчтэй болж байх шиг байна…

 

40 Comments

  1. b says:

    өнгөрсөн зүйлийг шүү алдаатай бичсэнд уучилаарай

  2. b says:

    миний зүгээс зөвлөхөд өнгөр зүйлийг аль болох мартах гэж хичээ мөн үеэл ахаа уучилж чи тэр хүнийг уучилж чадахгүй байгаа болохоор өнгөрсний бодоод өөрийг зовоогоод байх шиг байна. мөн өөрөө энэ хүн намайг ингэх бол уу тэгэх болуу гэж их бодож өөрийн дотоод ухамсартаа суулгацан юм болуу ерөн л эрэгтэй хүн харахаар сөрөг бодол өөрт чинь орж ирдэг байх тэгээд дотоод ухамсарын нөлөөгөөр чамтай өмнө таарсан хүмүүс тийм хүн таарсан байх. өөрөө хичээгээд чадахгүй байгаа бол мөн боломжтой бол сэтгэл зүйн зөвлөгөө авч сэтгэл зүйчид хандаарай магадгүй ингээд удаан шанлаад байвал сэтгэл мэдрэлийн өвчтэй боло байх шүү
    юуны түрүүнд таалагдсан залуутай шууд тийм харилцаанд ор гэхээсээ илүү тэр хүн өөрийгөө ойлгуул одоохондоо хүсэхгүй байна гээд үнэхээр чамд хайртай чамайг л гэж байгаа бол чамд жоохон ч гэсэн хугацаа өгөх байх гэж бодож байна тэр хүн чинь чиний талаар сонсоод зугтачихааргүй бол өөрийн туулж өнгөрүүлсэн эрэгтэй хүнээс айдаг гэдгээ хэлсэн ч болно ш дээ хэлэх үгүй нь чиний л сонголт хамгийн түрүүнд өөрийн боломжыг харж байгаад сэтгэл зүйчид очиорой

  3. САЙХАН СЭТГЭЛТЭН says:

