Хоосон үгээр биш халамжаар халуун тэврэлтээр их дутаж гуньдаг юм байна…

3fd45c6c_big

Энэ өдрийн мэнд. Би 31 настай эмэгтэй гэр бүлтэй. Миний ярих гэсэн асуудал бол нөхөр бид 2-н харилцаа. Юу гэхээр нөхөр бид 2 суугаад 10 жил болжээ хүүхэд шуухад гараад тусдаа унтаад 8 жил болж байна. Ингээд тусдаа унтахаар эр эм 2 их хөндийрдөг бололтой. Нөхөр маань надтай унтъя эхнэрээ тэврээд унтъя гэсэн бодол огт ер нь нээх байдаггүй болсон юм шиг санагддаг. Үүнд нь их гомдож явах боллоо гэхдээ манай хүн гадуур дотуур хонож явсан удаа огт байхгүй л дээ би эмэгтэй хүн юм болохоор эр хүнд тэврүүлж унтаж хайрлуулмаар санагддаг. Зөвхөн секс хийх болохоороо ирж дуудаж татаж чангааж хүслээ хангачаад за сайхан амараарай гээд л ор луугаа өрөө рүүгээ яваад өгдөг.

Уур гомдох олон зүйл байдаг уурлахаараа их ширүүн над руу орилж хатуу үгээр хэлэх нь олон. Халамж муутай өөрийгөө л халамжлуулж хайрлуулсаар ирсэн бас хэдэн удаа гар хүрч байсан хүн. Нас ахих тусам ханиасаа халамж хайр эргээд нэхэж хүсдэг юм байна гэвч минь амьдралд тийм зүйл алга. Хайргүй юмуу гэхээр хайртай юм шиг. Одоогоор хүүхэн шуухны асуудал манай гэрт байхгүй нөхөр маань мөнгөний төлөө амьдралын төлөө чадлаараа л зүтгэдэг. Гэвч энэ амьдралын үнэт зүйл нь хань ижил нь гэж би ойлгодог боддог угаасаа ч тийм гэтэл намайг хайрлаж халамжлах нь их ховор юм.

Сүүлийн үэд хэн нэгэнд хайрлуулмаар зөөлөн халуун дулаан үгс тэврэлт сонсмоор санагддаг боллоо гэхдээ эр хүнээс биш эмэгтэй хүн л бодогдод байдаг боллоо. Эр хүний халамжгүй ширүүн ч юм шиг хайхрамжгүй харьцаа халуун зөөлөн биш байдал нь тийм бодолд хүргээд байна уу мэдэхгүй юм. Би багадаа эрх дураараа жаргалтай сайн аав ээжийн гэрт сайхан өссөн хүмүүжилтэй бүсгүй. Эхлэд тэр бүгдийг минь их үнэлж сайшааж байдаг байсан хүн одоо намайг нэг л тоохоо больж дээ. Эмэгтэй хүнийхээ хувьд би өндөр нуруутай туруутай царайлаг хэн ч харсан нүүр дүүрэн л эмэгтэй гэж боддог бусдад тэгж ч үнэлэгдсээр ч ирсэн.

Нөхөртөө амьдралд гомдолтой байна. Халуун дулаан яриа хөөрөө ч байдаггүй надтай өөрт тохиолдсон явдал ажил төрөл гэх зүйлээсээ бараг л ярьдаггүй идэж байгаа хоол амттай байна тийм байна хүүхдийн хичээл ном цэцэрлэг сургууль асуугаад л болдог. Нөхөртөө өөртөө их гомдох юм эрх танхи омголон сайхан охин балйаа одоо гунигтай гутранги стресс бухимдал ихтэй болоод гундаж эхэлж байх шиг. Эр хүнд нээх сайхан хайрлуулж эрхэлж амьдрах юм шиг санаж мөрөөдөж явдагсан бодит бадйал маань ийм л байдгийм байна. Эмэгтэйлэг ялдам эрх танхи ааш зан минь байхгүй болоод нуугдчихлаа даа өөр хэн нэгэнд гаргамаар санагдах янз бүрийн дэмий бодол орж гардаг боллоо.

