Нэг залуу анхны хайраа мартаж чадахгүй байгаа, уулзахыг хүсдэг тухай бичжээ. (Би чамайг хэзээ мартах юм бол доо. Эсвэл мартахгүй юм болов уу…) Чамд гэж хэлэхэд наад бодлоо түүний ч, чиний ч амьдралыг чинь нураах хорт могой гэж бодоод алж орхи!!! Дутуу алсан могойтой учирмааргүй байгаа биз дээ.
Нилээд хэдэн жилийн өмнө эхнэр маань яг л дээрх захидлын эзэн шиг анхны хайртаа бодож сэтгэл нь догдолж нөгөө залуутайгаа холбогдож, хайртай дуртай, санаж хүсдэгээ хэлж байсан нь надад мэдэгдчихсэн юм. Энэ явдал тухайн үед бүх л итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг минь унтраасан. Ганцхан надад хайртай гэж бодож итгэж явсан хүн минь дотроо өөр хүн хайрладаг гэдгийг мэдэх чинь араараа тавиулснаас долоон дор. Сэтгэл санаагаар ч их унасан даа. Гэхдээ л би тэссээн. Товчхондоо бол тэр уучлал гуйж, би уучилж цаг хугацаа сэтгэлийг шархыг эдгээсэн. Одоо
бол хүссэнээ авчих сачийтай, үр хүүхдүүдтэйгээ дутагдах гачигдах зүйлгүй, тэд маань ч хүмүүжилтэй сайхан л амьдарч байна. Гаднаас харах байтугай гэрт ирээд цуг амьдарч байгаа хүнд ч бүх зүйл ОК л харагдаж байгаа.
Тэр жилийн асуудал давтагдчих вий гэсэн нууцхан айдас байдаг байсан ч би эхнэртээ итгэж энэ айдсаа давсан. Хэзээ ч хувийн зүйл рүү нь өнгийхгүй байхыг хичээдэг. Компьютер дээр fb нь нээлттэй байвал гаргаад, хааяа утсыг нь хэрэглэх хэрэг гарсан ч fb-ийн цэнхэр, утас мессежний ногоон логон дээр дарахгүй л өнгөрдөг юм. Эхнэр минь ч дахиж элдэв янз болсонгүй олон жил өнгөрч дээрх асуудал ч мартагдлаа. Болдогсон бол энэ дэлхийгээр нэг бие биедээ итгээрэй гэж хашгирмаар санагдаж дотор минь аз жаргал бялхана.
Хүмүүсийн хэлдгээр амьдрал баян юм хойно болохгүй бүтэхгүй асуудал ямар нэг байдлаар мэдэгдчих юм. Дахиад л нөгөө асуудал… Новш гэж. Энэ мөчөөс хойш би жүжигчин болчихлоо. Бүхнээ зориулж байгаа хүн минь дотроо өөр хүн бодсоор, хүссээр байгааг мэдээд бүгдийг самарч хаямаар санагдах юм.
Гэвч хэзээ нэгэн цагт түүнд хайртай шигээ надад хайртай болох байх, би ганцхан түүнийг хайрладаг шиг зөвхөн намайг хайрлана байх гэдэгт итгэн, иймхэн асуудлаас болж гэр бүлээ үгүй хийхгүйн тулд ухамсар минь намайг сайн нөхөр, сайн аавын дүрд тоглуулсаар л байна. Эхнэртээ ямар их хайртайгаа чадах чинээгээрээ илэрхийлж, гэрт үр хүүхдүүд, хайртай эхнэр минь хүлээж байгаа гэсэн бодлыг толгойдоо хүчээр төрүүлнэ. Дотор минь шатаж, гомдлоор буцалж байвч гэр бүлийнхээ уур амьсгалыг эвдэж, үр хүүхдээ зовоохгүйн тулд худлаа инээмсэглэл нүүрэндээ нялж, хүүхдүүдтэйгээ тоглож, үлгэр уншиж өгч, хичээлийг нь давтуулж, сонирхсон бүхнийг нь тайларлаж үдшийг өнгөрөөнө. Чөтгөр ав! Энэ маскийг авч хаяхсан. Өнгөрснөө өнгөрсөндөө үлдээгээгүйгээс болж хань ижлээ зовоодог хүмүүс хэзээ нэг өдөр ойлгох болтугай.
