Балбад өнгөрсөн сарын 25-нд асар хүчтэй газар хөдлөлт болж олон хот, тосгон сүйрч, олон мянган хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Гэвч сүйрлийн газар ажиллаж байгаа аврагчид нуранги дороос олон өдөр, цагийн дараа эсэн мэнд хүмүүс аварсан хэд хэдэн гаймашигтай тохиолдол гарлаа.
Энэ зураг дээрх 4 сартай хүүг аврагчид 22 цагийн турш нуранги дор байсны дараа аварчээ.
Сонита нэртэй хүүгийн эцэг, эх нь өөрсдөө байшингийн нуранги дороос үрээ гаргаж авах гэж олон цагийн турш хамаг тамираа барж зүтгээд амжилтанд хүрээгүй.
Аврагчид ирж туслаад ч амжилтанд хүрсэнгүй аврах ажиллагааг зогсоох гэж байтал хүүгийн эцэг нь нуранги дор хүүхэд нь уйлахыг сонссон тул аврах ажиллагааг үргэлжлүүлээд амжилтанд хүрчээ.
4-хөн сартай хүү 22 цагийн турш нуранги дор байсан тул ихэд сульдсан байсан ч азаар ямар нэг гэмтэл бэртэл аваагүй байжээ. Эмч нар хүүгийн эрүүл мэнд, амь насанд ямар аюул байхгүй тухай мэдэгдсэн байна.
6 Comments
Us uuh huvitai huu bn
nyalh amitan ashgui dee. eej aav ni ashgui bas huugiinhee tuluu ih temtsej dee, huu huurhun mash shul saitai huchtei huu baina. baatar bolooroi gej yruuuyuu. az jargal huseye
us uuh zayatai huu bnaa. burhan urshuug.
Amidrax duraa xurxer xuuxed gedeg iim bdag.
PERFECT! He is gonna be a hero.
Ashgvidee