Хүүхэн ховордсон хөдөө нутгийн эрчүүд малтай явалдах нь холгүй байна

13

Монгол орон хүүхэнгүй болсон уу, эсвэл эрчүүдгүй болсон уу. Хөдөө нутагт очвол хүүхэнгүй болжээ гэсэн сэтгэгдэл төрнө. Харин хотод бол өрх толгойлсон хийгээд нөхөргүй, бэлэвсэн хүүхнүүд хаа сайгүй хөглөрч, Монголд эр хүн ховорджээ гэсэн сэтгэгдэл төрүүлэх болно. Хотын захын гэр хороололд олон жил хороон дарга хийсэн Т.Сүрэнжав гэгч эр “Найман мянган хүн амын дунд судалгаа хийхэд 19-45 насны нөхөргүй хүүхнүүд бараг 70 хувийг эзэлж байгаа юм. Харин нөхөртэй гээд байгаа дийлэнх хүүхнүүд нөхрөө хамтран амьдрагч гэж бүртгүүлсэн байдаг. Эндээс харахад Монголд хүн ам зүй хийгээд гэр бүл төлөвлөлтийн бодлого бүрмөсөн дампуурсан нь харагдаж байгаа юм” гэж билээ. Манай дарга нар улс орны хөгжилд хэн нь хэнтэйгээ суух асуудал огтхон ч хамаагүй гэж үзсэн үү эсвэл тэр талаар ямар ч ойлголтгүй байдаг учраас гэр бүл төлөвлөлтийн асуудалыг зөнд нь хаясан уу.

Юутай ч энэ асуудлаас үүдэн өнөөдрийн хөдөө хотын хүйсийн тэнцвэргүй байдал үүссэн болов уу. Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар эр нөхөргүйн улмаас уймарсан хүүхнүүд хэдэн түмээрээ “Заяаны хань”-аа хүлээн зарлал нийтлүүлэн гиюүрч явна. Олигтойхон хань ижилтэй болох юмсан гэж тэжсэлгүй мөрөөдөх боловч таваас арван жил хайгаад ч архи уудаг, ажил хийдэггүй, “Аав”-ынхаас гарч ирсэн гэх мэтийн түр зуурын нөхрөөс өөр олигтой хүн олж чадахгүй байгаа билээ. Уг нь энэ хүүхнүүд хөдөө орон нутагт очих юм бол ердөө л ганц хонов уу үгүй юу тав зургаан хар юмны өрсөлдөөны талбар болж, ховор гүйлгээтэй бараа гэдгээ анзаарах билээ. Жишээ нь хөдөө орон нутагт 30 км урттай нэг голд л гэхэд хүнтэй суух насанд хүрсэн гуравхан бүсгүй байхад эхнэр хүүхэдгүй гон бие эр 40-50 орчим байх жишээтэй. Дөч тавин хүний дунд оногдож байгаа гуравхан эмэгтэйг тэнцүү хувааж авах боломж байхгүй шүү дээ.

