Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Энд хараад байхад амьдрал үзсэн, тогтмол амьдралтай янз янзын л хүмүүс зочилдог байх. Би харин өөрийн эргэлзээд байгаа нэг зүйл дээр ах эгч, үеийнхнээсээ зөвлөгөө авах гэсэн юм. Одооноос 1 жил гарангийн өмнө миний араас 2 залуу гүйдэг байлаа. Нэг нь эрдэм, номын хүн, боловсрол хөөсөн даруухан, биеэ зөв авч явдаг залуу байв. Гэм нь царай зүс тийм ч сайхан биш гэхдээ их өндөр нуруулаг сайхан биетэй. Анх ажлын хамтрагчид байсан ч алхам алхмаар надад дасч би таалагддаг болоод миний араас гүйдэг боллоо. Яг л хүүхэд шиг өнгийн цаасаар сарнай цэцгийн баглаа хийж бэлэглэнэ. Өөрийн гараар шоколад хийж өгнө. Надад зориулж шүлэг бичнэ. Тэгээд надаас албан ёсоор миний найз бүсгүй болооч гэж гуйж байсан.
Харин нөгөө залуу нь гадаадад хар багаасаа олон жил амьдарч байгаад ирсэн задгай, нүүрэмгий, найз нөхөдтэйгөө орж гарч цагийг зугаатай хөгжилтэй өнгөрөөдөг нэг тийм өрнөдийн стильтэй залуу юм. Энэ залуу эхэндээ миний араас уйгагүй гүйж байгаад өвөртөө оруулчихав. Эмэгтэй хүн гэдэг яахавдээ эрвээхий шиг өнгө алагласан сайханд хууртдаг хойно. Би гэдэг хүн нэгэнт энэ залуутай дотно болоод дурлаад дасчихсан хойно нөгөө муу залууг өөрөөсөө түлхэж холдуулахын түүс болов.
Гэтэл тэр залуу маань намайг бүр ирээдүйн эхнэрийн нүдээр харж сайхан амьдралыг төлөвлөж мөрөөддөг гэж хүртэл хэлж байсан. Би өөрөөсөө түлхсээр байгаад их гомдоосондоо. Уг нь бид хоёр унтаж хэвтээгүй үнсэлцээчгүй зүгээр л миний араас гүйж би сүүлдээ миний сайн найз гэж боддог байсан. Гэтэл өнгөрсөн зун энэ залуу маань гадаадад мэргэжил дээшлүүлэхээр 4-5 жил яваад өглөө. Номын мөр хөөсөн хүн шууд л улсын зардлаар яваад өглөө. Би нөгөө дэгжин залуутайгаа харилцаагаа үргэлжлүүлсээр байгаад сая намар нэг гэртээ орж тусдаа гарлаа. Гэтэл гадаадад өсөж торнисон хүн чинь ямар ч ёс мэдэхгүй хүний охиныг гуйж авахаа ч мэдэхгүй шууд л манайд хүрээд ир гэдэг байгаа. Би ч эхэндээ эргэлзэж байгаад гэнэн сэтгэл гаргаж аав ээждээ танилцуулаад ирэх намар гуйх юм гэнээ гэж дунд нь үг хаяад аав ээжээсээ арай хийж зөвшөөрөл аваад хамт амьдрах болов. Одоо хамт амьдраад хагас жил болж байна. Үнэндээ одоо сайхан амьдарч байна. Хайр халамж, хоол унд гээд дутах зүйл юу ч алга манай хүн ч намайг сайхан байлгах гэж хичээдэг гэхдээ надад сүүлийн үед их муухай бодол төрөх боллоо.
