Хүндэтгэл

028

Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би 30 дөхөж буй ганц бие бүсгүй л дээ. Гадаад төрхийн хувьд өөрийгөө дундаж л гэж боддог. хүнээс нээх тасраад байсан гоо сайхан байхгүй ээ.Өөрийнхөө хэмжээнд таарсан.мах шөлтэй нүдэнд дулаахан хөгжилтэй эмэгтэй л гэж боддог. намайг хэн ч царай муутай гэхгүй, үүнд итгэлтэй байна. Ингэж өөрийгөө дүрсэлж байгаа нь царай муутай муухан нэгнийг хүн гэж үздэггүй тул өөрийгөө юу гэж боддогоо л хэллээ.

Миний бодлоор хүн бол хүн, ямарч хүн хүнтэйгээ байхдаа хүн гэдэг мөн чанараар нь хандах ёстой гэж боддог.учир нь хүн болгон дотоод баялагтай өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй, хамгийн гол нь сэтгэл зүрхтэй сэтгэл зүрх гэгч эрхтэн нь бусдын сайн сэтгэл, муу сэтгэл, өчүүхэн сэтгэлд амархан өртөх юм. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ялгаагүй.

Би ганц бие бүсгүйн хувьд хань болох хүнээ хайгаад л залуустай янз бүрээр л дайралдаж уулзах юмаа. За анхны контакт амжилттай болдог. /анхны гэдэг нь анх уулзаад яриагаа хөгжилтэй өрнүүлдэг гэсэн үг л дээ./ Гэтэл 2 дахь шатны яриа дандаа миний урмыг их хугалах юм. Бараг бүгд чи хэдэн оных вэ, ямар ажил хийдэг вэ месежээр танилцсан бол жин чинь хэд вэ ч гэх шиг, заа цаашлаад хүүхэдтэй юу, яагаад өмнө нь гэр бүл зохиож байгаагүй юм шалтгаанаа тайлбарлаач гээд яг иймэрхүү асуулт асуудаг. Энэ дундаас чи ямар номонд дуртай вэ гэсэн асуулт нэг ч байгаагүй.

Ингээд асуугаад ирэхээр нь би яг л өөрийгөө speed date-д ирсэн юм шиг. Бас лангуун дээр байгаа ижил төрлийн бараанууд дундаас өөрийгөө авахуулахын тулд янз бүрээр сурталчилгаа хийх шаардлагатай бараа шиг санагддаг. Тэгэхээр нь урам хугараад л ямар ч сонирхолгүй болоод л, харьцаагаа бушуухан таслахын түүс болно доо.

Яагаад урам хугардаг гэвэл би тэр хүмүүстэй харьцахдаа би өөрөө надад хань болох нэгнийг хайж байгаа тул яг ямар хүн бэ гэдэг нь сонин байдаг. Ямархуу сэтгэлзүйтэй юм? Өөдрөг үү? Хүн чанартай юу? Хандлага гэх мэтчилэн. Хүнд хүсэл тэмүүлэл байхад хоосон байсанч босгодог биз дээ. Зөв сэтгэлтэй хүн нэгнийхээ хүсэл мөрөөдлийг бадрааж амьдралыг нь утга учиртай болгодог. Хүн нэг л амьдарна. Хүн лизингийн байр, машинтай болоод гэр бүлтэй болоод тэр хүний амьдрал дуусахгүй. Амьдрал баялаг. Тэр болгонд урам зориг өгөх хүн хэрэгтэй. Гэтэл иймэрхүү өчүүхэн бодолтонгууд алхам тутамд хорвоог харах өнцөгөөрөө урам зоригийг минь хугалаад байвал яах вэ?

Яагаад өчүүхэн бодолтонгууд гэсэн бэ гэвэл хүмүүжил. Хүнийг хүндэтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Ихэнхи нь шууд нас асууна насаа нууцлах шалтгаан байхгүй л дээ. Шууд хариулахаар эвгүй байдаг хариулахгүй болохоор бүүр тэнэг, булзааруулаад тоглоод өнгөрөх ёстой юм шиг байна лээ. Гэхдээ миний нас нтрээр намайг дүгнэх гээд байгаа юм шиг санагдаад дургүй хүрээд байдаг юм. Миний хүрээлэл маань ийм хүмүүс юмуу гэхээр гадаадад сургууль төгссөн томоохон газар ажилладаг боловсролтой залуу ч арай л зарим залуусыг бодвол удаж асуудаг болохоос яг иймэрхүү асуултууд асуудаг.

