Таашаал авахаас эхлээд үр удмаа үлдээх хүртэл хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй, байх ёстой зүйл болгонд эр эмийн харилцаа заавал орж байдаг. Олны нүдэн дээр хэлэхдээ ичээд байдаг ч оройд нүүр тулахаараа огт ичдэггүй энэ зүйлтэй холбоотой хамгийн сонирхолтой 15 баримтыг танд хүргэе.
Нэг цагийн дотор хамгийн олон удаа дур тавьсан тохиолдол
Калифорнийн Секс судлалын төвд явуулсан судалгааны үеэр нэгэн эмэгтэй цагийн дотор 134 удаа буюу хоёр минут тутам нэг удаа дур тавихыг тусгай багаж төхөөрөмжийн тусламжтайгаар баримтжуулан бүртгэжээ. Харьцуулахад эрэгтэй хүний хувьд энэ дээд амжилт цагт 16 байдаг. Дээд амжилт тогтоосон эмэгтэй дээрх өвөрмөц туршилт 1966 онд хийгдсэн бөгөөд энэ үед үтрээний булчин нь нийт 25 удаа гүйцэд агшилт хийсэн байжээ.
Хамгийн хол үрийн шингэн цацалт
Эякуляц буюу эрэгтэй хүн дур тавих үед үр шингэн цацагддаг холд ч өөрийн гэсэн дээд амжилтын эзэн байдаг. Хорст Шульц гэгч лут нөхөр дур тавих үедээ үрийн шингэнээ 6 метр хол газар цацаж дээд амжилт тогтоосон байна. Үүнээс гадна Шульц нь хамгийн өндөрт үрийн шингэн цацсан дээд амжилтын эзэн. Энэ нөхөр дур тавих үедээ үрийн шингэнээ 3,75 метрийн өндөрт цацсаныг албан ёсоор бүртгэн авчээ.
Хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй
Оросын Валентина Васильева гэгч эмэгтэй 18-р зуунд нийт 69 хүүхэд төрүүлж хосгүй дээд амжилт тогтоосныг эх барих эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан албан ёсоор бүртгэн авсан байдаг. 69 хүүхдийн дотор хоёр ихэр 16 хос, 3-н ихэр 7 удаа, 4-н ихэр 4 удаа төрсөн байжээ. Харин орчин үеийн дээд амжилтын эзэн нь Сан-Антониогийн Леонтина Альбина гэгч эмэгтэй. Энэ эмэгтэйг албан ёсоор 64 хүүхэд төрүүлсэн гэж бүртгэсэн байдаг.
Хамгийн олон хүүхдийн эцэг
Энэ талаар янз бүрийн мэдээ байдаг. Гэвч шинжлэх ухаанд бүртгэгдэн батлагдсан гэж үздэгээр бол Мароккогийн хаан байсан Мулай Исмаил ибн Шариф гэгчийг 1014 хүүхдийн эцэг болсон гэдгийг ордны хатад, татвар эмсийн хэрэг эрхэлдэг газрынхан баталгаажуулан бүртгэж түүхэнд үлдээжээ.
Хамгийн том эрхтэн
Америкийн жүжигчийн Жон Фалкон гэгч эн эрийг байгалиас лут том эрхтэнтэйгээр заяажээ. Түүний эрхтэн нь тайван үедээ 24 см, хөвчирсөн үедээ 34,3 см хүрдэг. Том эрхтэнээсээ болж онгоцоор нисэхдээ гаалийн шалган дээр байнга асуудалтай тулгардаг гэнэ. Учир нь өмднийх нь цахилгааны цаана “аварга том” юм унжихыг харсан гаалийнхан өмдөндөө юм нууж гарах гэж байна гэж хардан байнга биечэлсэн үзлэг хийдэг гэнэ.
Нэг минутанд хамгийн олон лифчик тайлсан эр
Крис Николсон гэгч эр ганцхан минутын дотр 20 лифчикийг ганцхан гараар тайлж Гиннесийн дээд амжилтын номонд нэрээ үлдээжээ. Юм үзсэн эрчүүд бол иймэрхүү үйлдлийг цаг тулсан үед хурдан хийнэ, тэр тусам нэг гараар хийнэ гэдэг амаргүй гэдгийг хэлээд өгөх байх.