Заримдаа гэрт хүйтэн үед шөнө их даардаг угаасаа бээрэг цус багатайг ч хэлэх үү тэр үед ирээд тэврээд дулаацуулахгүй л юм байхдаа гэж их бодож уйлдаг. Сайхан хүүхэнтэй суусан би их азтай залуу гэж их ярьдаг байсан хүн миний сайхныг олж харахаа багйаад хайр нь хүрэхээ больж дээ гэж гомдсоор л явна. Салаад эрх дураараа явмаар санагддаг боллоо тэртээ тэргүй нөхөртэй байлаа гээд халамж энхрийлэл бахйгүй юм чинь ямар ялгаатай юм гэж бодогдох юм. Замбараагүй бичсэн бол уучлаарай хэнд ч ярьдаггүй зүйлээ энд бичлээ намайг ямар таних биш гээд.

Эцэст нь хүн хайраар хоосон үгээр биш халамжаар халуун тэврэлтээр их дутаж гуньдаг юм байна. Нөхөртэйгөө суусан эхний 2 жил жаргалтайн аргагүй тас тэврүүлэд унтдагсан даа…

39 Comments

  1. лүлү says:

    хүмүүс мэдэхгүй байж нээх худлаа …..Писдаа ганц амьдрах хорвоод хайрлаж халамжилж чадахгүй арчаагүй новшийн эр шүү юмнууд хүний амьдралд гай болохоо болиод өгөөсэй

  2. zaluu says:

    Seksiin asuudlaar yariltsah busgui baiwal batuuh_08@yahoo.com geed orood ireeree. Nii nuugui yariltsii. Sanaa niilwel seksdii.

  3. Эмэгтэй says:

    Манай хун бас тэгдэг. Бур секс ч хийхээ больсон. Би сая тороод  бараг 3 сар болж байна. Гэхдээ манай хун намайг жирмээ болохоос умну л сексд дургуй болчихсон. Би бараг тэрнийг хучиндэж хуухэдтэй болсон. Бутэн жил болоход бид 2 за бараг 2-3 удаа л сексдсэн байх тэгээд л болоо. Эр хун тийм тийм удаан тэсдэг л юм байхдаа?? Умну нь аймар дуртай байсан. Намайг сексдсэнгуй гэж хэруул хийдэг байсан чинь одоо шал эсрэгээрээ болчих юм. Яагаад ингээд байгааг нь ойлгохгуй байна адилхан хумуус хэр их байнаа? 

  4. Би эерэгээрээ ккккк says:

    За ядаргаа ш дээ. Бид 2 бас хvvxдvvд жаахан болхоор нехер томыгоо харж би нялхаа гэсээр байтал бас л 3, 4 жил тусдаа унтжээ. Одоо цуг унтах нь тух муутай санагдаад байдаг болсон байна. Манай хань ариун цэвэрийг дээд зэргээр сахидаг ч гэлээ эр хvн бол эр л хvн ш дээ. Унгах барих нь биднээс жинтэй кккккк. Тэгээд би хvvxдvvд айна би ойролцоо байхгvй бол болохгvй ээ гээд гал астал сайхан юу яасаны дараа босоод зугатаадаг кккккк. 

  5. Paradox says:

    Biy holduul setgel holdono gej ugleseer bgad dagaad hamt untdiishdee mayaglaad bhaar ni , odoo 8 jil bolj bndaa

  6. tuyanaa says:

    salaach pizdaa yun davartsan nohor ve. chamaig shaah gej l suusan yum baishd. nohortoo zovhon shaah l heregsel bolson yum chini chi bol nohoriin shaaltuur l gesen. dariuhan salaad bushuu oor saihan dulaan setgeltei teverdeg huntei suu. 

  7. Uunuu says:

    Nuhurteigee yriltsaj biy biynee sain oilguul yriltsad yriltsad iim setgelgui bdagim bol hetsuulde sal gehn haasha ym gehde huni amidral halamjin der togtono shu baragl.ene deer uyanga gej malan tolgoitoi hulduu atarhu sda bnaa yrij bichij bgaa ni. minii ehner ch undur bid 2uulaa undur taldaa nuruutai gehde chini bichij bga shig ev havgui denher bish tim bdagguin  hun huni sonirhol bdag bh nuruu saitai tsarailag huuhend durgui er gej baragl bhgui de mongold tiim het undur  emegteichud ern bhgui mongolin zagvarin miss saihan huuhnuud n 1.75 aas 1.80 iin hoorondl bdag  ter undur saihan huuhnudig hen avch suujina baychuud tomchuud teden shig saihan ehner avsandaa bayrlaj yavdim shuu ged bi bas tenegtchiye dagulad yvahad huhnudin ataarhsan erchuudin shulengetsen harts uramtai saihan bdiim da hehe tegeher ev havgui bishl bnda gahhh….duff guniya bichij bga ni

