Эр нөхөртэйгөө хийх, Энэ насны дайн…

Flickr_-_Israel_Defense_Forces_-_Guns_N'_Roses,_Welcome_to_the_Home_Front_Jungle

За сайн байцгаана уу? Миний бие 30 шүргэж яваа 2 нялх хүүхэдтэй, 1 архичин нөхөртэй, ханийн заяандаа туньсан, хэлэх үгээ барсан, хэрүүлч нэг бүсгүй байна. Энэ сайтыг уншиж суухад ижил зовлонтой бүсгүйчүүд их л байх юм. Ингээд бодохоор энэ нийгмийн буруу юу, эр нөхрөө буруу сонгосон эмэгтэйчүүд бидний буруу юу ёстой чөтгөр бүү мэд гээч л болох юм.

Залуу насандаа архинд живсэн, эхнэрийнхээ хормойд зууралдсан эрчүүд яасан ч их юм. Ядаж байхад хөөрхий бүсгүйчүүл нь чих зөөлөн сэтгэл сайхантайг хэлэх үү, хэдэн хувалзаа тэжээгээстэй. Манай сайхан гар ч гэсэн зангайтай архичин болоод удаж байна. 7 хоногийн 3 өдөр бол зоолттой ууна. Ядаж байхад баяр ёслол, төрсөн өдөр, сэтгэл санаа гутраад гэх мэт шалтагууд ар араасаа хөврөөстэй. Өдөр нь худлаа комын ард файс ухаж, орой нь алжаалаа тайлж ганц нэг юм зохицуулна. Энэ одоо тэгээд ажил уу? Өдөржин файс ухаж өлөв дөлөв хийсэн хүн ядарлаа юу? Ёстой хуцваа гэж хэлмээр санагддын.

Тэгэхэд эхнэрүүд бид бөгс өндийх завгүй гэр орны ажил үр хүүхдээ асрах, архичин нөхрийн хоол ундыг хийх гэд тэр файсс гэдэг юм руу чинь шагайх ч завгүй өнжиж байна. Гэхдээ арчаа муутай нөхөртэй хүүхнүүд аз болж сэргэлэн байдаг нь бурханы ивээл юм даа. Архичин нөхөрт амьдралаа даатгахгүй гэсэндээ нялх хүүхдээ асрагчид харуулаад ажлаа хийгээд амьдрах гэж зүтгэж л явна. Тэглээ гээд тэр хүн ойлгох шинж ч алга. Яахлаараа ухаанд нь ингээд ухна ишиг үхчихдэг байна аа. Утсаа салгаж ууж ууж ирчээд ичэхгүй сүү долоосон муур шиг уучлаач гэж гуйж гувшина. Хөл дээрээ тогтохгүй, хүний царай ч тогтоогоод харчих чадалгүй байж би уугаагүй гэж гүрийнэ. Ямар үнэг чоно зарааны үлгэр биш дээ. Үнэрлээд согтсон юмуу хаашаа юм.

Тэгээд зүгээр унтаад өгдөг бол яая гэсэн. Өмхий амалчаад бас секс хийэ гэчихнээ. Тэгээд л үгүй гэж гүрийж взэж тарна даа. Ингээд баахан фитнес хийж өшиглөж цохиж арай гэж өөрөөсөө холдуулаад унтах аядана. Тэгэж байтал тэнгэр дуугархуу, тэмээ буйлав уу гэлтэй нус цэрэндээ хахаж цацаад хурхирч өгнө дөө. Хажууд унтаж байгаа хүүхэд цочиж сэрээд шөнөжин мөөм зулгаагаастай хононо. Эргэж харж чадахгүй хүн чинь өрөөсөн хөлөөрөө өшиглөж, сунгалтын дасгал хийгээстэй. Ингэж нэг юм хар дарсан шөнө өнгөрнө. Өглөө нь ёстой манай хүн юу ч болоогүй юм шиг дуу аялсан шигээ хувцасаа өмсөж духан дээр шов хийтэл үнсчихээд гараад явна. Шөнөжин нойр муутай хоносон хүн чинь зомби шиг л юм хэвтэж байгаа юм чинь. Хэрүүл хийх чадвар ч байхгүй. Ингээд өдөржин ажил дээр ядарсан нэрэвтсэн хүн ажлын бүтээмж гэж ю ч үгүй. Ёстой ийм хүнийг яамаар ч юм дээ. Мал бол алаад идэхсэн. Агсан согтуу тавьж зодож нүдэхгүй нь их юм даа.

