Алтан утас суулгаснаас болж нүүрэнд нь саажилт өгжээ

a4c163db3c99c09coriginal

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй алтан утсыг бүсгүйчүүд арьсаа гундуулахгүйн тулд хээрглэдэг болсон. Сүүлийн үед урлаг, соёлынхон хийгээд зарим иргэн алтан утсыг нүүрэндээ тавиулах нь элбэг болсон. Гэтэл үүнтэй зэрэгцэн алтан утаснаас болж хохирсон эмэгтэй олон нийтэд хандсан байна. Тэрбээр цахим хуудастаа “Би жил дөрвөн сарын өмнө алтан утас хийлгэхээр ямар ч үрчлээгүй болж, хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншаад энэ утсыг хийлгэсэн гэх олны танил эмэгтэйгээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьж, тэр ч бүү хэл нүд бүлтийнэ, хамар өндөр болно, уруул дөрвөн талаасаа татагдаж томорно, үрчийхгүй, дух наашаа товойно гэх мэт гоё үр дүнг амлан “Надад хийсэн эмч Монголд байгаа” хэмээн зааж өгч, өөрөө хамт очиж, би их итгэж 8500 доллараар хийлгэсэн.

Гэтэл удалгүй нүүрний арьсны энд тэндээс нөгөө алтан утас нь товойж гарч ирсэн ба түүгээр ч барахгүй нүүрний мэдрэлийг гэмтээж, хацар уруул саажилтын улмаас далийж, харвалт өгсөн хүмүүсийнхтэй адил, харахаас аймар болсон. Тэгээд энэ тухай эргээд мэс засал хийсэн эмнэлэгтээ хандахад хүлээж аваагүйгээр барахгүй эмчийг нь “Байхгүй. Солонгос руугаа явчихсан. Бид мэдэхгүй” гээд надтай муухай харилцсан.

527-1426484982alt0313-02

Би яг үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай адилхан харилцсан. Ингээд яах учраа олохгүй МХЕГ-т хандахад “Стандартын баталгаагүй сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл” гэдэг хариу авсан. Уг нь бол одоо хайлдаг алтан утас хийж байгаа юм билээ. Хамгийн хэцүү нь арьсан доороос буцааж авч болохгүй, тэр бүү хэл арьсны хорт хавдар үүсч магадгүй гэсэн хариуг аваад байна. Алтан утас гээд зүү хийсэн байна лээ” гэжээ. Тэрбээр одоогоор хууль, хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргаад байгаа гэнэ.

Ц.Заяа
Эх сурвалж: МОНЦАМЭ

8 Comments

  1. GegeenCom says:

    Huuh iim ungutei bdymu yun duraaraa suga tatsiin be tegeheer hatsarny haviar tatagdaj buruu oyodoltoi bol 

  2. Okay says:

    Нархан хотхоны доор байдаг NEI гэж гоо сайхны эмнэлэг бас чадваргүй солонгос эмчтэй, миний мэдэх олон хүнийг луйвардаж гоосайхнаар нь хохироож байсан. Төлбөрөө бас доллараар авдаг. Тийшээ битгий хандаарай 

  3. Ааш сайтай болсон says:

    Миний ажиглаж байгаагаар эх орондоо гологдсон, чадвар муутай Солонгос эмч нар манай оронд халтуур хийгээд байна уу гэсэн хардлага терех болсон.
    Амьдрал бэлэглэсэн Буянтай vйл хийж байгаа нь бий л дээ. 
    Дээрх жишээнээс гадна Гранд мед эмнэлэг (Зайсан дахь) худал онош гаргаж миний нэг танилд маш vнэтэй хагалгаа хийх шахсан. Хэрэв еер газар баталгаажуулж vзvvлэхгvй шууд хагалгаанд орсон бол эрvvл мэндээрээ болон херенге менгеерее хохирох байсан. 
    Та бvxэн сайн судалж байж эмчилгээ хийлгэхгvй бол энэ мэт эрсдэлvvд их байгааг болгооно уу?

  4. mr.hitch says:

    Huunduudiin shuteed uheh geed bdag solongosuud iim l ym hiij bgaam shdee haana luivar zalilan Yanhandalt biye unelegch karaoke bna tend solongos hun bjil bdag geed boddoo

  5. bi l bn says:

    Yaaay vnen teneg yumaa  eniig hen hiilgedegbn aa  uuriin uhaanaar bodsonch

  6. bold says:

    odoo yay gehev,hucheer hiisen bish.

  7. Zochin says:

    Ter magtaj shuteed baidag Odgerel Anu geh metuud altan utas hiilgeed iim goe bolchloo geed baihaar ohiduud duuraij baigaam

  8. Нээрээ says:

    Хүмүүсээ нүүрэндээ битгий мэс хүргэж байгаачээ. Сайхан арчлаад цэвэрлээд явж байхад л болношдээ. Тэгээд ч алтан утас чинь хоцрогдсон гээ биздээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.