Агуулгагүй буюу мөн чанаргүй. Ихэнхид нь эмэгтэй хүн хөөрхөн аятайхан дагуулаад явахад нүүр улайхаааргүй байх ёстой гэсэн шаардлагууд тавиад байх шиг санагддаг. Гэтэл эмэгтэй хүн ч өөрийг нь чадвартай гэдгийг нь үнэлээсэй, бахархалт хүн нь болохыг хүсдэг. Эрчүүдийн ихэнхид нь эмэгтэйчүүдийн гоо сайхан, хоол хийх нтр нь сэтгэлийг нь хөдөлгөх юм. эмэгтэй хүнийг хувь хүн талаас нь ойлгое гэж гэсэн бодол байхгүй байх шиг санагддаг. хорвоо эрчүүдийг л баясгах гэж тухтай амьдруулах гэж бүтээгдсэн гэж тэдэнд хэн хэлээ вэ гэтэл тэд юуны туханд л өөрсдийнхөө тааламжид нийцэх бараагаа сонгож байгаа хэрэглэгч шиг юмуу харьцах гээд байдаг. Гээд бичвэл дэндүү нурших гээд байнаа болъёо Намайг хайртайгаа учраагүй байна. Хүмүүсийн өнгөц талыг яриад байна гэх байх л даа. Хүн хүндээ дурлахаар бие биенийгээ үнэхээр сонирхдог юм гэх байх. Тэр дараагийн шаттайгаа би учраагүй л юм байлгүй дээ.

Эцэст нь хэлэхэд хэнтэй ч харьцаж бай хүнтэй харьцаж гэсэн утгаарай хүндэтгэлтэй байгаарай. Шууд тэнэг тэнэг асуулт асуухын оронд хүн эргүүлэх урлагт суралц л даа. Тэр чинь хүндэтгэл шүү.

48 Comments

  1. abcdef says:

    Ene neg yanhan banzal yumnuud n hoorondoo email nteree post bolgonii door soliltsood buur uur hurgeed bhiimaa zailtsgaaldaa nowshnuudaa.

  2. Хишигээ says:

    заа өнөөдөр чинь гадаа чийг үнэртээд сайхан байна, цайны цагаараа жаахан алхах юмсан, “ханьтай” бол гэсэн шүү юм бодоод … хааяа орчдог энэ сайтыг “ухах”аар шийдээд … энэ бүсгүй шиг бүсгүйчүүд \над шиг\ 30 хүрсэн ч хань ижилээ олоход хэцүү байх юмаа .. онлайнаар юмуу мсж.ээр танилцах болвол хэдтэй вэ хаана ажилдаг вэ, жин өндөр гээд асуух нь тодорхой лдоо, бидэнд ч бас  дурлаж хайрлахад: хүн чанар хандлага төлөвшил чухал байдаг ч гэсэн гадаад үзэмж нөлөөтэй байдаг .. уулзаад танилцаж байхдаа харин ажил ар гэр эдр асуугаад байвал шууд гэдэн хөдөлөөл явчдаг хэхэ .. за за нээх олон юм бичихнээ нөгөөх чинь .. 

  3. Bolor H says:

    Чи бидэн хоёр оо гэж, яг л тас харанхуй саргүй шөнөөр хоёул нүдээ боогоод харахгүй, сонсохгүй, мэдрэхгүй, зөвхөн зүрхээрээ… Зах нь үл харагдах эзгүй талд, би биенээ тэмтчин олох гэсэн бяцхан хоёр зүрх үнэхээр өрөвдөлтэй. Туулах замд нь юу эс таарсныг өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Би ойрд нэг ийм алтан гургалдай шиг болчоод байгаамаа. Энэ нь хавартай шууд холбоотой. хэхэ өөрийгөө ч гайхах шиг. Заа за bolor_mon1@yahoo.com гээд өгчидөө минийх. Би ер нь юу л хийгээд байнадаа мэдэхгүй. Чи намайг таньдгийн байж яахуу. Би харин яаж таних билээдээ, өөрөөсөө их асуулаа…

  4. Захидлын эзэн says:

    өө би яг add хийх гээд орсон чинь,хэхэ  мэйл хаяг шинээр нээчихгүй юу даа. ямар ч гэсэн нэг мэйл хаяг үлдээ. Тэгээд би чамд цас шиг цагаан сэтгэл хаана байна гэсэн захидалд чинь яагаад сэтгэгдэл үлдээх болсноо хэлий..чиний сэтгэлд нийцвэл тэр биз. Би харин чамайг бичиглэлийн онцлогоор чинь чамайг гэж таних байхаа

  5. Bolor H says:

    Энэ Bayar яагаад дундуур ороод байгаан болдоо. хэхэ

  6. Bolor H says:

    Харин тэгье эээ хөө. Хамгийн гол нь Яг чамайг гэж бас яаж мэдэх билээ. Би бас энэчээ шууд ингээд хаягаа бичих гэхээр арайл аймар юмдаа хэхэ ойлгоорой Захидлын эзэнд. ямар нэг мэргэн санаа больё… чи бас хэлээрэй.

