Сайн байна уу. Би одоо 24тэй Охин хүү 2той.. Эхнэртэйгээ хамтдаа хадмындаа амьдардаг байж байгаад хэрэлдэж салаад одоо бараг жил болж байна. Жил дундаа би байнга ирж очдог , бараг л буцаад нийлсэн байсан юм.. Үнэндээ би эхнэртээ хааяа уурлахараа гар хүрчихдэг байсан юм. Гэхдээ би архи уудаггүй , гадуур шоу цэнгээн ч гэж явдаггүй зүгээр л бид 2 хэрэлдхээр эхнэр маань зогсхоо мэдэхгүй багахан ч гэсэн буулт хийж өгдөггүй байсан. За тэр ч яахав.
Эхнэр бид 2 үерхдэг байхад тэр надаас түр салсныхаа дараа намайг мартана гээд өөр залуутай үерхдэг болсон байсан. Тэгээд над дээр ирхээрээ “ТЭРНЭЭС САЛНА, БИ ТЭРЭНД ХАЙРГҮЙ ЧАМД МАШ ИХ ХАЙРТАЙ ЧАМАЙГ МАРТАХЫН ТУЛД ҮЕРХДЭГ” гэж хэлдэг байсан. 10 оны Мартын 8 би баярлуулна гэж бодоод залгасан утас нь холбогдохгүй байсан. Бараг 100 удаа залгасан байх. Арай гэж холбогдоод ярьсан найзындаа байна гэж шивнэж ярьж байгаад утсаа тасалчихсан. Тэгээд орой нь ирээд усанд ороод хамт хоносон. Харин дараа нь би санаандгүй ам алдуулчихсан юм. Тэр мартын 8нд тэр үерхдэг залуугийнхаа гэрт хамт байснаар барахгүй бүр тэр залуутайгаа унтчихсан байсан. Тэр үед миний уур аймаар их хүрсэн , анх удаа тэгхэд эмэгтэй хүнд гар хүрч үзсэн. Бүр хэмжээлшгүй их гомдох ч гэх юм уу аймаар хэцүү байсан…
Тэрнээс хойш би ч арай гэж бага багаар мартаж байтал бас бус залуучууд намайг оролдоод байдаг байсан “Би наад охинтой чинь унтсан” гэх мэтээр миний уур дээд цэгтээ хүрж байсан ч хэсэгхэн байж байгаад гайгүй болчихдог байлаа. Тэгээд л тэр нэг өдөр би хүүхэдтэй болчихсон гэсэн. Би ч анхандаа авхуулах юм бодож байлаа , аав ээж нь ч гэсэн дургүйцэж байсан юм. Гэхдээ бид 2 авхуулаагүй , бид 2 хөөрхөн охинтой болсон. Мөн хэсэг хугацааны дараа дахиад хүүхэдтэй болсон юм шиг байна гэхээр нь ЭХО-д үзүүлтэл ХҮҮтэй болсон байсан. Нуган үр төрүүлж өгсөнд нь , хөөрхөн охин төрүүлж өгсөнд нь би эхнэртээ дэндүү их баярладаг.
Эхнэртэйгээ хааяа хэрэлдхээр би дотроо “Би энэ хүний өчнөөн алдааг уучилж тэсэж хамт байхад яагаад намайг жоохон ч гэсэн ойлгож хүндэлж болдоггүй юм” гэж боддог байсан. Хааяа түүнийгээ ч хэлчихдэг байсан юм. Ер нь тийм юмыг мартах их хэцүү юм байна лээ.. Хадмынд байдаг байсан болхоор юм л бол намайг ЗАЙЛ г.мэтээр хөөдөг байсан. Би ч арчаагүй , хөөх болгонд нь л гараад явдаг , уур гараад дуудангуут нь буцаад л очдог…..
Энэ янзаар явсаар байгаад бид 2 саяхан нэг хэрэлдээд би тэднийхээс гараад одоо бараг жил очоогүй. Очсон ч хадмуудын нүүрийг харах эрх байхгүй болхоор их айж ичих сэтгэл төрдөг юм. Тэгээд л хааяа уулзаж барьсаныг хадмууд мэдвэл САЛСАН ШИГ САЛ гэж загнаж дарамталдаг юм. Учир гэвэл мөнгөгүй юу ч гүй над шиг хүнээр яахав дээ л гэсэн байх. Бас бид 2 байнга хэрэлдэж салдагаас залхсан байх. Ямар хүүхдийн тоглоом биш дээ.