    ЧАМД ГЭЖ ХЭЛЭХЭД ЧИ ҮНЭХЭЭР ГЭНЭН ОХИН БАЙНА. МАГАДГҮЙ ЧАМАЙГ ХАРААЛ ТЭР ЗАЛУУС ЯМАР БҮСГҮЙ ВЭ, ЯАЖ ЭНЭ ХҮҮХНИЙГ АШИГЛАЖ БОЛОХ ВЭ, ДАРАА НЬ ЮУ ХИЙХ ВЭ БҮГДИЙ НЬ ТӨЛӨВЛӨЦӨН БАЙДАГ БАЙХ. ЦАРАЙНЫ САЙХНААР ЦАЙ СҮЛЭХГҮЙДЭЭ УУЛ НЬ, ТИЙМ ЦАРАЙЛАГ ЗАЛУУС ЧИНЬ ИХЭНХ НЬ ДОТРОО ИХ ХУВИРАМТГАЙ ЗАНТАЙ БАЙДГИЙМ, ӨНӨӨДӨР ЧАМАЙГ АШИГЛАНА МАРГААШ ЧАМАЙГ МАРТАНА. ЕР СИЙХГҮЙ УЛС. ХАРИН МИНИЙ ХУВЬД ЧАМД ГОЛОГДОХООР Л ЗАЛУУ БАЙХ. ТИЙМ ЦАРАЙЛАГ БИШ. ОДОО 25-ТАЙ ГАНЦ БИЕ. ГАНЦ БИЕ БАЙНА ГЭДЭГ ЭР ХҮНИЙ ХУВЬД Ч ГЭСЭН ТАМТАЙ БАЙДАГ. ТЭГЭХДЭЭ ЧИНИЙ ҮЗЭЖ ТУУЛСНЫГ БОДОХОД ЧИ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАРЫГ САЙН ОЙЛГОЖ ТАНЬЖ МЭДЭХЭЭ БАЙСАН ХҮҮХЭН БАЙНА. ЭНЭ БҮХНИЙГ ЧИНИЙ ӨНГӨРСӨН ХАР БАРААН ДУРСАМЖУУД ЧИНЬ ХАРЛУУЛЖ ӨГСӨН БАЙНА. ЮМАНД СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНӨӨР ХАНДААД БАЙВАЛ ХҮН ИХ АЛДДАГИЙМ ДАА. ОДОО ЧИНИЙ НАСАН ДЭЭР УУЛ НЬ ХҮНТЭЙ ТАНИЛЦААД СУУХ НАС. ТЭГЛЭЭ ГЭЭД ЯАРЧ ОГТ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ ЧАМД ГАНЦ УДАА Ч БОЛОВ ХЭН НЭГЭН ЗАЛУУТАЙ СЭТГЭЛЭЭСЭЭ ХАРЬЦАХ ЯРИХ, ӨӨРИЙНХӨӨ ДОТОР БУГЛАЖ БАЙГААГАА ГАРГАЖ ХЭЛЭХ ЗОРИГ БАЙСАНСАН БОЛ ӨДИЙД ЧИ ИНГЭЖ ЭР ХҮНД ИТГЭХ ИТГЭЛЭЭ АЛДАХГҮЙ БАЙХ БАЙСАН. ГЭХДЭЭ ЭНЭ БҮХЭНД ЧИНИЙ БУРУУ БАЙХГҮЙ, ХАМГИЙН ГОЛ НЬ ХОЖИМДООГҮЙ ДЭЭРЭЭ САЙН САЙХНЫГ МЭДЭР, МУУ МУУХАЙГ Ч ЗАРИМЫГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР. ЭНЭ НИЙГЭМДЭЭ ЗОХИЦОЖ ЭРХЭМСЭГ БАРДАМ ОРШИН АМЬДАР. ӨӨРИЙГӨӨ ДЭЭГҮҮРТ ҮНЭЛ. ҮНЭЛСНИЙХЭЭ ХЭМЖЭЭНД ШАРГУУ БАЙ, ЗҮТГЭЛТЭЙ БАЙ. ӨӨРИЙНХӨӨ НҮҮРЭН ДЭЭР БАЙГАА “БИ БОЛ ГЭНЭН ОХИН, НАМАЙГ АШИГЛАЖ БОЛНО” ГЭСЭН БАГАА ХАЯЖ АВ. ӨӨРИЙГӨӨ ШАЛ ӨӨР ХҮН БОЛГОЖ ТӨСӨӨЛ, ЗАРИМДАА ЖҮЖИГЛЭСЭН Ч БОЛНО, ХЭТ БИТГИЙ ҮНЭНЧ ЗАГНА……………ЧАМАЙГ ОЙЛГОХ НЭГЭНТЭЙ Л ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЧӨЛӨӨТЭЙ ХАРЬЦ. БАГА БАГААР ӨӨРИЙГӨӨ ОЛЖ НЭЭЖ, ОЛОН НАЙЗ НӨХӨДТЭЙ БОЛ, БУСДААС СУРАХ ЗҮЙЛ БАС ЦӨӨНГҮЙ БИЙ ШҮҮ. ГЭХДЭЭ ХҮНД ХАМГИЙН ИХ ДУТАГДДАГ ЗҮЙЛ НЬ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ ЮМ ШҮҮ БҮСГҮЙ МИНЬ………………………….ХЭРВЭЭ ЧАМД ӨӨР ЯМАР НЭГЭН ЗӨВЛӨГӨӨ ХЭРЭГТЭЙ БОЛ ЧАДАХ МЭДЭХЭЭРЭЭ БИ ЧАМД ТУСАЛЪЯ.ЗА ТЭГЭЭД ЧАМД АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ, АМЖИЛТ.БАС ДЭЭРЭЭС НЬ ӨНГӨРСӨН Ч ГЭСЭН ЧАМД ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕАА………………МИНИЙ УТАС: 95130452 ШҮҮ

  4. WTF says:

    ergu medrel muutai huuhen be

  5. mongol hun says:

    Sekc hiihiig hussen uedeel hiigeerei erthen ooriigoo hamgaalj halamjlah huntei boloo tegwel eldwiin ymnaas aih shaardlaga bhguishuudee amjilt

  6. mongol hun says:

