Намайг үргэлж аз ивээдэг. Хүссэн бүхэн минь биелдэг болохоор аз туршсан зүйлээс би алдана гэж айдаггүй байлаа. Хэдий мөнгө төгрөгөөр хангалуун биш ч хүүхэд байхаасаа л зорьсон сургууль, хүссэн мэргэжил, хайрласан залуу гээд хүссэн бүхнээ авч өнөөдрийг хүртэл амьдарсан өдөр хоног бүхэндээ би сэтгэл хангалуун байж ирсэн. Гэвч хүссэн бүхнийг минь бурхан надад харамлаагүй хэрнээ хүлээж дийлэхгүй тийм хувь тавиланг бас илгээсэн юм. Зургаан сарын дараа би сургуулиа төгсөнө. Тэгээд ажилд орно. Хуримаа хийнэ. Хөөрхөн хүүхэдтэй болно. Тэгээд хайрттайгаа хамт өвгөн эмгэн болтлоо аз жаргалтай урт удаан амьдарна. Урт удаан… Энэ миний мөрөөдөл. Зургаахан сарын дараа би мөрөөдлийнхөө дэргэд хүрнэ. Гэвч мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэхсэн.
Өнгөрсөн зун би гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажилласан юм. Ээж аав хоёрынхоо тэтгэврийн хэдэн төгрөгийг өчнөөн жил зулгаасан болохоор ядаж сургалтынхаа төлбөрийг олчих санаатай л. Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэж харийнхан хэлдэг. Харин алтын минь хараад шүлсээ ч арчих сөхөөгүй улайран яваа тэднийг би үзэн ядаж байна. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй. Бас тэдэнд өөрийнхөө охид шиг охидоос илүү хайртай монголчуудыг. Манай улсын томоохон алтны уурхайн хувь эзэмшигч гэх эхнэр, нөхөр хоёр гадаадад туслах, хөтөч хийж нэг сар ажиллаад оюутан хүнд чамлахааргүй хөлс авлаа. Бас тэдэнтэй ажил хэрэг, анд нөхдийн холбоотой монголын зарим нэг улс төрч, бизнесмэнүүдтэй ч танилцсан юм. Ах нь дүүдээ тусална, ажилд оруулж өгнө гээд тэд ч надад сайн хандана. Ийм том хүмүүс намайг дэмжиж байхад итгэлийг нь алдчихгүй юмсан гэхдээ би ч өдөр шөнөгүй хаана хурал цуглаантай бол тэнд нь очдог байлаа. Сарын дараа гадаадын хоёр зочин буцах болж ажлын хэсгийн хамт олон маань бяцхан найр хийлээ.
Гэхдээ миний хувьд бол урьд өмнө үзээгүй дээд зиндааныхны уулзалт байв. Тэр үдэш би өөрийнхөө хэнд ч гологдохооргүй зүс царай, мэдлэг боловсролтой гэдгээрээ бахархсан. Баяр тарахад хүмүүс надад ажил хэргийн хувийн гээд олон санал тавьсан. Гэвч сэтгэлийн хөөрлөөр, аз сорьсон, өөртөө хэт итгэсэн, болгоомжгүй гэнэн хандсан… мэдэхгүй ээ би яагаад тийм алхам хийснээ тайлбарлаж, өөрөө ч ойлгож чадахгүй нь. Хайрт минь намайг гэртээ хүлээж байгааг би мэдсэн шүү дээ. Бодвол тэр мөчөөс бидний амьдрал өөрчлөгдөнө гэж найдсаных л байх. Өөрчлөгдсөн нь үнээн. Гэхдээ миний бодсон шиг биш. Амьдралыг минь өөрчилж чадах бирдийн шидтэй мэт санагдаж байсан гадаад, монгол хоёр ахын хэнд нь гомдохоо ч мэддэггүй. Тэнд би л буруутай. Юу дутлаа гэж…
Дэлхийд 39.5 сая хүн ДОХ-ын халдвартай гэсэн. Яг над шиг. Ханиад хүрсэн өнөөх өвчин маань илэрч байна гэж айн чичирч, хайртай хүндээ халуун сэтгэлээр бүхнээ зориулж чадахгүй. Миний өвчнийг хэн ч мэдээгүй гэж бодсон хэрнээ л хүн бүхэн намайг хараад мэдээд байгаа юм шиг.. Дотроо шоолж, жигшин холдоцгоож байх шиг. Цаг хугацаа хэмнэлээрээ л өнгөрч байхад би ингэтлээ их шаналж, хэн нэгний санамсаргүй хэлсэн үгэнд зүрхээ урагдтал эмзэглэж, би ингэж амьд явахыг хүсэхгүй байна.Энэ зууны тахал болсон эдгэршгүй аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. Аюул биш гэж үү? ДОХ хэнийг ч ялгадаггүй. Гэхдээ ДОХ туссан хүн бүхэн үхдэггүй. Харин ДОХ тусахгүй байх боломж хүн бүхэнд бий гэдгийг хүн бүхэн мэдээсэй, сэрэмжлээсэй. Ялангуяа өсвөр үе залуучууд маань, ирээдүйн ээж аавууд маань хэзээ ямагт бие биендээ үнэнч байгаасай.
