Надад итгэл төрөхгүй байна…

859025

Сайн байна уу. Энэ сайтад илгээж байгаа анхны захиа. Хааяа орж хүмүүсийн бичсэн зүйлсийг уншиж хэрэгтэй зүйлсээ авч хэрэггүй зүйлсээ уншаагүй юм шиг л өнгөрөөдөг.

Би найз охинтойгоо үерхэж нөхөрлөөд бараг 7 жил болж байна. Энэ хугцаанд олон хэцүү зүйлсийг давж олон жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсэн. Харин сүүлд болсон явдалаас хойш итгэл алдарчихаад хэцүү байна.

Бараг 2, 3 жилийн өмнө найз охинд маань нэг залуу сайн нтр гээд л байдаг байсан юм. Би ч нээх тоодоггүй байсан. Тэгсэн нэг өдөр фэйсбүүк чатыг нь олоод уншсан чинь нөгөө залуугаа хайрламаар байна энээ тэрээ гээд л баахан юм бичсэн байсан. Ийм юм уншсан хүн чинь тэгээд гомдох уурлах гээд л сэтгэлийн хөдлөлүүд дээд цэгтээ тулдаг юм байна л ээ.

Энэ асуудлыг өөрт нь хэлж би өөрт нь ямар их хайртайгаа хэлсэн. Дараа нь тэр залуугаа сонгоод явахыг зөвлөсөн ч надад хайртай тэр бол алдаа байсан талаар ярилцаж буцаад нийлсэн. Тэгээд нээх удалгүй би тэр бүхнийг мартаад буцаад л сайхан жаргалтай үе маань ирсэн.

Тэгсэн чинь найз охин маань Солонгос руу сурахаар явсан. 9 сард яваад 12 сард ирэхдээ нэг залуутай хэсэг үерхсэн талаар нь дахиад л олоод мэдчихсэн. Солонгост байхдаа ганцаараа байдаг энээ тэрээ гээд л ярьж гардаг байсан байгаа юм. Тэгээд ирснээ ч надад хэлээгүй байж байгаад гэнэт над дээр ирээд гэнэтийн бэлэг надад барих гэж байхад нь би өөдөөс нь тэсэлгүй гэнэтийн бэлэг барьчихсан. Чамайг Монголд ирсэн байгааг чинь мэдэж байна. Солонгост болсон зүйлсийн талаар ч сонссоон. Хармааргүй байна энээ тэрээ гээд хайртай ч гэсэн хатуухан хэдэн үг хэлээд авсан.

Тэгсэн өдөр хүрч ирээд урд уйлж зогсоод надад сайн нтр гээд өдөр болгон гай болооод байхаар нь 7 хоног үерхсэн өөр юу ч болооогүй ямар нэгэн зүйл огт болоогүй шүү би чамаас салахгүй нтр гээд л дахиад л уйлж өгсөн.

Би бол үнэхээр хайртай юм байна л ээ. Гаднаа уурлаж байгаа ч гэсэн яв гээд хөөгөөд байх юм бол бүүр явчих байх гэсэн айдастай гомдлож уурласан.

Тэр үедээ дахиад эвлэрээд өнгөрсөн. Одоо Солонгост байгаа. Би өмнө нь ямар ч хардалт нтр байхгүй зүгээр л дураар нь байлгадаг байсан. Харин одоо энэ хардалт гэдэг зүйлтэй өдөр хоногийг хэцүүхэн л өнгөрөөж байна даа.

Би энэ охинтойгоо уул нь насаа дуусгана гэж боддог тэгтэл одоо нэг л итгэл төрөхгүй өдөр орой хардаж байсаар байтал нэг нэгнээсээ холдож байх шиг байна. ЯАХ ВЭ хүмүүсээ. Намайг бодвол арай туршлагтай хүмүүс зөвлөөч би яах вэ?

