Зүгээр л сайхан амьдрах юмсан…

two-benchs-bw

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхнээс зөвлөгөө хүсэх гэсэн юмаа. Доор бичсэн зүйлийг минь битгий харааж зүхээрэй би өөрийгөө буруутай гэдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ байхгүй зүйлийн төлөө харамсаж суух биш шинээр бүхнийг эхлэмээр байвч зүрх зориг алга тиймээс та бүхэнд хандаж байгаа юм.

Одоогоос 10-д жилийн өмнө өмөг түшиг болсон аавыгаа алдаж ээжийдээ хань болон өдий хүртэл амьдарч яваа хүн би. Аавыгаа өнгөрснөөс жил гараны дараа би нэг залуутай танилцсан юм л даа танилын хүрээнд нилээдгүй удаж улмаар дотносож манай гэр орноор орж гардаг болсон. Ээж минь түүнд дэндүү сайн арга ч үгүй биз дээ эр хүний нөмөр нөөлөг үгүйлэгдэж байсан хөндий хоосон гэрт минь эр хүн байна гэдэг гэр дүүрээд л дэндүү сайхан.

Тэр маань ээлжийн ажил хийдэг байсан болохоор бууж ирсэн өдөр нь ээж ч би ч аль болох сайхан хоолоор дайлж унтаж амраг гээд гэрт чимээ гаргалгүй зунд нь гадаа сууж өвөлд нь нэг өрөөндөө бүгж бүхнээ зориулдаг байсан. Зарим нэг хүн үүнийг уншаад худлаа гэж бодож магадгүй л дээ гэхдээ ээжийн минь талаар хүн муу хэлж байхыг би лав сонсоогүй. Орсон гарсанд цай хоолтойг нь магтдаг л юм.

Бид 2 танилцсан дотноссон гээд 3 жилийг хамтдаа үдсний дараа нэг өдөр ээж маань чиний царай нэг л бишээ жирэмсэн болсон юм биш биз гээд инээж билээ. Тэр үед би үнэхээр жирэмсэн болж баяртай нь аргагүй түүнд дуулгатал тун дурамжхан хүлээн авсан. Би аав болоход бэлэн биш гээд л бурханы өгсөн бэлгийг буцаахаас өөр арга байгаагүй ээ надад тэр хэдхэн хоногт олон л үйл явдал болсон тэрийг энд нуршаад яахав. Хэвлий дэх үр минь сар арай хүрээгүй байхад нь би үр хөндүүлсэн.

Тэрнээс хойш бидний харилцаанд сэв сууж надад түүнтэй амьдрах итгэл байгаагүй ээ ингээд л бид салсан. Одоо 6 жил болж гаран болж байна. Энэ хугацаанд наашаа гэх хүн байсан ч би хэн нэгэнтэй дотносолгүй ижийтэйгээ өдийг хүрлээ. Хүнтэй сууж хүүхэд төрүүлж гэр бүл гэдгийг мэдэрч амьдрал туйлын хүслэн байдаг ч нэг л болж өгөхгүй юм. Хүмүүс анхныхаа хүүхдийг авахуулбал дахин хүүхэдтэй болохгүй гэж ярих нь надад дэндүү их сэтгэлийн дарамт болох юм.

Ажил гэр гэхээс өөр маршрутгүй гадуур дотуур гарч ууж иднэ гэж байдаггүй болохоор би хүнд дэндүү уйтгартай санагддаг байж болох л юм гэхдээ надад сайн эхнэр сайн ээж сайн гэрийн эзэгтэй болох чин хүсэл итгэл бий гэвч намайг гэсэн хүн одоохондоо алга л байна даа. Эр хүн ер нь ямар эмэгтэй хүнд сайн байдаг юм бэ найзууд маань намайг үнэг шиг байгаач гэх юм. Даруухан байна гэдэг тийм буруу зүйл юмуу…

22 Comments

  1. GegeenCom says:

    Lol gancaaraa bh sxn bshu

  2. xxx says:

    surguulid surachee tendees l amidarliin hania sudlana shuu dee olon ch naiz nohodtei bolno ingeed l guniglaad bwal hench chamaig toohguil hyana erchuud anchin huuhnuud an gej bodood l bj bai 

  3. Нээрээ says:

    Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд ирээдүй рүүгээ итгэл төгс алхаж сур. Даруухан биш даруулгатай амьдар. Тэр залуу ч яахав нөгөө нэг лапак залуусын нэг байсан байна. Тэглээ гээд чи гутарч гуниж амьдрах шаардлага байхгүй. Амьдралаа нэг өөр өнцгөөс, өөрийгөө нэг өөр талаас нь хараад үздээ бүсгүй минь? Бүх амьдрал чинь өөрийн чинь л гарт байгаа шүү.

