Би одоо 29 настай. Би анх 2003 онд энэ ажилдаа орсон юм. Би ороод удаагүй байтал манай ажлын залуу миний хойноос гүйдэг болло би ч яах вэ дээ өөрийгөө нөхөрт гарах нас болоогүй бас эрчууд миний хойноос хангалттай гүйдэг байсан болхоор би огт тоодоггүй байлаа. Гэтэл өдөр бүр хайртай гэдэг үгийг урсгаж намайг хүргэж өгнө үргэлж халамжилна өглөө бүр миний ширээн дээр ямар нэг бэлэг тавьж надаас үнэхээр салахгүй байсаар эцэг эхээсээ хол хүн танихгүй газар амьдарч байгаа надад эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг үгийн ямар үнэн гэдгийг мэдрүүлж би үнэхээр хайртай болж байгаагаа мэдэрч эхэллээ.
Хагас жилийн дараа бид хамт амьдарч эхэлээ. Бид 2-г хүмүүс үнэхээр сайхан хос гэдгийг бүгд л ярьж зарим нэг хүүхнүүд сэмхэн атаархаж байгааг битүүхэн мэдэрч нөхөртэй хайрлах хүнтэй байна гэдгийн жаргалыг мэдэрч явсаар нэг л мэдэхэд бид нэг жил гаруйн хугацааг харвасан сум шиг л өнгөрүүлсэн байлаа. Би гэдэг хүн жирэмсэн болж өдөр бүр аз жаргал гэдгийг амсаж бас амталж байлаа.
Би нэг өдөр гэртээ харьж хоолооо бэлдэх санаатай нөхрөөсөө түрүүлээд явлаа гэртээ ирээд хоолоо хийчихлээ нөхөр маань байдгүй ээ бүүр унтах боллоо бас л байдаггүй би бүр шөнө дунд хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь унтахаар хэвтлээ нойр хурдэггүй ээ. Шөнийн 5 цаг болж байтал нөхөр маань шал согтуу орж ирлээ орж ирээд л уйлаад л надаас яасныг мэдээгүй байхад уучлал гуйгаад л байлаа би гайхаад яасныг асуухад хайрт нь ажлынхаа нэг хүүхэнтэй унтчих шиг боллоо би архи ууж байгаад тасраад сэргэсэн чинь л надаас мөнгө нэхээд байсан би секс хийсэн гэдгээ яг мэдэхгүй байна уучлаарай гээд л уйлаад байлаа би гэдэг хүн яхаа мэдхээ болж хэлэх үг ч олдохгүй жаахан уйлж байгаад л өөрөө үнэнээ хэлээд ирснийг нь хоёрдугаарт хүүхдийг нь тээж байгаа болхоор сална гэдэг бас боломжгүй гэж бодоод л нэг хатуу болзол тавиад уучиллаа тэр нь дахиад ийм байдал давтагдвал би шууд сална гэсэн болзол тавилаа нөхөр ч зөвшөөрч байна.
Энэ өдрөөс хойш хаяа уйлдаг боллоо сэтгэл нэг л дундуур байдаг болсон ч гэсэн би юун дээр алдаж байгаагаа олох гэж үргэлж алдаагаа хайж хоол ундийг нь халуун байлгах гэж дахиж өөр хүн руу явуулах вий гэж хааяа өөрөөсөө бурууг хайдаг үнэхээр хичээдэг байлаа. Манай нөхөр ч яахав миний дотор ямар байгааг бодвол мэддэг л байсан байлгүй. Тэгээд л бид дахин сайхан амьдарч эхэллээ 2 сар гаруй болсны дараа манай найзуудтай нөхөр бид 2 уулзаж жаал ярьж суулаа. Тэгж байтал манай нөхрийн утас дуугарлаа нөхөр утасруугаа нэг хараад надруу нэг хараад л суугаад байхаар нь утсаар ярих боломж олгох санаатай би 00 явлаа 00-с гараад иртэл нөхөр маань утсаа бариад гарч байгаа нь харагдлаа би гайхаад яагаад гадаа гарч ярьдаг юм гэж бодоод араас нь гарах гэтэл хаалганы цаана ярьж байгаа нөхрийн дуу яг л хажууд байгаа юм шиг тод сонсогдож байлаа би зог тусаж зогсоод л сонслоо /хайр нь одоо боломжгүй байнаа. За битгий тэг л дээ би эхнэрийгээ гэртээ хүргэж өгчихөөд ажилтай гэж хэлээд гараад очъё за. миний хайрт/ гэж ярихаас нь цааш үргэлжлүүлж сонсож чадалгүй би шууд гарч очоод нөхрийнхөө утсыг шууд булааж аваад үзэхэд манай ажлын хүүхний утас яг мөн би шууд л утсыг нь чихэндээ барихад /яачихваа байна уу байна уу/гэхээр нь би байнаа байна чи миний нөхрийг авах гээд байгаа юмуу аваа ав би одоо шууд явууллаа харин надтай амьдарч байснаас доор амьдруулж болохгүй шүү гээд л би утсыг нь тасалчихсан надад уйлах багадах тийм л байлаа би уйлаад л гэрлүүгээ алхаж өгсөн газар дайвалзаад л саяны ярьж байсан манай нөхөр өөр хүүхнийг хайраа гэж дуудаж байсан нь чихэнд сонсогдоод л гадуур хувцаа ч орж аваагүй алхаад л байсан нөхөр намайг дагаад л уучлал гуйгаад л яваад байсан би үнэхээр гомдохын ихээр гомдож үзэн ядаж бас харамсаж байлаа.
