Хүн болгонд өөрийн дур, сонирхол байдагтай адилаар үндэстэн ястан болгонд гоо сайхны талаар өөрийн гэсэн түгээмэл төсөөлөл байдаг. Эрчүүдийн гоо сайхны талаарх төсөөлөл ч ялгаагүй. Ингээд энэ талаар нэг судалгаа ч гэмээр сонирхолтой түүврийг хүргэе. Та санал нийлж, эсвэл нийлэхгүй байж болно. Нийлэхгүй байгаа бол өөрийн саналаа нэмж бичээд, зургийг нь оруулаарай.
Австрали
Австрали эрчүүдийн дундаж өндөр нь 175 см байдаг. Энэхүү тив улсад гэдэсний булчин нь нидрүүлэг шиг болсон чийрэг, ялгарсан булчинлаг залуус моод. Далай ойр болохоор наранд шарах, усанд сэлэхэд асуудал гардаггүй. Мөн австрали эрчүүд гоо сайхны салонд тогтмол сууж үйлчлүүлэх, хамраа засуулах, нүүрсний үрчлээ арилгах, чихний хэлбэр засах зэрэг гоо сайхны хагалгаа хийлгэхийг эр хүнд байх ёстой жирийн зүйл гэж үздэг.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгос, Хятад, Япон залуусын гоо сайхны стандарт нь олны гайхшруулж алмайруулдгаараа зартай поп соёлоос шууд хамааралтай. Одоо байгаа моодоор бол өмнөд солонгос залуусын гоо сайхны эд зүйл хийсэн “кошлёог” нь эмэгтэйчүүдийнхээ дутахааргүй хүнд. Хөмсөг, уруулаа будах, крем түрсэн залуу явж байгаа гээд хэн ч гайхаж, хялайж хардаггүй. Үс засалт тун чамин, ямар ч сахалгүй. Нүд томруулах, давхраа арилгах, ботокс шахахзэрэг хагалга хийлгэдэг эрчүүдийн тоо жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байгаа.
Энэтхэг
Болливуд нь нул булчин болсон, догшин ширүүн зантай ороо нь орсон бух шиг эрчүүдийг магтдаг ч дундаж энэтхэг залуус ч гоо сайхны элдэв тос, түрхлэг будаг, хямсаа, хайч энэ тэрийг улаан фэн. Ялангуяа цайруулах крем, үсний тос хамгийн их эрэлттэй. Сүүлийн жилд үсээ янз бүрээр будах нь их моод болсон.
Орос
Олон үндэстэн ястан байдаг тул тогтсон нэг хэв гаргахад хэцүү европ зүгт булчин шөрмөс нуруу,түрүүнээс гадна нийгэмд эзэлдэг байр суурийг гоо сайхны нэг стандарт болгож үздэг юм гэнэ. Гэхдээ баян цатгалан олигарх, сайд дарга биш байдаг юм гэхэд булчинлаг, өндөр, шаргал үс, цэнхэр нүдтэй байх супер гэнэ. Том хотуудад эрчүүдэд зориулсан салон нээгдэж байгаа бол орон нутагт сахлын хөөс, сахлын хутга, үнэртэй ус, ам зайлагчаас өөр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хэвээр. Гоо сайхны салонд суугаад, янз бүрийн хагалгаа хийлгээд, нүүр амаа будаад эхэлвэл гомо гэсэн нэр зүүж нүд үзүүрлэгдэг аюултай гэнэ.
Франц
Франц эрчүүд ямагт цэвэрхэн, арчаатай харагддаг. Үүнд нь зохисон үс засалт, хусалгүй хальт ургуулсан сахал энэ тэр гээд зүйлс их чухал үүрэгтэй. Дээр нь эрчүүд шүдээ тогтмол цайруулах, маникюр хийлгэх гэх мэт жижиг зүйлсэд маш их анхаардаг. Мөн хувцаслалтандаа их анхаарна. Дундаж франц эрийн хувцасны шүүгэнд ороолт, бээлий, алчуур, малгай, нүдний шил гэсэн зүйл маш чухал байр суурь эзэлдэг.
