Секс. Энэ бол хүний мэдэрхүйн дээд мэдрэмж бас амьдралын салшгүй хэсэг. Одоогоос хэдэн жилийн өмнө секс гэдэг ойлголт манайхны хувьд хаалттай байсан гэж хэлж болно. Ярих нь ч битгий хэл бүр сонсохоос ч ичдэг байсан. Харин өнөө үед энэ асуудал нээлттэй болж элдэв төрлийн сэтгүүлийн байнгын сэдэв, киноны салшгүй хэсэг болжээ. Yүнээс үүдэн хүн бүр сексийн талаар тодорхой мэдлэгтэй байдаг. Тиймээс ч таны мэдлэгт дусал нэмэхээр энэ удаа сексийн тухай зөвлөгөө нийтэллээ.
Секс хөгшрөлтөөс аварна
Эмэгтэйчүүдийн санаа зовоодог асуудлуудын нэг бол наснаасаа эрт хөгшрөх. Өөрөөр хэлбэл тэд тавин нас хүрмэгцээ л хөгширлөө хэмээн өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Үүнээс үүдэн сэтгэлзүйн хөгшрөлд орж, амьдралаас таашаал авахаа больдог. Энэ нь тухайн хүнээс өөрөөс нь ихээхэн шалтгаалах бөгөөд амьдралын буруу хэв маягаас ч багагүй хамаардаг байна. Харин ухаалаг секс наснаасаа эрт хөгшрөхөөс авардагаж. Өөрөөр хэлбэл “залуу үеийнх шигээ халуухан секс хийдэггүй юм гэхэд өөрийн дур хүслээ тодорхой хэмжээгээр хангаж байх ёстой гэнэ. Энэ нь амьдралын дээд зэргийн хэрэгцээ бөгөөд амттай сексийн дараа тухайн хүний бие сэргэж, улам нялхран залууждаг байна. Сексийн үед дур ханаж байгаа бол өөрөөрөө бахархах хэрэгтэй. Энэ нь таныг хөгшрөөгүй гэдгийг харуулж байгаа хэрэг. Тиймээс эмэгтэйчүүд маань хөгширсөн гэж хойш суулгүй, сексийн хувьд идэвхтэй байвал улам залууждаг гэнэ.
Үнсэлт сексийн эх үндэс
Хосууд сексээс ханамж авахын тулд эхлэлээ сайн тавих ёстой байдаг. Ингэхийн тулд өөр өөрийн хүсэл сонирхолд нийцсэн анхны алхамыг хийх хэрэгтэй. Халуухан яриа, тааламжтай орчин, үнсэлт, бие биедээ эрхлэх зэрэг олон аргууд байдаг. Эдгээрээс хамгийн чухал бас зайлшгүй хэсэг нь үнсэлт. Өөрөөр хэлбэл сексийн өмнө үнсэлцэх нь хүссэнээрээ таашаал авахад ихээхэн нөлөөлдөг байна. Үнсэлт нь сексийн эхлэл болоод зогсохгүй өрнөл хэсэгт ч тун чухал байдаг. Зөвхөн секс хийж байх үедээ ч биш дөнгөж сэрээд нойрмоглож байгаа хайртыгаа энхрийлэн үнсээрэй. Та хариуд нь гайхалтай мэдрэмжийг авах болно. Мөн үнсэлцэх үед биеийн ихэнх эд эс сэргэж, үрчлээтэхээс сэргийлдэг байна. Ингэхээр үнсэлт нь сексийн төдийгүй гоо сайхны асар их ач холбогдолтой аж.
Амттай сексийн дараа эрчүүд гэнэн болдог
Амжилттай сексийн дараа эрчүүд илүү нээлттэй болдог байна. Тэд найз бүсгүйдээ итгэх итгэл нь нэмэгдэж, өөрийн нууцаа ч хүртэл дэлгэдэг. Энэ агшныг бүсгүйчүүд ашиглах хэрэгтэй. Өмнөх хайр дурлалын дурсамж, санхүүгийн бололцоо, цаана нь өөр хүн байгаа эсэх зэрэг олон асуултыг эвтэйхэн тавиад үзээрэй. Сайхан бүгдийг мэдэрсэн эр хүн танд нэг их цааргалахгүй хариулах болно. Хэрэв гэрлэж амжаагүй байгаа бол гэрлэх хүсэлтэй эсэхийг нь ч мэдэж болно. Сексийн гайхамшигт амтыг мэдэрсэн эр хүний анзаарга, сэрэмж нь суларсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ үед тэд яг л хүүхэд шиг гэнэн болдог. Тиймээс энэ боломжийг ашиглаад бүсгүй та өөрт хэрэгтэй мэдээллээ хялбархан олоод авах боломжтой.