  8. mgl says:

    nohortoigoo yariltsaarai

  9. suxee says:

    mongol_exoron enelvv add hiigeerei yahoo bgaaa

  10. Desant says:

    Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=22020 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй

  11. Uyanga says:

    Ondor denhiisen ymiig yaj tevreh ym ev havgui baidag gesen bi dund zergiin l nuruutai minii hani nmg ovort  bagtaad ged bainga teverch l untdag aragshaa harval araas mine tevrene. Jijig huuhnuud egduutei ih huurhun baisag geseen er em olonch hunii amnaas sonsoj yvlaa. Mendleed gar barihad hurtel tom bietei huuhnuud er hun shig evgui baidag gej olon zaluus araasaa guilgej yvlaa. Het ondor bol muuhai dund zereg mah shol ni taarsan saihan ogzogtei mon daruu tolov uhaalag baihad l tegeed boloo emegtei hun.

  12. pop says:

    8 jilee. Yamar son in zaluu wee

  13. passenger says:

    yasan ch ih gomdolldiin, yadjaahad yasan balai teneg holduu nohorteim dee.

  14. саруул says:

    зо зо. миний амьдралыг яг нүдэнд харагдтал бичсэн байна шүү

  15. Нандинцэцэг says:

    Битгий их мэдэгч болж бурцгаа. Бүгд л хөөрхий эхнэрийг буруутгаж гэнэ. Наад хөлдүү гүзээт чинь хатуу харгис , гар хүрдэг бол салахаас бодооч. Гар хүрнэ гэж зөөлрүүлж ярих юм. Зоддог гэсэн үг. Яваандаа яргалдаг болно. Тэгээд нэг өдөр чамайг ална.эртхэн салаад зоддоггүй хүн олж ав.

  16. zochin says:

    манай эхнэр танай нөхөртэй адилхан юм байна чи бид 2 яг адил бодож явдаг юм байна энэ хорвоо гэж тэгш биш юмаа

  17. ККК says:

    Хөлдүү эрчүүд хаа сайгүй байна оо. Гэсгэлэнгийн олж авч өөрийгөө дулаацуул оо. Цаана чинь зөндөө байгаа 🙂

  18. Хамгийн гол нь харилцаа шүү дээ. Эргэх холбоо… Далдыг хардаг далай лам биш, амаараа хэлэхгүй л бол яаж хэрхэн мэдхэв дээ. Үнэхээр л надад хайртай бол намайг ойлгоно, намайг мэдрэх ёстой, миний юу хүсч байгааг гадарлах ёстой гэдэг бол шал утгагүй ойлголт. Би даараад байнаа чамд тэврүүлмээр байна…, би нэг орондоо унтмаар байна, надад муухай байна, би гомдож байна, чинийхээ хайрыг мэдэрмээр байна гээд л хүслээ мэдрэмжээ зүгээр л хэл л дээ. Зүгээр л очоод л тэврэ л дээ. Юу хараад, хэнийг хүлээх гэсэн хэрэг вэ. 

    Халамжлах, эрхлүүлэх, хамгаалах, өмгөөлөх, сэтгэл бие дулаацуулах тал дээр уул нь эрчүүд маань илүү мэдрэмжтэй, санаачлагатай байх хэрэгтэй л дээ. Энэ цэцэгнүүдийг услах ус нь шүү дээ. Гэхдээ тийм мэдрэмжгүй байлаа гээд оролдож үзэж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Олон мэдрэмжүүдийг хөгжүүлж болдог. Дасгалжуулж болдог гэдгийг сэтгэл судлал аль дээр үед тогтоосон. Хөгжмийн, бүжгийн мэдрэмжийг хөгжүүлж болдогтой адил харилцаа, ойлголцол, эмэгтэй хүнтэй харьцах мэдрэмжийг хөгжүүлж болдог. Хамгийн гол нь өөрөө л хичээж, өөрчлөх хүсэлтэй байх хэрэгтэй. 