  7. Захидлын эзэн says:

    Сайнуу Bolor H Ок. 2 лаа харилцая. мэйл хаягаа үлдээгээрэй

  8. Bolor H says:

    Энэ захидлын эзэнтэй холбогдьё. Би чиний захидлыг дахин уншлаа. чи минийхийг ч гэсэн уншсан байх. миний доор коммэнт бичсэн байсан би анзаарсан. Хоёулаа ингэж коммэнт бичиж байгаад mail хаягаа солилцье ярьж байгаад, Зүгээр хоорондоо комны араас хоёулахнаа ярилцъя. хариу бичээрэй.

  9. CyBd says:

    Er n bol sex.antibiotiktoi sanal neg bn. 

  10. CyBd says:

    Uu msgeer taniltsahaar chin argaguishdee. Gehdee face to face bailaa ch gsn eregtei, emegtei gelgui iimerhuu asuult asuuh l bh. Niigmiin bair suuri, erhelsen ajiliig todruulj bgaa n udii 30 orchim nasnii ulsuudad ih chuhal bh oo. Bidnii amidarch bgaa niigem uuruu yamar bileedee. Ter asuulaa gd ter buh zaluuchuud hun chanargui gsn ug bas bish l dee. Chi uuruu tsaad hunee mun chanar talaas n sonjson asuult, sonirholtoi Sedveer yaria urnuulj boliishd.Anketiin heden asuultaar hariltsaagaa dugnej bolku bh oo.

  11. Хийсвэрлэл, хүлээлт, шаардлага хэмжээнээсээ ихэсэж эсвэл багасвал хүнд зовлон л авчирана биз дээ. Нэгдүгээр шатыг алгасаад хоёрдугаар шатаас эхлэнэ гэж төсөөлж байвал хэцүү. Онлайнаар танилцаж байгаа тохиолдолд таны дургүйцээд байгаа асуултууд заавал шаардагдана. Бас зүй ёсны асуултууд. Энэ чинь тухайн хүнд бодит үнэлэмж хийх нэгдүгээр шатны зайлшгүй алхам. Дэлгэцний цаанаас хүнийг үнэлэнэ гэдэг чинь хэцүү ажил шүү дээ. Энэ чинь хамтдаа байх, цуг байх хүмүүсээ сонгох хариуцлагатай алхам ббайж болох шүү дээ. Тэгж байж тэр хүн дотроо таны төсөөлөл, дүр зургийг бий болгоно. Харин учир зүггүй таныг гадаад байдлыг мэдэхгүй мөртлөө ямар ном уншдагийг асуугаад эсвэл хийсвэрлэл ихтэй зүйл асуувал тэр хүн аюултай эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй байж болох шинж шүү. Статистик судалгааны дүн шүү кккк

    Эрэлт нийлүүлэлтийн зарчим үйлчилдэг хөрөнгийн зах зээлтэй адил би харилцааг ч гэсэн зах зээлтэй олон зүйлээрээ их төстэйг ажигласан. Хэдийн Та дургүйцсэн ч бай, санал нийлэхгүй ч бай үнэндээ бид чинь “бараа” шүү дээ. Гэхдээ Та барааг гэдэгт юу боддогийг мэдэхгүй байна. Бид таны хэлдэгээр өөрийн материаллаг, оюунлаг, ур чадвар, авьяас “үнэ” агуулсан “бараанууд”. Нэг онцлог нь харилцаа хоёр хүний дунд байдаг болохоор нэг субьект худалдан авагч/бараа хоёрын үүргийг хавсран гүйцэтгэж болно. Таны үнийг төлж чадах хүнтэй л учирвал уул нь хамгийн зүйн хэрэг. Гэхдээ энэ зах зээлийн гол ээдрээ, хамгийн сонирхолтой, хамгийн сайхан нь энэ нь тийм ч амар хялбар бишд байгаа юм. Тохирсон бараагаа тохирсон үнээр тохирсон худалдан авагч нь авах. Илүү үнээр ч биш, дутуу үнээр ч биш, үнэндээ тохирсон чанартай барааг олно гэдэг бас л хөгжилтэй ажил шүү. Хайраар, ухаанаар, сэтгэлээр, зүрхээр, тэгж чадахгүй нь материалаар худалдаж авна. Тийм болохоор Та нэгэнт л харилцааны зах зээлд орсон бол бараа шиг санагдаж эхлэж байгаа бол эмзэглэх хэрэггүй шүүдээ. Харин нэгдүгээр шатандаа зогсоод байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй. Шат болгон шүүлтүүртэй шүү дээ. Шүүлтүүрээ л ихэсгэ. Үнэхээр чанартай бараа бол үнэ нь ихэссэн ч борлогддог л юм. Чанаргүй бараа бол үнэгүй байсан ч явдаггүй л юм. Та өөрийхөө бодит үнийг тогтоо.