    Yunii omno chamd bln mynga myngan unshigchdad uuniig unshih mo hiin mend za tegeheer ta sekciin tal dr mash hatuu changa bogood bagiin dursamjnaas blod  tuuniig ooortoo mash hundeer tusgaj awdag ym shig sanagdlaa.iim bh ni neg  sn muu taltai muu ni oortoo taalagdsan ch er huntei oiptoj chadahgui sn tal ni eldew ashigch nowshnuudiig oirtuuldaggui yum. Er hun bolgon ingej oorluu chine tiim maygaar handrahah ni tanii tsarailag tsarailag busd ymar ch hamagui ugaasaa muuhai emegtei hun gj bddggui shuudee .(minii bodloor dugaaraa soliod hesegtee ter zaluugaas!a hol bai bas ooptoo taalagddag zaluutaigaa ymuu jaahan doojoo muutaihan zaluutai aajim aajimaar oiptoj mash taiwnaar sekc hiigd uzguiyudaa bodol chne oorchlogdoh bh hamgiin gol ni ooroo sanàachlag!aa gartaa awah heregtei

  7. GegeenCom says:

    Sxn turuh hetsuum bn daa.
    Odoo 24tein bol taalagdsan tatagdsan hundee bolomj olgohiig hichee hairan zaluu nas chini duuslaa

  8. Sochi-d says:

    Sochi bi tegvel chamd oilguulaad ogoh uu?

  9. bi says:

    chi  aimaar tsarailag ym bailgvi teneg bxaa mal shig ym bittiii bich

  10. Sochi says:

    Ene chin yasan ch butelgui sonin huuhen be yasan ch oilgohgui ym bn 

  11. yxvxyv says:

    ug n iimerhuu emegteig harahaar eregtei hunii baigaliinh n hamgaalah instikt garch ireed ih durtai bdag gej bsan. Tiim neg zorigtoi hamgaalah statustai humuus bdag daa.

  12. yxvxyv says:

    za aidas chini chamaig ter muuhai zaluugaas avarsan bna. message bicheed alna geed bdag yumnaas. Chi yeroosoo setgel zuich deer ochih n todorhoi, tuunees gadna iim baidald olon udaa ordog yum bol yeroosoo biye hamgaalah sportoor hicheelelevel yasan be? tendees muusain erchuudiig argagui tohioldold heregeleh arga surch av, Manai naiz tiim kurst yavj bsan. kursiin bagsh n buur ontsgoi ene sedveer anhaaruulj yum zaaj ogson gej bsan. oroltsogchiddoo. Box-oor hicheellevelaidsaa gargahad tusalj magad. Chi oortoo itgelgui amarhan haragdaad bgaa uchraas olon chononuud anzaarad bgaa yum.tiim yumnaas bolj surguuli ajlaa tsaashdaa soliod bj bolohgui. Oodoos n uuchlaarai geed dahiad saad bolvol tsagdaad odoo garaad helne shuu gee. tiimerhuu yum tohiolddog yum neg ih surguuliin zahiral namaig ch gesen tegj asuuj l bsan. Ugui geed garah heregtei.

  13. baingiin unshigch says:

    Setgel zvichid ochson ni deer bhaa ene computeriin ardaas nuugdaad bid bvhend bichih bish shaal tanihgvi setgel zvichid ochood yariltswal ilvv vr dvnd hvreh bh ter hvn l chamaig ene aidsaas gargah arga zamiig medej bga bh shvv amjilt

  14. Setgel zuich says:

    Өөрт чинь айдас байна

  15. Zochi says:

    Neg tiim daruuhan, nudnii shiltei,Ajil  heregch zaluutai bolzooch ternii orond!zandan bas

  16. 390 says:

    YAWAANDAA BOLOH BAILGVIDEE TSAG NI BOLHOOR BVV SANAA ZOW BITII TIIM YUM BODOJ BAI ZA YU?ZVGEER L TAIWAN BAIH HEREGTEI

  17. bodol setgegdel says:

    gesen ch gsn ene bvgdees ooriigoo awch garaad ohin biei hairtai hvndee ogch blaa. minii setgetsed aihtar noloogvi ch gsn joohon zerleg sadist sex iig nuutshan hvseed bdg zurshiltai bolson mon helvvn deer darj hewtdeg bsn ahaasaa bolood odoo helvvgeeree tawidag 

