Тэмбүү

sifilis-2

Ерөнхий

Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ өвчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхэдэг.

Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет юм. Шинжилгээний үед бактериудыг өнгөнд оруулах ёстой ердийн будагч бодисууд нь энэ бактерий биеийг будаж чаддаггүй болохоор ийм нэр авчээ.

Энэ микроб нь зөвхөн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хатах, температурын уналтаас зэрэг шалтгаанаас болж хурдан үхддэг байна. Иймээс тэмбүү нь зөвхөн өвчтэй хүнтэй шууд хавьталд орсон үед л халдах боломжтой.

Өөрөөр хэлбэл замбараагүй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хүчин зүйл болдог. Үүнээс гадна тэмбүү нь жирэмсний үед эхээс хүүхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хүчин зүйл нь халдвар авсан эх нь байдаг. Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг.

Түүнчлэн тэмбүү нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.

Явц

Халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аньж алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн үг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй үржиж эхэлсний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Өвчтөнд бие эвгүйцэх, толгойн өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.

Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгүй бол үе үе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргүй алга зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд хүнд өөр ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий.  Өвчин эхэлсэн үеэс холдох тусам түр намдаж  үе нь улам уртасна. Үүнээс болж мэддэггүй хүнд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ өвчний өдөөгч нь аль хэдийн бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.

Хэрэв өвчтөн огт эмчлүүлэхгүй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гүн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бүрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зүрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь үрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Ингэхэдд өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэнийг үйл ажиллагааг бүрэн сэргээх бараг боломжгүй байдаг.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбүүгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь өвчтэй эхийн ихэсээр нэвтрэн урагт халддаг. Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсний сүүлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хүргэдэг. Заримдаа хүүхэд амьгүй төрөх, эсвэл амьдрах чадвартай  боловч төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч үүний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн үзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.

Оношлогоо

Тэмбүү туссан байж болзошгүй үед бэлгийн замын өвчний эмчид, эсвэл арьс өнгөний эмчид заавал хандах шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн эмч л өвчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зөв эмчилгээ хийж чадна.

Тэмбүү нь янз бүрээр илэрч, адилгүй байдлаар өрнөх нь олонтаа болохоор оношлоход нь амаргүй өвчин юм. Дээр нь онц аюултай өвчин болохоор лабораторийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс трепонемаг илрүүлэх нь хамгийн найдвартай арга ч гэлээ биеийн гадаргуу дээр ил шархлаа байгаа тохиолдолд л боломжтой байдаг.

Бусад бүх аргууд нь цусны шинжилгээн дээр үндэслэсэн байдаг. Халдвар авсан үед тухайн өвчин үүсгэгчтэй тэмцэх уураг буюу эсрэг биетийг бие махбодь ялгаруулж эхэлдэг.

Ийм эсрэг биетүүдийг Вассерманы  урвалаар олж илрүүлдэг. Гэвч халдвар аваад удаагүй байгаа тохиолдлолд хангалттай хэмжээний эсрэг биет үүсээгүй байж болох тул хатуу яр гарснаас хоёроос гурван долоо хоногийн дараа л хийсэн шинжилгээ л бүрэн баталгаатай хариу өгөх боломжтой юм.

Харин микропреципитацийн урвал дээр үндэслэгдсэн шуурхай оношлогооны систем нь илүү хурдан хариу өгдөг. Гэхдээ энэ урвал нь цайвар трепонема төдийгүй түүнтэй төст бичил биетүүдийг мэдэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч шуурхай хариу болон сэжигтэй шинж тэмдэгүүд илэрсэн тохиололд эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж өгч байдгаараа энэ шинжилгээ нь давуутай юм.

Үүнээс гадна РИБТ урвал (цайвар трепонемаг хөдөлгөөнд оруулах урвал), РИФ урвал нь (иммунофлюоресценциин урвал) гэсэн бүр ч илүү мэдрэмтгий, найдвартай шинжилгээний аргууд байдаг. Гэхдээ эдгээр шинжилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг болохоор гол төлөв онцгой тохиолдлолд хийдэг.

Урьдчилан сэргийлэлт

Вакцин хийх зэргээр тэмбүү өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд аюулгүй сексийн журмыг баримтлах, тохиолдлын харьцаанаас татгалзах, зайлшгүй тохиолдолд ийм харьцааны дараах шуурхай урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ нь авах хэрэгтэй.  Мөн дараахь зүйлсийг санаж явахад илүүдэхгүй байх, үүнд:

• Бэлгэвч хэрэглэх нь тэмбүү халдах эрсдэлийг бууруулдаг боловч бүрэн аюулгүй байдлыг хангадаггүй.

• Бусад олонх халдварт өвчнөөс ялгаатай нь тэмбүү нь дархлаа тогтоодоггүй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.

• Жирэмсэний үед эрт үедээ эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгснөөр ирээдүйн хүүхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.

• Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.

Эмчилгээ

100% -ийн амжилттайгаар эмчилж болдог цөөхөн өвчнүүдийн нэг нь тэмбүү юм. Хагас зуун жил болоход цайвар трепонема нь пенициллинд мэдрэмтгий чанараа алдаагүй байна. Тэмбүүг эмчилэх янз бүрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бүрэн эмчилнэ” гэж амласан эмч ба эмнэлэгт итгэх хэрэггүй. Журам ёсоор хамгийн  богино схем хүртэл 2-3 багагүй бэлдмэл хийх шаардлагатай байдаг. Тэрчлэн  эмчилгээг үргэлж  лабораторын хяналт дагалдах ёстой. Өвчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан үргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан өвчнүүдийн эмчилгээ зэрэг хийгддэг.

