Бүтэж үхэхгүйн тулд хусуур хоолой руугаа зоожээ

407169

Хятад бүсгүй хоолой нь боогдож амьсгал нь түгжигдэж эхлэхэд сандрахдаа хоолой руугаа хусуур дүрсэн хачин хэрэг гарчээ. 31 настай Гуан Сун гэгч эмэгтэй янз бүрийн хачин чамин өвс ногоо хольж хоол хийгээд амталтал харшил өгсөн байна. Харшл өгснөөр хоолой нь хавагнан амьсгал авах боломжгүй болж ирэхэд эхлээд хуруугаа хийж үзээд, дараа нь савхаар тэлж үзээд бүр болохгүй болохоор хусууын иш зоожээ.

Улмаар хоолой нь улам хавагнан томроод хусуурыг хаашаа ч гацааж орхиж. Аз болж 4 настай охин нь арай ядан амьсгалах ээжийгээ хөтлөн лифтээр буугаад түргэний машинд суулгаж чадсан байна. Эмч нар яаралтай хагалгаа хийж хусуурыг авсан ч хусуурын иш улаан хоолойг их гэмтээсэн тул 80 хувийг нь тайраад үлдэснийг нь ходоодтой шууд залгах хагалгаа хийжээ.

1 Comment

  1. Зорра says:

    Аймаар юм бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.