Манай улсын нийт хүн амын 36% нь нэн ядуу амьдралтай, ажилгүйдэл газар авсан энэ нийгэмд гэр бүл салалт маш их байгаа нь үүнтэй ч холбоотой байх. Хэдийгээр манай орон ДОХ-ын халдварын тархалт багатай орны тоонд ордог ч эрсдэл өндөртэй. Цөөхөн хүн амтай улсад маань аюулын харанга дэгдээд арван хэдэн жил болж байна. Мөнгөний төлөө хүмүүс биеэ үнэлэхээс эхлээд элдэв ажил хийж байна. Тэдний дийлэнх нь энэ өвчний талаар сургалт мэдээлэлд сууж, шинжилгээ өгөөд байдаггүй. Вирус тээгч өөрөө мэдээгүй тохиолдолд цааш нь хичнээн ч хүнд халдааж болно. Харин мэдсэн хэрнээ санаатайгаар тийм үйлдэл хийхгүй гэдэгт би монголчууддаа итгэж байна. Хүн бүхэн өөрсдөө шинжилгээ өгөөд хэрвээ илэрсэн бол эмчийн хяналтанд эм тариа хэрэглээд байвал бид амьдарсаар л байна. Яг л урьдынх шигээ, бусдын л адил. Улс үндэстэн бүрийн эмч эрдэмтэд энэ өвчнийг анагаах аргыг хайж шинэ шинэ туршилтуудыг хийсээр л байна. Саяхан АНУ-ын 42 настай эмэгтэйд халдвар үүсгэгч нянгаас төрөлхийн дархлаатай чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн байна. Удахгүй бүр мөсөн эмчилдэг болно гэдэгт би итгэж байна.
Анх Камеруны хоёр иргэн энэ өвчнийг монголд тээж ирсэн гэхэд, ДОХ-ын 37 дахь тохиолдол илэрлээ гэхэд ч би зүгээр л сонин болгон сонсоод, цааш нь сонин болгож яриад л өнгөрдөг байсан. Бэлгийн замаар, ариутгаагүй зүү тариураар, цусаар, эхээс урагт гээд яаж халдварладгийг нь би бүгдийг мэддэг байсан хэрнээ хайртдаа үнэнч байх, хамгаалалт хэрэглэх гээд алийг нь ч биелүүлээгүй. Өөрийнх тухай мэддэг хүнд энэ өвчин ирдэггүй юм шиг. Хэзээ ч надад ирэхгүй юм шиг..Монголд ДОХ-ын халдвартай хоёр эмэгтэй төрөөд хүүхэд нь халдваргүй гарсан гэх баярт мэдээ бий. Надаас төрөх бяцхан үр ч гэсэн эрүүл байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ? Гэвч аз одонд итгэсэн гэнэн танхил насанд минь хүсээгүй сугалааны хонжвор тааруулсан бурхан, хувь тавиланд итгэхээ байгаад удлаа. Гэсэн ч ялгаа алга аа. Харин амьдрах итгэлийг хүн хүнээсээ л авдаг юм байна. Бурхан нь хардаггүй юм бол ядаж чөтгөр нь намайг аваасай гэж бодогдох үе надад зөндөө байсан. Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм, энэ нийгмийн хариуцлагатай сэтгүүлзүй, эрх чөлөөт хүмүүс надад “манай орны ДОХ-ын тэд дэхь тохиолдол, ДОХ-той эмэгтэй” гэдэг нэрийг өгсөн. Ирээдүйн үрээс минь бусад бүх хүн надаас нүүрээ буруулан холдсон. Эгцэлж хараад дэргэд минь суух, нэг агаараар амьсгалж, гар атган нөхөрлөхөд өвчин чамд хүрэхгүйг мэддэг хэрнээ бүгд надаас цэрвэдэг. Гэтэл эхээс урагт дамждагийг мэдсэн ч ээждээ тэмүүлсээр яваа бяцхан үр минь. Би чинийхээ төлөө өнөөдөр, маргааш, ирэх өдрүүдэд амьд явах болно. Аавтай нь гурвуулаа аз жаргалтай урт удаан хамт амьдарна. Эмгэн өвгөн болтлоо… Энэ миний мөрөөдөл. Би мөрөөдлийнхөө дэргэд байна. Ганцхан мөрөөдлөө биелнэ гэдэгт итгэх зориг надад өгөөч хүмүүс ээ !