    Нөхөртэйгээ ярилцаасай гэж хүсч байна. Зөвхөн төрж байгаа мэдрэмжээ хэлэхийг хүсч байна. “Надад ингэж санагдаж байна” байр сууринаас яриасай гэж хүсч байна. Тэрнээс чи ёстой өөдгүй, халамжгүй. Чи надад хайргүй. Чи хүйтэн хөндий хүн чанаргүй. Чи адгийн амьтан гэх мэт “Чи” гээд л дайрвал юу ч өөрчлөгдөхгүй. Улам л дордуулна. Цаашлаад бид шүүгч ч биш, бурхан ч биш. Хүнийг чи ийм тийм гэж хаяглаж, нэрлэх эрх ч байхгүй. 

    Харин таны мэдрэмж бол цэвэр таны л өмч. Энэ цэвэр таны мэдлийх. Би чамдаа хайртай. Би чамайг намайг тэврээсэй, нэг оронд унтахыг хүсдэг. Яаж хэлэхээ ч мэдэхгүй. Заримдаа чамайг надад хайргүй юм болов уу ч гэж мэдрэгдэх юм. Урьд нь бид хоёр гоё байдаг байсан. Одоо надад яагаад ингэж мэдрэгдэж байгааг мэдэхгүй байна. Чамд юу гэж бодогддог вэ. Би чамдаа эрхлээд эмэгтэй хүн гэдгээ мэдрээд, эргээд жоохон охин шиг болохыг хүсч байна гэдэг ч юмуу өөрийхөө мэдрэмжийг тайлбарлах талаас яриад үзээрэй.

    Хэрэв тээд таны мэдрэмжийг хүндлэхгүй, ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй, үл тоомсорловол дараагийн шатны олон аргууд байгаа, түүнэээс хэрэглээрэй. Амжилт!

  19. 11 says:

    minii hani hajuud mine untdag gehde bas l tewerch, unsej bsangui, sex hiigel araghsaa harad untaad ugne, haaya uuruu naaldaj tseejind ne erheldeg, bi uuruu l ter hund oirtohgui bol heze ch namaig tewerdeggui ym, zarimda gomdood uildag, bi chin emegtei hun shuu de gd, chi tusdaa untdag geher uilahaas ch yhwdee, busgui mine uurchluh gd uzde, nuhruu ahin uurtuu durluularai

  20. zochin says:

    sav ni hoorson huniig haana emchildeg yum bolo egch naraa tuslaach

  21. zochin says:

    Hogshin humus tusda untdag ymu 70 garchihsan eme ovo 2 mani hurhun tevrelded untdagin sh de

  22. zochin says:

    Yu ve ehni heden sar l tusda untval boloo sh de manaih 2 huhedtei huhdude tusad ni uNtulah ged oro ni ynzalsan bolovch bid 2 toi tsug untdag tegle ged nohortoigo huhdude untulchad neg talda garad l untana dendu hol bdag ym shig sanagdla odonos neg orondo unt 

  23. Tamir says:

    Bi ch bs nuhurteigu huuhdee tursnuus hoish 3 jil tusdaa untaj bn. Tsug untmaar tsug untay geheer nuhur uurlaad bdg. Uuruu uvurt n orj tevreed hevteh gheer tsaashaa yadargaatain geed bainga uurlaj tulhdeg. Ene bugdees n bolood dahiad tsug untah uildel hiihees bur zurh uhsen ghed blno. Nuhurtei yriltsahaar amarsan bldiggui geed neg ch tsyg untadguu. Suuldee bur unheer ih huiten hundii bltsgoij bn yaasan ni Deer ve.bur argaaa barj bn

  24. sdg says:

    ta 2 hoyulaa zugeergui hachin humuus bololtoi. hogshin humuus l tusdaa untdag bolohoos zaluu humuus medehgui

  25. Ajan says:

    Ярилцая, зөвлөлдөе, санал солилцоё бүсгүйчүүдээ. Хүсвэл энэ cantona.tengis@yahoo.com гдг хаягийг add хийгээрэй.

  26. x zochin says:

    Yamar ch uchuuhen bodoltoi um. salna gene u jargal daahguin zovlon gj ene de tegeed eniige zovlon gj bga yum bhda 

  27. zaluu says:

    Chi huleeged hewtej bhiin orond ooroo yagad ochood hamt untaj boldgui yum be. Er n dugui duguigaa oldog gej unen shuu. Neeh biy biyruugee buruugaa chiheed bailtgui.

