Хүн нэр алдартай болохын тулд юу хийхэд бэлэн байдаг вэ? Юу ч хийхэд бэлэн байдаг юм байна. Наад захын жишээ нь Балбын энэ нөхөр. Тэрээр нэг минутын дотор толгой руугаа 134 удаа өшиглөөд Гиннессийн шинэ дээд амжилт тогтоон номонд нэрээ бичүүлж нэртэй алдартай, олны танил болжээ. Пускар Непал гэдэг энэ хүн Гиннессийн дээд амжилт тогтоохын тулд 9 сар тусгайлан бэлтгэл хийсэн гэнэ.