Хүлээж авах болов уу?

020

Сайн байцгаана уу? Намайг С гэдэг, 23 настай, ганц бие, өдгөө магистрт сурч байгаа жирийн л нэг бүсгүй. Асуудал гэвэл жилийн өмнө миний амьдралд нэгэн залуу гарч ирсэн юм. Карьер нь ид өсч яваа, хүмүүжил сайтай, тамирчин мөртлөө боловсролоо орхиогүй тийм л нэг залуу байсан. Бүхнийг миний төлөө хийж, сайн хүн гэдгийг нь мэдсэн, мэдэрсэн. Намайг үргэлж баярлуулна, хайрлана, халамжлана, хүндлэнэ. Хариуд нь би гэж тэнэг амьтан үргэлж цаашаа түлхэнэ, хүйтэн хөндий харьцана, юм бүхнийг нь гоочилно.

Сарын өмнө “Чи албан ёсоор миний найз бүсгүй болооч. Би чиний найз залуу мөн ч юм шиг, биш ч юм шиг ингэж хоёрын хооронд удаан явж чадахгүй нь ээ. Харин шийдвэрээ гаргачихаад эргэж битгийл буцаарай даа. Би чиний л шийдвэрийг дагана. Би бол эргэж буцахгүй ээ” гэсэн. Сайн хүн гэдгийг нь мэдэж байсан ч дотор хүн минь үнэхээр хүлээж авахгүй байсан болохоор “Үгүй” гээд хэлчихсэн.

Одоо огт харьцахгүй болчихсон чинь надаа үнэхээр хэцүү байна, санаад байна, шөнө болгон зүүдлээд хайртайгаа үнэхээр мэдэрлээ. Яах гэж цааш нь түлхэж, хүйтэн хөндий харьцсан юм бол доо гээд харамсаад байна. Тэр залуу үнэхээр надаа хайртай. Би үүнд итгэлтэй байна. Би яг одоо утасдаад энд нэг хүнд юм байна хүргээд өг гээд дуудчих уу? Эргэж битгий буцаарай гэсэн. Гэхдээ би буцах гээд байна. Хүлээж авах болов уу? Хүлээж авбал би үнэхээр аз жаргал байлгаж чадна … 

23 Comments

  1. scoopy says:

    Би лав хүлээж авахгүй хайргүй байсан ч хүнийг жаргааж чадна иймэрхүү хувиа бодсон хүүхэн хайран сайхан залууг ачаа үүрэгч шиг бодох юм чи хайртай юм бол эргэж дуудахгүйй тэр хүнийг сайхан амьдруулаад өг

  2. ЭР ХҮН says:

    …………….. ЯАДЫН НЭГ Л АМЬДАРНА ……………… ШУУД УТАСДААД УУЛЗАХ ХЭРЭГ БАЙНА …………….. ГЭЖ ХЭЛЭЭД УУЛЗААД …………….. БИ УГ НЬ ЧАМД САЙН БАЙДАГ ЮМАА ГЭХДЭЭ ЭРТЭЭД ЯАГААД ТЭГЖ ХЭЛСЭНЭЭ ӨӨРӨӨ Ч ОЙЛГОХГҮЙ БАЙНА ……………. ГЭЭД ХЭЛЧИХ …………… ИРВЭЛ ИРЭГ ……………… БОЛИВОЛ БОЛИГ ……………… ХАРИН БҮТЭМЖТЭЙ БОЛВОЛ ХАМГААЛАЛТАА САЙН ХИЙГЭЭРЭЭ …………… ЮУНД Ч ХҮРЭЛГҮЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛЧИХВОО ………………. 

  3. zochin says:

    ээ. чи одоо хүнд юм байхдаа яхав дэ. шууд л хэл л дэ. уулзаж байгаад хэл ээ. үнхээр л үнэн юм бол харин сайн хүний сэтгэлээр битгий тоглоорой. амьдралд чамд жинхэнээсээ сайн байх хүн тоотой хэд шүү. үнэн ч хүнийг хуурах шиг муухай юм байхгүй. за тэгээд залуу нас хүнд ганц  л байдаг юм цэцэг нтр өгөхөөр бас эрчүүд ч гэсэн дуртай л байдаг юм билээ шүү.  Чамд би хайртай юу ч гэдэг юм жо романчиг байгаарай

  4. zorro says:

    chi gantsaardaad goochloh hun chin bhgui bolhoor tegeed l bnda eshul deerh arhi uudag zaluutai suuchihgui yu goochluulah bhdaa…

  5. АРХИ УУДАГ ЗАЛУУ says:

    nadtai suuval zovno shuu shaan biz

  6. dd says:

    iim teneg huuhnuud sain hunees holdood daraa ni neg hachin arhichin ymnuudtai suudag ym daa.