    Бараа борлогдох маркетингийн алтан дүрмүүд байна шүү дээ. Presentation буюу барааны илтгэц, тавьц. Та өөрийгөө яаж илтгэхээс Таны борлуулалт хамаарна. VLV, Gucci, Versace ийн дэлгүүрт тохиролцооны хямд бараа хайсан хүн орж ирдэггүйтэй адил. Та өөрийгөө үнэтэй гэж бодож байгаа бол тэр үнэндээ таарсан илтгэцтэй байх хэрэгтэй. Та өөрийгөө хар зах дээр зарж байгаа бол тийм түвшний худалдан авагч л нар л сонирхоно шүү дээ. Өөрийгөө борлуулах газраа өөрчил, эсвэл аргаа өөрчил. Онлайн бол яг л зах. Зах дотороос өндөр чадвартай худалдан авагч олох хэцүү… Гэхдээ боломжгүй биш. 

    Профайл дээрээ нэгдүгээр шатны бүх асуултуудын хариуг маш дэлгэрэнгүй бичцэн байхад л маш том алхам шүү дээ. Нас хүйс, өндөр, жин, орд, нүдний хараа, төгссөн сургууль гэээл хариулахаас дургүйцээд байгаа хариултуудын хариугаа л тавьчина биз. Хангалттай олон зураг тавь. Мэдээлэл дэлгэрэнгүй оруул. Тэрний дараа гадаад талын мэдээлэл хангалттай авсан хүмүүсээс дотоод үнийг чинь сонирхсон хүмүүс ялгарч эхлэнэ. За ийм л байна даа.

  12. agii says:

    nadadcn bs taniltsaadl anket bugluud bh teneg sanagddag zvgeer baigaagaar mini hairlahl hvn heregtei…

  13. lolipoop says:

    NAS tiim chuhal umuu ondor tiim chuhal umuu geed helchihdiishdee chamaig ymar sain hun gdgiig hench ankh haraad medehgui tsag hugtsaa haruulah umiig anhanii bolzoon deeree yaj medruulehiin 
    Ner nas asuuh chini bdg l zuil shdee yahavdee hunii aasuuj bolohl zuilsiin neg neeh buruu bish bhoo 

  14. bold says:

    yasan sonin bodoltoi huuhen be yr ni chi ene ynzaaraa nasaaraa gants bie yvah yum bna 

  15. Za tiim dee says:

    Bi bas neg ooroosoo dooguur zindaanii huntei suusan chin minii ajil amidraliin 10 jiliig avaad haysan yum shig sanagddag. Yahav odoo hoorhon huutei bolohoor tegeed baij baidag. Yoronhiidoo bol manai nohor nadaar tejeelgej amidardag. Ajilgui bol salah yum shig baina lee.  Bi teriig ni shalgaj ajilgui neg jil amidraad ooroos ni mongo neheheer yah ni gej bodoj baina. 

  16. Зорра says:

    Асуух нь зөв шд. Хүн лангуун дээрээс  бараа авахдаа он сар өдрийг хардаг биз дээ. Эмэгтэй ч бай эрэгтэй ч бай бүгд л бие биенээсээ асууж мэдэж байж дараагийн асуудал шийдэгддэг биз дээ. Чамайг хэнийг нь мэдэхгүй тэгээд суух уу? Ажилд хүн орохдоо хүртэл анкет бөглөдөг, ээж аав эмээ өвөө чинь хүртэл хэнийг нь мэдэж байж суусан юм байгай биз дээ. Чамайг хэнийг нь мэдэхгүй тэгээд яг яаг байсын чи хүнээс нуух юмтай юм бол бигий нээх далдагнаж хүнтэй танилц гэж хэлье. Тэр хүмүүсийн асуух нь зөв шд чамайг ямар хүн бэ гэдгийг нь мэдэж байж дараагийн асуудал шийдэгддэг юм байгаа биз дээ сонин юм бичих юм яасан завтай юм

  17. mn says:

    za emzeg delbeechke yagii min yu gej l huuhen bolgon cham shig baidiin?! Shaalguulsan tsuvuulsnaa bicheel zarlaad yavdiin bnle chi.

  18. Saaral says:

    Nasii chin medku bol yaj chamtai haritsdiin. Nas yawtsan mongogui, t1 huuhentei ugaasaa hen haritsdiin. Ulgert l gardag shig hair hezee ch bhgui. 

  19. a woman says:

    За яг л над шиг бүсгүй байна даа. Гэхдээ миний хувьд 30 гарчихсан. Асуудал бол ижил юм байна.  Одооны залуус нийгмээ дагаад тэр байх л даа их материаллаг болчихсон. Эмэгтэй хүний гадаад гоо үзэмжээс гадна нийгмийн статус их хардаг шүү. Ямар ажил төрөл эрхэлдэг, хэр амбицтай, хэр их мөнгө олох чадвартай, ар гэр татлаа түлхээгүй байх зэргийг “ихэд”  анхаарах болсон. Би ч үүнийг биеэрээ мэдрээд л явж байна. Гэхдээ таарч тохирох хүнээ олно гэж найдаж л явдаг.