Иймээс нутаг усандаа хамгийн их хөрөнгө мөнгөтэй, хүч чадалтай эр хүйстэн тэрхүү ховор бараа болсон хүүхнүүдийг өөрийн болгон авч эзэмшдэг болсон юмсанжээ. Бусад хүүхнүүд нь хаачсан бэ гэвэл дээд боловсрол эзэмшихээр хот суурин газрыг зорьж одоод буцаж ирээгүй байдаг аж. Хөдөөний малчдын дунд охин хүүхдээ хот бараадуулж дээд боловсрол эзэмшүүлж гайгүй цалинтай ажил хийлгэе гэсэн бодол хэдэн арван жилийн турш хүчтэй нөлөөлсөн хэвээр байгаагаас энэ. Харин хөвгүүдээ бол тэртээ тэргүй ном сурахгүй, харин ч хот бараадаад архи дарс ууж дэмий сэлгүүцэн хэрэг төвөгт орчихно тиймээс хөдөө хэдэн мал дагаад л явж байг гэж боддог учраас тэр. Уг нь Монголчууд маань эрт дээр үеэс эхлэн ураг удам залгах хүйсийн ялгаанд маш их анхаарал тавьж, бараг л хар нялхаас нь эхлээд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийнх нь хооронд сүй тавьчихдаг байсан сайхан уламжлалтай ард түмэн байлаа. Гэтэл өнөөдөр тэрхүү уламжлал алдагдсанаас хүүхэн булаацалдсан эрчүүд хөдөө нутагт дүүрч малтай явалдах нь холгүй ганихарч явдаг болжээ гэвэл хилсдэхгүй. Мөн хүйсийн тэнцвэргүй байдлийн энэхүү хомсдолоос болоод цус ойртолт газар авч байгаа нь ч нууц биш. Гэтэл хот суурин газар энэ явдал эсрэгээрээ эргэж эр нөхөр олдохоо больсон эм хүйстэнүүд багтаж ядан чихэлдсэнээс нэг дор таваас зургаан хүүхэнтэй явалддаг эрчүүд ч олширсон байна. Мөн Хятад, Солонгос голдуу хүмүүстэй ханилан сууж гэр бүл болох явдал ч жилээс жилд өсөн нэмэгдэх болжээ. Зөвхөн сүүлийн гурван жилд 3000 шахам монгол бүсгүй харийн бэр болоод хилийн дээс давж одсон тухай статистик мэдээ байна. Үүнээс хамгийн их буюу 2000 шахам нь Солонгос иргэдтэй гэрлэсэн бол Хятад иргэдтэй гэрлэсэн 120 шахам монгол хүүхэн байгаа аж. Эндээс үзэхэд бид Монголын төлөө хүзүүг нь мултартал зүтгүүлэх олон мянган харийн хүргэчүүдтэй болж эхлээд байгаа бололтой.

Гэвч гадаад иргэдтэй гэрлэсэн монгол хүүхнүүд гол төлөв хуурагдан мэхлэгдэж, зарц маягаар харийн нутагт одсон гэж холбогдох байгууллагууд нь үздэг юм билээ. Нэг ёсондоо бид харийн эрчүүлд 3000 охид хүүхнээ зарц боол болгоод өгч явуулсан гэсэн үг. Эртний уламжлалт түүхтэйгээ зүйрлэвэл ичгүүртэй явдал энэ зуунд тохиолдож байгаа юм. Монголчууд бүх үеийнхээ түүхэнд харийн нутгаас хацар гоо охидыг хэдэн түмээр нь олзлон ирж байсан болохоос биш ингэж 3000 нь гадны эрчүүлд боол болгон алдаж байсан тохиолдол байхгүй билээ. Хөдөө нутагт хүүхэн хомсдож, хот суурин газар хүүхнүүдийнхээ ачаалалыг дийлэхээ больсон энэхүү явдлыг зөв зүйтэй зохицуулахын тулд хулхи боловсрол олгодог хувийн их дээд сургуулиудыг юуны өмнө хаах нь дээр болов уу. Түүний дараа хүүхнүүдийг хөдөө нутаг руу шилжүүлж, харин хөдөө илүүдсэн эрчүүдийг хот руу зөөвөрлөж хүн амын хүйсийн харьцаагаа тэнцүүлэхгүй бол хэдхэн жилийн дотор Монголын эрчүүд малтай явалдагч болж хувираад харин хүүхнүүд нь хятадын хөдөө тосгодод ядуу хужаагийн тогооны зарц болчихоод хөлөө давслуулчихсан сууж байх гашуун хувь тавилан биднийг тосч байх шиг

Ноцтой мэдээ

14 Comments

  1. bat says:

    Bi boddogiin Japan ehner l avah baisan yum gej Er ni delhii deerh jinhene erchuudiin muruudul 1. Amerik housetai 2. Japan ehnertei 3. Philipino huuhed asragchtai 4. Indian uudnii sahiultai .5 Chinese togoochtoi 6. Korean tsetserlegchtei abih gee bizde
    Japanese huuhnuud ch uneheer sain shuu herev bi 10 jiliin umnu odoogiin japan naiz ohintoigoo taniltssan bol gej boddogiisht gehdee ehnertei ch hairtail daa yaahav dee odoogoor mongol huuhnuud maani buduuleh arhi dars uuna medleg bolovsrol nimgen ch gesen odoo yaay gehev 

  2. chimeg says:

    гэмгүй залуугийн зургийг дураараа тавиад ямар даварчихсан юм бэ энэ залуу шуухдэх хэрэгтэй

