Өсвөр насныхан сексийн талаар буруу ойлголттой байдгаас эрсдэлд унадаг…

Арван жилээ төгсч амьдралын их босгыг алхах гэж буй өсвөр насныхны хувьд төгсөлтийн үдэшлэгээрээ анхны сексийн харьцаанд орохыг хүсдэг аж. Төгсөлтийн үдэшлэгийг ихэнх залуус бэлгийн амьдрал эхлэх хамгийн тааламжтай мөч гэж үздэг байна.

-Зарим оронд хонхны баярын үдэшлэгийн дараа бага насныхны жирэмслэлтийн оргил үе болдог нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

-Төлөвшиж гүйцээгүй залуус том хүний амьдралд орох эхлэлийг яагаад ч юм секстэй холбон үздэг.

-Сургууль төгсөхөөс өмнө хувийн дотно харьцаанд орж амжаагүй хэсэг чухам хонхны баярын дараа ийм оролдлого хийх шаардлагатай, гарцаагүй байх ёстой зүйл гэсэн итгэл үнэмшилтэй явдаг. Дурсах юмтай ч болно. Гэвч харамсалтай нь залуус ийм арга хэмжээнд явахад хэрхэн биеэ бэлтгэх, хамгаалалт хэрэглэх талаар дийлэнх нь санаа тавьдаггүй.

Тиймээс хонхны баярын давтагдашгүй сайхан мөч залуусын болчимгүй алхмын гайгаар насан туршид үлдэх толбо, төлөөд баршгүй эмгэнэл болгохгүй байх, учир мэдэхгүй охид, мөн тэдэнтэйгээ адил хөвгүүдийн сексийн харьцаа нь хүсээгүй жирэмслэлт, гомдол цөхрөл зэрэг маш тааламжгүй үр дүнд хүргэж мэдэх эрсдэлтэйг тооцоол. Хоромхон зуур тэвчээр алдсанаар ямар хохирол амсаж болохыг сайтар анхаарах хэрэгтэй.

SOURCE: Үдшийн сонин

3 Comments

  1. zochin says:

    би бас сэксийг хусээд л бсан… хонхний баяраа гэж…

  2. *** says:

    140`000 үгтэй “POCKET OXFORD DICTIONARY”,дасгал ажилтай, алдааг нь өөрөө хянадаг “ENGLISH GRAMMAR IN USE”, дуудлага болон үгийн сүлжээ бусад хөгжилтэй тоглоомуудтай “OXFORD PICTURE DICTIONARY INTERACTIVE”, ТОЭФЛ-д бэлдэх “TOEFL LISTENING IBT VERSION”, электрон номуудыг таны компютерт маш хямдханаар суулгаж өгнө. еmail : tsseee@yahoo.com Утас: 99160868

  3. lons says:

    duu nart heregtei medeelel bna

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.