Дахиад надад тийм сайхан амьдрал таарах болов уу?

a_man_all_alone_by_whendt-d3fm59h

Сайн байна уу! Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би нэгэн өдөр аятайхан яриатай бүсгүйтэй танилцсан юм. Удалгүй бид 2 уулздаг болж нэг нэгэндээ их л таалагдаж байсан, хэсэг хугацааны дараа хамт амьдардаг боллоо. Бид 2 сексийн тал дээр хэнээс ч дутахааргүй нэгэндээ таашаалыг өгч чаддаг хосууд, бид 2 ёстой л гал халуун хайран дунд дүрэлзэн байж билээ. Бид 2 нэг нэгнийхээ гэр бүл хамаатан энэ тэртэй нь танилцаж эхнэр нөхрийн жамаар амьдралаа холболоо. Тэр маань 5 настай хүүтэй, би ч аав болоогүй хэрнээ хүүгээ их л хайрладаг байлаа. Хамтдаа 3 жил гаран амьдраад нэгэн шалтгааны улмаас салахаар болсон.

Тэр шалтгаан нь эхнэр маань хааяахан найз нөхөдтэйгөө жаахан уучихдаг байсан би ч ихэнхдээ найзууд гээд хамт л явдаг, гол нь уучаад агсан тавиад галзуу солиотой хүн шиг юу ч гэж уурлаж хэлээд, аргадаад болохгүй бүр найзууд нь хүртэл чи болилдоо эмэгтэй хүн байж гээд л хэлнэ, би маргааш нь юунаас болсныг нь асууна, ханийнх нь буруу гээл дахиж тэгэхгүй ээ гэж хэлсэн ч дахин дахин тэр 3 жил гарангын хугацаанд давтагдсан. Би сүүлдээ тэсэлгүй салсан даа, гэхдээ би үнэхээр хайртай байсан болохоороо мартаж чадахгүй юмаа.

Одоо бол хааяа бид 2 уулзаж ярилцадаг юм, би ч тэрнийхаа амьдралыг дэндүү сайн мэддэг учираас амьдралд нь чадах чинээгээрэ тусалдаг. Одоо бодоход тэр маань тийм зан гаргадаггүй байсан бол хамтдаа яаж сайхан байгаа бол гэж боддог доо. Хааяа их л санах юм, дахиад надад тийм сайхан амьдрал таарах болов уу? Энийг яавал дээр вэ? Та бүхэн сэтгэгдэлээ үлдээгээрэй, баярлалаа, баяртай…

20 Comments

  1. J says:

    Hunii huuhed tejeeh amidrah ch hetsuudee

  2. Dfasdf says:

    Agsan zan gend bdag. Udamshdag. Tovchxondoo xun uxamsartaa zaxiragddag. Arxi uuxaar eruul ixaan uxamsar daranguilagdaj ter xunii baigaliin unagan aranshin garch irj bgaa ni ter. Tiimees xuuxnuudiig xuntei suux gej bgaa bol suux xunee yadaj neg sogtooj uz gedeg tiim uchirtai. 

  3. tianna says:

    Сэтгэлд нь нэг юм тээглээд байж дээ. Тэрийг нь сайн сонсоод үзэхгүй. Тэгээд тэгж байна лээ гээд эрүүлд нь сэтгэлий нь онгойтол сайн ярилцаж үзсэн үү. Сэтгэл зүйчээс бас зөвлөгөө аваад үзвэл үзнэ дээ. Тэрнээс зүв зүгээр хүн байж байгаад агсам тавидаггүй юм. Ямар нэгэн юманд уурлаж, бухимдаж ил гаргаж чаддаггүйгээсээ болоод л тэрийгээ ил гаргаж байгаа байхгүй юу. Жоохон хүүхэд, согтуу хүн 2 худал үг хэлдэггүй гэдэг дээ.

  4. зсссс says:

    засаад аваа эмэгтэй хүн сайн засарна. согтохоороо ухаанаа алддаг занг засдаг сэтгэлзүйн эмчилгээ ч байдаг ш дээ. нэгэнт архинд гүн орцон хүн бол хэцүү л байх хаяа уудаг бол сайн ярилцаад ойлгуулаад архи хэрэглэдэггүй болгож ч болно ш дээ.