Гэхдээ нэг удаагийн хэрүүл дээр бас гар далайж үзэж байна лээ. Би ч нөхөртөө зодуулснаас алчихсан нь дээр гэж боддог хүн шууд л хутга гаргаж ирээд гар хүрэх л юм бол дүрнэ шүү гэж сүрдүүлсэн. Мэдээж 2 хүүхдийнхээ эцгийг ална ч гэж юу байхав. Гэхдээ ийм үед нь л давраахгүй хандыг нь хага дарах хэрэгтэй. Тэрнээс хойш гар далайх нь байтугай ам мурийхаа ч больсон. Гэхдээ л ууж идэх нь болихгүй юм. Яалтай ч билээ. Ярилцаж үзсээн үзсэн. Нэгэнт ийм болсон хүн чинь өөрийгөө ч мэдэхээ байчдын байна лээ. Эм хүний хатан ухааныг ч гаргаж үзсэн. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг л болсон. Эр эм 2 урьд насныхаа үйлийн үрээр энэ насандаа учирдын гэсэн. Энэ хүнийг би ингэж л их зовоосон юм байх даа.

Ингээд бодохоор энэ чинь л жинхэнэ амьдрал юм шиг. Хайртай дуртай гээд ханилж суугаад аав ээж болно оо гээд ам бүл нэмсэн хүмүүс чинь хэцүү юмаа. Айл гэртэж тоглож байгаа биш дээ амархан сална ч гэж юу байхав. Арга эвийг нь олоод амьдраад байж дээ бүсгүйчүүд минь. Гэхдээ гол нь өөрөө өөртөө эзэн байж, өөртөө арчаатай байгаарай найзууд минь. Хажуудахдаа дарлуулаад өнгө зүс алдаад суухын оронд өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэж яваарай. Энэ амьдрал бидэнд ганцхан л олдоно. Тийм учраас түмэн зовлон мянган бэрхшээлийг даваад аз жаргалтай сайхан амьдраарай. Муу ч сайн ч эр нөхөр чинь юм хойно над шиг тэжээмэл амьтантай азгүй зарим бүсгүйчүүд нь хажуудах хачигаа бас жаахан ч гэсэн хайрлаж яваарай. Ингээд эр нөхөртэйгөө хийх энэ дайнаа би цааш нь үргэлжлүүлээд амьдраад байхаас даа. Гэхдээ л энэ дайнд бид 2-н хэн нь ч ялахгүй ээ. Яагаад гэвэл нэг нэгэндээ хайртай юм чинь…

53 Comments

  1. ganaa says:

    Davarsan teneg har yumnuudiig hayad salaach. Bitgiii davraa. Ugaasaa iim archaagui ers neg l udur uur shine hun bolno gj bhgui. Manai mongol ers ihenh ni yah l iim bga. Ajilgui arhichin. Tgd bas uurtai. Solongos ru hoshigruulj bgd huuguud yavuul. Gertee iljirlee naadhi chin. Ur huuhdiinhee tuluu hudulj l taaraa. Ugui gevel ni sal. Es tegvel huuhed tomrood ch buur ih zovno

  2. Baska says:

    Ene chini tur zuuriin l zovlon tsag ni ireheer udahgui buh yum oorchlogdono

  3. Owl says:

    өндөр тунтай Vitamin C 5 сар өгөхөд архи хараал бөөлжидөг болно

  4. deli says:

    30 nas hurchiheed face uhaad suuj bdag nuhur chini amidaralaas uidjee 

  5. harley88888@yahoo says:

    uhaalag bvsgvichvvd n yagad iim nohortei bdiin boloo? nohroo neg hashraah geed vzeh vv salna geed neg sar yavaad og! 