  20. emzeg delbeechke says:

    Chi esvst itgedeg bh tee ? Tiim hvmvvs yag iimerhvv l yariatai bdg shde. Tuglaan deer ochood vzee!

  21. emzeg delbeechke says:

    Yamar nom unshih durtai ve? Haha nom unshih durgvi fb uhah durtai.  Hedtei ve ? Hedtei hvn haij bgaan? Uuruus chin asuuh zvil hna. Gaigvi dundaj tsaraitaim bol hoinoos chin 1 ch zaluu gvideggvi gjvv? 30 garchihaad chataar taniltsdagii? Medehgvi ym daa . Bi emegtei gehdee chi uuruu 1 tiim barigdamal, uuriiguu uhaantai gj boddog, hicheengvi murtuu tenegdvv ym bishvv? Bichseneer chin l dvgneed helsen shvv hu. Vnendee zahiag chin tald ni oruulaad l orhiloo. Zahia bichsen shigee tiim hvvhen ym bol ontsgvi l ym. 

  22. баагий -d says:

    baagii iim yum unshaad oilgohgui bna gedeg, ingej asuuna geheer chi odoo yaj amidrah yum be? hetsuu l haragdaj bna shuu chinii amidral !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  23. баагий says:

    Энэ эмэгтэй өөрөө эрчүүдээс юу асуудаг юм бол???

  24. oodrog says:

    haha ter ch ugaasaa baagii nariin setgehui . gehdee nogoo talaar ted ingej asuuj chinii durguig hurgedegt bayarlah heregtei. yagaad gevel ted mash amarhan ooroo oorsdiigoo shuultuureer shuugeedogch bna. tsag hugatsaa zartsuulahgui amar, shuud aan ene bish geed tsaash haihad amar bgaa biz dee? tegj btal chinii shuultuurt teegleh hun bas mongoliin 3 saya dotor bgaa bh. sanaa zowoltgui. teneguudiinb omnoos gutarch yadag yum?

  25. захидлын эзэн says:

    “Ингэж өөрийгөө дүрсэлж байгаа нь “царай муутай муухан нэгнийг хүн гэж үздэггүй” тул өөрийгөө юу гэж боддогоо л хэллээ”. царай муутайгаа нуух гэж олон юм ярьж байна гэх мэт сэтгэгдэл байдаг тул ингэж бичсэн юмаа. сэтгэгдлүүдийг уншаад бүр сэтгэлээр уначлаа би ч 30 гарсан гэгээрсэн хүн болох юм шиг байна аа хаха.  яадгийн би 30 дөхчихөөд хайранд одоо хүртэл итгэдэг юм. миний сэтгэлийг хөдөлгөх Хосгүй эрдэнээ хорвоо дэлхйи чи хаанаа нуугаад байнааа.

  26. zoriglov kk says:

    bi 32 ajil  ger  geseer amidral  duusah  geed  bh  shig  sanagdah  yum.magadgui minii  ertuntsiig  oilgoh  busgui  end  bj  bgaa ch  yum  biluu.bataa_hangarid@yahoo.com  orood  ireerei  .hudalch huuramch negen  bish  gedegt itgeerei .

  27. kkk says:

    hedtein geheer n 50tai gehgui yu. uy hiideg we gewel tsewerlegch gehgui yu. 

  28. Нээрээ says:

    Ер нь өнгө зүс хардаг нь угаасаа л эр хүний мөн чанар дээ. Тийм байсаар ирсэн байх ч болно. Харин орчин үеийн залуус дээр нь эмэгтэй хүн ажил төрөл хийдэг, мөнгө олоод ар гэрээ авч явдаг байх чадварыг нь хардаг болсон байналээ. Арай дэндүү байгаа биз? Тэгэхээр эр хүний үүрэг нь эр эсээр ханган нийлүүлэгч л юм. Тэгснийхээ хөлсөнд тэжээлгэж, зодож дарамтлан, бас болоогүй гадуур зугаална. Зарим эхнэрүүд чинь нөхрийнхөө шоуны мөнгийг хүртэл бэлдэж өгдөг биздээ. Гэхдээ мэдээж бүх эрчүүд биш. Массын хувьд

  29. emily says:

    hi, bichihdee ug ni 30 hureh gej bgaa gesen bhiin, humuus 30 garchihaad l geed bhiin . Nadaas bas zaluuchuud yoson busiin zuil asuunaa, hedtei be, yu hiideg be, haana ajilladag bee, heduulee bdag bee, aav eej chin yu hiideg bee geed l. bi ch bas sonirhoj l bgaa yum l daa. yamarshuu orchinii hureeleltei yoronhii medeelel gej bodood l yahav zarimdaa hedtei yumshig bna gej toiruulj bgaad bultana, taalguulna. shalgaagaad baival tegeed l helchihdeg. 
    olon doloon yum asuugaad baival teged helchihne, yahavdee. tgd daraa ni yu asuuh ni bas sonin shdee. 
    tsaashlaad asuuh asuult ni olshrood ireheeree sonirholtoi, hogjiltei sanagdaad l yavdag. oh tgd sonirhol negtei baival buur aytaihan, yarih yum duusahgui. 
    sonirhol neg bish, neg tiim hachin setgehuitei baival tgd l yarih yum bhgui, aan uun gej bgaad l bultaaskii. 
    hedtei ch baisan hun hair durlaltaigaa uchirch bolno. 