  18. bodol setgegdel says:

    bi nh goid tsarailag bish ch bagasa ih ondr nuruulag bietei bsn eneneesee bolood bas mash olon uda hvchindvvleh ersdeld orj bsn hamgiin anh 8-9 tei bhd nagats ah maani togloj notsoldoj bgn bolood daraad awdag bsn yg hiihgvi ch hatuu ertneeree daraad bdg bsn mash muuhai sanagdaad bgd bsn mon hajuu ailiin ah gertee huurch oruulaad minii yumiig vnsej hohood bsn bi hedii hvvhed bsn ch teruuhen ved setgeed shees hvreed bn gj heleed 00 ruu oroh gj bgm shig bolood zugtaasan mon hoid aawiin maani nadtai chatsuu hvvhed shono bvr bandashnii gadnaas oroldood bdg bsn bi ehende mdhgvi bj bgd medmegtsee eejid helne gj orilsnoos hoish bolison mon bvr jaahan bhd emeegiind min irsen hogshin owoo emeeg nogoo oroond bh hoorond darj awaad moom haij temtreed saltaa ilj bsniig sanadiin bas ogloo ert vvreer hicheelrvvgee alhdag ved ng hvnd bas l hvchindvvleh shahad azaar hvn garch ireed awragdaj bailaa ingeed bodhoor ohin hvvhed iim ersdeld mash ih ortdog bolj taarch bgn bagaasni eej aawni sn biei hamgaalj ywah talaar yrij oilguulj baigaasai 

  19. Болгоомжил эцэг, эхчvvдээ! says:

    Хvчингийн хэргийг хамаатаны хvмvvc голдуу хийдэг гэж vнэн шvv. Намайг 6 ангид байхад нагац ахын хvv нь манайд хэсэг байхдаа нэг удаа оролдож байсан. Яг хийгээгvй ч гэсэн дотоожруу гараа хийж, дээр гарч хий хедлеед л… Тийм зvйл мэдэхгvй жаахан охин ойлгохгvй шахам. Гэхдээ болохгvй юм болоод байгааг зенгеерее мэдэж ээжид хэлнэ шvv. Та яах гээд байгаа юм гэж болиулж байлаа. Одоо тааралдахаар дургvй хvpээд байдаг. Сэжгийн ухна. Vvнээс улбаалаад еерийн охидоо эрэгтэй дvv, эрэгтэй xvнээр ер харуулдаггvй. Тэднийг хvvxэд тvp ч гэсэн харж егех хvнд тооцдоггvй болсон. Зевхен эмээ, эсвэл аавтай нь сэтгэл амар vлдээж гардаг болгоомжтой, хариуцлагатай, муу санаатай ээж болсон доо. Уншигч та бvxэн ч бас болгооно биз ээ. 

  20. emma says:

    yamar olon baliar umnuud chamtai taaraa ve, chi aidsaa daraad odoo muusain umnuudtai uzeltsej surah, hariug ni ugch surah heregtei um baina, tegeel chamaig hen ch yah ch gui. ingej dandaa deerelhuulne gej yu baisan um, bas eejteigee sain yarilts. chamd iim um tohioldsoniig eej chini medej baih heregtei shd. tegeed dotnii sain naiztai bol, yariltsdag setgelee huvaaltsdag huntei bol, hund itgej chadahgui bol amidral zohiohod hetsuu shu. minii medeheer sain zaluus baij l baina, ih sain hun chamtai taarah bailgui dee. sex shuud hiihgui tatgalzdag bolgoomjtoi zan chini ih taalagdlaa, chi setgetsiin uvchtei hun bish, harin denduu hashir bolgoomjtoi ul itgemtgii bolson baikh. gehdee aimhaa hulchgar baij bolohgui shu! 