Амьдрал гэдгийн хатуу тоглоомонд би эргэлт буцалтгүй хөл тавичихсан юм чинь. Би гэртээ орж ирээд найз хүүхэн рүүгээ ярьлаа манай 2 найз ч хүрээд ирлээ би бүх үнэнээ хэллээ манай 2 уурлаад намайг жаахан аргадаж байгаад манайд амьдар бүх юмаа аваад яв гэлээ би ч уйлаад л хамаг хувцас хунараа ялгаж аваад л явлаа. Маргааш өглөө босоод хүүхдээ авахуулахаар би бүүр шийдчихсэн байсан учир нь бид 2 салах нь тодорхой миний хүүхэд тийм хүнийх байгаад яах юм бас би залуу байна эцэггүй хүүхэд тэврээд үлдэхэд миний цаашдийн амьдрал яах билээ амьдрал дээр хорвоо дээр сайн эрчууд олон байдаг ч гэсэн тэр хүмүүус нь надтай таараа ч уу үгүй ч би хухдээ ях юм бэ хойд эцэг ни ямар ч хун таараа билээ гж бодоод л би хүүхдээ ад шоо үзүүлхийг үнэхээр хүсээгүй учир би эмч дээр очиж уулзлаа оройтсон байна 6 сартай болсон гэж байна би яасан байсан ч хамаагүй гээд үнэнээ хэлээд л би уйлаад л авхуулна гэсээр байгаад авхуулахаар боллоо баахан эм надад уулгаад орой ирээрэй гээд эмч явууллаа би хүүхдээ авхуулахаар явж байхдаа гудамжинд суугаад л баахан уйллаа манай найз намайг загнаад л чи тэр олон эм уучихаад одоо авхуулхаас өөр арга байхгүй гээд л загнаад би уйлсаар гомдсоор л байлаа яагаад надад хорвоо ингэж хатуу хандаж байгааг би үнэхээр ойлгохгүй байлаа би тэр хүүхнийг үнэхээр үзэн ядаж гомдож байлаа. Би хүүхдээ авхуулахдаа үнэхээр харамсаж үзэн ядаж яагаад яагаад яагаад миний амьдралаар бас нялх үрийн минь амиар тоглож яаж чадаж байнаа муу новшнууд гэж үнэхээр үзэн ядсан.
Маргааш өглөө босоход миний хөхөнд сүү ороод асгарчихсан байхад би хэнд хэлхээ мэдэхгүй айж аав ээж 2 дээрээ л очъё гэж шийдээд гэрлүүгээ явахаар онгоцны билет бичүүллээ. Онгоцноос буухад манай дүү намайг тосож авлаа би гэдэг хүн дүүгээ хараад л уйллаа дүү намайг хараад бас шал нойтон болчихсон энгэрийг минь хараад та яачихсан юм бэ гээд л намайг тэврээд авлаа би дүүдээ эгч нь дутуу төрчихсөн юмаа гэж хэлэхэд миний муу дүү өөрийн л дүү юм болхоор намайг тэвэрч жаахан уйлаа бид 2 гэрт ирэхэд ээж аав 2-гоо хараад би уйлж гарсан тэр 2.т бас л дутуу төрчихсөн гээд хэллээ аав ээж 2 намайг үнсээд л ээ миний нялх үр яасан томоогүй юм дээ бие чинь эвгүй болонгуут л аав ээж 2 тоо хэлэхгүй яасан томоогүй юм дээ ингэж байгаад үхвэл яанаа миний муу учир мэдэхгүй нялх үр чинь гээд л намайг хараад өрөвдөөд л ээж дагаад л уйлж гарлаа. Хэд хоног аав ээж 2-тойгоо сайхан байлаа намайг тойлоод л…
Ээж миний сэтгэл санааг тайвшруулахаар хамт гадуур дэлгүүрээр явж надад баахан хувцас авч өгөөд л амихандаа миний сэт гэл санааг л аргадаж байгаа нь тэр байхдаа. Би удахгүй буцах болж аав ээж 2 намайг гаргаж өгөхөөр онгоцны буудал дээр ирлээ. Ээж яагаад ч юм надад их л аминчхан байдалтай ойртож ирээд л за миний хүү очиход чинь ямар царайтай байгааг чинь харах хүмүүс байгаа гэдгийг мартаж болохгүй миний охин инээгээд л хэвийн байгаагаараа байгаа юм шиг л байгаарай гэж захилаа. Удалгүй би нүд дүүрэн нулимстай сэтгэл дүүрэн гунигтай аав ээж гэр орондоо хоргодсоор л тэндээс хөөрч билээ. Онгоц аажуухан доошилсоор газардлаа ирж байгаа хүмүүсээ тосох гэсэн хүмүүс бужигнаж байлаа намайг энд ямар тосох хүн байх биш дээ гэвч би ээжинхээ хэлснийг санаж би ямарч инээх сонирхолгүй байсан ч инээмсэглэсээр цүнхээ чирээд буулаа. Онгоцноос буугаад явж байтал манай ажлын хүүхэн таарлаа чи яасан гоё болчихсон юм бэ их өнгө зүс орсон байна шүү чи чинь гэртээ очоод хүүхдээ авхуулчихсан гэсэн үү гээд л зэвүүн асуулаа би үгүй ээ дутуу төрчисөн юмаа гэхээс өөр зүйл хэлсэнгүй би таксийн суулаа нүд дүүрэн нулимс найзын руугаа явлаа энд ирэхээр л би гэдэг хүн усан нүдэн гунж болдог бололтой. Би маргааш нь ажилдаа очлоо манай нөхөр гэм хийсэн хүн шиг л миний биеийг асуугаад л халамжлаад л байсан надад ойр байх ямар ч сонирхолгүй байсан болхоор нэг үг ч яриагүй гэхдээ би орой гэртээ ирээд л уйлдаг нэг л сэтгэл дундуур амьдардаг болсон манай нөхөр намайг дагаад л уучлал гуйгаад л байсан яах юм бэ тийм биз дээ дахиад намайг хуурах нь тодорхой нялх хүүхдийнхээ амиар тэр хүүхнээ солисон нь үнэн юм чинь би яаж уучлах юм бэ надад тийм чадвар үнэхээр байхгүй болхоор би хол байхыг л хүсдэг байлаа.