  30. Bolor H says:

    Энэ хорвоод янз янзын эмэгтэйчүүд байх юм даа. Би 30-тай эрэгтэй хөөн. Энэ хорвоо гэж сонин юмдаа. намайг арван жилд байхад Манай ангийн охидууд гэж ёстой аймаар охидууд байж билээ. Тэр үеийн Долдугаар ангид шүүдээ. Хар багаасаа л оо ингэсэг, Нүүрний будаг шудаг гээд л, Бүүр нэг өдөр (Санаа нийлдэг 5 зургаан охин байлаа. бас цаанаа л дажгүй цэвэрхэн охидууд, Нэг ёсондоо ар гэр нь боломжтой айлын хүүхдүүд гэхийнмуу) хөхний даруулаггүй ирдэг юм. Тэр үед ч манай ангийн хөвгүүд ёстой л нүд нь орой дээрээ гарч, бөөнөөр дуу алдав, гэхдээ авиа гаргаагүй, амаа ангайгаад л юу харах нь энэ вэ? гээд Аймаар байсан. Өөрийн эрхгүй л хараад байдаг юм байна лээ. Болье гэж бодовч болохгүй ёстой хэцүү, хичээл дээр сууж байна аа гэж бодогдох зүйл ч, толгойд түйч алга, хүүүүү ёстой аймар санагдсан. Тэгээд хичээл 12:30 тарваа. Турник дээр ганц хоёр суниана гэж цугладаг байлаа. Угаасаа л ёс юм шиг байсандаа. Хичээл тараад л бөөнөөрөө явна. Тэр үеийн хүүхдүүд тийм байлаа. Тэгээд манай ангийн хэн нь ч билээ өглөөний болсон тэр тухай ярьж эхлэв ээээ. Санамсаргүй сэдвээс халтирж орсон, тэрнээс ярих зориг дутна лдаа бүгдэд нь. Бүгд дотроо бодож байсан гэж одоо ч би эргэлздэггүй. Хэн тэрийг эхлүүлж ярих вэ гэдэг л асуудал байлаа. Бүгд би биенээсээ ичнэ санаа зовно. Одоо бодоход өнөөгийн хүүхдэд байшгүй их хүмүүжилтэй байжээ. Гэхдээ манай ангийн хөвгүүдийн хүмүүжил, охидуудад маань байсан гэдэгт би эргэлздэг. Тэгээд л ёстой явж өгдөгийн байгаа биздээ. Тэр охин өндөр байтал жижигхэн. яагаад тийм юм болоо… Харин тэрний арай л том гэхдээ тэр Товч нь, Товч гэж нэрлэдгийг тэр үед мэддэггүй байлаа. Хэн нь ч билээ товч гэж авдгийн. Бөөнөөрөө л ааааййн гээд л ангайраад л хоцорсон. “Товчооо, товч гэж нэрлэдэг юм уу?” гэж асуугаад л дотроо бодно. Би юм бодохдоо газар ширтчихдэг, нэг тийм дүүнгэ мэлэрчихдэг хүүхэд байж билээ. Толгой дотор товч товч товч, яагаад тэрийг тэгэж нэрлэх болсийн бол, Яагаад тийм зүйл товчтой адилхан гэж, өөр олон аргаар нэрлэж болийшд тийм сайхан зүйлийг гээд л. Чи хаанаас яаж олж мэдсэн бэ? гээд л нөгөө хүүхдээс бөөнөөрөө зэрэг асуув. Ээж нь эгчид нь 00-ын өрөөнд тэгэж ярихыг сонссон гэнэ. “Чи яасын чих тавьж сонссийн муу?” гээд л яриа цааш үргэлжлэв. Тэр намхан охин мөртлөө. яагаад тэр хоёр ёстой давалгаалаад байсан бэ? гүйхээр л нөгөөдөх нь ёстой далайн давалгаа, Тэрнийх болохоор яг биенийхээ пропорцод яг таарсан, тэгэхдээ нөгөө жижигхэн хоёр зүйл нь арай л жаахан хоёр тийшээ. Тэгсэн мөртлөө чанга хатуу юм шиг гэтэл, Нэг банди тэгсэн “чи яасын барьж үзсий муу?” гэж асуудгийн. Бөөн инээдэм ханайдам, илгээ хөштөл инээж татаж унцгаав. “Маргааш тэд нар тэгэж ирвэл яах уу Бөөнөөрөө?” гэтэл. Нэг нь хичээл асуух гэж байгаа юм шиг болж байгаад шүргэж үзнэ л гэнэ. гараараа илж үзнэ санамсаргүйшдээ сайхан л гэнэ. Жижигкээн хөөрхөн чимхэж үзнэ, Бүүр зориглож байгаад барьж үзнэ, базаж үзнэ, ааан базаж бол болохгүй байна аа. Орилчихвол яахын л гэнэ. Зарим даваадуулдаг нь хазаж үзнэ ч гэхшиг, За ямар ч гэл байсан бөөнөөрөө нэг зүйл дор дороо хийж үзэхээр болов оо. Би анх ингэж энэ СЕКС гэдэг сэдэврүү орж билээ. Ер нь хэн нь анх уруу татдаг юм вэ? би бол ёстой мэдэхгүй, Хүн хүн өөр л дөө. одооны залуучууд арай л нахаалны асуулт асуудагтай 100% санал нийлж байна. Надаас хүртэл зарим залуучууд асууна гээч Би эрэгтэй хүн шүүдээ ёстой шал дургүй хүрдэг. Би ингэж байхад эмэгтэй хүн яадгийн ёстой төсөөлөхөд ч бэрх. Тиймээ тийм эрчүүдийн толгойд секс эмэгтэйчүүдийнхээс илүү боддогдог нь үнэээн үнэн. Өнөө үед хамт дагуулж явдаг гоёл зүүсгэл чимэглэл шиг болгосон эмэгтэйчүүдийг өнөөгийн нийгэм түүнийг тийм доош нь оруулж байна. Нэг үг байдаг даа “Шударгаа шулж, Шуламсаа тахдаг” гээд, Бидний амьдарч буй энэ нийгэмд бүх юмны үнэ цэнэ ёстой навс унасан. Бүх юмны үнэлэмж… цаашид бид яаж амьдарна даа гэж бодогдох юм заримдаа. За яахав зарим залуучууд мисс болон зарим хүүхнүүдийг мөнгөөрөө, эрх мэдлээрээ, албан тушаал эрх ямбаараа, өөрийн өнгө үзэмжээрээ, толгой эргэм яриагаараа, аав ээжийн албан тушаалаар, амьдралын баталгаагаар, өөрийн амжилтаараа, зарим нь байр машинаар өөрийн өврөө дулаацуулж байна. За болноо болно, өнөөгийн энэ нийгмийн дүрэм журам шүүдээ. Гэхдээ нэг л зүйл байна. Энэ дэлхий дээр бүх юм хувьсан өөрчлөгддөг. Бүх юмны үнэ цэнэ унана, өнгө нь гандана. тэр үед яаж амьдар уу? өнгө дагагсадад бас нэг зам гарах л байхдаа хэхэхэ. Энэ захидлын эзэнд хэлэхэд Юуч болж байсан хүлээ. чамд таарсан хүн байж л даараа хүлээ, Сэтгэл нийлэхгүй хүнтэй амьдрах шиг Там байхгүй шүү. бас нэг зүйлийг хэлэхэд гараасаа хөдлөх үртэй болох хэрэгтэй. Энэ их чухал. Гэхдээ одооны хүүхнүүд 2дах чухал асуудлаа, Нэг болгочихоод яваад байна ажиглаад байхнээ. Тэгээд нэг ганц бие сайхан хүмүүсийн өвөр дулаацуулсан ээж.