  4. yalgaagui says:

    Yamaar ch um be dee .hunees iluu bish ch dundaj amirchihiin toloo zutgej btal neg l medehed gants biy , nas 33 hurchij  odoo bi haanas nohor haih ve yaj hunt taniltsah uu .

  5. tony says:

    Chamshig hani tai bolhiig huusdeg zaluuchuud olon baigaa shuu dee minii bodloor chi sain ehner bolh baihaa 

  6. zoriglov kk says:

    eldev  zuilgui  saihan  busguitei  taniltsmaar  bnaa  

  7. sainaa says:

    yg l mini  amidral bnda huhnud bug huntei sutsan  ajil ger l yvjina shn ehnertei bolod huhde harah ymsan

  8. ganaa says:

    Bi ch gsen ehnertei bolj eleg bvten amidarmaar l bn 

  9. Eregtei says:

    Huuhded buu sanaa zowoo. Mongoliin barag buh l emegteichuud awahuulj bsn bh. icheed heldeegui l bolohoos. taiwan bai ooriigoo orchil. gehdee yawald gesen ug bishj

  10. гүнжээ says:

    Яасан ч гутранги үзэл бодолтой юм.чи л өөрөө өөрийгөө өөрийнхөө амьдралыг өөрчилж чадна шүү дээ.амьдралыг жаахан гэгээлгээр хар.ямар ч хүний сайн талыг нь эхэлж олж харж бай.

  11. Sun says:

    Зүгээр чамд сайн хань заяана. Чи гадагшаа гарч хамт олон нийгэм дунд орж амьдрах хэрэгтэй байна. Амжилт хүсье.

  12. kkk says:

    erchuud erotik imijtei khuukhnuuded l nugasguidee………………kkk

  13. gantslamidarna@yahoo.com says:

    neeree kinon deerhi shig neg murgulduu l zayani hanitaigaa uchirchih yumsan . Erchvvd bvgd gerlesen bnaaoooo 

  14. эрүүл says:

    Гадуур гарна гэхээр л ууж идэх, хүнтэй танилцана гэхээр л унтаж хэвтэх биш л дээ уг нь. өөрийгөө өөрчлөх бас их хэцүү л дэ. чим чимээгүй байж байснаа гэнэтхэн сайн байцгаана уу намайг Ганц бие бүсгүй гэдэг гээд л. Тэгэхдээ өөрчлөгдөхөөс өөр арга алга. Өөрчлөгдөнө гэдэг нь шинэ зүйл сурна гэсэн үг. 1. Олон ажилтантай байгууллагад ажилладаг бол хүмүүстэй ярилц. Та нар гадуур гарцгааж байна уу нийлж байна уу дараа хэзээ нийлэх вэ? энэ тэр гээд асуу, нийлээд явдгийг нь чи мэддэг бол дараагийн удаа би цуг явна шүү намайг дуудаараа энэ тэр гээд хэл. зүгээр л цуг явахгүй юу ууж идэхдээ гол нь биш гэж хэлсэн гол нь өөрчлөлт хийх. 2. Фитнэсс иог бүжиг энэ тэр гээд ажлынханаас өөр хүмүүстэй уулзах, ямар ч байсан өөр хүмүүстэй харицахаар өөрийгөө арай өөрөөр илэрхийлж сурдаг юм. Ажлынхан чинь гэнэт өөрчлөгдөхөөр энэ  чинь одоо юу болчихоов энэ тэр гээд жаахан сонин байдаг юм. тиймээс ер нь өөр хүмүүстэй эхэлж харицаад яваандаа өөрчлөгдөөд ирэхээрээ ажлынхан найзууд эд нартайгаа өөрөөр харьцаж эхэлсэн нь дээр болов уу, тэгээд явж байхад чинь тэр нийгмийн хүрээлэл дундаас нэг залуу чамайг харах байлгүй дэ. Аль болох л олон хүмүүстэй харьцаж олон дунд орж байж тэндээс л залуу олдох байхдаа. Олон дунд орохгүй бол кинон дээр гардаг шиг нэг залуу чамайг мөргөөд л танилцаж барина энэ тэр гэж ер нь бол байхгүй дэ. үнэгүй баахан зөвлөгөө өглөө шүү