Нэг өдөр манай нөхөр манайд ирлээ би гэртээ оруулаагүй шууд л хаалгаа хаагаад утсаа унтараачихаад шууд орондоо ороод унтчилаа өглөө намайг сэрэхэд хаалганы хонх дараад л байж байсан би хаалгаа тайлаад гэртээ орууллаа нөхөр хэзээ ч дахиж ийм юм болохгүй би чамайгаа 2 удаа гомдоосон юм чинь дахиж xэзээ ч гомдоохгүй би одоо танайхаас явахгүй гээд уйлаад явдаггүй ээ. Тэгээд л надтай үргэлж хамт ажилдаа яваад л надаас бүүр салахаа болисон тэр үед үнэнд ээ миний сэтгэл гэдэг юм хөрчихсөн дахин уучилна хайрлана гэдэг ямар тэнэг юм бэ гэж бодогдож тэр их гомдол ерөөсөө арилдаггүй би бүүр голдоо ортол гомдоно гэж бдаг юм байна гэж хүртэл бодсон шүү нэг өглөө босоод би өөрийгөө энэ байдлаас салгахаар шийдэж манай нөхрийн гэрийн нэг түлхүүр надад байдаг байсан болохоор өөрийнх нь авч ирсэн хувцас надад авч өгсөн зүйлийг нь бүгдийг нь гэрт нь аваачиж тавьчихаад л англи хэлний хэчээлд явж бясалгал хийдэг хүн дээр очиж гуйж байгаад гэрээр нь бясалгалд явж гоо сайхан ч дээр очиж би цалингүй дагалдан хийе гэж дагалдангаар хичээллэж бас ажилдаа явж өөрийгөө завгүй чөлөөгүй хүн болголоо. Манай нөхөр над дээр ирсээр л байсан би дахиж хэзээ ч уучлаагүй. Би хэдэн сарын дараа гэхэд л би шал өөр хүн болсон байсан. Яагаад гэхээр би хэн нэгнийг хайрлах сэтгэл хэн нэгэнтэй найз байх ямар ч сонирхолгүй болчихсон байсан. Одоо би эрчүүдийг хайрлаж огт чадахгүй байна үнэхээр хайрлая гээд хичээхээр л миний хүүхдээ авхуулж байсан үе шөнөжин хүлээсэн хүлээлт тэр үед сонссон яриа миний дэрээ нэвтэртэл уйлж байсан үеүүд яг нүдний өмнүүр урсаад л байдаг надад нээрээ хүн хайрлах сэтгэл огт үлдээгүй гэж үү. Би одоо яах бол.
Яг үнэндээ би нөхрөөсөө салаад 4 жил гаруй болж байна миний хойноос эрчүүд маш их гүйдэг гэвч би тэднийг огт хайрлахгүй хааяа өөрийн хэрэгтэй зүйл дээр ашиглаад л холбоогоо тасалдаг тийм хүн болоод хувирчихсан. Миний сайхан сэтгэл хүүхэд нас миний аз жаргалтай амьдрал бүдийг нь тэр хүн бүүр аваад явчихсан юм шиг байна. Би энэ байдалдаа огт санаа зовдоггүй байтал аав ээж 2 одоо миний хүү хүнтэй суу хүүхэд гарга гэдэг болчихлоо. Манай гэрт одоо над шиг ганцаараа амьдардаг хүн огт байхгүй. Би цаашдаа ч гэсэн ийм хэвээрээ байвал яанаа гэж бодоод айдаг болчихлоо. Ямарч хайргүй хүнийг сонгоод амьдрана гэдэг үнэхээр хүнд байна. Одоо би яах вэ…
секс.мн дээр ирсэн захидал
59 Comments
Хүниг уучлаж сурах хэрэгтэй. Муу үйл хийсэн хүн тэр чигтээ муу хүн биш ш дээ. чи ч гэсэн бурхан биш. хэрвээ уучилж сурах юм бол хорвоо чамд хаалгаа нээнээ
hetsuuhen l yum baina bi ooroo eregtei l de uuniig unshaad emegtei hun ehneree gomdooj l bolohgui gedegiig oilgoj baina. neg nasaaraa hairlaad hamt baina gesen ugiig une tsengui bolgoj baiga humuus ni erno l erchuud yum shiv de ter hunii omnoos dahin uuchlalt guiya
Тэр залуугаас салсан чинь зөв ч хүүхдээ авахуулсан чинь л буруу байжээ. Өдийд хүүхэдтэйгээ хамт байсан бол чи ингэж ганцаардахгүй, сэтгэл чинь хайраар бялхаад явах байсан юм. Одоо тэгээд чи юу хожсон байгаа юм бэ. Одоо сэтгэлээ жаахан зөөллөө, хүнтэй үерх, салсан ч бай үгүй ч бай хүүхэдтэй болбол шууд гарга, тийм сайхан ээж аавтай байж. Бүр болохгүй бол ээж аавдаа өгөөд өсгүүлчихнэ шд. Хэн нэгэнд итгээрэй, бүх залуус танай нөхөр шиг бишээ. Бас хэн ч төгс биш, битгий төгс хүнийг хайгаарай.
Эрчүүд минь эмэгтэй хүнийг битгий ингэж гомдоож байгаарай, яав л гэж бодож хэлсэн үг чинь ингэж хүндээр тусаж болно шүү
ууг ни их ухаантай бодсон бнаа, даанч тэр хуухдээ авахуулдаг чини маш буруу бна, та оороо хялх урийнхээ амиар тоголсон бна, яахав нөхөр чини танийг хураал биз,угаас араар тавидаггуй нөхөр гэж бхгуй биздээ,салвал салаал хуухдээ хайрлаад өсгөх ёстой бсиймдаа,та нөхөртөө гомдсон шиг тэр хуухэд бас танид гомдсон бхдаа, уучлаарай сэтгэлийг тани өвтгөсөн юм бичиж бгаад гэхдээ эниг уншаад эмэгтэйчүүд маани ямарч нохцөлд бсан хуухэд бол буруугуйг ухаараарай,та хуухдээ төрүүлсэн бсан бол нөхөр тани унэхээр дахин тийм муухай зуйл хийхгуй бх бсан ч юм билуу, хуухдээ хараад яаж дахиж тэгэж араар тавиж бузар зуйл хийхэвдээ бас,
Захидлыг чинь уншаад өөрийн эрхгүй уйллаа…
Зовлонг сөрөж гарч чадсан, ухаалаг эгч бна.