41 Comments
MONGOLD HAMGIIN ANH DOH AVSAN EMEGTEI 2DOHOO TORSON HUUHED ERUUL GARSAN GESEN GEHDEE DOH AVSAN HUN DOHTOI HUNTEIGEE HAVITALD ORDOG YUMSHDEE
neg zaluu doh tuschaad yvaagui emneleg uldsengui argaa barahdaa neg lamdeer ochij gene nogoo lam uzej uzej bsnaa baahan nom unshij duuschaad za ho shavar emchilgeend l yvdaa gesend zaluu bayrlaad kue tegeed ymar uchirtai ymbe getel nogoo lamchn horsond n dasgaj baigaamaa gj gne
yostoi unshihad hetsuu nurshuu oilgomjgui zahia baina uhaan sanaa chini orj garaad baigaa umuu haashaa um, odoo uvchinteigee temtsseer baigaad l duus. etssin etsest bid bugdeeree l uhne, chi gantsaaraa uheh bish. bid ert oroi bugd l uheed duusna shuu dee.
Yasan urt zahia yasan urt zovlon be estoi medehgui yum da chinii davj chadah zovlong l burhan ugsun baih tiim bolohoor davaad gar amjilt edgereh baihoo..
Edgersen tohioldol bii. Hyatad ulamjlal sain gsn. Sudlaad vzne biz. Hyatad urgamal mash sain. Hort havdar, dohiig emchildeg gsn. Setgel sanaagaa uudrug bailgaad , tsever agaart yoga , hiij jims nogoo sain id. Yalanguya ananas. 1 zagvar umsugch tgj edgersen gd net bn le. Uuruu olood unshina biz
Юу ч ойлгосонгүй
chi yasan erguu gichii ve bichij bgaa yum shigee mal tolgoilson novsh. chi chamaig hairlasan saihan zaluug huurch uur huntei untaj doh chirj irchiheed yaj ichihgui ter huniig iim bolgoj chadaj bnaa. Naad zaluyu chn yadaj eej aavdaa hun shdee chamd hen ch bish yum bol hurdan uh erguu tulguu
bi erosoo oilgosongui ee yagaad ch dox toi bolson um jerimsenbaij huntei unteed ybaad baidag um uu zugeer l doxiin tuhai seremjluuleh gesen bailgui dee
Chi yasan muuhai setgeltei huuhen be.Nohortoo heleech bas haldaah nuu.Aav eejiin aldraihan huud naad zavaan ovchnoo bitgii haldaagaarai.Ovchtei torson huuhed diilenh n.Chi huuhed gargahaa boli l doo.Chinii huvi tavilan chinii buruu uildel.Chi oor hoorhii nohor ter toroh uriig bitgii ooriinhoo zovlond unaga!
chi nuhruu huuraad, helehgui bgaam bna zavaan huuhenee, nuhurtuu unenee helj, erthen uuruusuu holduul, nuhurtuu uvchin haldaaval chi tsairuulah arga nugel bno shuu, yaaj nuuj chadav aa, ingeed l emegtei hund itgej boldoggui yum shd.
nadad uvchin haldaagaad, nuusan baival ter huniig shuud zuil duusgana.
Sejgiin yum. Xumuus physically uulzahgui bolhoor virtual yertsund uulzah gee u. endees zailj dald or. Uur uurtuu, xairladag xumuusdee xairtai. unench bhgui yasan yumb. bodohoos sejgiin yum. udahgui uxex bj xuuxed unchiruuleh hereg bsan yum uu
Утга санаагаа товч тодорхой бичиж бай. Нэг л их тойруу, оньсого таалгах гэж байгаа биш.
die hard…
Chi ooriinhoo sadar yavdaliig bitgii burhantai holin yari. BURHAN chamaig yagaajgui chi ooriinhoo teneglelees bolod uiliin uree edelj bgaa n ter. NOHOR, HUUHED, CHI geed boon dohiin haldvar teegch nar. chini ter moroodol tendee l yum bgaaz. Ta 3s bolj mongoliin olon2 hun haldvar avhad oirhon bgaag medej bna uu mal mini.
byasalgal hiigeed uz dee
Zohiol baigaasai gej mash Ih huleej baina.
