Өрнөдөд ээж нар хүүхдээ хөхөөр хооллох гэдэггүй нь нууц биш. Энэ үзэгдэл олон зууны түүхтэй. Тэр үед өрнөдөд язгууртан, баян хүүхнүүд хүүхэдтэй болвол өөрөө хооллохыг ихэс дээдсийн ёсонд цээртэй гээд заавал хөхүүлж ээж хөлсөлдөг байв. Шалтгаан нь, хөхний хэлбэр алдагдана, хүүхдийн үнэр шингээд дээдсийн хүлээн авалт энэ тэрд ороход нь саад болно эсвэл бүр өөрийн дээд гарал, баян онцгойлох энэ тэр ля ля гэсэн шалтгаанаар ингэдэг байж.
Явсаар нийгэм өөрчлөгдөхөд дундаас дээшээ гарсан хүүхнүүдийн тоо нэмэгдэхэд тэд өчигдрийн ихэс дээдсийн зан аашийг дуурайж эхэлсэн нь ойлгомжтой. Дээр нь, янз бүрийн хиймэл сүү гарч, сурталчилгаа энэ тэр явах болсон. Үүний дээр өрнөдөд олон нийтийн газар хүүхэд хөхүүлэхийг хатуу хориглодог. Иймд нялх хүүхэдтэй эхчүүд хүүхдээ хөхүүлэх шаардлага гарвал нийтийн бие засах газар нуугддаг нь хэвийн үзэгдэл болсон.
Энэ байдал нь эмэгтэйчүүд, ялангуяа ээж ба нялх үрийг гадуурхсан хэрэг гэж үзсэн хүмүүс энэ хориг, цээрийг халахын төлөө хөдөлгөөн өрнүүлээд удаж байгаа ч бодит үр дүнд хүрч чадахгүй л байгаа юм. Эдгээр зургийг авсан Иветта Ивенс утга учиргүй хоригийг цуцлахын төлөө тэмцдэг нэгэн юм байна.
4 Comments
Yasan ch uzesgelentei eej nartain
Ene huuhduud gej neg hoorhon zolignuud baih yum aa.
Horvoogiin hamagiin jargaltai much muumuu huhuj bgaa huuhdiinhee nudiig harah. Anhnii huugee turuulcheed huhuulj bhad uuriiguu eej bolloo gedgee medersen.
Ямар сайхан зураг вэ!