Энэ эрчүүд ямар балиар байдаг юм вэ?
Эхнэрээ жирэмсэн байхад л ингэж банзалддаг гэж байгаа ш дээ….
дахиж хайрлаж чаднаа эгчээ, нөхөрөөсөө хавьгүй илүү сайхан залуутай уцрах л болно, хамгийн гол нь хүний мөн чанар чухал шүү, эхнэрээ жирэмсэн байх үед нь жаахан тэвчээд байж чадахгүй хувиа хичээсэн арчаагүй танай нөхөр шиг залуус ч насны эцэст ханилсан хань ч үгүй , гомбын гозон толгой явж байгаад үхэлийн муугаар үхэх байхаа даа…хэзээ ч сайхан амьдархгүй…
чи зөв алхам хийсэн бнаа. миний нөхөр намайг араар тавьсан угуйг би мэдэхгүй.Тэгээгүй бх л гээд амдарсаар л бна. Намайг жирэмсэн байх уэд Шоно бараг уур тсайж бхад орж ирсэн.Хун хулээнэ гэдэг тийм хэтцүү бдаг юм бна гэдгийг тэр уэд л мэдсэн. Сэтгэл маш их өвддөг юм бна лээ.Дараа н; сэтгэлд хар толбо суучихаад арьлахгуй. юм л бол бодогдоно гээч. Жирэмсэн хунийг тэгж болохгуй бхаа. Ухаангуй эрчүүд их бх юмаа бусгуйчуудээ.
Миний сэтгэл доторхи зовлонг бага ч гэсэн нимгэлсэн та бухэнд баярлалаа. амидрал маани эргэдгээрээ эргэж би гэдэг хун амидарсаар л бна. би энэ контэнтийг бичсэнээс хойш уншилгуй байж байгаад сая л нээж узлээ. маш олоы сайхан сэтгэгдэл бичсэн байна. та бухэнд маш их баярласан.
БИ эрэгтэй л дээ гэxдээ нөxөр чини үнэн мал байж.Амидралд ни тоxиоx тийм сайxан зүйлийг тооxгуй xаяаж малтаж явдаг.Чиний учирсан xүн чини л тийм байж дээ тэрнээс биш xүн болгон адилгүй xүлэг болгон жолоогүй шүү эгчээ.
Их гүнигтай түүх байна. Баахан уйллаа.
BICHSENIIG CHIN UNSHLAA?
CHAMAIG OROVDOH NI HAASHAA CH YM DE? BAS MAGTAH CH MON ADIL.
CHI TEGEED GANTSAARAA NASIIG BARAH GEJ BGAA BOL CHINII ASUUDAL SHUU. GEHDEE AMID HUN YM BNA DA? HUNII HAIR HALAMJIIG HUSDEG BAILGUI DE? 4 JIL GANTSAARAA AMIDARSAN ODOO HANGALTTAI YM BISH UU? CHAM SHIG ZOVLON UZSEN BOLON ODOO CH GESEN ZOVOJ YAVAA ZONDOO EMEGTEICHUUD BGAA… INGEED L BODOOD UZ DE? CHAMAIG ZOV GEJ BGAA YM BISH SHUU?
chamd gej helhed huuhded buruu bhgyi bsan shuu dee harin chinii huvid ih teneg bna gehdee amidral urgeljlenee az jargal husie
saihan yumaa cham shig huuhentei zugeer l naiz baih yumsan
chamtai taniltsaj bolhuu zugeer l naizuud ain husvel bicheerei
mylove_mgl@yahoo.com
amjilt husey
tiimeeeee huuhdee avahuulsan chin chinii hamgiin ih buruu
erchuud yadgiin suulaa sallaa hamaagui
horvoo deer chamaig henees ch iluu hairlah hairiig medruuleh, chinii hairlah medremjiig munhiin bailgaj chadah hun gantshan chinii ur, chinii tasarhai.
hen negnees hamaaraltai baij zaaval l terenteigee zuuraldaj baih yostoi uym shig bitgii setgeee huuhnuudee.
hairlaj chaddag bas hairlahgui baisan ch chi uuriinhuuruu baij chaddag bai l daa.
horvoo deer chi turuhduu ch uhehdee ch chi uuriinhuuruu l baih jamtai gedgiig buu mart.
alivaad buu shuna.
ene chin l horvoogiin unen bish gejuu.
hichneen hairtai geed bid tsug uhdeggui l biz de.
chamaas saihan huuhen nuhur shuu uymiig chin hairlaj yagaad bolohgui gej tsaadah shulam ni ch bas tsagaa tulahaar bas l chamaas dor gonginood nustaigaa nulimstaigaa holildood l suuj bgaa.