  6. Nowsh says:

    Bi arhi uudag durtai uede uudag mal boltoloo sogtdog ehner gaiguil bdag yma lamd uzmerchid uzuuleed nasaraa uuh arhia har zaluugaara ugaad duusgatsan bn gej helle geed hden jiliin umnu heljil bsan bi boloigui uujil bna gehdee ajilaa tasalj uuj uzeegui tsalingaa bugdiin awachaad ugchin ajiliin hajuurgaar oldog mungunuusuu naizuuda dailj uudag arhind buruu bhguie hun de bdag arhi tamhi g zugeerl bdag hereglee geel oilgoj bolno shu de bi hunii uuj bsan zadalsan setgeld sewtei huntei arhi uudagui huniig arhichin gej heleh durgui shu uuruu yaj ywa bilee kkkk

  7. Ижил нэгэн says:

    Яг одоо миний хажууд яг адилхан нь уурлаад суужийна.эрчүд ээ гэж.

  8. Хахахаха мал бол алаад идэхсэн гэнэээээээ……. Ингэн байж цуг байх хэрэг байдагг л юм байхдаа

  9. boldoo says:

    Iim ehenrtei bolchuuul ene nasnii mini jargal. yaasn ch uujuu dotortoi uhaalag busguivdee 🙂 gehdee ailiin ohiniig avj suuchaad zovooohgui bhiig l bodno shudeee

  10. xxx says:

    gehde nasara ingej amidrahu bas hetsv yumda neg amidrah nasanda az jargaltai shn l amidrah heregtei gehde l harad bhad yamar ch ger bvld yamar negen zovlontoi l bh yumda

  11. lol says:

    ene bas yag l minii amidral bna daa. uuh shaltgaan duusna gej bhgui, har shonoor ircheed untaj bga huuhed tevrene gej zutgej bgad sereene. bas yag sex hiih gej dairna, ugui geheer gomdono. tegeed ogloo ni yu ch boloogui yum shig ineegeed bosood irne.

  12. Энхлээ says:

    Өөрийнхөө амьдралыг нүдэнд харагдахаар бичжээ. Үгийн сонголт бол байнаа байна. Миний хувьд бол ийм амьдралыг тэсэхэд хэцүү юм байна. Та ямар их тэвчээртэй юм бэ. Яасан засардаггүй нөхөр вэ. Үүнийг тэгээд хайр гэх үү. Бие биенээ зовоох нь хайр юм бол ийм хайрыг би хүсэхгүй ээ. Энэ амьдралыг өөрчлөх, амар тайван элэг бүтэн амьдрах өөр ямар арга байна. Хойшид архигүй элэг бүтэн амар тайван амьдралыг танд хүсэн ерөөе дөө.  

  13. tuya says:

    chi mash hogjilteigeer nudend haragdtal bichjee. Uhtlee ineelee. Bichsenees chin uzehed yumand hezee ch buuj ogdgui mash tsoglog emegte bnaa. Amjilt, oodrog, oortoo hairtai bai. huuhdiinhee sain saihnii toloo uragshaa busgui mini

  14. Zochin says:

    Mongolchuudiin amidral neg iimerhuu l boltsiin bishuu 

  15. zochin says:

    Заа одоо тэгээл өөрөөрөө бахархаал архичин тэжээгээл яваа ч дээ. 

    Бусад хүүхнүүд минь архичин тэжээж үр хүүхдээ архичин битгий болгоорой насаараа архичинтай зууралдсан цагдаа бичлээ

  16. hi says:

    hey yostoi minii amidraliin copy ba daa. Neg yalgaa ni nuhur ajil hiidgiin. uuh shaltgaan uneheer mundahgui shuu. Dargatai taarahguu ba , ajil butemjgui ba, neg tiim hun uhlee, manai ajliinhnii tursun udur, uulzaagui udsan naiztaigaa uulzaad, chamd durgui hureed, esvel neg ajliin tsaillaga. 