  5. asdfg says:

    eruul sogtuuda adllhan zan gargadag bol ter hun gej bgaam shd

  6. Bat says:

    Chi zasaj boloogui muu, emneleg ene terd uzuuleed. Buur bolyo gehed arhi uulgahgui baih. Bi nileen davitargui hun emneleg, byasalgalaar heseg yavaad. Hun l odood heruul hiigeed bhgui l bol odoo zigeer untaad ogno. Shaljignaad bhguo bolson

  7. Olon huuhed gargaj bolq l emegtei bn

  8. Haku says:

    Hehe bi bas aimar agsan bsanshd uuhaaraa l nuhurtuu nz nartaa hamt uusan hvmvvsdee agsan tavichdag Hehe ydaj bhad jhon uugaal tasarchdagig Helen vv. Odoo harin bolitsøøn. Nøxørtøø bol har myanga agsan tavisøøn bvvr zodoj modood kk tgd l neg ødør l gegeersendee… Øøpiigøø sn hyanaad l uusan boldin bnlee sogtuu hvn sohor uhaantai gj yaj ch sogtson yu gj helger meddegshd…. Odoo Bvvr bolitson 

  9. zochin says:

    arhichintai amidrah tiim saihan baidag uu? herev chi uuriiguu uudag geed end bichsen bol huuhnuud yu geh bsan bol? 

  10. Zochin says:

    Агсан зан генэнд нь байдгийн. Засрахгvй. Ухамсраараа огт амсахгvй л байх хэрэгтэй. Манай ажлын нэг сайхан эмэгтэй яаг ийм асуудлаасаа болж саяхан ажилгvй болоод явж байгаа. 

  11. Hi says:

    Hi? Chinii naiz busguin setgeld neg l yum huraad baina daa. Chamd bolon hend ch heldegui. Teriig ni mederch baij l amidral boloh baih daa gej bodnom…

     

  12. Нээрээ says:

    Сэтгэл санаа зүгээр бол агсам согтуу тавихгүйээ. Ямар нэгэн шалтгаан байгаа байх.

  13. Bolor H says:

    Агсам зан бол халдварлаг эд шүү хүүхдүүдэд. Маааш муухайгаар

  14. edmondhamilton says:

    hairtai bol hamt l baij bval ug ni shan uduriig irne geed itgej yvhad boloh bhdaaa

  15. UUSNAASAA SHINGEEJ CHADAHUI HUUHNEES SALSAN CHIN ZUV & ZOL!!!!!! says:

    Uuriin gesen huuhed entertei boloogui deeree salsan deeree bayarla. huuhen mundsan bish, dagavar huuhedtei, tegeed deerees ni galzuu soliotoi agsan tavidag huuhen?????? 

    chamd sain, nambalag huuhen oldono! tegeed hunii huuhdiig tejeej baihaar uuruu uuriinhuu ur huuhdiig garguulaad amar saihan amidar!!!! 

    yun saihan sex mex, erchuud sex gehleer nudee uhaad uguh baihaa…. 

  16. erka says:

    Arhi uuhaa bolichihvol boloo yum bishuu tegeed. tiim aimaar nevshirtlee orchihson yum uu.

  17. tsetse says:

    Agsan tawidag awgaitai bcan bol yuniix ni saixan amidral bx we de.salsnaa az gej bod.manai nuxur arxi ix uuna medeej ineegeed suugaad bxgui minii muruudul bol tvvnees salj arxinii asuudalgui taiwan amidrax yumda

  18. Ааштай маам says:

    Даруухан сайхан гэргий олж аваарай. Агсам зан ер нь халддаг юм уу гэж би ажиглаж байсан. Ядаж vp xvvxэд чинь дуурайвал яанаа. Салсан нь болсон байна шvv. 

  19. Ааштай маам says:

    Сэжгийн авгай вэ. Хэрэв ухаалаг хvн бол ичиж эмээгээд дахиж амсах ч vгvй байсан. Боломжтой дээрээ даруух

  20. yuna says:

    Arhi uuhaaraa galzuu medrel hvn shig bdg bol demiidee zasrshgvi ee  salsan chin boljee hu uchnuun sain emegt bj l bgaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.