emegtei hun bolj torno gedeg neg talara hetsu,nadad bas tohioldoj bsan.amidral deer erchudiin 70-80%ni ehnere arar tavidag.harin ter novshiin zaluu chmg jiremsen ued oor huhentei yavj chdj bna gdg chin tsashda chmg nasan turshid chin huurch amidraliig chin tam bolgoh bsan bj magadgui tiim bolohoor chi salsan ni, salj chadsan ni mash sain zuil bolson zarim emegteichud nohorto hairtai bolohoor ged uuchildag harin chi ter zalugas salj chadsan olon ohidud iim setgeliin tenhetei bgasai.zarim ehneruud nohroo arar tavidgig meddeg medsen ch medegui yum shig yavdag, uuchildag, ahiad bitgii ingeerei gej guigad, amlalt avdag tiim bdaltai olon bitgii evlereerei ooriigoo bitgii doromjlul temts buur bolohgui bol sal zarimda salah ni shine /shan/amidraliin ehlel boldog
yag vnendee bol tanai nuhur bish chi ter hvvhdiid uur hvvhneer solitsiim bishvv.. yaj ch bodson tm yumnas bolj hvvhde ahuulna gdg chin buruu shd… tgd ch chi nuhruu gants uda uuchlah yostoi bsim boluu…
tehdee bas neg udaa ch gesen uuchlaad unguruuh heregte bsin ch yum shig… ter hvn uuriig chin ingej ih guijahiig bodhod vneheer buruu yum hiisnee oilogjil bga gsn vg shd…
HORVOO DEER GANTSAARAA IRCHIHEED GANTSAARAA AMIDARCH YAGAAD BOLHGYI GEJ. YAGAAD ZAAVAL HAR YUMND DEERLHYYLJ NUS NULIMSANDAA TSADAJ AMIRDAR YOSTOI YUM. OORIIN DURAAR AMIDRAACH
сайхан л юм байна
Chamd gej helehed chi mash buruu um hiisen baina. Buren buten hun bolson huuhdee avhuulah hereggui baisan. Chi zovhoon ooriin har amia bodson shiidver gargasan bainaa. Huuhed ene amidraliin zoios boloh yosgui baisan. Manai Mongold huuhedtei nohorgui baih um bol buh um togsson met sonin setgelgeetei. Huuhdiig osgood humuujuulnii etsest hend ch hereggui muu nohruudees hed dahin iluu baij chadna. Chi negent iim songolt hiisen bol odoo buh buruug busdad tohoj yah um be. Yavaandaa setgel sanaa chin togtvorjood oor huniig medeej hairlana. Amidrald gantshan muu hun baidaggui um.
Buhniig martddaa.ene asuudlaa ahij bitgii suhuurei
huuhdee aldag chi ch mon saihan amitan bol doo
Amidrald “gerel gegeetei” neg tal baihad “har baraan” bas neg tal baidag yum. Hun ene 2 taliig yag adilhan hemjeend huleen zuvshuurch baij l saya neg amidraliig oilgoj eheldeg yum shig.
Hedii salchihsan ch gesen nuhuruu huurch baisniig udii hurtel uuchilj chadahgui ene olon jil yavaa yum uu daa? Magadgui chi eregtei hunii mun chanariig huleen zuvshuurch chadahgui baigaa baih.
Yamar ch sain er yamar ch saihan zaluu yamar ch daruuhan hun bailaa geed ehnereesee uur hun ruu hardag jam shuu dee. Tarhi ni bitgii gej tedend heldeg hedii ch zurh ni uruu tataad baidag gegelzuur amitad shuu dee ted chini. Eniig huleen zuvshuursun tsagt magadguiamidraliig chini hulj bariad baigaa zovlont tuuheesee angijirah baih.
Neg yum helehd: Eregtei hun, nuhur hun, hani hun chamaig huleen zuvshuuruud, hundelj, hairlaad, hajuudaa bailgahiig huseed, ur huuhedtei bolood baij baigaa bol ali boloh ter nuuts amrag, huuhen shuuhan geh met zuilsiig yuman chinee bodohgui, tooj ch harahgui, setgelee zovoogui baih heregtei. Ted ayandaa nuhriin chini setgelees zamhraad arilah ni arilna, martagdah ni martagdana. Etssiin etsest uhaantai, taivan, uurtei itgeltei bas ch gej uzesgelentei ehner ni huuhduudiinh ni eej ni l tednii chin setgeliin hair baij chaddag yum.
Romatic kinon deer gardag shig dandaa chamaig haraad danaa chamaig hairlaad baidag er hun baihgui sh dee. Harin ch nuhriin chini harts yamar emegtei deer unaj baina, ter chamaas yugaaraa iluu baina ter davii taluudiig ni uur deeree tusgaad av l daa. Emegtei hun chini ataarhuu zandaa tulguurlaad bas ih zuild suraltsdag yum sh dee, naiz aa.
Za amjilt hvsie.
hun bur uur shuu dee. dahiad saihan zaluu uchirah bolnoo itgeerei. harin ooroo songoltoo zow hiigeerei.
Кино шиг юмаа.
bi eregtei, gehdee chamtai adilhan tal nadad baidag, bi neg gomdvol ter chigeerei l saldag, hunii huuramch zang bi zasardaggui zan gej boddog. ene amidrald hun hosoorooo baih jamtai bolohooor yaltachgui bi dahiad l neg huuhentei naizaldag. bas l hudalaa setgel aguulsan baihiig ni olj hardag. ingeseer baigaad bi 33 hursen, mash olon huuhentei tsug amidarch baisan. Hun hervee yag uuriin duraaraa amidraya gevel amidraliin hugatsaa ni hureltsehgui baih. Hun hunteigee tsohitsoj amidrah yostoi gedgiig bi odoo l oilgoj bna. saihan amidarch baigaa humuus bie bienee uuchilj oilgoj chaddag humuus l baidag yum bna lee de! muu hun sain hun gej baidag gehdee ene amidrald songoson hunee baigaagaar ni oilgoj hairalj surah heregtei yum bna lee chi bid 2 shig humuust. bi odoo 36tai hurim hiigeed 3 jil bolj bna 2 huuhedtei, ene amdiraldaa hairtai. Haramsah yum gevel jaahan oroitoj l uhaarlaa daa… GOOD LUCK!
ooriinhoo araas guideg humuustei l haritsaatai bna gedeg chin chinii une tseniig l haruulj bna da.
iimees l chi sain hun songoj chadaagui baidag l neg amitan songoson bna shde.
bas huuhdiinhee amidralaar toglojee
end zondoo zondoo gogo gogo setgegdluud bnaa.. gehdee chi aimhai ymaa bi ingej boddog ym hun hairlaj durlahaas emeedeg aidag hun hezee ch hair durlaliin matiig mederch chadahgui gej boddog ymaa chi zugeer l oor hen negen chinii hoinoos guihgui bgaa hunluu guigeed l uz………..uul ni ih ym bichmeeer l bna daanch yvj eejiigee ajlaas ni avhaas bye?
hetsuuhen amidral tuulj dee chi mini gehdee nar shig ineej bgaarai neg udur az jargaldaa hurnee holbogdmoor bval asuuna biz dee …..