Одоо нэгэнт энэ хүнтэй амьдралаа эхлүүлж байгаа гэж харахаар одоо байгаа залуугаа гадагшаа явсан залуутай харьцуулаад тэрний надад амлаж байсан шиг сайхан амьдрал, сайхан үр хүүхэд аз жаргал өгч чадах болов уу гэж байнга бодох боллоо. Миний найз залуу надад хайртай, сууна, хүүхэдтэй болно гэж ярьдаг ч яг хурим найр гэхээр болоогүй, сайн төлөвлөх ёстой хүүхэд ч болоогүй 2-3 жил хүүхэд хэрэггүй цалин сайтай амьдралын баталгаатай болж байж болно 2-лаа сайхан л байна шдээ гэдэг эр хүн амьдралаа сайхан босгох гэж нарийн төлөвлөж байж болох ч нөгөө залуугийн маань хувьд амьдралаа төлөвлөх биш надтай л суучихвал амьдралаа тэр чигээр нь чиний төлөө төлөвлөнө гэж надад чин үнэнч сэтгэлээр ханддаг байсан нь одоо эргээд бодохоор мэдрэгдэх юм.
Тэгээд би сүүлийн үед буруу ч хүнтэйгээ суучихсан юм биш биз дээ гээд гадаадад байгаа залууг хааяа бодох болсон. Төгсөж иртэл нь одоо байгаа залуутайгаа юу ч болоо билээ гэж санаа гаргах боллоо. Нэг ёсны нэгийг нь хүлээнгээ нөгөөг нь шалгаад аль намайг жаргааж чадахтай нь сууна ч гэж бодоод байгаа юм уу эсвэл одоо байгаа залуугаасаа их зүйл хүсээд өгөхгүй болохоор өөр хүнээс үр хүүхэд гэсэн сэтгэлийг нь хараад ч байгаа юм уу. Эсвэл найз залуудаа итгэхгүй байгаа юм болвуу?
43 Comments
Mongol huuhnuud yagaad iim sonin yaruu yumbe hen heniihee zang sain tanij medeegui baij huuhedtei bolood suuchuul yajch bodson suuldn hetsuushdee……anhnaasaal ern yadaj 2 jil hamt amidarch uzeh heregteil bgaamdaa ehnii neg jil barag yum medregdehguidee 2 jileesl hunii sain muun medregdej tsaashdaa hamt baihuu ugui yul gej tanigdaj eheldiin……..chi uuruu emegtei hun baij joohon uhaalag jinhene ailiin ehner hunshig hajuudhaal sain asarch hairlaj halamjilj yawhad ayandaal buh yum saihan bolood irdiin bnlee…………..bi nuhurteigee taniltsaad 7 jil boljiin taniltsaad udaagui jiliin daraa ter gadaadruu surahgeed yawsan 2 jiliin daraa irsen unendee namaig ehendee toohgui baih gej bi bodson ih dajgui buh yumaaraa dajgui zaluuldaa…………..yawaad ugsnii daraa zaza ingeed bid 2 salj bgaan bn gej bi bodson tegeed martahaar shiideed neg zaluutai teghed bi dawhar uulzdag bsiin yagaadch yum nuhur min namaig toohgui bgaad bhshg bolhoorn zaza ern hudlaa talruugaa yum bn gej bodson hereg ter nuguu hunteigee jil hagas hamt amidarsan buteegui eejn arhichin bur aimar dontoi uuruu Bas ih uudag bsan bi uuruu uudgui bolhoor uneheer teswer aldaad bolison ugaasaa bish bsan bolhoor tsaanaasaal buteegui…………….nuguu hairtai anhnii hun maanich tendee neg huuhentei hamt amidarch bgaagn medeed sain sxniig hussen msg bichxed salsan gej helsen tegeed bi uuruuch end huntei bj bgaad salsan bolhoor bi unenee heleed bid 2 iin hariltsaa hewiin sxan bolson……ergej ireed bid 2 hamt amidraad 3 jil boljiin odoohondoo huuhedgui bid 2 ih sain yariltsdag buh zuildeer ern sanaa niildegn ih uramtai bie bieniigee ih sain mederch chaddag……….bich uuruu ugaasaa yu yunii duhand hurelgui huuhedtei bolno gej boddoggui bolohgui bol huuhedguideeree salna gedeg tiiml bodoltoi bdag…..odool huuhedtei boloh talaar yariltsaj ertnees bie haagaa emchleed sain bieyee beldcheed huuhedtei boloy gej bodoj bgaa oron bairtaich bolloo uursdiin gesen businessteich bolloo……odool huuhedtei boloy gej bodjiin bi odoo 29 tei humuus gaihaal oroitloo geedl bdiin nadad erduusuuch tegj bodogogdodgui ger bul ur huuhed gedeg ail ger bolj toglodog togloom bish uchraas ern joohon ene taldeer zaluus bodoltoi bh heregteil sanagddiin……….
gadaad yawsan zaluu chini ireed chamaig awch suuhguiee 4 5 jilin hugatsaand ter ch chi ch uurchlugdunu. odoo bgaa zaluu chini dajgui uhaalag zaluu bna. chi ene bdlaaraa odoo bgaa zaluudaa gologdoj taarah bhaa.