  28. 3 says:

    Er xun angargaas em xun sugaraas irsen gedeg ene dee. Er ni bux yum bolj bgaa ugasaa tusdaa untax durtai yum ter ni xen xendee amar gex met l bodoj bdag. Xarin emsud er xun buxniig avch yavax uuregtei der ni emiinxee sanand niiluulne gex met boddog. Yag cham shig setged bval cham shig em l bolno gsen ug. Yer ni chi uur shigee em xaigad bgaa yumuu. Lesbi bish biz. 

  29. Нээрээ says:

    Бүсгүй минь бусдаас хайр халамж гуйгаад бүтдэггүй юмшдээ. Яагаад өөрөө санаачлага гаргаад амьдралаа өөрчлөөд арай илүү сонирхолтой амьдарч болохгүй гэж? Тэгээд ч та 2 чинь дөнгөж 31 настай юм байнашдээ. Харин эр нөхрөө чамайг хайрлахгүй байхын аргагүй болтол нь бүр чамайг өхөөрдөж хайрласандаа бариад хазаад авмаар байдалд хүртэл нь үг үйлдэл, ааш ааль гаргах хэрэгтэй. Миний ойлгосноор нөхөр чинь хувиа бодсон хүн юм шиг байна. Тиймэрхүү хүмүүс хайр, халамж муутай, сэтгэл хөдлөл багатай тал ажиглагддаг. Гэхдээ амьгүй биет л биш юм чинь хариу үйлдэл байж л таараа.

  30. gggggg says:

    Aanhaa

  31. zulolchin says:

    Даараад байна гээд өвөрт нь өөрөө очихоос ичээд гомдоод байгаа юм уу

    Нөхөр чинь баярланашд

    Сексдэж дуусаад явахаар нь цуг унтнаа гээд дагаад явахад юундаа таталдаад байгаан.

    Заавал нөхөр чинь санаачлах ёстой юм уу 10жил болчихоод чи санаачлага гаргахгүй юу хийгээд гомдоллоод байгаа юм .

  32. Hi says:

    Huseed bgaa zuilee heleh heregtei, yarilts, tegehgui bol bolood bgaa yum shg bodood l bgaa,
    eregtei hun angaragaas emegtei hun haanaas bilee irsen gedeg bhaa, ter chin er em 2 tes uuruur boddog setgedegiig l heleed bgaa yum, bas er em 2 hunii setgelgee tes uur, er hun emegtei hun shg bodohgui, uuriinhuuruu bh ni ih, helehgui l bol medehgui. 

    Hun helehees naash gedeg dee.

  33. Бүсгүй 30 says:

    нөхрөө эхлэхийг хүлээснээс өөрөө хүүхдээ унтуулчихаад хайраа цуг унтая сайхан тэврээд унтмаар байна гэж хэлээ. Би яг чам шиг зүйлийг мэдэрч байсан, гэхдээ бид цуг унтдаг мөртлөө намайг тэврэхгүй цаашаа хараад унтаад байхаар нь бүр гомдол төрөөд уйлмаар байсан .Тэгээд нэг удаа хайраа гээд л араас нь тэвэрсэн чинь нөхөр би дандаа л чамайг эхлэж тэвэрч үнсэж унтдаг, чамайг харин хэзээ эхлэж тэврэх бол гэж харсан юм аа гэсэн шүү. Яагаав ийм үг байдаг даа.. эмэгтэй хүнд хайртай гэдгээ байнга хэлэхгүй бол надад хайргүй юм байна гэж боддог харин эр нь хайртай гэсэн үгээ хэлэхгүй байсан ч хайртай байдаг гээд

  34. chonongoo says:

    Ene deer l emegtei hunii uhaan, horgui jijig zali hereg blno doo. Tm surtei zasch bolomgui zuil bish bndaa

  35. zuzu says:

    тусдаа унтдаг гэсэн чинь юу гэсэн үг вэ ? 10 хан жил амьдрахдаа 8 жил нь тусдаа унтдаг гэнэ үү . хүүхэд гаргах чинь тусдаа унтах ёстой гэсэн үг биш. эр эм 2 чинь дандаа цуг унтаж бие биенээ мэдэрч , шүргэж хүрч , үнэрлэж байх ёстой тэр хэрээрэээ ойртож дотносож хайрлаж байдаг . та 2- ын алдаа бол тусдаа унтдагт л байна. Анхнаасаа тэгж тусдаа унтдаг юм бол аргагүй ш дээ ийм байх нь . тэгэхээр одоо хүлээх биш , өөрөө санаачлага гаргаж өвөрт орж унт . ил таал , эрхтэнийг нь барьж унт . аяндаа хүн л юм бол өөрчлөгдөнө . залуу хүмүүс байж сонин байх юмаа. Ер нь муудалцсан байсан ч битгий тусдаа унтаж бай. би нөхөртэйгээ 21 жил амьдарч байна. 4 хүүхэдтэй . нэг ч өдөр тусдаа унтаж үзээгүй . хүүхдээ тусд нь хүүхдийн орон дээр унтуулаал эсвэл өвөртөлж унтаал өсгөсөн. Нөхөр байхгүй үед унтаж чадахгүй болсон. нэг юм дутагдаад хэхэ . хэрэлдсэн ч орооцолдоод л унтаад байна. маргааш нь тэврэлдэж сэрээд уур гарцгаасан байдагдаа.

  36. jess says:

    huuhdee untuulchaad l ooroo shuud orond ni orood naaldaad hevtchuul yadiin, daaraad bn, chamtaigaa tevreldeed untmaar bna geel

  37. Еер сайхан зvйл хий says:

    Би харин эсрэгээр ээ тэврvvлж унтахаар бачуураад, халууцаад, олиготой унтаж чадахгvй зугатаадаг ш дээ.
     Танай гэр бvлийн мечлег явагдаж байгаа байхаа. Жаахан тэсчихвэл давчих байлгvй дээ. Уг нь жаахан хардуулах сэтгэл терvvлж vзвэл. Даанч гар хvpээд байдаг юм бол сайхан далим гаргаад егчих байх даа. 
    Тормжиргvй эр нехреес еер зендее л баяр баясал байна ш дээ. Еерийгее зугаацуулаад, хар юмндаа ач холбогдол егелгvй хаячих доо. 

  38. zip says:

    өөдрөг сэргэлэн бай л даа. ийм юмнаас болж сална гэж арай байхгүй байх аа. харин байдлыг өөрчлөх хэрэгтэй. чи ийм гутранги юмнууд бодсоор байгаад царай алдчихсан байгаа байх, одооноос шинэлэг бай, бага багаар өөрчлөгд.  эрчүүд ер нь бүх хүн л аз жаргалтай инээсэн гэрэлтсэн хүнд дуртай байдаг юм. бас өөр сонирхдог зүйлстэй бол. гэмгүй хардуулах юмс хий. өөртөө дахиад дурлуул. тэгээд ер нь эцэст нь хэлэхэд бүх хосууд л эхэндээ халуухан байж байгаад хэдэн жилийн дараа анхных шигээ нялуураад байх нь багасдаг. өөрөө царайлаг байж болох ч тийм ухаалаг биш юм

  39. tt says:

    Ene bol tsever emegtei hunii ooriihon aldaa. Anh neg orond orood l tsugtaa untaj tevreldej bie bieeree dutaj hairluulj ooroo hairlagdaj baih estoi baihad ihevchlen emegtei humuus l chi hurhirdag gar holoo tavidag enee teree gej hajiglasaar baigaad tusdaa untddag tegeed huuhed garsanii dara huuhedee ooroosoo holduulj tusad ni huntuulj surgah ni eh hunii uureg tegehgui bol nasaaraa neg hormoinoosoo zuugdsen huuhedtei salbagnana. Huuhedee tusad ni untuulsanaaraa eej ni huuhedee dutuu hairlaj baina gesen ug erdoo ch bish harin ch bie daalgaj ireeduid tom horongo oruulalt hiij baigaa hereg mon nohoroo gantsaarduulahgui hair halamjaar dutaahgui ooroo ch hair halamjind ni naaldah tiim l bolomj. Odoo negent iim olon jil bolson umiiig gantshan odor zasna gej baihgui baga bagaar oortoo dasgaj tsug untaj surah heregtei ugui bol iim l holduuu heveree uldeneee l gesen ugdee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.