Бээжингийн газар доорх амьдрал

0

Олон арван сая хүнтэй Бээжин шиг хот ямагт орон сууцны хомсдолтой байдаг. Ийд цалин багатай, өөр хот эсвэл хөдөө тосгоноос ирсэн хүмүүс байр хөлслөх боломжгүй, мөнгөгүй байдаг тул газар доор байгуулсан бөмбөгнөөс нуугдах оромж эсвэл олон давхар байрны подвалын өрөө хөлслөн амьдардаг.

Одоогийн байдлаар хамгийн наад захын тооцоогоор Бээжинд газар доор 1 сая орчим хүн амьдардаг гэнэ. Газар доорх дундаж оромжийн талбай нь 9,75 кв.м бөгөөд сардаа дунджаар 70 ногооны үнэтэй.

1950-аад оноос эхлэн Бээжинд байр болгон агааржуулалт бүхий подвалтай байх ёстой болсон. Үүнээс төд удалгүй 1960-аад онд Зөвлөлттэй харилцаа муудан дайтаж магадгүй болоход ердийн болон цөмийн бөмбөгдөлтөөс хамгаалах зорилгоор Бээжинд 20 мянга гаруй бөмбөгнөөс нуугдах газар доор нуувч байгуулсан байдаг.

Түгшүүртэй үе өнгөрч, хятад маягийн капитализм эхлэхэд газар дор асар том талбай бүхий байгууламж удаан хоосон байсангүй хотод шинээр орж ирж байгаа сая сая ажилчдад хөлслүүлдэг болсон байна.

Нэг үе орон байрны асуудлын шийдэхийн тулд Хятадын эрх баригчид бөмбөгнөөс нуугдах нуувчийг хямд хөлслөхийг дэмждэг байсан ч сүүлийн жилүүдэд иргэдийг подвалаас гаргах бодлого явуулсан ч амжилтанд хүрсэнгүй. Хүмүүс подвалын өрөө хөлсөлж, хөлслүүлсэн хэвээр байна.

Иймэрхүү подвалын байрнууд Бээжингийн төвөөс 11-км-ийн дотор байрладаг. Ийм тэнд талбай түрээслэсэн хүмүүс унаа хөлснөөс эхлээд мөнгө хэмнэх боломжтой байдаг.


8 Comments

  1. zochin says:

    Manai niitiin bairnas barag Tom bn. barag eneni hajud unetei bdag yum bn.

  2. Эх хун says:

    Манай траншен шиг байх гэсэн чинь гайгуй юм харлаа 

  3. GegeenCom says:

    Uu uzej l bsn amidral bn

  4. S says:

    iim sxan eh orond torj osood ed nariin aimshigtaig duudaj suugaa ni ta bidnii az shuu. Hyatadad amidrah, amid yavahiin tolooh temcel ih ornodog. manaid yamar ch ah duugui gudamnd garsn ganc neg ni yadag yum ghees, olsoj uhne gj bhgu, tiim uu, zaluus aa. Bi mongol hun, aguu ih tuuhtei, uudam nutagtai eh orontoi …. daanch 3xan sayulaa bdag, olon bolmoor bnaa ……

  5. Hmm says:

    Iim gazar amidarch bhdaa tsonhtoi gazar amidarch uzeh ymsan gej ih boddog baij bilee. Aimshigtai shuu. Hajuu ailiin Hunii amisgslah hurtel sonsogdono 

  6. Hmm says:

    Solongost bas gushiwon geed iimeehii gazar bdag shde. Yag l iim dee. Yalgaagui. 

  7. kast says:

    Poox.aimerii estoi azgui tahianuud.

  8. Orc says:

    Нэг Монголтой андуурмаар охин сууж байхым. Бараг л оготны нүхэн дэхь сувд даа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.