  3. муусайн хулгайчууд ягаад гэмгүй нэгний зургийг зувшуурулгуй ашиглаад байна. наад хун чин харахад жирийн нэг малчин залуу шиг байна, одоо хумуус наад хунийг чин хаа нэгтээ харвал МАЛТАЙ яВАЛДАГч энээ тэрээ гэж хэлнэ шд

  4. hun gj says:

    hehe tgee bolovsrol gej ng yum bn shdee, yarih ch yum olodhgui humuus bas bdiim bn lee, hel us geed homos homos, heltei ustai ni gadaadad…

  5. ENE ZURGAA AVAA says:

    Gemgui neg zaluugiin zurgiig bi zovshoorolgui ashiglaad bai. Soyoltoi bai!!!!

  6. xair says:

    deerh teneg shdee-d

    chi omhii boovtoi amnaas ni omhii ynertsentei ni taaraad bna gedeg chini chinii ooriin chini yamriig haruulaad bgaa yum.

  7. teneg sh dee says:

    hun zoddog buduuleg umhii sh dee mgl zaluuchuud, soyoltoi bolovson n huruu daram sh dee, shudee ugaahgui zabaan unertei , boov n umhii ogiudas hurmeer sh dee gelee geed yahab dee ugaagaad l archlaad avahaas, bas zaaj ugch bgaa yum chin. ahuin humuujil muutai garuud l bdag sh dee, yerunhiiduu…….
    Eregetie huuhdee mash tseberch uhaalag eh hun busgui huniig hairladag surgamaar bna eejuudee, aavuudaa
    tehgui bol ene olon urh tolgoilson emegteichuud, belgebchgui untaj azgui huseegui huuhed tursuur bna, bas ger buliin huchirhiilel mash ih nemegdej bna, msl-d 5 emegteigiin 4 n ger buliin huchirhiileld urtdeg, uldsen neg n nuhurgui aimaar bgaa biz, er hun gdg chin hanhar saihan numur nuuleg ulger jishee bas hunleg halamjtai bh heregtei, suuliin uyeiin zaluuchuud shalichignasan, shouchin huuhemseg, abgaigaa zoddog, mungu l bval, olvol boloo gj boddog, denduu sonin tsag uye boljee. O’o’rchlogdoh heregtei bnaa, saihan mgl orniihoo ezen n yum shig erelheg hunleg saihan amidrah heregtei bna. Huniig zodoj tsus nujiin ursgaj tamalj zobooj ur huuhdee ailgaj tsochooj, abgaigaa bainga daramtalj zobooj yaana be, yadaj l buddiin shashiniig, ubug deedsee meddeg bol hundeldeg bol iim nugel uildej hun zoboohgui shyy dee. iim orchind tursen ussen ur huuhed min hen boloh be, saihan boodoltoi tsaastai chiher shig l humuus bolno sh dee, gadanaa saihan hamtiin amidral n bas l ul oilgoltsol huchirhiilel….Yagaad be gevel dald uhamsart n aab n eejiig n huchirhiilseer bgaad iim l bdag geed togtson, suusan bgaa…Tednii buruu bish, iimees bid huchirhiilelgui orchind ur huuhdee usguj uursduu taiban amidarmaar bna, huuhnuudee ene teneg erchuudiig mash sain uchriin olj uhaalgaar surgaj avtsgaaya, butehguig n martaad buteh talaas n uigagui uud n tatahgui bol unchin blgah bas demii yu, tiimee. Iimees hariltsaan deeree erchuud ch gsn anhaarah heregtei, shine zuunii shine humuujil tuluvshiltei, “shine irged, shine Hun” boltsgooyo!!!!!!

  8. ms says:

    sex bomb

  9. sss says:

    Bi saihan mongol zaluuchuudad durtai,manai nohor ch gesen tednii adil saihan Mgl zaluu bii de… Mongol zaluuchuud bugdeeree soyolgui buduuleg bishee,sain,saihan mgl zaluuchuud ikh bii shu,oldvol aldaj bolohgui shu gej helie!!!!