  17. saaral says:

    Эдлэх ёстой үйлийн үрээ эдэлж дуусах хүртлээ салах ч үгүй, үхэх ч үгүй. Чи үйлийн үрийн талаар давгүй ойлгож. Эдлэх үйл лай чинь дуусаад бүх юм сайхан болно, эсвэл салж амарна. Зүгээр л тайван сайхан болно

  18. hooson says:

    uuniig goyo bichij gej harahaar mongolchuud oyunii hoosrold orson baina.

  19. !!!! says:

    Бүсгүй нээрээ үг найруулга гоё шаажээ

  20. bi l bn says:

    Estoi ynziin bichjeee  amjilt hvsee

  21. Bataa says:

    Монгол эхнэрүүдийн аархал бас л хааяа дэндүү юмааа

  22. GegeenCom says:

    Nuhurtei yum shig haragdaj hichneen ch yavahav
    Bi ch bas chamaas ch iluu chadaltai zaluun haluun bhda huugaar n l chirdeg l bsn
    Yag uvduud zovood ireheer huuhduudee ch bodq huniig bol yug n goridoj amidral urgeljluuldegiin hair duusna amidral hatuurhana ecsiin ecest eruul mendees mini iluu er hun ed bayalag gej haa ch bhgui

  23. nohroor yadag yum says:

    Nohorgui baihaar yadag yum. Neg zavaan yumtai nasaaraa uzeltsej amidrana gedeg gai biz dee. Bi yor ni nohortoo ih durgui. Manai nohor uudag hun bish l ee. Gehdee bohir zavaan baidal ni minii uur durguig hurgedeg. Ungeed ene muu hezee yavah bol gej moroodood suuj baina. 

  24. suzu says:

    Nudend haragdj bn. Manai nuhur uudaggui l de. Haya ng pivo uudag. Shine jil ajlinhantga haya garhara shine baby turhuur uudag. Haya sogtoj irched namag oroldhor n bii durt hehe.  ih l goy hiine shu de bid 2

  25. zochin says:

    Uhaantai l bsgui bn shuu de  amdral chin busguichuudin uhaan  tevcher deer togtoj bn  ene uhaantai humuusees ichih ym yu ch medehgui bj bichsen ymiig n e yagaad bid bie2 de uram ugch bolohgui bgan amjilt husi busgui min uudag h gesen unsuuled udeh nuhurtei hun saihoon 

  26. .. says:

    Iimerhyy hyn sygnyyd ih olon boljee. Eejeeree, egcheeree, ohin dyygeeree, ehnereeree, emeegeeree tejeelgedeg er syvtengyyd ichij yheesei. Burhan chamd huurhun yr zayajee odoo boloo shyy dee, naadahaa ambaardaad gargaach. Arhi uusan heryyltei orchind hyyhed mash aidastai hymyyjdeg yum. Uuruu chadvartai bol hold naadah chini zasrahgyi

  27. byrmaa says:

    yoohhh hair mair yariad hereggui eee, hairtai bailaa geed iim amidral bas l utgagui shd, chi gehdee sain busgui baina, ih sain emegtei baina, har arhiching huuguud yavuulahad chi uuruu bol alzahgui l um baina. arhichin bas parazit tejeeh albatai yumuu? chinii uureg umuu? ugui shd. iim nuhurtei boloyo gej bi bol hezee ch husehgui, gadaad huntei suuh mini. 