  31. naraa says:

    нөгөө хүн чинь чамайг сонирхоод л асууж бна шд хэдэн настай вэ юу хийдэг вэ гэр бүл зохиож бсан уу бол энгийн л асуултууд өөр тэгээд юу асуулгах гэсийн чи өөрөө жоохон сонин санагдлаа, иймэрхүү юмнуудаа ярилцах явцадаа тухайн хүний зан чанарыг нь ажигла, 30 хүрчээд амьдралаас тасархай гэгээрэх гэж ядахаа болимоор юм, эрчүүд энгийн бодит эмэгтэйчүүдийг илүүд үздэг, өөрийгөө жоохон өөхчлөхгүй бол нөхөрт гарахал хэцүү л харагдаж бна

  32. 1234 says:

    Zugeerdee busgui mini bitgii setgeleer unaarai. Ugaasaa ene tsag ued chinii ueiin zaluuchuud yamarch huviin zohion baiguulaltgui, archaagui, achaalal daah chadvargui,ungu mungu harsan, er hunii shinjgui doodohoo zahirch diilehgui buun uvchnii uur bolson, Nom unshih talaar bodood ch hereggui tiim l er ch yum shig em ch yum shig yumnuud l bolson haragddag yum. Gehdee bugd arai tiim bolchihoogui biz uhaalag chadvarlag sain hani oldono geed itgej yav amjilt husie.

  33. mira says:

    Мсжээр танилцуул хэн ч өндөр нам өргөн бүдүүнийг чинь асууна шт. Нэг их сүрхий хүн болох гээд байгаа юм уу даа. Шууд ном сонин яриад оюунлаг хүн болох гээд жүжиглээд байдаг хүмүс ч бий шүү. Чамайг тийм биш байгаасай гэж найдья. Хүнийг бүрэн дүүрэн танихын тулд хугацаа хэрэгтэй.