Уулын бугыг хараад унасан морио хаягч байна даа чи. Алт мөнгөний магнат ч юм уу Арабын шейх ч юм уу ккк хэн нэгэн өнгө-мөнгөтөн гуравдагч болоод гараад ирвэл чи юун нөгөө энэ үү тэр үү, шууд л урваж шарваад жилийж өгөх яашка байна. Одооны хүүхнүүд ээ гэж. Амьдрал гэвч чиний бодсоноос эрс өөр л байх болов уу. Голсон юм голд орж шилсэн юм шил дарна ч гэдэг.
Hehe ene mongiin hamgiin idevhitei sait baih shuu. Zarim n hoorondoo hereldeestei zarim n niitlegchiig zagnaastai shaagildaj baina daa
Poahahah undur tsarailag zaluu jijig boovtoi bdag gene uu. Gutsdag gar ve. Chi miniihiig Harval bodloo uurchluud uur comment bichih bh te zaluu31
2 туулай хөөж байгаа бол хоосон хоцроно шүү дээ
ene huuhenuud chin ymar aimar ym ve ene uu ter u geel hamt amdrch yu bicheed bgn ve oilgoj heleed bh ym aldo do bi nuhurteigee yu ch bodoogui suuj de nuguu hair ene ter bgui yu aimar ch ym shig zavaan ym aa
Наад залуугийн чинь зев, хэн хэнээ таних хугацаа хэрэгтэй, юун хуухэд хурим найр. Яарч даарч суучхаад хуухэдтэй болчихсон хойноо таарахгуй буруу байж гэж байгаа хумуус энуугээр дуурэн байгаа биздэ. Гэхдэ чи ч бас хоосонгуй хоёрыг харьцуулсан шигээ энэ нь болохгуй бол негеехийг нь гэсэн шиг байх шив, зугээр л надад аль нь хэрэгтэй вэ гэж хараад , алинд нь ч хайргуй гэсэн уг уу.
Ene humuus yagaad buhimdaad haraagad bgag oilgoh yum alga, chi zuv bodoj bn chi ch gesen harznaj l bai yaraad yahav, naad zaluu chin neeh setgel gargahgui sonin bgad bval chamd uur songolttoi chamaig chin setgeleese hairlah huntei harin zugeer yum bish uu
lalariin gichii mini naad zaluuda chi udahgui haygdaad gadaad ch gui dotood ch gui guyn zawsaraa huruuga dureed hewteh um bndaaa
Чи харах биш чамайг наад залуу чинь хараад байна шдээ, соёлгүй гуйхгүй ч гэх шиг, харин ч гадаадад байж галуу шувууны мах идэж явсан хүн юмыг олон талаас нь бодно, чам шиг монгол сэтгэхүйгээрээ юу юугүй хүнтэй нэг гэрт ороол, хүүхэд хийгээл, бэр гуйгаад явна гэж юу байхав, нөгөө лаг хүлээгээд байгаа залуу чинь амаараа л сайхан ярихаас биш бодит амьдрал ямар байдгыг мэдэхчгүй амьтан байгаашдээ. харин ч гадаад яваад нүд нь нээгдээд шааал өөр бодолтой бочихоод ирэхэд юуун чамтай манатай л болох байх шүү. чи өөрөө ухаантай байгаач, 2 туулай хөөсөн чоно хоосон хоцроно гэж ер нь хүнд өөрийг нь гэсэн сэтгэлтэй хүн байвал хамтдаа сайхан амьдрах бүрэн боломжтой шүүдээ.