Өвөл манайд ирж бид 4 хамт 7 гаруй хоноод эхнэр буцаад гэрлүүгээ явсан юм. Очоод хэд хоног юм бичихгүй байж байгаад надруу ДАХИЖ ЭРГЭХГҮЙГЭЭР салая өөрийгөө бод гэсэн мессеж бичсэн юм. Бид 2 тэрнээс хойш харьцахгүй байж байж нэг хүүхдүүд дээрээ эргэлтээр очлоо. Очсон чинь манай эхнэрийн утсан дээр нэг залуугийн баахан зураг , бас өөрийх нь нөгөө залуу руу явуулсан шалдан зураг нь байсан. Би тэгээд энэ хэн юм гэсэн “Бас л зүгээр харьцдаг залуу гэсэн”…. За тэгээд тэрүүхэн үедээ тоохгүй хаяваа.. Хэд хоног гэртээ олон юм бодож аймаар их шаналсан. Өмнө нь ямар тэнэг амиа хичээсэн байснаа ч ухаарсан. Тэгээд эхнэртээ 2уулаа буцаад хамтдаа амьдарая гэж хэлж зөндөө гуйсан. Бас би зөндөө их уйлсан. Эхнэрээ өөр хүнтэй хамт байна гэж төсөөлхөөс аймаар байсан. Бүх үнэнээ хэлээд Би дандаа бууж өгөх болзол тавиад хичээнэ гэдгээ ч хэлсээн. Тэгээд овоо эвлэрсэн юм. Тэгсэн ч гэсэн эхнэр маань нөгөө залуутайгаа харьцсаар л байсан. Байнга л Viber-ддаг , утсан дээрээ миний нэрийг хадгалаагүй мөртлөө тэрнийхээ нэрийг хадгалчихсан. Тэгээд нэг өдөр одоо болно гээд Viber-г нь устгаад эргэж харах хооронд дахиж татаад суулгачихсан байсан. Тэрийг хараад за болий гээд дуугүй яваад өгсөн. Хариад бид 2 зөндөө чатласан , тэр надад итгэлгүй болсон гэсэн. Тэгхээр нь би надаас олоогүй жаргалаа наад залуугаасаа олоорой гэж хэлээд л таг болсон.
Тэгсэн тэрний дараахан надруу орой 12 цагт пиво ууцан халамцуу залгаад хайртай дуртай чи миний ганц гэх утгатай юм ярьсан. Тэр үед би уурлаад ӨӨР ХҮНТЭЙ ЗАВААРЧ ЯВЖ ИРЧЭЭД надаар одоо яалгах гээд байгаа юм гэхэд Заза дахиж ингэхгүй зүгээр дуугүй алга бол гэсэн.
Бас л харьцахгүй хэсэг таг болж болж шинийн 3нд манай бага эхнэр 2 хордлого болоод эмнэлэгт хэвтэж байна дусал хийлгэх хооронд хүүг чинь харах хүн байхгүй намайг ирж хар гэсэн. Би очиж хүүгээ бас харсаан. Бас нэг новшын юм харсан.
Манай эхнэрийн утсан дээр Сарнайн дэлбээгээр зүрх хийж бэлдсэн орны зураг байсан. Би ч дуугүй байж байгаад хүүгээ унтсаны дараа “Одоо бүр нөгөө залуугийндаа очиж ор дэрэн дээр нь Романтик байгаан байна даа” гэхэд юу ч дугараагүй , миний бодсон бодол ч зөв байсан. Орой нь Facebook-ээр чатлахад дахиад л новш тэр залуутайгаа унтчихсан байсан.
Яг үнэндээ тэр зургийг харах хүртэл “Сайн ажил төрөлтэй болоод эхнэр хүүхдүүдтэйгээ буцаад сайхан амьдрана” гэсэн итгэл цээж дүүрэн байсан.