  28. amidral says:

    haa saigui bdag amidraliin niitleg dur turh shuu dee busguichuud maani iim bdald orson ni ih bgaa hoorondoo sain zuvlul;duj iim bdlaas garah garts haij uzvel

  29. Hen negen says:

    Yag l minii amidral bna daa. Umhii amalchaad cekc hiih geed dairdag ene ter geed yag bichjee. Gehdee yalgaatai ni bi ingej amidrahiig huseegyi uchraas ter huniig hayaad yavsan. Odoo dahij huntei suuh yamar ch husel baihgyi. Sanaa amar, uuriinhuuruu taivan amgalan amidrah chini jargal um bilee 🙂 

  30. Hurgen denzen says:

    uneher saihan bie biedee hairtai l ym chin,

  31. Bayar says:

    Uhaantai huuhen yumaa. Bi ehner 3 huuhedtei 33 tai. 7 honogiin 2 odor beer uuna. Tsagaan yum uuhaar margaash ni garahgui uhchih geed baidag yum. Ger bulee bol avch yavdag. Ehner bol beer uuhaar bainga horiglodog

  32. hulan says:

    mongold huntei suuval yag iim l amidaral huleej bna.gadagshaa garch huntei suusan n hamaagui deer

  33. Bi mongol er xun says:

    Yamar goe bichee be kkk

  34. Naraa says:

    Yag l manai nuhriig bichij dee Durgui hurgesen duhiig uhen uhetlee araar ni tavij amidrah bolnoo bi medvuuu

  35. Ray says:

    Ug use genii tolgoi xolbolt, usgiin songolt ntr bol bnaa bna 

  36. zochin says:

    yasan mundag busgui ve? bi bsan bol ingej chadahgui bhaa,mongol erchuud ihenhidee l iimerhuu bh yum daa,bi deeree gants egchtei hun 3 huuhedtei nuhur ni bas mungu bhguiu ajlgui bas haaya uuchihdag yum shig bgaan,tegsen ch egch maani bol 40 hurch yavaa ch 30 tai yum shig gyalazaad yavj bna. ta naaraar baharhaad barahgui yumaa

  37. emegtei says:

    Тэвчээрт хязгаар байдаг л юм даа, чинийх нөөцтэй л байгаа юм байна. Архичин хүн ар гэрийнхнийгээ бүгдийг нь зовоодог, зөвхөн эхнэрээ биш, үр хүүхэд, эцэг эхээ. Ууж ууж гавъяа байгуулсан юм шиг өвчин тусаад зарим нь чад болно. Урьд насны үйлийн үр л юм байхдаа, монгол эмэгтэйчүүдийн маань… уудаггүй гайгүй ажил төрөлтэй, шилэн бөмбөг эргүүлдэггүй эрчүүд нь махан бөмбөг хөөчнөө, яаж зүгээр байхав

  38. ganaa says:

    Xань нь муу нөxрийгөө иx л xүлээx юмаа

    Сериал,суваг 2-оо солин байж xүлээлээ

    Селфи,софи 2-оо xолин байж xүлээлээ

    Алгаа миний xань

    Xүний xань эxнэрээ баярлуулж гэнэ

    Фэйсбүүкээр л нэг зураг xөрөг

    Миний xань болоxоор согтуу явна гэнэ

    Фэйсийг минь улайтал xэлж байна

    Аа яадгийм уугаа л биз гэж

    Гадагшаа би өмөөрлөө

    Ам нь цангаж байгаа даа гэж

    Дотогшоо би өмөлзлөө

    Xүний нүдэнд бол xөгцтэй xад шиг

    Xөгшин xар юм

    Миний нүдэнд бол

    Мяндас цагаан морьтой xанxүү

    Xоолоороо чамайгаа даллая

    Салаxаараа чамайг айлгая

    Миний xань гэртээ ирээ кккк

  39. би says:

    Тэгвэл надад яг эсрэгээрээ эхнэр маань уух дуртай 2  xvvxдээ хаяад гадуур явж ууна. Би хедее ажилдаг болохоор  бvр даварсан. Хvvхдvvдээ енчрvvлэхгvй гээд их тэвчлээ. Одоо бол амьдралаа бодоод салж байнадаа.

  40. Эх хун says:

    Энэ эмэгтэйг 10000000% дэмжиж бна.Гар далайсан уед нь зов арга хэмжээ авч.Уул нь манай эмэгтэйчууд зодуулах бус зодолдоод зоригтой чанга дуутай бай л даа.Энэ бусгуй ингээгуй бол аль хэдийн тамлуулдаг дарамтлуулдаг болсон бгаа.Хуухнууд минь эхний гар хурэлтэд адилхан узэх естой шуу.Дор хаяж цагдаа дууд.Гарч ирээд олон юм хуцаад дарамтлаад ирвэл шууд сал.

