VERY FUNNY FOR MEN /2/

ok emoticon

Дээрх нийтлэл нь VERY FUNNY FOR MEN хэдэн жилийн өмнө нийтлэгдэж байсан нийтлэл юм.

Өнөө үед техник технологи хөгжөөд өөр болжээ. Girlfriend болон Boyfriend программууд нь анх хийгдэхдээ гадаад Icon, хийх үйлдэл, бусад программуудтай харилцан зохицох шинж чанараараа хоорондоо ялгаатай цор ганц хувь хийгддэг. Girlfrend болон Boyfriend программууд нь PC-нд суухдаа Wife болон Husband нэртэй болон family хэмээх цогц үйлдлийн системийг бий болгодог. Ингэснээр дээр өгүүлсэн үйл явдал өрнөдгийг хүн бүр мэдэх байхаа.

Монголын өнөөгийн нийгэмд Girlfriend программууд нь Boyfriend-ээсээ түрүүлж updating хийгдээд байх шиг байна. Монголд программын updating өндөр үнэтэй учраас Boyfriend 3, 4, 5, 6, 7-ууд ихэнх хувийг эзэлж байна. Updating хийгдсэн Girlfriend 8, 9, 10-ууд нь Boyfriend 3, 4, 5, 6, 7-уудтай нэг РС-нд суулгахад алдаа гарсан тохиолдолд систем Хэрүүл Тэмцэл 9.5 программ нь амархан ажиллаж Girlfriend болон Boyfriend хоёрын аль нэг нь автоматаар uninstall хийгдчихээд байна.

Гэхдээ монголд харилцан бие биенээ дэмжээд updating хийгээд явж байгаа төгс боловсронгуй болсон family үйлдлийн системүүд зөндөө байна аа.

Монголд өнөөдөр Girlfriend программууд нь гадны орнууд /Солонгос, Хятад гэх мэт/-д ихээр экспортонд гарч байна. Тэднийг худалдаж авсан эзэд нь РС-ндээ Wife нэртэй үйлдлийн систем болгон суулгадаг ч updating хийгдээгүйгээсээ болж харь орны муу талаараа updating сайн хийгдсэн Husband нэртэй үйлдлийн системийн дарангуйлалд орж бие даан үйлдэл хийх, update хийх ямар ч боломжгүй нөхцөлд ордог. Заримыг нь зүгээр application болгон РС хооронд дамжуулан хэрэглэх нь ч бий. Нэгэнт гадаад Husband нэртэй үйлдлийн системийн дарангуйлалд орсон нь Child 2.0, 2.1, 2.2 гэх мэт application-уудыг автоматаар үүсгэж өөрөө бие даан uninstall хийн харь газрын үйлдлийн сисемийн дарангуйллаас ангижрах боломжийг багасгадаг. Нөхцөл байдлыг арай эрт гадарласан овсгоотой Girlfriend программууд нь Husband нэртэй үйлдлийн системийнхээ дутагдалтай талыг нь ашиглан өөрөө бие даан uninstall хийж чөлөөт Girlfriend болдог нь бий.

Зарим Girlfriend программууд нь анхнаасаа буруу замаар updating хийгдсэнээс болж Whore нэртэй төлбөртэй application болон хувирч флаш дискээр РС-нээс РС дамжин тэмбүү, заг хүйтэн, трихомониаз мэтийн вирус дамжуулан халдварлуулж үүнээс болоод хэвийн ажиллагаатай байсан family үйлдлийн системүүдэд ноцтой доголдол үүсч систем Хэрvvл Тэмцэл 9.5 программыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгvй байдалд оруулдаг. Энэ нь Wife болон Husband үйлдлийн системийн аль нэг нь uninstall хийгдсэнээр төгсгөл болох нь түгээмэл. Мөн Whore application нь AIDS нэртэй маш аюултай вирус тээж явах юм бол халдвар авсан Wife болон Husband үйлдлийн системүүд нь орчлонгоос бүрэн мөсөн delete болохыг анхаарна уу.

2 Comments

  1. Үнэн хөөрхөн says:

    Элэг элэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.