Секс бол гэр бүлийн баталгаа
Гэр бүл оршин тогтнох хамгийн гол үндэс бол секс гэж хүн бүр ярьдаг. Эхнэр нөхрийн хэн нэгэн нь сексээс таашаал авахгүй бол гэр бүлийн харыдаа муудаж, бие биенээсээ хөндийрөх, хэрүүл, маргаан үүсэх гол шалтгаан болдог. Тиймээс гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд ханьдаа итгэж, байнгын анхаарал тавих хэрэгтэй. Хэрэв эхнэр нөхөр хоёрын дотно харьцаа суларч, нэг л хөндий байгаа бол юу хэрэгтэйгээ сайн ярилцах шаардлагатай. “Авахыг хүсвэл өөрөө эхэлж өг” гэсэн үг байдаг. Тиймээс ханьдаа юу хэрэгтэй байгааг нь эхэлж мэдэх нь та хоёрын харьцаа сайжрахын эхлэл болно. Эмэгтэй хүн орон дотроо янхан шиг байх ёстой гэдэг. Тэгэхээр өөрийн дур хүслээ нуулгүй илэн далангүй байснаар, бие биедээ улам татагдаж, гэр бүлийн уур амьсгал ч сайжрах болно. Чимээгүй байх нь сексийг “унтраадаг” Сексийн үед хүмүүс янз бүрийн зан авир гаргадаг. Тэр үед тухайн хүний нууцлаг зан авир илэрч, бүр санаанд оромгүй ааш гаргадаг. Тэгээд ч секс нь хүнийг байгалаас заяасан авираа гаргаж таашаал авахыг шаарддаг. Тиймээс хүн сексийн үед уйлах, орилж хашгирах, инээх, зэрлэг бүдүүлэг зан гаргах, муухай үг хэлэх, зогсоо зайгүй ярих зэрэг элдэв төрлийн зан гаргадаг. Зарим нь чив чимээгүй байдаг. Энэ нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалан янз бүр. Эдгээр ааш авирууд нь таашаалын нэг хэлбэр бөгөөд үүнийг буруутгах аргагүй юм. Сексийн мэдрэмж дээд цэгтээ хүрч, дур хүсэл ханах үед хүмүүс янз бүрийн авир гаргадаг байна. Мөн хүчтэй амьсгаадах, орилж хашгирах нь секс дээд цэгтээ хүрч байгаагийн илрэл бөгөөд энэ нь сексийн салшгүй нэгэн хэсэг юм. Харин чив чимээгүй байх нь хамтрагчаа гомдооход хүргэдэг байна. Тиймээс секс хийж байх үедээ өөрийгөө барилгүй чөлөөтэй байх нь “сайхан амт” мэдрэх боломжийг бүрдүүлж буй хэрэг юм.
Сексийн ач тус
Секс хийх мөчид харьцагчдын хооронд энергийн хүчтэй солилцоо явагддаг. Хорин минутын бүрэн секс сэтгэлзүйчээс илүү үр ашигтай стресс тайлж, хагас цаг аэробик хийснээс илүү калори хайлуулдаг болох нь тогтоогдсон билээ. Тэгэхээр секс нь турахад ихээхэн түлхэц үзүүлдэг байна. Мөн цусны эргэлтийг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагаа эрчимтэй явагдахад секс багагүй нөлөөлдөг байна. Ер тогтмол секс хийдэг хүмүүст элдэв төрлийн зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал бага байдаг. Тиймээс секс нь амьдралын тааламжтай мэдрэмжээс гадна эрүүл мэндэд ихээхэн ач тустай “эм” болдог аж.