Цаашдаа том гэдэстэй хаана яаж амьдрахаа мэдэхгүй байна… /3/

Сайн байцгаануу та бүхэндээ энэ захиаг унших мөчийн мэнд хүргье. Админаа заавал нийтэлж өгөөрэй би та бүхэнтэй Цаашдаа том гэдэстэй хаана яаж амьдрахаа мэдэхгүй байна… /1, 2/ гээд захидлаараа уулзаж байсан эмэгтэй байна. Мэдээж юуны түрүүн Монголын ард түмэндээ надад тусалсан бүх л хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байнаа. Хүүгийнхээ аавд жирэмсэн хаягдаад олигтой гэр орон өмссөн хувцас муу ядруухан явахад мин тусалж өдий зэрэгтэй хүргэсэн миний ард түмэн та бүхэндээ би үнэхээр их баярлалаа. Мөн ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ-н хамт олондоо үнэхээр их баярлалаа. Гартаа барьсан олигтой мөнгөгүй намайг эрүүл саруул сайхан хүүтэй минь аль чадах бүхнээрээ үйлчилж уулзуулсан Оюунбат гээд залуухан эрэгтэй эмчид мааш их баярлалаа хэзээ нэг цагт очиж нүүрээрээ уулзаж баярласнаа илэрхийлнэ гэж бодож явдаг шүү.

За ингээд гол яриандаа оръё хүүг минь гэдсэнд байхад надад сэтгэлийн дэм өгч байсан хүмүүс санаж байгаа бол хүү бид 2 одоо үнэхээр сайн байгаа хүү минь одоо 10 сар өнгөрөөд явж байна том залуу болсон шүү ээжийгэээ тэгж их хайрлаж нандигнасныг мэдсэн юм шиг үнэхээр царайлаг сайхан бүлтгэр мантгар цагаан залуу болсон шүү. Яг л миний төсөөлж байсан шиг би өнөөдөр үнэхээр баяртай байна. жилийн өмнө аав нь авахуул гээд ээжид нь мөнгө шидээд хаяад явж басйан үр минь ингээд хүн шиг хүн болчихно гэж. Их хурдан юмаа.

Анхны жирэмслэлт анхны үр мин гээд аборт гэдэг зүйлийг сонсохоос ч айж байсан цаг саяхан гэвч бид 2 чадлаа мэдээж төрсний дараа хэцүү үе зөндөө байсан тэр бүхэнд минь хүү буянаа дагуулаад л ээжийгээ сэргээдэг байсан. Одоо миний сэтгэлд 1 л гуниг байдаг би өөр юугаар ч дутаагүй зүгээр л хүүгээ харахаар өрөвддөг. Миний хүү эрэгтэй хүмүүс харахаар очно гээд гараа өгөөд зүтгэх юмаа тэр л миний хатуу чанд сэтгэлийг уйлуулдаг. Гэхдээ яах вэ би бууж өгөхгүй би хүүгээ сайн хүн болгож өсгөнөө ирээдүйд эмэгтэй хүнийг зовоохгүй тийм сайн хүн болгож өсгөнө гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. би одоо хүүгээ хүнд харуулаад ажилдаа орох гэж байгаа хүү минь ухаантай болохоор ээжийгээ ойлгоно гэж боддог. Хүүгийн минь аав тэр залуу миний файсбүүкыг олж аваад мсж бичсэн байсаан та 2 намайг уучлаач би хүүгээ харсаар байж хаяж чадахгүй гээд би яагаад ч юм тэр хүнд үнэнээ хэлмээр санагдсан болохоор үнэнээ л хэлсэн. Би одоо чамайг хүүгийнхээ аав хайртай хүн минь гэдэг нүдээр харж чадахгүйнээ би давах ёстой даваагаа давчихлаа хүү минь ч гайгүй боллоо одоо хэцүү үе өнгөрсөн болохоор зовлонд ч жаргалд ч хамт байгаагүй чамд баярлалаа. Хэзээ ч надаас урвахгүй үр юм гээд блок хийсэн өөр юу ч хэлмээргүй санагдсан.