  7. 12 says:

    ээ мэдэхгүй. би лав нөхөртэйгөө учраад хэзээ ч эргэлзэж байгаагүй. чи эргэлзээд байгаа бол нийлсэнийхээ дараа ч эргэлзсээр байх болно. тэр амьдрал ч болохгүй. тиймээс эргэлзээгүй тийм гэж бодсон хүнтэйгээ л эмэгтэй хүн жаргал зовлон бүхий л цаг хугацаанд тэсч хамт үлдэж чаддаг юм шиг санагддаг. тиймээс наад залуугаа явуулсан нь дээр

  8. bodvol says:

    Uur hun oldohgui bgaaz dee, lam oldohgui bol butsahdaa zalna geech ni boljuugaan buz dee chuhamdaa. Chamaig gesen ued hairlaj bhgui uur iluu bayan yum haij deeguur harj yavsan hohi chin. 
    Belen yum haival tegdeg yum. 

  9. emily says:

    end neg tamirchin zaluu bas yum bicheed bailuu ugui yu. ternii naiz ohin uu, ta 2 yagaad bdiin, zugeer yariltsaj boldoggui yumuu. emegtei hun yag tsagaa tulahaar ingeed mangartaad bdiin bnalee. gehdee dotor hun chin yagaad ugui gesiin bol. ta 2 biy biydee hairtai yum bol zugeer hamt bgaach. oorsdondoo asuudal uusgej zovj bhaar

  10. Zochin says:

    Chi yag hairtai ymu. Dotor hun chin ugui gesen gee bizde. Sain bodoroi doo. Zugeer ene hun heregtei ch ymuda gej bodogdod ergeh geed baigaa bol demi l baih. Harin neg shiideed ergej ochvol oortoo hairtai shigee tuundee hairtai bgarai teged dahij dotro ugui gej heze ch buu helerei

  11. Recovery says:

    uu neeree bs chi teneg …

  12. Recovery says:

    er ni bol uurtuu hairtai huntei suu gj shan ug bdag sh dee magad chinii zayaanii hani ch ym bilu hair aaa gj ……

  13. Batka says:

    Sainuudiig ni oorsdoo golj hogiin arhichin, shouchin, huuhemseg yumnuudtai niilcheed suuld ni orj ireed soliorood baina ene huuhnuud

  14. dd says:

    ndd ch gsn iimerhu yum tohioldoj bsn iim ug bdagda ergej irwel chiniih irehgui bol hezeech chiniih bgaagui gdeg bizde tegdiima ywaad ogchihoor haramsaad bgaazde udahgui martagdaad ehelne ghde l hugatsa orno gol n ter uneheer chmd hairtai bol irne, ooriinhoo ugend ezen bai (hunii hun iluu goy harahddiishd) 

  15. bold says:

    end bichsen zvilee shuudl uurt ni heleldeeee….tegeed ahij bitgii irgej butsaarai

  16. hatagtai says:

    хэрвээ үнэхээр үнэн бол бүсгүй минь чи тэнэг л байна даа. Тийм сайхан залууг алдаж байдаг. Хурдан өөрийн болгох хэрэгтэй ш дээ юун буцах нтр вэ олон нөхөргүй хүүхнүүд яг ийм залуу хайгаад ангуучлаад явж байхад ер нь хайранд бардам зан байдаггүй юм эргээд оч хийчээ чи чаднаа амжилт хүсье

  17. Oilgomjtoi bai says:

    Юун энд нэг хүнд юм байна, хүргээд өг вэ? Дахиад л ойлгомжгүй байдал үүсгэх гэсэн юм уу? Өмнө нь найз залуу чинь биш юм шиг, мөн ч юм шиг бараг нэг жил явсан л юм байна шүү дээ. Энэ байдлаас залхсан байна. Тиймээс шууд хэл

  18. Энд нэг хүнд юм байна хүргээд өгчихөө??? Инээдтэй юм ярихымаа. Зүгээр л ойлгомжтой л бай л даа. Би чамайг байхгүй хооронд чинь саналаа. Уулзаж ярилцмаар байна. Өөрийгөө сайн ойлгохгүй байна. Чи тусламж хэрэгтэй байна л гэхгүй юу. Хүнд юм байна хүргээд өг байхдаа яахав дээ…

  19. Huyga says:

    Guij guij bgad bolihoor ergeed utasdaad ntr bolood bdin. Tegeh l bsin bol anhnasa ih zan gargahgui l bj de.

  20. zip says:

    хүн араас гүйж байгаад боличихоор тэгдэг юм аа. хайр майр биш ээ биш

  21. баагий says:

    Иим гарууд дараа нь архичин арчаагүй эртэй суудаг Учир нь үйлийн үр эргэж өөрт нь ирдэг болохоор

  22. japanaas says:

    Demii de hu.tegj am garsan bol odoo chi butsahad zuuj baigaal hed shaagaal boloih baihaa ter zaluu chin.uuruu unsan huuhed uildaggui gej ug bii shu

  23. Flower says:

    Дараа нь л эргэж битгий буцаарай даа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.