Амьдрах шалтгаан минь зөвхөн миний хүүхдүүд , миний хүүхдүүд даан ч хэтэрхий хөөрхөн. Хажууд нь байж өглөө болгон хамт сэрж хүүхдүүддээ багш нь , найз нь байж чадахгүй , нүдэн дээр минь өсөж томрохыг нь харж чадахгүй байна гэдэг надаа аймаар хэцүү , их юм алдаж байгаа юм шиг санагдаж байна.
Тэгэж бодоод эхнэрээ уучилна гэхээр би лав 1 бүр 2 дараалж хийсэн энэ үйлдлийг нь хэзээ ч мартаж чадахгүй байх. Сэтгэл санаа урагдаастай аймаар хэцүү амьдрах байх.
Үнэндээ нэг дэхээс нь болж би эхнэртээ итгэх итгэл юу ч үгүй болсон. Одоо бол бүр яахаа ч мэдэхгүй байна. Нөхөр нь эхнэрээсээ салчаад бусад залуучууд шиг хүүхэнтэй сээтэгнэж заваарч чадахгүй 2 хүүхдээ өвдөж хавдахаас ч айгаад аль болох тиймэрхүү юмнаас холуур байхыг хичээж байхад эхнэр нь харин…
Одоо энэнээс болоод үнэхээр их шаналж байна. Өдөр шөнөгүй бодогдоод шөнө ч унтаж чадахгүй , яг одоогийн байдлаар надад аймаар хэцүү байна.
ЯАГААД ТЭР МАРТЫН 8НД ТЭР ЗАЛУУТАЙГАА ЗАВААРЧ ИРЧЭЭД НАД ДЭЭР ИРСЭН ЮМ БЭ?
ЯАГААД 2Н 2 ХҮҮХЭДТЭЙ БОЛЧООД ӨӨР ХҮНТЭЙ ЗАВААРЧААД ДАХИАД НАДРУУ ЗАЛГАЖ ТЭГЭЖ ОЛОН ЮМ СОЛИОРСОН ЮМ БЭ.
Өөр хүнтэй унтаж заваарсныхаа дараа надтай байх гэдэг , би ер нь юу юм бол….?
Энийг л ерөөсөө ойлгохгүй байна|
Би ердөөсөө эхнэрээсээ өөр хүн хүсэж байгаагүй , хэзээ ч тэрэнтэй таарсандаа харамсаж байгаагүй.
БИ ЯГ ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ НАДАД ТУСЛААЧ
Эцэст нь ганцхан юм хэлмээр байна хараахан эхнэр аваагүй байгаа залуустаа.
Итгэл алдсан хүнтэй хэзээ ч битгий болгох гэж хичээгээрэй , итгэл яг л шил шиг нэг хагарсан бол буцаад 1000 скочдоод өмнө ямар байсан шигээ болж чадахгүй. Магадгүй энэнээс болж бид 2 шиг хүүхэд өнчрүүлж мэднэ , тэр л хорвоогийн хамгийн новшын зүйл.
Бас охидууд/залуус минь жоохон үнэ цэнэтэй байгаачээ…
Залуучуудаа хэн нэгэн охины бөгс бөөрийг базхаасаа өмнө , Энэ охины амьдралд хар толбо , магадгүй нөхрийнх нь хувьд толгойных нь өвчин болж магадгүй гэдгийг ядаж нэг бодолцож байх хэрэгтэй байх. Чиний үйлдлээс болоод нэг гэр бүл салж , магадгүй хүн амьны хэрэг гархыг ч үгүйсгэхгүй.. Жоохон ухаантай байцгаамаар юм.
23 Comments
Zahidliin ezend manai nuhur yag cham shg.tgd bi nuhurtu ih gomddog.suulde tsohorson.yaagad geech yaagad gewel saihan amidrana gj hailaad 1 biyiig 3 bolgoj huwaachad bidnii tulu zutgedeggui yag cham shg hulchgar archaagui tsarailad uuranda yaw gj helsen ugnii tuluu hulchiigad yawdag bhgui yu.har amia hcheej bn gesen ug.chamd 2 huhed toruulj ogson l bol chi hamt l bh estoi.bitgi hund buruuga tohoj aechaagui tsarailj namg huusun bolhoor bi salad jil bolson gd soliorod bai.hoono gdg bol etsesiin arga hemjee uhaaruuah gh bidnii tuulu zutgene gj goridoj naidsanda huuhnuud tegdeg yum za.tanai ehneriig uruwdjine.