Их Британи
Энд тусгай борлуулах төхөөрөмжинд сууж борлох нь моод болод байгаа. Бавгар сахал бас моодонд орсон ч англи бүсгүйчүүд нэг их нүсэр эрүү энэ тэргүй, туранхайвтар, сахлаа сайн хууссан, дунд зургийг уруултай, зөөлөн төрхтэй эрчүүдэд дуртай болохыг асуулга харуулсан. Товчхондоо Дэвид Бэкхемийг стандарт гэж үзэж болно. Англи эрчүүдийн бас нэг онцлог бол шивээс. Судалгаанаас үзвэл насанд хүрсэн таван эрэгтэй тутмын нэг нь ямар нэгэн шивээстэй.
Итали
Итали эрчүүд хувцаслалт, хувцасны моодонд маш их анхаардаг. Эршүүд төрх байдал, эмэгтэйчүүдийн нүдэнд дур булаам харагдах байдлаа алдалгүйгээр гоо сайхандаа эвтэйхэн анхаарал тавиад явж чаддаг. Итали хэлэнд өнгөц харсан хүнд хайхрамжгүй, үл тоосон гэж харагдахаар жижиг сажиг зүйлсэд онцгой анхаарал тавьж биеэ авч явахыг тодорхойлсон “sprezzatura” гэсэн хэллэг хүртэл бий болсон нь анхаарал яаж тавьдагийг сайн харуулж байна.
АНУ
Америкт их хотын гангачууд буюу метросексуалуудын оронд ламберосексуалууд моодонд орж байна. Манайхаар бол дур булаам хүдэр чийрэг хөдөөний залуу гэх юм уу даа. Ламберосексуалууд нь хүчирхэг булчинтай, шивээстэй, заавал бавгар сахалтай. Дөрвөлжин хээтэй цамц, шулуун жинс.
Бразиль
Португаль, герман, индиан гээд олон янзын цус холилдсон бразиль залуус чамин харагдах дуртай. Булчинлаг, хөрслөг бор, гоо сайхны мэс засал хийж чамин засч янзалсан хамар, уруул, чихтэй. Нэг онцлог нь мярайлаг бүсгүйчүүдэд нугасгүй.
5 Comments
ONDOR BULCHIN BIENDEE TAARSAN AYAGUI BABY FACETEI ZALUU BAIVAL TAALAGDAHUU NADAD BOL WOOH SURTEI2 HARAGDSAN NUDEE AVCH CHADAAGUIEE ZOLIG GEJ
goy hartstai goy ineedeg zoolon zan chanartai busdiig hundelj oilgodog erchuud togoonoos tom gedestei bsan ch goy l shuu dee
Булчинлаг эрчүүд сонин санагдаад байдгийн. Харин харц л эрэгтэй хүнийг илэрхийлдэгшдээ. Гоё харцтай эр хүнийг харахаар зүгээр л хайлаад урсчихаж байгаамдаа.
Lol sxn tursun n sxnbilegiin buruu
Za tegvel hamgiin saihan mongol er gevel tolgoinoosoo tom huurugtei, avarga tom mungun bustei, uurag shig urt ganstai, sunuj muhsun manjiin noyon shig huvtsastai, togoonoos tom guzeetei, neg surhii mori, uul uurhai yarisan nuhduud bolchihood bna. Neg bol solongos kinonui zaluuchuud shig er em ni medegdehgui, gonginoson duutai, maijgii huliig ni yag saihan todruulsan nariihan umdtei, usee sharliulj, nuuree budsan baagiinuud bolood bna daa. Gehdee yur ni bol mongoliin hamgiin saihan zaluugaar yurunhii said Saihanbileg todroh magadlaltai. Ed nariin yag tehii dunduur.