Herev ene zohiol bish bol, zorig gargaj busaddaa surgamj bolohuits chuhal niitlel oruulsan busgui tanid bayrlalaa. Uvchinuu ylj chadah setgeliin asar Ih tenhee, huch chadliig tanii niitlelees unshlaa. Ta chadnaa! Oortoo iluu itgeltei baigaarai busgui mini!
shaal teneg zohiol bna tiim nertei turtei humuustei showdsan yum bol ted n yu geed l uvchin teegeed yawj bdag bas uvchnuu busdad taraagaad l yawj bhu bitgii hudlaa shaa
Huuhed gargatsgaaj baina gedeg chini etseguudiin shuud vh gej baigaa yumuu. Ted nar n haldvar avdaggui tumur humuus uu
хүн юу ч хийж болно. бусдад тээргүй харшлахгүйгээр дураара дургиж юу ч хийж болно. харин бусдыг хөлдө чирэх хэрэггүй. хийж буй зүйлийнхээ үр дагварыг мэддэг байх хэрэгтэй
Юу бээ хүүхэд чин халдвартай төрүүл чи яах бэ халдвөргүй эрүүл хүүхэд төрсөн би НАЙДАЖ байна гэнүү ал шигээ тэнэг гаруу энэ чинь. хувиа хичээж амиа бодсон үхэж байхда таарсан. халдвартай төрвөл насаар нь өөр шигээ зовлон үүрүүлж чи үхтэлээ хэсэгхэн таашаал авна айн. хэсэгхэн жаргах гэж амь амьдрөлаа золисон одоо үхтэлээ хэсэг жаргах гэж хүүхэд золино. хор идэж өвдсөн харх бусадааса хол салаа нүхний мухарт 1рэ үхдэг. үхэж байхда таарсан тэнэг амиа новш. ганцаара үх
mongo bwl boloo gj boddg garuudad heregti surgamj bndaa
ovchin helj bish hiisej irdeg shuu dee. ter humuusiin nuuren deer bi doh toi gej bicheegui baisan ch ooriigoo hamgaalah bai dee minii duu. odoo negent haldvar avsan yum chini tuhain emchilgeegee hiilgeed yavch baital uneheer tsigts emchilgee garch ireh ch yum biluu. huuhdee toruulcheed huuhdiinhee toloo buhnee zoriulaad yavj baihad asuudalgui ee minii duu. naad ovchin chini yag l havdartai adil getel havdartai huniig orovddog hirneer dohtoi humuusiig uzen yadaad baigaa deerh humuusiig ouilgohgui yum. huchtei chadaltai itgeltei ireeduidee saihan amidraarai.
THREESOME HIIJ BGAD HENEES AVSNAA MEDEEEGU YUMUU HARAMSALTAI HEREG BNA
Nuhur chin hayaguig bodohod ih sain zaluu bn daa. Amjilt husie. Setgelin tenheetei bj horom burin enjoy hij amidraarai. Magadguu amidral chamd har nuhtei angal shig sanagdaj bgaa bh. Bitgii setgeleer unaarai
Byatshan vriig ni l burhan iweeg
Gadaad mongol 2 ahtai hamgaalaltgui yu ?
Сайн сайхан эрүүл энхийг хүсье. Өвчинтэйгээ тэмцэж ялаарай!!!
huuhed eruul torj magad, chi ooroo sudalsan uu? yaj huuheddee haldaahgui bh talaar. garahaar n ehiin suugeer tejeedeggui gedeg.afrikiin huuhduud ihevchlen eruul torson hernee teriig medehguigees ehiin suunees haldvar avdag gej uzej bsan. ooroo sain sudalna biz.
Er mongolchuud min dee! Ene unen ch bai hudal ch bai zaaval huniig hohior n duudah n estoi oorsdoo orovdmoor yum daa ! Hund ovchin helj irdeggui yum! Za yahav ene tuuh bichsen huuhen buruu yum hiijee gj bodoy! Teglee gd hohino geed l boloo yu? Tegvel delhii deer hamgiin muuhai huneer mongolchuud todroh ym bn daa! Bugd l uhne sdee! Ert oroi negen tsagt chinii eelj hezee ch ym bilee??? Sain bodooroi! Er n hund uhel mash oirhon baidgiim shuu!!!!