МАНАЙ НУТАГТ НААДХЫГ ЧИНЬ ХОХЬ ЧИНЬ Л ГЭДЭГ. БОЛОВСОН БАЙДЛААР БОЛ БҮСГҮЙ ХҮНИЙ ЗАЯА Ч ГЭДЭГ
Хүний юм сайхан харагдана гэж энэ дээ..
hoyr zaluu chine unshchih bii dee
Hund iim zergii.sanaa bh heregtei shd xaxa ene zanaad haraagaad bbgaa hhumuusee xaxa genengeesee bolood aldaj bcnaas l deer shde genen zangaasaa bolj aldsan huuhenvvd ui tumeeree l bna
Гадаадад 2 жил болоод ирэхэд гэр бүл дээр манай монголчууд ямар яаруу, хариуцлагагүй, төлөвлөлтгүй, маш хурдан хүүхэдтэй болдог юм бэ гэсэн бодолтой буцаж ирсэн. Гэр бүл гэдэг мэдээж хайр сэтгэл дээр суурьлах ёстой ч эр хүн нь амьдралаа яаж гэр бүлээ хайр сэтгэл болоод санхүүгийн хувьд тогтвортой авч явах уу, одоогоор чадах уу эсвэл 1 2 жилийн дараа гэр бүл зохиох уу. Эмэгтэй нь болохоор энэ эр хүн намайг авч явж чадах уу, үнэхээр хайртай бол энэ хүн дээшилсэн ч алдаж эндэж доошилсон ч хажуунаас нь зөвлөөд дэмжээд тэвчээр гаргаж, зангаа хувиргахгүйгээр хамтдаа зүтгэж чадах уу гэдгээ тунгаамаар юм билээ. Гэр бүл болоход яагаад ингэж яараад адгаад байдгийг би ойлгодгүй.
Би яг одоогийн найз залуу шиг чинь бодолтой байдаг 27 той. Одоогоор үерхээд 5 сар болж байна хайртай юу гэвэл тиймээ би хайртай болж байна гэхдээ энэ намраас эр хүн байна даа өөрийн гэсэн байртай болж байж хамт амьдарч эхлэнэ гэж бодож байгаа. Юу юуны духанд хүрэлгүй 2 биенээ таньж мэдэлгүйгээр түрээсийн байранд орж хамт амьдраад удалгүй хүүхэдтэй болсон хойноо хэн хэндээ таарахгүй хэрүүл, салалт болж хүүхдээ өнчрүүлэх вий гэхээс айдаг. Тийм учраас ямар ч байсан 1 жил үерхэнэ, 1 жил хамт амьдрана тэгээд амьдралаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ дээ.
Iim songoltiin urd irdeg l ym. Gol nii ooroo hamt baigaa zaluutaigaa hamtran amidrah tal deer ooriin osson orchnoos yalgaatai tal ajiglagdaad ter ni chamd ene utgagui bodluudiig toruuleed baih shig baigaa boltoi. Gangan erveehind durlasan busgui min hun neg nasaaraa amidrah haniaa somgoh gej ingej ih boddog chin zov. Neg suuval tegeed duusaa gedeg mongoliin yos zanshiliig bodson ch ter. Ali aliniig ni sain tanij baij ur huuhed ger bul uusgej amidraarai. Uhen uhtelee hamt amidrah hun gej bodood mash sain bodooroi.
Kk
chinii ingej harah zov ch ene chini shalguuruudiin neg bolohoos gol hemjuur n bish. chi bolohoor shuud gol hemjuur bolgood bi hentei n suuval ireeduid mongo togrogoor gachigdahgui amidrah bol gej haraad bna. dan gants uugeer hemjvel hol yavahgui dee. naad zaluuchuus chini yamar teneg bgaa bish
Yooy yuun aimar iin. Bi emegtei hun bolhoor ali boloh busguichuudiinhee tald orhiig hicheedeg ch chi arai l aimar yumaa. Chamd bol bidnii genen tsailgan huuhnuudees ogthon ch zuvulguu heregguin bn. Erchuud l zuvluh bh daa. Chamaig bol unendee barj ideh hun hovor yum bn.
chi gyals huuhdeer tamgalj avah gesen chini amidralaa zov tolovlodog zaluu taaraad gaihaad bna uu? chi iimerhuu ergelzeegee sain nuuhgui bol naad zaluu chini mod anzaaraad jiine shuu.