13 Comments

  1. Ochir says:

    Biy holdvol setgel holdnoo gedeg huuchnii unen ug bna shuu

  2. xxx says:

    ugasa im hnvd yaj itgeh ve de dahiad l neg yumtai bolchihns bga bizde neg itgel aldahad l hartai bolchdg yum bn le dahiad tegj bga bolu ged l

  3. unen says:

    khedtei bolood neg khuukhentei amidardag ch ugui yadag ch ugui 7 jil naiz okhin ene ter gej yavdag yum be 
    Chi bol amidral zokhiokh chadalgui bj ailiin okhin zovoogood yavj bdag archaagui amisgaa bolokhoor chini uur gaigui zaluu khaigaad khun khuntei uerkhej uzeed l yavj bga udakhguii chamaig khayad sain saikhan amidrya gesen zaluutaigaa uchrakh bolno naad okhin chini erguu dagz mini ….
    Khatuu bolovch unen shuu  uuchlaarai

  4. rofl says:

    hay hay naad balaa huuhnee.

  5. mg says:

    suugaagvi bga deeree salsan deerdee sevtei amidral hol ybdgvi ym.daraa n hervvl bvhen deer sohogdono.odoo ingej bgaa hvn demiidee

  6. ax says:

    yavdaltai huuhen baina daa, yasan gej hed honog yavaldsanaa, hentei uerhsenee chamd uneneer ni heleh ve dee, hen ch hudldaa heleed, daraad bagasgana biz?

    ergelzej baigaa zuil deeree uuriiguu het huchleed demii dee, chi naad hundee itgej chadahgui biagaa, itgej bolohgui gedgiig medeed baigaa bolohoor l ergelzej ehelsen bna,

    unench ehnertei baih saihan bish gej uu? erh chuluutei, zorgooroo hussenee hiij amidrah geed baigaa huniig huchleed demii,

  7. Armani says:

    Sal sal yg chinii amidarliig bi tuulsan salkaj buun ym bolson.odoo salaad gants biyeeree ybjiina saihan l bna

  8. Зорра says:

    Яах ч арга байхгүй шд кк. Хоорондоо л зохиц

  9. Нээрээ says:

    Салхи хаашаа хамхуул тийшээ гэж нэг үг санагдчихлаа. Чи л хайртай л гэж бодоод байгаа болохоос ийм хайр байдаггүй юм. Цаг хугацаа л харуулнадаа. Залуус хүмүүс салж нийлэхийг алийг тэр гэхэв.

  10. bi says:

    Nadad ch gesen iim asuudaltai hetsvv bna ehner maani Fase eer oor hvntei hairtai ene ter gej bgaad barigdchaad ichehch vgvi ooriih ni zow ym shig chamaas bolson geed bh ym jaahan dusdaa blaa geed oor hvn hairtai bolchihdog ym uu??? ohinoo orowdood bh ym daa. Bi ooroo yg l galzuurahnee

  11. uyanga says:

    Yag nad shig yumaaa… bi nz zaluuda uneher hairtai uerhed 6 jil boljin nasaaraa amidrana gj boddog blaa getel bi hyatadruu surhar bolson yosytoi aimar ih hicheeltei bdag bolhoor hool ideh ch zavgui yavsaar nz zaluutaigaa irsen udruu l shuud uulzsan … tvd zuger bsan ch odoo uur huntei boltson nmg hayaj bh shig bna utsaa ch avahgui hariu ch bichehgui… ug n bi 7 sard butsaal mongold ochino… ter hurtel huleechij chadku iim hurdan l zangaa huvirgadin bna yaharaa unench humuus unench bish humuustei niilj zovdog bna aa ayaguu olon jil ter huntei bsan bolhoor dursamj ch ih bas uur heniig gj huleeh yum bolooo odoo bi yaha ch medehgui bna ….

  12. su says:

    Zambalgaraw ym bish v oor unench ohid  zondoo bga  chi  nvdni shil  zvvj bgd  sn  harku yu kkkk…

  13. dulguun says:

    MUu erguu yanhan l bshd!!
    salaad sda ulaanbaatarar duuren saihan ohid baihad!!
    Sn ohiduud zunduu l bgashd!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.