  21. ongorson hun says:

    Энэ муулсан хүмүүс, багад нь ямар нэг муу зүйл тохиолдож байгаагүй болхоор ойлгохгүй л байх шиг байна даа. Захидлыг эзний хувьд сэтгэл зүйчид очих нь хамгийн зөв шүү, чамайг ойлгож зөвлөх хүн л хэрэгтэй. Амжилт

  22. hervvlch emee says:

    Yariltsah hvn bhgvi, gantsaarddag bas bvreg hvvhed bna daa. Setgel zvich deer och doo gj zuvlii

  23. зззз says:

    Анхаарлаа өөр зүйлд хандуул өөртөө итгэлтэй бай. Хүн боогон адил биш байдаг шиг эр хүмүүс ч адил байхгүй шүү дээ амжилт

  24. ХЭН НЭГНЭЭС ТУСЛАМЖ ХҮС says:

    Сайн байна уу? Би нийгмийн ажилтан хүнийхээ хувьд Чамд зөвлөхөд чи мэргэжлийн хүнд хандсан нь дээрээ. Хүний амьдрал сайн муу сайхан муухай гээд олон зүйл тохиолддог. Та сэтгэл зүйчид ханд тэгэхгү бол та бага насандаа авсан энэ муухай дурсамжаасаа болоод бусдын адил амьдарч чадахгүй болж мэднэ. Энэ таньд асуудал байгаа гэсэн үг биш зүгээр л болж өнгөрсөн зүйлс таньд их хүчтэй нөлөөлсөн л хэрэг. Лавлахаас асууж байгаад сэтгэл зүйн төвүүд оч. Энэ нь таны цаашдын амьдралд хэрэгтэй.

  25. chinii zuv says:

    hugshin uvgun bolsonch zandanaaraa utlunu gej bi boddog zaaval esreg huistenteigee suuh albagui tegleech buh ohid hunii uvur damjtsan ih ym uzsen ohid baigaa zaluusnich yalgaagui hugiin novshnuud mongolchuud ih zavhai bolhoor belgiin zamiin yanz buriin uvchin abort huuralt geed zunduu gai bolno chi huntei suuval ter hun chini chamaig araar tavij arhi uuj zodoj nudne tiim bolhoor ymarch hund durlahgui bas ongonoo hadgalaad hugshirl gej helmeer baina 

  26. chinii zuv says:

    Bi eregtei hunldee eregtei hun gedeg chini ih zavhai archaagui amitad baidag ym ted zuvhun emegtei huntei untah gej saihan aashildag ym harin bi bol zandan anhandaa saihan boddog baisan bolovch emegteichuudch 10n jileesee tom hunii ajil hiij bich ohidod itgehee bolison yaasanch baisan bi huntei suuhgui gej boddog uchirni bi hyamdhan ohind durgui bas eregtei huistei ymnuud huntei untahaar uursdiiguu er hun boldog gej boddog bololtoi iim zavhai ymnuudiig zugeer toirood gar chamd gej zuvulhud zugeerl nad shig gants biyeeree ariunaa hadgalaad urdah muruu harj amjiltand hur zaluusiig bitgii too hair durlal gej baidagui ym 

  27. эх хүэ says:

    сэтгэлзүйчд очиж эмчилгээ хийлгэ. Чиний наад айдас чинь бүр өвчин болчихож бүсгүй минь!! Эрэгтэй хүн болгон тийм аймаар гаж донтой биш шүү дээ. Чам шиг ингэж ганцаараа айж шаналж явсаар байгаад амиа хоролчихсон хүн ч бас байдаг юм тэгэхээр аль болох хурдан сэтгэлзүйчид очооо!!!!

  28. 32 zaluu says:

    Чиний амьдралаар аймшгийн кино хийвэл ч найз залуутай болохгүй юу даа тэр чинь чамайг хамгаалах болно 

  29. Bayaraa says:

    Бvх хvн гаж буруу юм шиг санагдаж байгаа бол чамд л но байна гэсэн vг

  30. yoga says:

    Yasn aimshigiin kinonii gol dur shig erchuudtei taardag hun be, chi chini. Dahiad muuhai huntei taarah bhdaa gj bdood l tiim l huntei taarna. Sain huntei taarna gj.bod. hun yu bodno, husne terniigee l oortoo duuddag yum shdee

  31. gegee says:

    Bi bas chamtai adil asuudaltai bsan… eregtei hyntei ch gar barij yzeegyi bsaar bgaad anh udaa 35 tei bhdaa hairtai hynteigee taarsan… haritsaand oroh gej byten jil hagastai bolj baij ter maani namaig setgel sudlaachid ochij baij emchilsen. Odoo harin hairtai zaluugaasaa alham ch salj chadahgyi hemjeend hyrcheed bn daa…..zorigtoi baij hymyystei hariltsaj ert emchlyylsen deer

  32. ...... says:

    Humuus yanz bureer l bichih yum. Gol ni huuchnii aidas chin chamaig huleed uurtuu itgelgui bolgood bn. Setgel zuichid handaad uz l gj helmeer bn. Iimerhuu yanztai yavaad baival nasan turshdaa l aidastai hairand itgelgui bsaar bgaad l duusah bh

  33. Zochin says:

    Minii oilgosnoor chi ih tsarailag, ert nas biyd hursen goolig emegtei bololtoi. Iim busguichuuded esreg huisniihnees mash ih sex-n sonirhol, daramt shahalt irdeg. Yu ch medehgui joohon baihaas chini chamd iim zui busaar handaj irsen, bas hairlaj hamgaalah dotno ger bul baihgui baisnaas iim zuiluuded ortoj baij. Ter ni yavaandaa nasand hursen ch setgehuid chini noloolsoor chi durgui baihad chini zui busaar handsan erchuudtei yaj harizah arga uhaanaa olohgui setgel dotroo aidastai uldsen bololtoi. Yer ni bol setgel zuin emchilgee, zovlogoo heregtei baij magadgui. Bas dotno itgej bolohoor naiz baidag bol setgel dotorhoo uudlaj ongorsniig ongorsond ni uldeej surah heregtei. Huntei huvaasan zovlon hed dahin nimgerdeg dee. Gehdee hairtai hun chini ene ih aidsiig chini davan garahad tus bolno. Hair uuniig emchildeg yum. Zov sain huniig oloh boltugai. Chamd az jargal husiy!

  34. 39тэй аав says:

    Би царайлаг л гээд байгаа юм байна гэж ойлголоо.

  35. ..... says:

    Bitgii aigaarai. Oortoo itgeltei bai. Bi mash chuhal zuil helie. Nasniihaa hanitaiga suuhaas omno huntei untaj vz. Busdiig tani meder. 

  36. Зорра says:

    Яамаар юм бэ дээ. Таалагддаг залуу байвал найзлаач дээ юу нь болохгүй гэж. Өөрийн биеэ юунд хэнд хадгалаад байдын. Эрт орой хэзээ нэгэн цагт болох ёстой юм болж л таараа. Энэ чигээрээ байвал ганцаараа насыг барна гэж мэдээрэй. Зүгээр олонтойгоо яв гэж зөвлөх байна. Залуу насандаа хайрлаж, дурлаж, шаналж, хаяж, хаягдах чинь бас нэг жаргал шүү. Тэгж байж чи амьдралыг ойлгоно. Ингээд явж болохгүй!!!

  37. үүеээ says:

    ЗҮгээр л нэг өөрийгөө ихэд бодчихсон амьтан байна. Эрэгтэй хүн бүрийг муу муухай болгох гээд. Өөрийнхөө секс хийгээгүй, онгон яваагаа энд тэнд гайхуулаад, залуустай уулзахаараа шал худлаа бардам зан гаргадаг гэдэг чинь шууд харагдаж байна. Яг миний нэг таньдаг хүнтэй адилхан. Тэгээд жаахан юмыг сүржигнүүлээд л…

  38. iiishii says:

    Chi busad hvntei adil bai. Hairla durla Busad shig ziwj aldaj indeh heregtei. Dendvv bagaasaa muu sanaa suuchihsan. Yumand ih uuntugch zagnadag huwia hicheegch yumshig l sanagdlaa. Uuriiguu dendvv deeguur boddog bololtoi. Busad hvvhnvvd te1 chi l gantsaaraa unhaantai gj heleh gd bga yumshig. 

  39. tuya says:

    hed sain sexdeed hanaad ireheer l saihan cholootei bolno doo ho.

  40. o says:

    Shal balai um. Odoo xuuxnud orj irel zugere chi chadnaa zorigtoi bai l gex bx. Gexde teged nemer bolox yum uu. Saim medexgui blxor gaixad asusan yumaa. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.