ум ма ни бад мэ хум
Sain bn uu
tanii ene yawdal MONGOLiin maani unench shudraga yag l tani shig iim ariuhan busguichuud ohiduuddad mini bitgii tohioldoosoi. ohiduud maani chi gesen ene yawdlaas surgamj awna bizee
Tehdee ta itgeerei yag l tanid zoriulagdsan negen burhnii duteel taniig huleegeed ene horwoo deer amidarch bgaa gedegt tanii amidrald az jargal husii
za az jargal amjilt ura
setgeliin tenhee hairlaj chaddag mandtugai
baldan_777@yahoo.com хаяг руу и-мэйл бичээрэй. зөвлөгөөг и-мэйлээр өгье.
naizaa ungursunuu martaj ireedui ruu temuulj amidar daa buh er hun tiim bish shuudee chinii zayaanii hani horvoogiin neg untsugt ni yavjil bgaa ungursunuu martaa!
Hi chi ih uhaantai ohin ba shuu dee.Hramsaltai ni hun buriin amidarlad nohor araar tavih yavdal bdag.Ene chini er hunii ontslog biologiin ontslog yum.Gol ni her uhaantai ve gedegeeree l yalgagddag yum.Chinii nohor harin huuhemseg amitan bjee.Salsan ni bolson chi ih uhaantai ohin yum dahij helehed.Tiimees chamd sain hani zayaanaa.Araar tavidaggui nohor olno gevel moroodol bh gej boddog yum ter buhniig ailiin ehner hun l zohitsuulna shuu dee.Buh zuiliig medeh gej zutgeh demii yum ba lee.Chamd amjilt husye iim iuhaantai busguid sain hani zayaanaa.Chi zaluu ba buu shantar 40 nasand amidaral ehelnee gej bas ug bdag shuu
BI ME tei sanal neg bn. Huuhdee avhuuldag chin buruu. Unendee chi denduu ami bodson alham hiijee. 6 sartai huuhed gedeg chin ali hezeenii hun bolson gesen ug. Hun ih gomdson uedee teneg alham hiideg ldee jaahan bodson bol chi bodloo oorchloh bsan bh. Huuhed ymar buruutai um be? Gantshan ternii huuhed bish chinii mah tsusnii tasarhai suu dee. Nadad bas iimerhuu amidral tohioldoj bsan. 6 sartai bitgii hel 3 sartai haruulahad ter jijighen urag shanaagaa maajsan shigee zurh ni bombolztol tsohilj bhiig haraad ootiin erhgui nudnii nulmis garaad huuhdee toruuleheer shiideed etseg boloh hunees ni ene huuhdiig toruultel ydaj torood 3 sar boltol ni hamt bhiig husej blaa./Yagaad gevel bi gadaadad amidarch bgaa tul/Huuhed maani ch torson ter yvsan. Bi huuhdee toruulsendee harin ch bayrtai bgaa. Huuhnuud min ur huuhdee bitgii avhuulj bgaarai nylh urs min tomchuud bidhii ul oilgoltsod ymar ch buruugui shuu. torson etsegtee hairlagdaagui golodson ch mongoliin 1000 1000 uhaalag erchuudees hairlah sain hun hezee negen tsagt oldoh bailgui dee.Bi huudee uhaangui hairtai. uuchlaarai chinii setgeliin sharhiig sedreehgeegui um shuu. bodsnoo bichlee. Busdad unshuhad iluudehgui bolov uu gej. BUH GER BUL AZ JARGALTAI BAIG
ter er huuhdiig chin alaagui chi l uuriinhuu garaar alchihsan bna shv dee. ter yahav nululsun ni vnen. tiim bolohoor ted anr alsan gej bitgii hel chi l shidsen chi l ter emig usan chi l ter emch der ochson.
uuchlaarai busgui mini gehde buh eregtei humuus tiim bish shuu dee chi ene baidlaaraa udaan amidarval jojig bolj magadgui shuu dee
uulan chinii bichsen chin neg huneer buh hun ter dundaa erchuud geed bgaa ym shig sanagdalaa hetsuul ym bn daa chi ooroo iim maygaar bodood amdarwal chamd tuslah hun alga ooroo l oortoo tusal baysalgal hiideg gesen bishuu uujuuhan baildaa erchuud buged adil bish bh gej bodoj bn bi bas erii tasarhai
uuruu jaahan emzeg setgeltei deer n ter hugiin amitand dendvv ih itgetsen bsan ym shig bna. gehdee hvn aldaj l bdag onoj l bdag chi neg udaa tom aldsan ym chin ene udaa zaawal amjilt oloh heregtei sh de. huuchnaa bnga bodood bh hereggvi e ali boloh martahiig hichee ter bodol dunguj orood irengvvt ondoo sain saihan zviliin talaar aaw eejiinhee talaar ch ym u chamaig hetsvv bhad tusalj bsan naiz nuhdiinhee talaar bodood uudrug bai vrgelj muu ym bodood bwal dasal bolood tolgoinoos chin salahgvi. Gutrangi vzelten bol bolomj bvhnii dundaas hetsvvg olj hardag harin uudrug vzelten hetsvv bvhnii dundaas bga bolomjiig olj hardag gesen biz dee tiimees uudrug saihan ym bodood dahiad hvniig hairlaj chadna geed bodohgvi yu. bas aldaa gaihamshig 2 vgvi bol amidral utgagvi gej bdag chamd neg l udur ter gaihamshig tohiono bhaa gej naidaj bnaa. amjilt hvsye
hun huurana gedeg uuchilj boloh nugel .Uzen yadahaas iluu orshooj uuchilah ni iluu gaihamshigtai.
hun alna gedeg uuchilj bolomgui nugel. uchir ni chi dahiad ter huniig bii bolgoj chadahgui. chi nohoroosoo iluu ih nugel hiijee.