Mungugvi shaldan bgaad hair setgel gd yah bilee. Amidralaa bosgood bolii gsn ni zuv. Mongold ussun zaluugiin huvid ch mun adil, orchin orchinooroo l setgetsgeesen bna. Ter gadaadad bgaa zaluu 5n jiliin daraa chamaig toohgvi ee.chi tvvnd haltar , huuramj brand hujaa hvvhen shig l haragdana. 5jiliin daraa chi shuud emee sorry. Chamaig hench toohgvi
europed olon jil bolson bol argaguiyee.eurochuud xojuu gerlej amidraliin batalgaatai bj huuhedtei boldog. bas chmg exner bolj chadaxuug xarj bn.xixixi.
Чиний наадах чинь зүгээр л шунал….чи бол аль өсөх ирээдүйтэй их мөнгөтэй нэгнийг нь сонгоно….яагаад гэвэл тэр залууг чи дотроо их басаж бж л дээ…гэтэл чиний бодсоноор юү ч тэгэж өрнөсөнгүй…харин ч наад хамт бгаа залуугаас чинь илүү ирээдүйтэй гэдгээ чамд харуулж……нэмэж хэлхэд ийм карманы амьдралыг хайр гэдэг хүнддэх алдраар бүү чимэж бай…хайр гэдэг ар тал хардаггүй нэгэн бат бөх сэтгэлийг төлөөлүүлдэг үнэтэй үг
Where is the love?
Hair gj alguu. Ter hunt l bhgui bol uhchih gd sanaad huuhde hutluud hotoor alhhimsan gj bosdog do. Alind n ch hairt bish zuger l namag shan amidrulah bolvu gd l het sanhuu harad bh shg bhiin. Nadd zalugin mash zuv shu hamt amidarj bj bienee tanina. Odo tgd end hunt amidraad bjiin tend amidralaa bdod yavsan zaluug orhildo ymar huvia hichegch ve ter zaluu uur hung hairlaj durlag
CHADAJ BGAA YMAND ARGGGUI YADII SHVV AMJILT
Haraahandaa amidral bvvrch zohioj ehleegui bga ym jin harznaad sain tungaan bodood uze hvvhedtei bolchogui bie bienee sain tanij msh heregt shvdee hamt amidrlaa ghr l shuud gerlne gj yu bhwdee taarch tohirohgui bol taarch tohiorhguil tsag hugtsaa haruulna shvde 21zuund amidrjiij gol ni zow songoltool hiigrei dee busdii yu gj hlh hamgui shv
Hamtran amidragchid buruu wm bhgui naad zaluu chin chamtai suuna esvel ugui gehdee barag suuhgui.Nuguu surch baigaa zaluugiin nud tailagdaj olon soyolin yalgaag olood harsan bgaa ungursun amidralaa tungaan bodson baij taaraa ter chamaig ergeed guihgui chi nudend suutegneed ch nemergui bolov uu.Tiim uchir chi bodloo uurchil naad zaluugaa harznana biz gehdee naadah chin amidrald yarahgui baigaa zamin dundaas chamaas iluu huuhen garaad irvel garman deer morio solino.
Хиргүй хоёргүй сэтгэл л хамгийн сайхан байдаг юм да.
Зө зө нөгөө эмэгтэй хүний дотор эмээл хазаартай морь залуутайгаа багтдаг гэдэг нь энэ үү?