  34. kaka says:

    Ñîíäîð ãýæ áàñ íýã ñýòãýëèéí øàðõòàé ýì áàéíà. ßàãààä äàíäàà ÷àìòàé òèéì íü òààðäàã áàéíàà. ×èíèé ¿éëèéí ¿ð áàéõàà õ¿¿õýý.

  35. dantes says:

    30гарцан тэгээд мсжээр танилцаж байгаа бол тэгээд нөгөө xүнээ сэтгэлдээ төсөөлөxийн тулд наад асуултуудыг чинь тавиxгүй яаx вэдэ,чамайг xараагүй юм чинь.тарган xүүxэнтэй уулзаx дургүй xүн байж болий шдээ.тэxэд xэн нь мэдэгдэxгүй xүнтэй ном ,кино ,тоглоом гээд л xүүxэд шиг юм яриад байx юмуу.нээx сүрxий xүн болж бааxан тийм юм ярьж,мсждэж байгаад дасаад уулздаг таалагдаxгүй бол яаxийн.нялуунаасаа шулуун гэж эртxэн муу сайнаа ярилцаад уулзвал уулзаад,уулзаxгүй бол болисон нь дээр биздээ.

  36. sondor says:

    ineedtei xogiin archaagui erchuud.
    amidralaa abaad yabj chadahgui bj arxi uuna bas
    xvvxen erguulnee.

  37. sondor says:

    zarim erchuud uhaan muutai bdag yum aa
    anh taniltsaad l shuud xvvxed nas ajil asuugaad bad boloogvi ee
    bair mashin asuugaad tenegten geech.
    Bairtai bol shuud l xairtai geed 
    jvjiglej ugnu shvv dee. ineedtei gedeg ni
    belen yumand ih durtai

  38. Нисгэгч says:

    Ярья2

  39. kaka says:

    ×è èéì áîëîõîîîðîî ºäèé õ¿ðòýë ãîí áèå ãîçîí òîëãîé ÿâæ áàéãààÿ. Íààä çàíãàà çàñàõã¿é áîë ýíý íàñàíäàà íîéòîí ñîðìóóñòàé õ¿¿õäèéí áàðàà õàðàõã¿é ãàíö áèåýýðýý ºòëºíº ø¿¿. 30 ãàð÷ààä þóí ÷ òýíýã þì áý.

  40. zochin says:

    Ингэж өөрийгөө дүрсэлж байгаа нь “царай муутай муухан нэгнийг хүн гэж үздэггүй” тул өөрийгөө юу гэж боддогоо л хэллээ..
    Ene chamaig hen bolohiig ehleed shuud heleed ogchloo. daraa n nurshuu huvia hicheesen ooriihoo bodliig doviilgoj busdad tulgah ged bga deerengui 30 garsan zojig huuhnii heregtseegui bodluud bn.. 

  41. ax says:

    zuv setgedeg hun bna. odoonii zaluuchuud bugd tiim yum asuudag, busguichuud ch gesen, barag l orolog tsalin asuuna shuu,

  42. rofl says:

    30 garchaad hair durlal romantic yarij bolohgui gej hen helsiin er ni? lenin tegj helsimu ganaa?

  43. Omg says:

    ehleed uuruu sanaachlaga gargaj unshsan nomnuudaa yrij ehelwel hen n nom unshdag we hen n sonirholgv bgaag amarhan medchihne shvv dee zarim bvsgvichvvd nom yrisan zaluusiig dvinge nerd bdlaar vzne gd neeh yridgv harin chi uuriiguu nom sonirhdog gedgee taniulj bs yrianiihaa sedwiig uurchilj uuruu zalaad ywbal hen n hen br gdgiig amarhan medchih bus uu

  44. rofl says:

    teneg gej sanagdsan asuultuuddaa tohirson hariutuud beldcheech. Chi hedtei ve geheer ni hedtei ym shig haragdjiin? dohuulchlee ntr geel. Gehdee tegeed hosuud dotnosood irheer asuultuud ulam l hundreed irnedee hehe. tegeed oilgoh neg ni oilgono. buur dombroo asuult asugad bval hudlaa yarih heregteishd. er ni asuultnaas aigaad bval odoo chi tegeed yaanaa hehe

  45. ganaa says:

    er ni 30 gartsaad xair durlal romantik yrix ni odoo tsagt niitsexgui bgaag chi ch bi ch bugd medexiin deedeer medej baix xeregtei bolchood bn.  30 garchaad xair yriaad ybaa minii yeiin zaluus law baixgui bolson. uuniig oilgox l xeregtei bolj de busgui

  46. ganaa says:

    tgd naadxaaraa yag yu xelex gd bga busgui ve? 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.