Amidrald yu es tohioldoh we. erchuudiin ergen toirond uruu tatald bainga baidag ene bugediig uhaalagaar harj uujuu taiwan bodoj shiideh l heregtei de.
er em 2 mash olon soriltiig dawj baij jinhene ger bul boldog yum shdee . uuchilj sur. hairlaj bas zoliosloj sur. uzen yadsanaar chi yug ch oorchilj chadahgui.ogoomor baisanii buynd hun chamd talarhaj ooriigoo shuuj oorchlogddog yum.
negent chi shiidsen bol ergej buu har haramsaj ergej harsanaar butsaj oichood aldaagaa zasj chadahgui .ongorson yum onogorson.
durtai hunee hairlana gedeg bol amarhan .durgui hunee hairlana gedeg hetsuu .gewch hairlaj baij hairiig buteedeg yum .
amjilt husey.
HEDII CHAMD HEZUU BSAN CH HUUHDEE AVHUULSAN CHIN HMGIIN BURUU……CHI OOROO L HUUHDIINHEE AMIDRALAR TOGLOSON BN SHD…..GARGASAN BOL TER CHIN CHAMD NASAN TURSHIIN JARGAL BELEGLEH BSAN YUM………….HOORHII NYALH UR……….CHI HUUHDEE AVHUULSANDAA NASAN TURSHDAA HARAMSANA……….
salsan chine boljdee odo hurtel tsug baisan bol araar chine taviadl baij baih baisan bailgui . er ni eregtei hun bolgonl ehneriihee araar tavidag yum bishuu nudend haragdahgui chihend sonsogdohgui bolch duurchee bil huvidaa tegj boddog
chamd bayr xyregey chi xayj chadaj odoo xairluulj xaygdaj xayj byxniig xiij chadaj surlaa amidrald ingej chadsan xyn amdraliin daraax amtiig medej mederch chadna xylee burxan chamd neg l odor tusalna bi amlaj bna chi shyy
WOW CHI CH HATUU BYSGYI YUMAA BI HEDII ER HVNCH TER ZALUUG MIDDEG BSAN BOL …? UNGURSUN YUM UNGURSUNDUU EREEDYIGEE HARJ AM’DAR GEJ HILEH BN HVNII AM’DRALD MARTAH OYSTOI ZVIL GEJ BDAG SHVVDEE
iim medrel muutai huuhnuud olon bdagiig haraad ih gaihah um. buu uzegd nadaa iimerhuu teneg gichiinuud taardaggui n yamai da
huuhnuudee ta nar albatai yum shig jiremselcheed daraa ni bitii avhuulj bai tehuu iimerhuu um unshhaar setgel ovdoh yum aluurchin aas yalgaa bhgui shuu
zvgeerdee erchvvd bvgd tiim bishshdee ter zaluu chini l jinhen hair daadgvi oodgvi lalar bna udahgvi chinii amidrald setgeliig chini tatah oor aytaihan zaluu garj ejil taarna za sanaa bv zow zowhoi neegeed uragshaal gj helmer bna daa eh ewgvi tvvh bna shvv erchvvdiin neriig gutaasan tiimarhvv lalruud vheesee
Hunii l amidral yum chini yanz yanz,oor oor.Odoo negent ongorson zuiliin hoinoos yugaa helehev.Harin busad humuus saihan uram ogch bgaa ni sain hereg.Tertee tergui chi ter ongorson buh hetsuu tsag hugatsaag tuulaad ongoroochihson bna shuu dee.Harin busad busguichuuded iim zuil tohioldvol tedend tegeed saihan bolomj,erh choloog ni ogood orhihiin orond hen heniig ni saihan hashraagaad ogoh heregtei baihaa?Jinhene am arslan gedgee haruulah heregtei.Ter huuhentei ch gesen ulaan nuureeree uulzaad yarij bolno sh d,bitgii inge geed.Hamgiin gol ni tuhain uyeiin setgel hodloloor shiidej bolohgui baihaa l gej.
Boloroogiin huvid bol uhaantai emegtei bainaa.Chamaas oor yamar ch emegtei ingej tevcheer gargaj taivan baij chadahgui.Tegeed ch huuhedtei yum chini dee,tegesgeed l baij baisan deeree.Eregtei hun tegeed yavaandaa zugeer bolchihno biz dee.
CHAMD HETSUU ZUIL TOHIOLDSOND SORRY,GEVCH CHINII HUUHDEE AVAHUULSNIIG BI BURUUTGAJ BAINA,TER HUUHED ZUVHUN TERNIIH BISH CHINII MAH TSUSNII TASARHAI BAISAN SHUUDEE,6 SARTAI GEDEG CHIN GARAAD AMIDARCH BOLOHOOR UE SHUU DEE,ENE L UNEHEER SETGEL UVTGUJ BAINA,TOMCHUUDIIN AMIDRALAAS BOLJ HUUHED ZOLIOSLOGDOH YOSGUI. ZUNDUU L HUUHNUUD HUUHDEE GANTSAARAA USGUUD SAIHAN AMIDARCH BAIDAG SHUU DEE. UUN DEER CHI HETERHII AMIA BODSON BNA,TEGSNEEREE NASAARAA SHANALJ YAVAH BOLOHNE DEE. HUUHDEE GARGAAD L BARDAM ALHAJ YAVAH BAISIIM.