  15. sunshine says:

    Minii bodloor bol daruuhan emegteid erchuud durtai bdg.Gehdee daruuhan bn geed bur humuusees angid tusgai nuutslagdmal bol humuustei yaj taniltsah bileedee.Uuruu yamarhuu hund durtai bdgiin tiim huntei tahiltsah bas naiziin hureend tanil bolj sudlah bolomj erelhiileh l deer bhdaa.Yamartai ch ulaan galzuu bas zolbin,um umand ordog gardag,tiim hund erchuud durguin bnlee.Bas heterhii style muutai bas er huniig utga uchirgui halamjlaad bh ontsgui ee.Uuriin gesen uzel bodoltoi ali alinaa chaddag,unench bas ajilsag,daruuhan geed ….. um bii shuu dee busgui mini.Uudrug baigaarai.

  16. lolita says:

    gunigtai bolhoor mini l oldodgui um bna 

  17. sondor says:

    Ger ajil 2-n xoorond yabsaar btal chin nas chin nemegdeed
    , xojim ni chi xaramsan daa.
    Tiimees odoonoos exelj gaduur garaj er xvntei mgs bichex esbel
    utasaar yarij bai..
    Zaabal cekc albagui shvv dee.
    Bi bas cham shig tegej boddog bsan. Gebch udur xonog 
    ungurex tusam ix l xaramsdag yum bilee.
    Odoo xaramsaxgui tuld dajgui setgeld taarsan er xvntei mgs bichex
    utasaar yariad 3-4sar bolj bgaa.
    Xuuchin dursamj ungursen amidralaa martaad
    uutree itgeltei baij shine amidraluugaa uragch alxaad bai

  18. хмммм says:

    Амжилт мамжилт, тэгэжгаад сайхан ханьтай учирна нтр гэж худлаа бүлтрээд яахав. Үнэг шиг байжгаад дахиад нэг юманд тоншуулчнаа дэмий. Хамгийн танилцах боломжтой хувилбар бол ажил хавиар байхгүй юу, үгүй бол гэр бүлтэй найзууддаа шудрагаар хэлэлдээ нэг гайгүй залуу малуу байвал танилцуулаач нтр гээд. Намайг лав эхнэртэй минь манай найз хүчээр шахуу танилцуулж билээ хэхэ. Одоо ч ухаангүй болсон. Найзуудынхаа найзуудаас л хайсан нь хамгийн зөв гэж зөвлөх байна арай найдвартай юмдаа. Тэгээд өөрийнхөө хэм хэмжээнд таарсан юмтай л зүгээршдээ цагаан морьтой тэнгэрийн залуу мөрөөдөж явжгаад хоосон хоцров. 

  19. hhhhh says:

    het ih buutsiiluud davraasan yum bishuu. dahij naiz zaluutai bolvol buutsiiluud bailgui engiin baigaaraidaa. jargal, hair daahgui humuus zunduu bna shuudee. er ni yaah gej erhluulsiin nasaaraa erhluulelj tolgoi deeree gargaj amidrahguigees hoish anhnaasaa sain muugaa uzeltseed l bj bhad oilgoltsono shd.uhaan muutai hun taarchdee. odoo sain huntei uchrah bailgui dee

  20. Berry says:

    Даруухан бүсгүйчүүд надад бол таалагддаг. Тэд нар нууцлаг байдаг юм. Нууц бүхэн сонирхол татдаг бас мэдэх гэж оролддог араас нь хөөцөлддөг.  Гунигтай бүсгүйчүүд бол дургүй бишээ . надад харин шалтгаан нь сонирхолтой санагддаг. за тэгээл ерөнхийдөө анзаарахгүй орхичхондөө.  Яаараад бол хэрэггүй шүү бүсгүй.  дахиад юу ч тохиолдохийн билээ.  

  21. emily says:

    hi. ger ajil 2n hoorond yavahad uitgartai haragddag negend ni haragddag l yum bgaa biz. chi l ooroo uitgargui bolbol tgd l buh zuil ok. 

  22. Заавал уншаарай says:

    Даруухан хүнд дургүй биш, гунигтай хүнд харин дургүй байдаг ЭРЧҮҮД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.