Европ, Америкт эртнээс нааш цагаан царай, цайвар арьстай эмэгтэйчүүдийг ихэс дээдэс, баячууд, сэхээтний хүрээнд багтдаг гэж үздэг байсан. Гэвч 20-р зууны дунд үеэс байдал эрс өөрчлөгдөж, наранд борлосон царай, арьсыг амжилттай, дээдсийн хүрээний эмэгтэй гэж үзэх болсон.
Яагаад ингэх болсон талаар янз бүрийн л домог яриа байдаг. Зарим нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр өмнө нь уламжлал ёсоор гэрийн ажил хийж, гэрээс гардаггүй байсан эмэгтэйчүүд олон зуун мянгаараа фермээс эхлээд үйлдвэр хүртэл чадал хүрэх салбар болгонд гадаа ажилласаар ажилчин хүний хүдэр бор царай арьстай болсонтой холбодог.
Улмаар дайны үеэр амь үрэгдсэн 50 сая гаруй хүний дийлэнх нь эрчүүд байсан тул дайны дараа ч амьдралаа өөд татахын тулд үргэлжлүүлэн ажиллах болсон. Ингэсээр ажил хийдэг, мөнгөтэй, амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд наранд борлосон царайтай болсон тул яваандаа биеэ даасан, шийдэмгий, мөнгөтэй, өөрөөр хэлбэл дээдсийн хүрээний эмэгтэйчүүд наранд борлосон царатай гэсэн ойлголт бий болж, үүнийг нь хүүхнүүд дуурайх болсон гэнэ.
Хоёр дахь хувилбарын дагуу бол 20-р зууны хоёр дахь хагасын Өрнө дахины моодыг чиглүүлж байсан Коко Шанель тансаг завиар олон өдөр зугаалахдаа борлосон юм байна. Ингээд дээдсийн хүлээн авалт дайллага цайллагаар бор царайтай үзэгдэх болсоныг ихэс дээдэс, тэднийг аялдан дагалдагчид шинэ моод гээд дуурайх болсон юм гэнэ.
7 Comments
Yun teneg teneg taanag devshuuldiin. Zugeer l ul yalig bor baih ni eruul haragduulj baugaa bizdee. Eruul haragdahiug husdegguu hen baihavdee. Deer yed tsagaan haragdahiin tuld surye hurtel albaar tusch baisan gedeg teriig teneglel gedgiig orchin yed oilgood esregeeree eruul haragdahiig hussen gevel iluu unend dohoh baih.
Gegeen ih medegch yumaa kkk
Эд нар чинь улцайсан муухай өнгө муутай арьстай байдаг болохоор борлуулах гэдэг нь аргагүй. Гэхдээ хэтрүүлээд халтар харагдаад байдаг болсон нь харамсалтай. Харин манай азиуд шар арьстай, амархан борлох гээд байдаг учраас цайруулах сонирхолтой байдаг.
J.Lopes bol tsaivart bagtahgui. ugaasaa bor aristai.
sayahan bi neg zurag avhuulsan chini heterhii tsaivar bna (medeej olon gerel bsan) geed albaar zurgiin programmaar bor bolgoj ogch bsan. Hetruuleed barag indian shig bolgoh gej bhad n zogsooson. Tednii niigem tsaivar huniig buruugaar boddog yum shig bgaa yum. Borlohod ch yadaad bh zuilgui narand 20 minut bhad l bolood yavchihna.
Tsaivar haragduulah gerel photoshop ih orolcson bn
bor aris n eruul haragdaj bgaa biz dee. ed nar borlohgui bol zarim n uneheer uheentser hoh saaral tsagaan tsaraitai yag hun harahaar uhlee huleej bgaa yum uu ovchtei gemeer. tiimees ed nar tsaivar nar uzeegui negnee yadaj studio orj borluul uhel shig haragdaj bna gedeg. asiud harinm esregeeree tsaivruud n borluulah durgui. arai l heterhii tsonhigor tsaivar. harahaar evgui.ul yalig borluulchihaasai gej bodohoor.