Өвчин туссан хүнийг бүү түлх бүү доромжил, өөрөө тусахгүй юм шиг бүү тавла. Харин ч амдьралын сайн сайхныхаа төлөө тэмцэж байгаа зоригтой бүсгүй байна.
Монголчууд бид үрийн заяа түшдэг гэж ярьдаг даа. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед ойрын хугацаанд үр дүнтэй эмчилгээний арга гарах байлгүй дээ. Гардаг ч бай, гардаггүй ч бай яг одооноос илүү эрч хүчтэй, илүү урам зоригтой байгаарай. Чиний хувьд цаг хугацаа асар үнэтэй санагдаж байгаа. Тийм болохоор амьдралынхаа хором бүрийг хайрлаж, мөрөөдлийнхөө төлөө тэмц!
Хүн бүхэн мэдсэн юм шиг санагдаж байгаа чинь зүгээр л чиний төсөөлөл. Ер нь мэдсэн байсан ч яадаг юм. Ямар чи тэдэнд гэм хийсэн биш. Хэдий чамайг хүн бүхэн үзэн ядаж, зайгаа барьж байсан ч тэдэнд бүү буруу өгөөрэй. Бусдад эсвэл өөртөө, ер нь хэн нэгэнд буруу тохоод байвал өөрийгөө л зовоохийн нэмэр. Цаг хугацаа өнгөрөхөд ойлгох учиртай хүмүүс нь ойлгох биз. Ойлгохгүй нэг нь болино л биз. Мөр мөрөө хөөгөөд л явж байхад хэнд хамаатай юм.
Хэдийгээр чамайг танихгүй ч энэ нийтлэлийг мартахгүй ээ. Цаг мөч бүр санахгүй ч, ДОХ-н тухай бодол төрөх болгонд нийтлэлийн эзний төлөө сайн сайхныг дотроо хүсч явах болно. Амьдрал хэдийн богино ч аз жаргалтай байх хугацаа хангалттай бий. Амжилт хүсье!
hohi ni odoo henees abral ireeb dee
чи ч эрүүл үү согтуу хүн шиг юм биччиж эхнээс нь уншаад юу ч ойлгосонгүй бараг ёүүлийн 2өгүүлбэрт чин бүх утга санаа бхад ингэж нурших ямар шаардлага бна өөрийнхөө алдааг нийгэмд тохоод наад бяцхан үрээ амьдаар нь тамлах юм хийж л бдаг нөхөр чинь ч азгүй юм даа чи хүртэл
1.Сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй дээ.Бясалгал хий!
2.Тэр 2 ах чинь хангалттай мөнгө өгөө байлгүй тэрүүгээр нь эмчилгээ сайн хийлгээд байж бай.
3.1992 онд Дох туссан хүн үхээгүй байж л байна.Magic Jonhson !
4.Амьдралд чинь аз жаргал хүсье. Мөрөөдөл биелдэг юм.
Zohiol bhoo iim ym bitgii boloosoi
Aavtai ni genee? Ter hund hairtai yum bol tavij yvuul haldvaraa taraaj bolohgui shde, huuhed chin eruul turuh boltugai
Hohinee hohino shunal ihedvel shulam bolno gedeg ni bolj. Uuriiguu umuuruud bas yaduu niigemdee buruugaa tohochjee. Chinii saltaa delgegdeh bol niigemtei yamar ch hamaagui zuvhun chinii uhamsriin l asuudal. Nuhur ni gertee huleej baihad gadnii pezdaad shaalgaal yavj baidag duursen mal huuhen. Odoo bodvol chi nuhurtuu bas doh uguu biz. Hamgiin azgui er hun l ehnereesee doh avdag baihdaa. Zavaan buzar huuhen.
Gadnii er hunees doh avsan ymu
Aldaa onoogui amidaral gej yu bhavde. Gehde aldah aldahda denduu tom aldaj. Hamgiin haramsmaar ni huuhed ymda. Ene huuhnud engiin daruuhan zaluug toohku unetei mashin unasan mungutei ymshig haragdsan negnii umnu yu goridoj uuriiguu ymarch une tsengui bie tushaaj bdiin bol.
Chi bas medeej zaluudaa haldaasan biz de
Баян,мөнгөтэй ,бас эрx мэдэлтэй эрчүүдийн араас ангуучилдаг,ер нь боломж олдвол танилцчиx юмсан гэж бодож өөрийгөө иx юманд бодон биеэ тоосон xүүxнүүдэд xэрэгтэй санамж байна да.