Сэрээчээ!!!! Юуууун хачин юм бичээд байгаан бээ. Уур хүрэн хүрэн уншлаа. Бичсэн юмаа унш л даа… Бүх юм дэндүү ойлгомжтой байхад.
Чи ийм байж яаж эмэгтэй хүнийг өөртөө татаж, дурлуулж, эзэмдэх гэсэн хүн бэ. Хэн хэнд ч өргүй, хэн хэний ч өмч биш. Чи тэр эмэгтэйгээсээ хүчтэй байж л өөртөө татна уу гэхээс ингээд гонгиноод байвал чи өөртөө ч гологдохоор байна. Ийм шалны алчуур шиг байж болохгүй ээ… Өөрийгөө нээ, хөгжүүл, унш судал, сорь, уна бос, оюунаа дасгалжуул, биеэ эрүүлжүүл.
Өөрийгөө хүндэл, өөрийгөө хайрла. Чи өөрийгөө хүндлэхгүй байхад, өөр бусад хүмүүс чамайг юу гэж хүндлэхэвээ. Хадмуудын салвал салсан шиг сал гэдэг бол яг л хэлсэн байна шдээ. Хүүхдүүдээ авна л гэхийн. Чам дээр байгаад сайн хүмүүжилтэй сайн хүн болно гэсэн баталгаа ч хаана байгаан. Хүүхэдтэйгээ цуг байна гээд байгаа чинь бас л хувиа бодсон хэрэг байна. Хатуу ч гэсэн нэг зүйл бол чиний хүүхэд ч гэсэн баталгаа хаана байгаан.
Одоо жоохон эр хүн шиг бай хөгшөөн… Амжилт!!!
Chi archagui ajilgui anhiagui zaluu bn. Ymar bolovsrolt ymar ajil hiidgig chn medehgui yum. Ehner chn chamd hairt yum bna. Odoo ingd l zavarad bgag bodhod. Eej aav n bodvol sal gdg bh. Salna gj bodod uur hunt uulzdg bh tgd l sogthoro chamag sanadg shanaldg bh. Yagad 2 huhedt nuhrusu salsan hun uur ert uulzaj bolku gj emegt hun bish bolchogui bizde. Chi ih sul doroi yum. Ghde sain chanar haragdj bn huhdude gh setgel chn ih sain bn. Ajillad l amidralaa deeshluled bair av tgd ehner huhdude avchraad shan amidar. Biti umnuhig suhurei. Bi chamt chatsuu. Bid 2 yg manai aavind 2 huuhde turvvled bi 4 jil gerte huhdude harsan nuhur min uhyle meriij ajilsan sayhan tusdaa garsan mash goy bn bairt bolood mashin avsan. Herwe nuhur min cham shg iim butelgui amitan bsan bol bi bas ehner shg chn bh bsan bh.
За залуу минь жаль жаль гэж тогоо шанаганых шиг хэрvvл хийж байхаар хоерын хоер хvvxэдтэй болсон улс амьдралын телее тэмцээч. Юун хадамындаа амьдрах вэ. Ичээч эрvvл саруул, 2 хел, 2 гартай юм байгаа биз дээ. Ийм амьдралын зорилго тэмцэлгvй байж яаж хайр хvндлэл хvлээж хvcээд байгаа хог бэ чи.
Хашаа байшин, хажуу ерее хелслеед болтугай тусдаа амьдраад ирэхээр эхнэр чинь тэгэж явах завгvй болно.
Бас юун гар хvpэх вэ? Эцэг эх нь тостой гараар бариагvй тоостой газар суулгаагvй есгесен охин vpийг зоддог чи одоо хэн бэ. Миний охинтой нэг муу нусан буу ингэж харьцах юм бол би нам буудна.
Хvvxдvvддээ хайртай л юм бол амьдралын телее тэмц тэмц. Тэмцээд ирэхээр чинь эхнэр байтугай бурхан чамд хайр хишгээ илгээх болно. Амжилт залуу минь.
Дахиж гар хvpч болохгvй шvv. Ялихгvй ямаан зантай хvний vйлдэл битгий хийж бай!