SOURCE: www.103.mn

19 Comments

  1. loolloo says:

    haldwartiin balai emch nar chin tgeed 2jil hagas bolj bhad ehleel ochhod neg taria hiisiin 3n udaa 7 7oo hnogoor.Miniih haldwar awaad 6n sar hawitsaa blson bn tsusandaa optson bna geed.tgeed taria hiilgecheed 6nsariin daraa ochson tuunii daraa dahiad 6n sar geed terniih n daraa ochsiin tgsen chn ttr n yg heweere 1.4 bgaal bsan tgsen chn dahiaal jiliin daraa ir geed jiliin daraa ochood ugsun chn bas l tgj garaad.tegheer n emch deer ochood helsen chn ugaasaa odoo nasan turshdaa l ingej garna shdee.zugeer geed bhiin odoo hynaltnaas gartsan yum bnashdee haldwar taraahgui huuhed teej bolno ene tr geeel bi neg l itgehgui bnaaaaa huwiin emnelegt uzuulsen chn odooo l yg ed taraah haldwrtai uy n geed bsan buun emchilgee hine hewtej chadahuu ene tr geeel bsan ali n unen yriaad ali n hudlaa yriaad bgaan bolooo foaaak yumaaa ene muu ulsiin emneleg nar neeree arai sonin ham hum yumaa ug n ene chn odoo buren edgerchih tsag bolchood bhad uhuulkeed ingeed bdiin boluu haishaa burhan min  heleeed uguuch meddeg emch ene tr bna uu ??? 

  2. saruul says:

    sain bn u. Bi neg zuiliin talaar lavlah gesen ymaa tembuugiin shinjilgee ogson chin miniih titr n 1:2 manai nohriinh 1:8 gej garahiin bi nohroosoo oor huntei untaj bgagui manai nohor nadad yu ch helehgui ym 1:8 garna gdg n oiroltsoogoor tusaad her udaj bgaa uyed ingej gadag ve oiriin hugatsaand uu esvel awaad 3 jil mil boltson tohioldold ingej garah u hariu helj tus bolooch hetsuu ymaa.

  3. БЙБЙ says:

    sain bna uu? bi neg yum asuuh gesen yumaa. Ehner maani 2 sartai jiremsen yum l daa. Tgd shinjilgee ugtul tembuu tussan gej garahiin. Tgd nmg ug geed ochood ugsun bi eruul garsan. Minii huvid uur ymar ch huntei untaj hevteegui. Tegeheer ehner maani nmg huursan gesen uguu? eswel uur ymar negen zamaar haldwar awdag yum bolow uu?

  4. GegeenCom says:

    Iim boltol n emchluulehgui yavahad yu nuluuldiin boloo

  5. bat says:

    Ter deer yamar tom al ve te.

  6. FH MJ Baachka says:

    Зүрхээрээ босгосон хайраа Бөгсөөрөө арчиж унагавал ийт байдал бий болдог. FH MJ Батжаргал

  7. ggg says:

    ovoodoo cekc.mninhen bas davhar bainga iim medeelel oruulj bval tanai sait haagdaj ntr asuudald orohgui daj ym bishuu

  8. bayar.batbaatar45@gmail.com says:

    eedee iimerhuu baba ymnuudaas chin l aigaad huntei suusnaasaa hoish olov dolov hiij yavsangui, tohioldliin haritsaanuudaas zugtsaar irlee shuu dee, deer bichsen bga hunii zov estoi golomtot gazruudaar ne hevleed naachih ym bol baga ch gesen buurah bh shuu

  9. zaluu says:

    muusain nuhriinhuu erhten chamlaad, uur er huseed haigaad yavdag huuhnuudiin toog harin ch neg buuruulaasai, daanch butehgui biz dee …..

  10. bi says:

    Emchlegddeg ch gsn tsusnii shinjilgee ogoxoor zaawal garch irdeg yum bnlee. Yostoi balai. 5,6n jiliin omno tusaad emchlvvlsen xernee shinjlgeenees zaawal gardag muuxai owchin shvv

  11. Zaluu says:

    Humuus tembuu gej ih aigaad aimar ovchin gej bodood baidag unendee edgerelt avahdaa sain deer ni ovchtei hun ooroo medehgui bna gej bhgui zaaval medegddeg ovchin. Virusiin garaltai ovchnuud iluu ayultai chimeegui medegdehgui yavagddag. Elegnii c b virus hunii papilom virus hamgiin tugeemel. Ene ovchnuudees sain sergiilj yavah heregtei

  12. tedy says:

    Humuus mine huntei taniltsaad belgiin haritsaand oroh bas gerlheesee umnu zaawal 2laa hamt yawj emleg orj shinjlgee uguurei enn ireeedui bolood uurt tanil hergteo shuu  (egel zaluun bodol)

  13. Ккк says:

    EE BURHAN MN ZUUDEND ORMOOR YM AZ BOLJ HUNTEE UNTJ UZEEGUIDE BAERLAJ BNA BAS TSWERHEN ARIUN NOHORT SUUH YMSAN OLDOH L BHDAA HMM

  14. zochin says:

    Angel min gol haldaagch n shalnii alchuur ta nar shuu dee

  15. Angel says:

    iluu harj biluu doloodog erchuudiin toog owoo buuruulj magadgui medeelel oruuljee.  Boldog bol zochid buudal, saun zereg golomtot gazruudiin uudend iim medeellig zuragtai ni oruulwal bur goe yum bolno doo

  16. dd says:

    Yoo nuhrusuu oor huntei hawitahiin etses alga

  17. soooo says:

    Zawhai zaidan yawdald durtai niitiin noiliin shalnii alchuuruud hartsgaaa ireedvigee.

  18. TOM AX says:

    дахиж янхандахгүй ээ. үзсэн нь болж хаха

  19. Huyga says:

    Aimaar ym..nud halitirmaar yu uzchivee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.