Анхны хайрлалт

hands

Миний анхны удаа хайрлаж, харамласан эр хүн ангийн бүр ширээний найз минь байлаа л даа. Яг одоогоос 10 жилийн өмнөх үе миний сэтгэлээс хэзээ ч арилахгүй. Тэрнийг анх харахад ердөө ч охидын шохоорхох хөвгүүн байгаагүй. Гэтэл түүнд бурхан цовоо сэргэлэн ухаантай занг харамгүй өгсөн нь л миний зүрхэнд тусчихсан. Би ч түүнийхээ анхны хайр байсан. Надад таалагдах гэж бага ангиасаа л хичээсээр ирсэн. Даалгавар хийж өгөх амттан бэлэглэх хамт зураг авахуулсангүй гэж багшид уурлах бусдаас өмөөрөх гээд л хөгжилтэй зүйлс их болдог байсан.

Өсвөр нас эхлэхэд түүний хайр улам л нэмэгдэж насанд хүрсэн хүн шиг л сэтгэлээ илэрхийлнэ. Би ичнэ дотроо баярлана. Анхны захидал түүнээс минь ирсэн тэр өдөр би ичээд уншиж чадалгүй байсаар ангийнхан булаагаад уншчихсан. 16 хүрсэн тэр хавар л би чамд маш их хайртайгаа мэдэрсэн. Дижиталийн чамдааг аялсан бороотой үдшүүд үнэхээр хөөрхөн. Чамтай үерхэж эхлээд удаачгүй гэрийнхнээсээ айгаад больчихсон. Гэтэл чи зэргэлдээ ангийн охинтой үерхэн сургуулиа төгссөн. Чамайг өдөр бүр бодож дотроо шаналах тухайн үедээ надад тохирсон л зовлон байж.

Оюутан болоод бид тааралдахаа больсон ч би санасаар л байсан. Чи ирсээн намайг хайрладаг хэвээрээ байсан ч гэлээ их өөрчлөгдсөн байсан. Анхны удаа аав ээжийн өврөөс гарч чиний өвөрт унтсан ч өглөө нь хүүхэд хэвээрээ үлдсэн. Чамд бүхнээ зориулах хайр надад байсан ч нандин хайрандаа үнэнч байсан учраас бид үнсэлцэхээс хэтрээгүй одоо ч энэ бүхнийг л хүүхдийн сэтгэлээр надад дурсагддаг. Чамдаа сайн сайхныг хүсэж алсын газраас үнсэе дээ ариухан хайр минь…

14 Comments

  1. зочин says:

    Хөлдүү ч юу байх вэ дээ хөндөхөд ч хэцүү ариун юм гэж байдаг шдэ. Зүгээр л тэр хэвээр нь мөнхөд байлгамаар тэр мэдрэмж. Хайр шохоорхол аль нь ч байсан яах вэ. Гэнэн багын анхны хайртайгаа ахин нэг уулзахсан.

  2. cool says:

    сайхан хайрын түүх байна. Би ч бас мартдаггүй!

  3. zochin says:

    saihn gegeeleg l tuuh n iimerhuu ym baidag sh de

  4. хайр says:

    Хайр гээд нэр үг байдаг. 

  5. Bat says:

    10 n jild hogjiltei yum ih bolno shuu, bi gj deed zergiin holduu bj bilee. 

  6. нандин says:

    Надад бол гэгээлэг л санагдлаа….хайрлалт, гэрлэлт гээд л ухвал нэг утгатай байх шүү..

  7. ss says:

    Teneg pizdets. 

  8. aef says:

    hairlalt genee, alchih yumsan helnii aluurchdiig

  9. aef says:

    30-tai bol bas huuhed heveer uldej boloh yum uu?

  10. Hcfggg says:

    Bailaa 2 ghde dotor hun urgelj jhn ter ohin heweere shu gadnaa l oorchlogdson bolohoos

  11. arai arai says:

    Huurhun ymo

  12. shuumjlel says:

    Chi odooharamsaad yh hayagdsanaa odoo l medervuu 

  13. kkkk says:

    yun jargaltai yum az jargal hvsei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.