26 tai dajgui zaluu bna. sexiin unench xamtragchaa haij bna . itgeltei zaluu bna .sxan_zaluu@yahoo.com add hiigeerei.
Hetsu ch yma da chadval 2 huhde oor dere avad eejid ni erh choloog ni ogvol yasan ym chi nohor ch ym shig ugui ch ym shig ooroo shanalj bhar tegte tergui yg ehnertei chin amidrala holboh teneg bhgui l bolovu
chi uuruu sul doroi, shiidemgii bish baina. huuhnuudiin niitleg turh naadah chin shuu dee.
Oligtoihon saursan shig surch, sain bolovsroltoi bolohgui bol sanhuugiin huvid bie daah amargui baih daa.
Shidiemgi baij, tus tas holboogoo taslaach, naad aimshgiin huuhen chin negend ni hayagdahaaraa chamaig butsaaj degeedeed bgaam bishuu, Chinii bolood busad erchuudin halaasnii nimgen zuzaan l ter eemegchind sonin baigaa biz.
TA 2 TAARSAN TAAR SHUUDAINUUD BAINA XAR GAIGAARAA UCHIRSAN GEJ ENIIG HELEH BAIH UGUI YADAJ 2 ULAACH UHAMSARGUI BDAG XOORXII GEJ
Эхнэртээ эмэгтэй хүнд гар хүрдэг дээрээс нь хадмындаа амьдардаг чинь чамайг хэн бэ гэдгийг чинь хэлээд өгч байгаа юм биш үү зөв явбал зөөлөн замбуулин ш дээ чи өөрөө буруу яваад байна
Nadad bol neg l archaagui olhiogui yaah gd bgaa n medegdehgui. Hamt amidrah itgelgui negen haragdaj bna. Chamtai amidarya geheer chi jvvhen shalchiganàd or suraggui alga bolchihno. Tgd alga bolhihson hvniig hvleegeed suudag hen bhaw dee. Uidna.uur zuild taitgarah gj hvntei taniltsaad sonirholtoi bgaa hereg. Chi er hvn shig er hvn bj chadahgui bolohoor ter hvniig iim bdald hvrgej bgaa yum. Jil jileer hayaad yawahdaa chi zugeer bsan uu. Hen notloh yum. Notolgoogoo notariataar batalgaajuulaad 2 huwilaad angliar orchuulaad ahiad end tawichih.looool
24tei zaluugaas 2 huuhed chirtsen ch romantiglah zavtai uzesgelentei goolig biyetei busdiig tatah uvidastai ter saihan ohiniig yaj bgn be chi.
Oligtoihon bai geh geheer chi daanch heneggui hereggui zaluu nasny aag chadliig buruu yumandaa gargadag hun yumaa
Huuhen jiremsluulj suuhaar amidral bosgohod uuriiguu beldeechee neg ohinyg carai harj songohoos caana n yu bgaag oilgoh bolooguil bn daa.
Huuhed hiine gedgiig hugiin bacaanuudiin togloom gj bodood bgamuda eceg hunii baitugai eceg maliin ch uureg guicetgeh chadvar suuh boloogui bn hugshuun hadmuudad baitugaid n huugduh bish hundlehdeh hemjeend ochihiin tuluu uragshaa
snu bi chamaig mash sn oilgoj bn ehneree uur huntei untsaniig medeh much uneheer hetsu gehde martaj boldiima ur huuhde bitgi unchruuleerei amjilt!!!
chi ooroo archaagui shaar bn.
ailiin gert hurgen orchihood bas gar hurne genee.archaagui , bn daa.er hun ehneree guij avaad ur huuhdee turuulj uuriin ger orniig hudaldaj avaad tejeej amidardag yum.