  10. ......... says:

    xyn am tsoontei zarim gadnii ornuud emegteichyydee gadniihantai ger byl bolxiig ni xuuliar xatuu xorisn bdg yum bilee. getel manai xuuli saxiulagch, uls toriinhon yu ch xiij chaddaggyi, xysdgyi. ter byy xel ajiliin mest algaa, zaluus xulgai deerm, zalilan xii, oxid xyyxnyyd biye ynle, es bogoos olsoj yx gej bgaa yum shig baigaa bdal yag iim l bna shdee. xogjiltei baruumii ornii xyns manaixtai adil ynetei bna. ted chanartai xynsiig ondor yneer avdag bol end XORiig ondor yneer avch bna. mash olon torliin ovchin, urgiin gajig batalgaagyi xynsnees bolj bna. getel ulsiin tolgoid bgaa luivarchid endees maxaa avdag busdiig ni gadnii ornoos zoodgiig medexyy. edniig buulgaad orond ni noxoi tavichixval barag deer bx shyy

  11. tsseee says:

    140`000 үгтэй “POCKET OXFORD DICTIONARY”,дасгал ажилтай, алдааг нь өөрөө хянадаг “ENGLISH GRAMMAR IN USE”, дуудлага болон үгийн сүлжээ бусад хөгжилтэй тоглоомуудтай “OXFORD PICTURE DICTIONARY INTERACTIVE”, ТОЭФЛ-д бэлдэх “TOEFL LISTENING IBT VERSION” мөн хар ярианы болон хэлц үгийн толь зэрэг электрон номуудыг таны компютерт маш хямдханаар суулгаж өгнө. еmail : tsseee@yahoo.com Утас: 99160868

  12. mn says:

    hvn bvr adilgvi haanach ochson er dagah ni bvsgvi hvnii zaya hedii tiimch jinhene saihan amidraad yvj chadwal haanahiih gdg ni yamar hamaatai yum tsag hugatsaa ywahiin hireer hvnii setgelgee uurchilugduj bna songoltoo yaj hiih ni huwi hvnii erh bson tsag shvvdee heterhii neg vzel barimtlaad gaddad hvmvvstei suusan hvmvv bool bdog ingedeg tegdeg gehiin hajuugaar saihan amidraad ywj bgaa hvmvvs bj l bgaa.mongol zaluus vneheer shalig hudalch negiig harj seetgenej nuguug harj baysdag hugiin zantai minii l medehiin tiim yamar neg yum bolloo gewel shuudl hayad ywdag bzdee jishee ni hvvhedtei bolgochood l bi medehgvi minii hvvhed mun yumuu geh metchilen huwia hicheesen hvmvvs nadad odoo boltol setgeld taarah vnench shudarga zaluu taaraagvi itgehch vgvi oyutan bhdaa l uulzaj bsan zaluus bvgd nowshnuud bsandaa

  13. miss you says:

    bolj bna sh dee. chi zub shiidjee.Amidrald mungu chuhal bish.

    mongol zaluuchhuud minee odoo uhaartsgaay daa.

  14. the phone says:

    bi gadnii company d mash olon USAn hymyystei 2 jil ajilsan saihan Mongol zaluugaa songoson, yahav dee soyoliin tal deer manai hyn jaahan NOtoi ch zovlon bish shd. bas orlogo ni tedniig gyitsehgyi ch hamtdaa saihan amidraliig byteej chadsan. dotor sanaa ni umhiirsun muuhai hujaa solongosiin barlag bolj bhaar saihan mongol aduuchintaigaa suuchihval ireedyidee hiij bgaa buyn busuu. yadgiim dutagdalgyi hyn gej bh bish, arhiching zasaad ajilgyig surgaad avaachee, harin banzaltai suuj l bolohgyi shyy.belen zelen ylgeriin divaajing chuhalchlaad l, ene bodoldoo tuurch budilaad l bhiin. yahav gadaad geheer l muu hymyys bishldee, gevch gadniihantai suusan ihenh emegteichyyd hestyyhen, zarim ni mungutei ch setgeliin asar ih zovlontoi amidardagiig mednee. minii nz taniluudiin 70% ni gantsaaraa bhiin (25-40nasniihan). nuhurteiguu suuh gej bhd ted -uu chi bolildoo, chamd gadaad bayn baagii oldono shd, bydyyleg mongoltoi suuj uuriiguu zovooj yah geev geed l am uraldan zuvluud bsn. bi mongoltoigoo suulaa geed muudaagyi l bna dag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.