Ромарио гэгч энэ залуу гурван жил орчмыны өмнөөс бодигоор хичээллэж эхэлжээ. Тэгээд богино хугацаанд том булчинтай болохын тулд синтол нэртэй синтетик тосыг булчиндаа тарьж эхэлсэн байна. Ингээд маш олон удаа синтол тарьсаар гарын хоёр толгойт булчингийн тойргоо 60 см хүргэж томруулсан байна. Дасгал хийж өөрийгөө зовоолгүй синтол тариад л томруулаад байсан хэрэг.
Гэтэл шахсан синтол нь удалгүй хатжин гар нь хөдлөх чадваргүй болсоны дээр харшил өгч бөөрний архаг дутагдалд орж эмнэлэгийн сэхээн амьдралуулахад орсноор нөгөө ертөнцийн хаалгыг татах шахсан гэнэ. Эмч нар яаралтай арга хэмжээ авч хатуурсан синтолыг буцаан зөөллөж сорж авснаар гарыг нь тайралгүй үлдээж чадсан байна. Одоо мань эр бөөртэй холбоотой асуудалтай манайхаар бол группд байдаг архаг эмгэгтэй хүн болж хувирчээ.
2 Comments
Garin bulchin arai bishee. Harah tsaraini hiinel
Eruul enh chuham jargalan