chinii bichsen zahiag unsihad chi uuruu archaagui zaluu bn ali ert uuchilsan yumaa hurtel dahin dahin suhuj yariad l ehnertee bol bur ih yarij herelddeg bsan bailgui.chamaig iim huuhen shig bainga herelddeg er hun shig ar geree avch yavdaggui bolohoor ehner chini tsuhursunduu chamaas deertei ni ingeed yavj bgaan
Deedeh zov l helj
Эхнэр чинь чамд дэндүү хайртай юм аа хөөрхий. Дагуулж гараад тусгаар амьдралаа бий болгочихож чадахгүйг чинь харсаар бж хоёр ч хүүхдийг чинь төрүүлж л байдаг… Хатуу ч гэсэн үнэнийг хэлье. Амьдралаа босгож чадахгүй аав ээжийнх нь гэрт орж ирж суучихаад, яг энэ хэв маягаараа хэдэн ч жил айлын зайд хавчуулагдаж амьдарцгаасан юм. Тэр чамайг харсаар цөхөрчихөж. Хоёр хүүхэд төрүүлж хүн болгоход эмэгтэй хүн хэдэн жил гэртээ дөнгөлөгдсөн байхав? Энэ хугацаанд чи бас жирамсэлж, хөлөө сойн хэвтээгүй юм байгаа биз дээ? Тэгсэн аятай амьдрал чинь нэг л төвшиндөө гацаастай байна гэдэг байж боломгүй. Эхнэр хүүхдээ эргүүлэн авмаар байвал толгой хоргодох оромжтой болох хэрэгтэй дээ. Аавынд нь, бүл дээр бүл нэмээд ирээд хэвтчихдэг нөхрөөр тэр яах юм? Хонгилын үзүүрийн гэрэл: тэр хэдийгээр өөр хүнтэй уулзаж учирдаг ч гэсэн чамд хайртай хэвээрээ байх шиг. Чи арчаатай овсгоотой байж тусгаар амьдралаа босговол тэр хүрээд л ирэх байх даа. Одоо байтугай наяад оны үед ч байсан нэг үг бий. Хар талхаа хайр сэтгэлээр хачирлаад өлөн зэлмүүн амьдрах уу гэж. Хайр хэмээх оромжинд хайр хэмээх гудсаа дэвсээд хайр хэмээх хөнжил нөмрөөд, хайр хэмээх халаагуурт дулаацаад хонох уу. 2-н 2 хүүхдээ чирчихээд хайраа унааны мөнгө болгон хэрэглэж болох уу… Асуудал даа асуудал.
Zaluu mini Hvvhdvvdiin chini eh ni udahgvi shaldaa buugaad irne doo. Bitgii too hay. Chi er hvn. 2 hvvhdiinhee ireedvin toloo bolon ooriinhoo toloo hichee
Yu unshchixvaa ymar eedreetei amidral ve. Hen hend ni buruu baina. Hen hen ni buult hiih durgui. Chi ch gar hurch l bdag nogoodoh ni ch hoyor hunii hoorond. Gehdee emegtei hund neg gar hursen l bol itgelgui bolchihdog yum daa. Uneheer evlervh chadahgui gej bodoj bga bol hoyor huuheddee sain aav baih uureg l chamd uldej. Ta hoyroos bolj hoorhii huuhduud hohiroh l…
Юун балиар зунгаг шиг амьдрал вэ айн? Нуулгүй хэлэхэд уучлаарай уншаад надад шууд л “хөөрхийдөө хүүхдүүд нь өөрийнх нь мөн болов уу?” гэж бодогдлоо. Эхнэр чинь дэндүү өвөр султай юмаа үнэндээ. Залуус оролдох эргүүлэх нь нь ямар хамаа байнаа? Хүн өөрөө “үгүй л” гэвэл болоошдээ. Жишээ нь намайг өдсөн эргүүлсэн болгонд нүүр өгөөд явсан бол би өдийд замгүй завхай л хүүхэн байх байлаа. Чи ч гэж чи. За за цааш ер нь юу ч гэж хэлэхэвдээ ер нь.
1. suuliin heseg mash ih taalagdlaa. hen negniig untay geheesee umnu sain bodoh heregtei
2. chi ih um uhaarchee
3. mungu ol! er hun shig owsgoo sambaitai bai!
4. huuhduudee bodood eleg buten amidar. ene buhnii hushuurge n chi ajil hiij mungu oloh shuu
Ugui neeree helehch muu ug algaa ovoo muu gar ve tanai ehnershuu yum chin huuhduudee avaad salj boldoggui yumuu denduu doromjluulj bna er hun ingej amidarch bolohgui ee sain bodno biz
zaluumindee ajil olj hii uuriinhuu une tseniig usgu. muruudultei bai, tuuniihee tuluu yv. bidniig chadvartai chadaltai manlailagch bolood irehed buh zuil saihan bolno