ХХХ киноны хамгийн хөгшин жүжигчин
Японы Шигео Токуда гэгч энэ өвөө уул шугамандаа аялал жуулчлалын агентлагт ажилласаар тэтгэвэртээ гарчээ. Харин тэтгэвэртээ гарсны дараа “хөгширсөн болохоос үхсэн биш” гэдэг зарчим үнэн гэдгийг батлахаар шийдэж ХХХ кинонуудад тоглон чамгүй мөнгө олдог болжээ. Тэрээр өдгөө 80 гарсан бөгөөд одоогоор ХХХ чиглэлийн 350 кинонд тоглоод байгаа гэнэ.
Хамгийн олон хүн нэгэн зэрэг юу яасан “арга хэмжээ”
Энэ чиглэлийн дээд амжилтыг Японд тогтоожээ. Нэгэн зэрэг 500 хүн юу яаж виде бичлэг хийн дээд амжилтаа баталгаажуулжээ.
Эр бэлэг эрхтэний хамгийн том цуглуулга
Исланд маш хүйтэн уур амьсгалтай. Иймд нутгийн иргэд нь дулаацахын тулд юу ч хийхэд бэлэн гэнэ. Иймд Исландын нийслэл Рейкъявикт урт удаан өвлийн шөнөөр дулаацахтай зэрэгцэн таашаал өгдөг чухал эрхтэний том музей байдаг. Энэд музейд эр бэлэг эрхтэний 300 гаруй хувилбарыг үзүүлсэн байдаг.
Хамгийн том үтрээ
Албан бус мэдээгээр бол хамгийн том үтрээтэй эмэгтэй нь 1846-1888 онуудад амьдарч байсан Анна Свон гэгч байжээ. Тэрээр өөрөө үлэмж том биетэй эмэгтэй байсан бөгөөд насанд хүрсэн үедээ гавлын тойрог нь 48 см хэмжээтэй хүүхэд төрүүлснийг албан ёсоор бүртгэн авчээ.
Хамгийн хөгшин биеэ үнэлэгч
Тайландын цагдаагийн газрын албан ёсны бүртгэлээр Тай Пей гэгч 80 настай эмээ дэлхийн хамгийн өндөр настай янхан юм байна. Тэрээр энэ амаргүй ажлыг 40 жилийн турш тасралтгүй хийж байгаа гэнэ.
Байгалиас заяагдсан хамгийн том хөх
Байгалиас төрөлхийн том хөх заяах нь тийм ч ховор тохиолдол биш. Энэ ангилалд Энни Хокинс-Тернер гэгч эмэгтэй нэлээд хэдэн жил дээд амжилтын эзэн байгаа юм.
Хамгийн том хиймэл хөх
Макси Маундс гэгч энэ эмэгтэй хамгийн том хиймэл хөхтэй хүн. Түүний лифчикний хэмжээ 42 М.
24 цагийн дотор хамгийн олон удаа хавьталд орсон тохиолдол
Лиза Спаркч гэгч эмэгтэй 24 цагийн дотор 919 эрэгтэйтэй бэлгийн харилцаанд орж дээд амжилт тогтоожээ. Өөрөөр хэлбэл нэг эрэгтэйд 94 секунд зарцуулж байжээ.
Хамгийн хүчтэй үтрээ
Оросын Татьяна Кожевникова гэгч энэ эмэгтэй үтрээний булчингийнхаа хүчээр 14 кг ачааг өргөж дээд амжилт тогтоосон байна. Тэрээр үтрээний булчин сэргээгч, агшаагч тусгай дасгалаар олон жилийн турш хичээллээд ийм амжилтанд хүрсэн гэнэ.
9 Comments
Ter hamgiin tom boojgoitoi nohort ehber bdg bolov u lol
30aas deesh nasnii baingiin hamtragch boloh egchmed busgui haij bna. 24 tei gants bie zaluu bna shuu mail gantsbie.zaluu@yahoo.com
919 ertei 1 honogt sexdehiig oilgohgui yum. Bgaa gantsiigaa barahgui bhad.
Ach buyanaa hairlasand asar ih talarhlaa bayarlalaa
za ingeed Gegeen com maani ene site -n achaar Od bolovoo huurhii
Gegeencom- iig neg harah ymsan. Yamar hvn bdag bol
хаха яахнавдээ GegeenCom хэлж бгаа болхоос үнэн үг бншд дхаха
Dandaa teneg comment uldeeh yum bolichihooch.
14kg zuudeg ertei uchrahguigees caash haha gehdee hetersen yum demii bha huuhdiinhee tolgoig dulehdee tas havchval yana lol