Zvgeer dee nz aa chinii bvh um saihan bolno gedegt bi itgej bna. Uchir ni chi setgeliin vneheer tenheetei bvsgui bna. Chamaar bi baharhaj bna. Chi ergeed uridiin adil saihan bvsgui bolnoo. Bvh erchvvd chinii huuchin nuhurtei adilgui shvv dee. Chi ooroosoo asuu. Ter ih teneg zaluu um aa. Terentei holbootoi gunigtai gomdmoor dursamjaa tvvntei l hamt vldee. Odoog hvrtel chi umnuh bolson ter aimshigtai dursamjuudiig sanaj bna gedeg cine ter chamtai hamt bgaatai yalgaagui shvv dee. Terniig dahij hezee ch bvr hezeech bodohgui gej oortoo itgvvleed. Dahin torson met shineer amidarch ehel. Odoogiin bgaagaasaa bvvr ooroor. Tsoriin gants vneniig helii. Hvnii nvd. Yamarch hvn baig hamaagui nvd rvv ni l harj yari. Ter vnen yariad bna yy. Ali esvel hudlaa u gedgiig chinii zon sovin heleed ogno./tegj bhdaa ongorsniig ergen bitgii sanaarai/
bi odoo 30 tai . nuhurteigee syygaad 4 jil bolj bna ,anh hamt amdrahiin l hyyrdag bsan ter yed n neeh toodgui bsan er n syyna barina gej boddoggui bsan bolohoor tegtel hair gedeg yum chin uur yum aa nadiig uurtuu hairtai bolgoson blaa tegeed gellelee saihan blaa ehnii 3 jil er n bol hamt bgaa yedee hyyrahgui shyy harin hamt baihgui yedee tomloltoor amraltaar yavah yedee zaaval neg yumtai orootsolddog ter hyyhnyyd n noiton hamyy shig salahguig n yanaa msg bicheed l er n bol ergyyleed l …. ene byhniig toohgui baiya gej bodood l bolj blaa yagaad ch yum neeh hartai yyrtai ehner bolmoorgui blaa bid 2 iin haritsaa halyyn heveeree l blaa ….
soninoos manai nuhur maani daryyhan hyyhen shyyhan tai orooltsoldohgui bol bi yagaad ch yum nuhuruu sonirhohoo bgaad bgaa yum shig yidaad bgaa yum shig tegeed nuhur maan hardyylah zyil hiiheer bi toogood l haritsaa sergeed l iimerhyy bhiim …
odoo medehguieee ene odoo nadad ychir bgaa baih tei bi anhnaasaa hyyrahad n haritsaagaa taslah baij tei .
Odoo bol araar tavidag l baih nadad neeh medegdehguigeer gej boddog .zarimdaa engej bodohoor amdral shaal ytgagui ch yum shig
bid 2 bysad talaaraa mash sain tohirdog l doo gants gem l nuhur maan haaya araar tavidag teriig n bi zarimdaa asyydal bolgodog zarimdaa toodgui … iim baih byryy yu …
Bi bas bodohdoo nadad bas tohioldoliin gaihamshigtai sex taaraldval bi lav no gej helj chadahgui gej bodood yychlaad bdag
bie biedee bol hairtai dyndaasaa huurhun hyytei .
odoo bi salsan deer yy yah ve ?
hymyysiin bie bie hyyrsan asyydaliig sonsood bi ih yyjyy setgelteim yy esvel bi …..????
bi ch gesen 29 nastai huntei gerleegui odoo neeh gerlii ch gej bodohgui bna. zaaval ch gerleh esgui shd. harin manai naiz zaluu nadad tiim ih muu buruu um hiichiheed nadaas neg ch udaa uuchlalt guij bgaagui geed boddoo. bi odoo henii ch toloo bish ooriinhoo l toloo amidarch bna daa. huuhdee bas avhuulsan odoo dahiad gargaj chadahgui. medehgui ee neg l odor buh um oorchlogdoh biz dee. ter odriig l huleej suuhaas…
Huniig hairlaj chadahgui baina geed shanalah hereggui,uneheer hairlamaar er huntei taarval ayandaa setgel chini zoolrood irne.Bas gantsaardlaa,oroitloo geed taarsan negend buhnee zoriulah hereggui ee.
sham shig baisan ni deer olon hun uuchilaj daraa ni huuhed bas ooriinhoo amidralaar togolson zolgui negen boldog buu uuchil. neg l odor setgeliin chin mos hailj saihan hairtai uchirnaa
sain uu, xuuxdiig ni xurtel avaxuulj chadsan yum chini odoo xaramsax zuil baixgui e. odoo ireeduigee l xar.ongorsonoo martaad amidraliig saixan shineer ni xar. medeej tegj xuurtsan boloxoor setgeliin sharxtai l uldene. gesen ch xun bolgon adilgui chamaig xairlaj itgeliig chini daax saixan zaluu baij l baigaa.
hun hedii huiten hundii boldog ch setgel gedg ayndaa uyraad l irne,… saihan hair ireh yed chi uuniig medreh bolnoo,… ungursun buhnee bitgii bod, zugeer l amidrald garsan aldaa geed l bodchih,… hun hezee ch ungursun ruge ochihgui shu dee, ireedui ru l buh zuil chiglene… chamaig hairlah oilgoh,… hamtdaa jargal zovlongoo huvaaltsaad yvah saihan zaluu oldonoo harj l baigaarai… bi ch bas amidraldaa aldaj endej bieeree mederch yvsan,emegtei hunii achaa hund, gehdee l emegteichuud bidend huch energy, hair halamj uyramtgai setgel tsaanaasa zayagdchihsan bolohoor amidraliig tsetsegluulj chaddag yumaa!!!
uuriiguu bitii ih chagnaj bi hatuu huiten hundii, huniig hairlah setgelgui bolson gej bodoh yer hereggui shu,.. zugeer l bgaaraa l bai!!!
zugeerdee chi ter huneer busad buh eregtei huniig tolooluulj bolohgui shuudee araas chin guideg olon ersiin dund zovhon chamaig hairlah gej torson hun ch baij magadgui yum shuu hunee zov taniad dahiad neg oroldood uz!!!
Ene tuuh bas l evgui tuuh b.Chi ih tsegtstei bodoltoi hun shig sanagdlaa.Martaj bolohgui,teneg l bish bol.Gehdee uuriihuu amidralaar toglovol bur teneg hereg bolno.Chinii uzsen gashuun amidral chamd tsaashid turshilga l boloh yosrtoi.Harin bugluus boloh yosgui shu.tegvel chi ergeed jinhene gaj buruu bolno.(hun gehdee uuriiguu dandaa zuvtguj hardag blhoor chinii buruu yuu bsan talaar bodoj uzeerei)