Одоо ажилдаа ороод хүүгээ нэг эмээ өвөө 2-т харуулах гэж банйаа ингээд л хүүгийн минь буян сайхан ажилдаа яваад өөдрөг амьдарлаа эхлий дээ. Та бүхэнд энэ тухай дуулгах нь зөв санагдаад бичлээ. Урьд нь захидлуудаа утга гаргаж гоё бичдэг байсан бол одоо хүүдээ анхаарлаа давхар хандуулаад утгагүй болсон бол уучлаарай…

23 Comments

  1. hm says:

    chi ch mundag uhaantai busgui yumaa.  goe

  2. acsfg says:

    ub d bn bi bol orood l bdag, g mobile data bolno bas bus horiotoi sait ru orj bolool bnle

  3. Avril says:

    Hehe, ene deer bichsen nuhriig vv! Ineed hvrgeed huurhun ym be! Sain uu gegeencom-oo! Bgaad chni bayrlalaa 🙂

  4. OwlMusya says:

    Uu WTF gegeencom baina shdee. Uuchlarai tanig ad usej baisan bol buruugaa huleej bn 

  5. Зорра says:

    Өө хаагдсан юм уу монголоос тэгээд яаж ороод байна энэ хүмүүс сонин байна кк. 

  6. Bolor H says:

    Би Монголоос ороод л байна шдээ. Энэ сайтыг хаасан нь хаасан, бараг долоо хонож байна.. Гэхдээ монголд байгаа хүмүүс бяцхан арга хэрэглээд орж болийшд уг нь сайн бодоод байвал… Харин хаасан нь хэрүүл уруулгүй давгүй юм бишүүү….. Ер нь энэ хэрэлдээд байдаг улсууд монголд байдаг юм байна. хэхэ

  7. GegeenCom says:

    Medreluud n gadaadad garchihaar orj irj bolood bgn bishu

  8. Owlmusya says:

    Medrel gegeencom iin bichsen commentiig harahgui geher saihan bn shuu 

  9. Owlmusya says:

    Odoo bichsen zuilee unshih hghig chin medehgui l bn gehdee amjilt, neg aldsan yum chin odoo aldabgui sain hun songooroi.   

    Tiimee ene site iig Mongolois haachihsan bi uur argaar orj bn 

  10. Busgui says:

    Mgl d yaagaad haaj baigaan bol.  Unen bol yostoi sonin hereg bn.  

  11. degi says:

    mundag yumaaa az jargaliiig huie ta 2 tooo

  12. D says:

    Mgl haachihsan yum uu ene site g? Onoodor yum oruulsan humuus bna sh de gadaadad bgaa humuus oruulaad bgaa gesen Ug uu? Mgl d haasan bol mgl f bgaa humuus yum oruulj chadahgui de getel mgl d bgaa humuus zondoo yum oruulsan bh yum. 

  13. Avril says:

    Tiim vvvv? Yagaad haasan ym bol?

  14. Avril says:

    Yostoi sain saihan bvsgvi bna! Ter aaw shig ymiig in block hiisen chini yostoi uhaantai, zuw alham boljee! Zuw bodoltoi bvsgvi mni, amidral chini odoo tsetsegleed irnee! Hvvhdee alaagvid chini bayrlalaa! Baharhaj bna !

  15. Avril says:

    Zzzz, medrel batsaan aa, ochood alchihna shvv chamaig, tarhinii turaal mini!

  16. giimaa says:

    iim ynhan bdaggui yum zzz ch hen bolod ymar bduuleg bolho ingej harulj bga yum
    i

  17. zzzz says:

    hohichin ynhaan

  18. erka says:

    sain bna busgui mini amjilt 

  19. kkk says:

    Erchuud yu aldaj baigaagaa meddeggui, ymar unetei zuilee aldah gej baigaagaa meddeggui. Nudend orson shoroo amand orson hog shig nulimaj hayhaasaa omno neg uhaardag boloosoi doo. Eh huu hoyor dajgui amidranoo. urtei hun jargaltai. hetsuu baisan ch huugee haraad ter hetsuug bugdiig ni martchihna.

  20. zochin says:

    Huurhun mundag huutei bolsond bayar hurgie.Az jargal husie ta 2too.Saihan amidraarai.

  21. Мэдэхгүй says:

    Санаа дагаж байгаа биздээ. Хүүхэд эрэгтэй хүнрүү зүтгэдэг гэж ёстой мэдэхгүй юм байна. Манай ХҮҮХЭД Ч ааваасаа хол өссөн зүгээр л байдаг байсан.

  22. NET says:

    sain eej 

  23. ax says:

    GOOD GIRL AMJILT.,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.