Гэхдээ бас 2 туулай хөөсөн хүн хоосон хоцорноо ч гэж бас үг байдаг да.
yaasan hoortson ooriigoo ih umand bodtson uhaan muutai teneg huunen be chi. amidraliig sugalaa gej bodson naad ochuuhen bodol chin chamaig ugui hiigeed bn. amidraliig temtsej bui bolgodog bolohoos cham shig amarhan argaar avch boldoggui um. ayandaa oldson moson chihernees araihiij oldson aaruul amttai gedeg ugiig uhaj bodood uhaaraad neg uzeerei. chinii naad hyalbar amidral chin bogino bur mash bogino nastai shu. chi huniig hairlaj bish huneer hairluulj baij amidral bosgoh geed bn.
magadgui ehnii 2-3 jil saihan l baina baih, daraagiin jiluud ymar utgagui, hooson, chinii hussenn shig bish huiten hondii bhiig chi odoo ogt tosoolohgui baigaa..
2 tuulai hooson anchin hooson hotsordog yum. huvidaa yamar ch asuudal ol harahgui bna.chi ch ugaasaa naad 2-too hairgui yum bna. materiallag baazaa l iluu bodood bgaa bish uu?
yoo chi heddugeer zuunii ueyiin huuhen be? naad zaluu ta 2 chin suugaagui l yum bna shdee, gadaadad huntei suuhaasaa omno olon jil tsug amidarch biye biyeniigee tanij meddeg yum. tsug amidarch bgaga huntei suuchlaa geed bhin. chi hurdan spiral ntr taviulaad jiremsen bololgui naad zaluutaigaa amidar! jiremsen bolj tenegtuul naad zaluu chin bi aav boloh boloogui geed yavaad ogno shuu! tegeed ter harj baij bolii gedeg chin tiim ch muu yum bish, manai mongolchuud l yu yunii duhand hurelgui suuj 2-3 huuhedtei bolj, hamag zaluu nas, bie setgeleeree toglochihood oo ene huntei taarahgui yum bna geed salaad huuhdee onchruuldeg. naad zaluu chin harin ch nuhatstai handaj bna. tegeed ch naad zaluu chin tiim ch muu hun bish l yum bna shde, chi bitgii iluu harj biluu doloogood bai!
Цаг хугацаа л бүхнийг харуулнадаа. Сэтгэл зүрхээ сайн чагна.
ooriig ni golood oor huntei amidranguutaa ergeed terneesee salaad ,chi l geed irdeg huuhniig segeleesee hairlah er hun olon l bdg ym bh da, 2 tuulai hooson hun hooson hotsordog gedg ym shuu! ali alind ni hen ch bish bolov do ongirch enuugeer demiireh yahav .hairlaj chadhguin bol bitgii ter yavsan zaluugiin araas shalgaaj amidrliin ur ,ter hun chini ooriigoo gesn sain huuhnee olj saihan amidrag!
Shuud songoltoo hiil dee. Ter zaluugynha amidral tsagyg demii urj yah gej bgaan? Chamaig end huntei amidarch bgaag medej bgaan boluudaa. Chi hedtei yum? 20toi yumu? 25? Esvel 30 uu? Minii bodloor tomootoi zaluu chin hol yavah baihdaa. Gehdee sexdee yamarhuu ch yum bilee? Boov n jijig bval yahuu? Huuhnuud boov golomtgoi shd. Mongolyn undur tsarailag zaluus jijig boovtoi gedgiin bnale. Zaza amjilt. Amidral bayan gedegdee. Ali ch zaluugaa songoson goy amidraarai.
Uhaantai ohin baina. Ajiglaad l baij bai, Yund yarahaw.
NAad hamt baigaa zaluu chini chamaig harj baina daa. Bi zuv hutneigee hamt baina uu ugui yu gej. chamaig tanihiig husej baina. Yg baruunii zan. Chamaig sain hun bol naadah chini gerlene. Chiniii sain muug hamt amidarch uzej baij l medne shuu dee. Ter zaluu bol mongol zan gargaj baina. Zuvhun hair durlalaar. Yg hamt amidrahad bol hen heniihee zang oloh gej bas hetsuu l dee. Tiim bolhoor chi muu sanaa gargana geheesee iluu naad hunteigee chin segteleesee handaad ehnii hesegtee jirmee bolohgui zugeer l baij bai daa. HEterhii muu sanaalsnii hereggui baihaa.
shal teneg hvvhen teneg yum bichxiin tsagiin garz min zail
Uuriiguu gvzeelzgene geed bodtson gichiilzgene bn.
Эргүү.гичий .