  41. so poor life says:

    Gunigiin tsarai, gunigiin amidraltai yadarsan emegtei bhda chaavaas.

  42. haha says:

    Зараа-d.chinii ehner chamaig aimar zoddog baisan uu?kkk emegtei hun er huniig hushigluj tsohiod yu shalhiv dee.Nuhur n arhi uudag ch gesen bie barih chadvartai l yum bna.

  43. White.com says:

    ha ha uhtlee ineelee.estoi ursgaj ugdog charalbaa bna he he

  44. Zindaa says:

    Zindaa zindagaraa amidardaa. Taarsan taar shuudainudiig aliin muu sain gehev.Hen hendee hundlel gej medehgui ene amidarliigchin bid shuuh hereg yun. Jaahan bolovsorch medleg oyuna telj hugjij amidarmaar ymda. Hun nasan turshda suraltsaj amidardgiig medmeer ymda

  45. mdhg+ says:

    yu saihan dur saihan bh, shonojin untaj amraagui hun ajlaa yaj hiidgiig n oilgohgui bna. noir muutai hun ih aldaa hiideg. huuhedtei gej bgaa. aimaar yum, hamgiin gol n uuniigee bugdeeree amidral gej nerledegt n bgaa yum arhichin nohortei huuhnuudiin amnaas sonsdog davtagddag gants ug. ene chini amidral geed ooriinhoo zov bolgoj haruulah gej uzne.

  46. Зараа says:

    …Ингээд баахан фитнес хийж өшиглөж цохиж арай гэж өөрөөсөө холдуулаад унтах аядана…
    …Гэхдээ нэг удаагийн хэрүүл дээр бас гар далайж үзэж байна лээ. Би ч нөхөртөө зодуулснаас алчихсан нь дээр гэж боддог хүн шууд л хутга гаргаж ирээд гар хүрэх л юм бол дүрнэ шүү гэж сүрдүүлсэн…

    Чи бол нөхрөө өшиглөж цохиж болдог нөхөр чинь чамд гар хүрч болохгуй юу? Эмэгтэй хүний энэ занг үзэж чаддаггүй юм. Хутгыг нь булааж аваад өөрийг нь дүрчихмээр цусаар урсмар вэ

  47. ий says:

    шүлэг шиг бичсэн байна яруу найргийн тэмцээнд орооч

  48. ax says:

    Good girl. zuv yarij baina, zuv setgej baina. chamaas uur emegtei baisan bol salah uu yah ve geed bichih baisan baih daa,

  49. zochin says:

    amidraliin yag vneniig bichjee daichin bvsgvi mini az jargal hvsie.hajuudhaa muulj bgada bishee bodit vnen ene shv dee.

  50. eko says:

    zarim er xvmvvs yagaad uhaan muutai amidraliin tuluu temtsehgui
    tejeelgej suuh durtai bdag yum boloo.
    zubhun xar amia bodson ba arhi l uuj bbal bloo.archaagui ba zeleh
    vg ch oldohgui yum.
    xvsel muruudul ba zorilgo gej bdaggui bxaa.
    zarim emegtei xvmvvs setgeliin tenhee ix bas zuulun saihan 
    setgeltei shuu.
    chamd amjilt ba bolj ugbul uuriiguu az jargaltai bailgahiig bodooroi

  51. zochin says:

    Ene yaagad uugaad bn gej bodson uu? Oroi gertee harih yamar ch huselgui l baina daa. Zorilgo temuulel ermelzel alga. Uuniig huuhnuud l mohoodgiin. Umhii amiig n unerlej dergedehee muulj baihaar salchaach dee. Er n dergedehee hundlehgui bol salsan n deer bdiishd

  52. ongorson hun says:

    Iim uchraas l emegtei hun huntei suuh hereggui gejugam shde

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.