Анхны хайр бол хүнд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж байдаг. Яагаад үүнийг сайхан дурсамж хэвээр нь байлгаж болдоггүй юм бэ? Хоёулаа л баахан хүүхэд шуухадтай, эргэж нийлэх ямар ч боломж байхгүй байхад яах гэж хязгаарыг давсан элдэв юм ярьцгаагаад холбоотой байгаад байдаг юм болоо? Надад мэдэгдчихэлгүйхэн шиг элдэв асуудалгүй унтвал унтаад харилцаагаа нэгмөсөн тасалчихахаасай ч гэсэн бодол хүртэл зурсхийх юм. Надад ч гэсэн сайхан дурсамж байгаа. Гэхдээ сэтгэлдээ бодолдоо л эргэн дурсахаас хэзээ ч тэрийг сөхөхгүй. Уулзах тухай сөхөхөд хэдий дуртай байсан ч одоо 2-уулаа хэрэггүй биз дээ гээд л өнгөрөөдөг. Одоо харин нэг ийм яриаг өдөөгөөд ямар мэдрэмж авдгийг нь үздэг ч юм бил үү. Аргаа ч барж байна даа би.
За за гэр бүлийн хүчирхийлэл, архидалт энэ тэрийн хажууд энэ ч тийм том асуудал биш биз дээ. Ингэсгээд захиагаа дуусгая. Гэхдээ л энэ асуудал намайг дотроос минь алж байна…
26 Comments
ehner chin ymr sonin huuhen be yun anhnii hairsag um be nohor huuhedtei bolchhood uug ni tegmeergvi um, t1 um.
Oilgomj umsh gukshoo
Caadah chini durlaj uzeeguim chini divaajin budaan bishu
zasss gegeencom guia ta uuriiguu ih yumand bodood divaajind ochino ntr gej bodood tenegted bnu gui yu. gadaad ruu ochij saihanbamidrad baigaa humuust handaj helehed ta nar uheh tsag chin bolohoor bitgii Mongol ulsad irj yasaa tavina gej tenegtej bgaach ta nar uhsenii daraa ochih gazargui tuuruldsun suns shig kinondoo toglood yavaj baival taarna
ter zaluugiin zodooch archaagui pi zda ve
Anhny hairiin ezen maani haa yavdiin boldoo korshookon deer suuj bgn bolu bur turuu ch gui bga bj medeh l yum. Kk minii ene heneggui hend ch durladaggui zurh olon ersiin nulimsiig barsan nugel huraahad nuluulsun bha. Durlamtgai huuhnuud divaajind zalrah bho.
Neg heseg ma nuhur ankhnii hair ch yumuu hairtai emegteige martahgui sanaad bgan medegdsen yu gj bodson gj tsaashaaga amidrala ulam shn bolgoy iim yumiig bodoj nerwtmeergui bn oosho shn zuiliig uzej harmaar bn tiim bizde
hamgiin hetsv zuil bol setgeliin shanlal! Setgl taiwan bus baih l nadd tam sangddg! Ehnr chn yasn dawrtsn hvhn bee!? Vhsni chn anhni hair! Ng uuchilla yu yug ni ch shalgahgu bhd 2dah udaga barigdla ! Yu gesn vg we chi shud hel! Odo songolto hiih tsag chn anhni hairluga ywda gj hel! Ene hvmvvs ih sonin shv oorigni gd bhr setgl ni amrad tsasha ged bdgim shg bgn dawrtsn ymnud oorigni toohgu yg oor shg ni haritsah estoim shg bgn anhnasa .
Хөгшөөн чи бол жинхэнэ мужик шиг санагдлаа. Товчхондоо гэвэл яаж эхэлсэн тэгэж л дуусга. Тэр болтол одоо жаахан л тэсэх байх . Тэгсэн цагт ялалт чиний гарт гэсэн үг. Харин эхнэр чинь бүр тэнэг л биш бол чиний хийсэн бүгдийг ойлгож чамайг хайрлаж бас бахархах болно . Ер нь амьдралд гэр бүлээс өөр чухал зүйл юу ч байхгүй шүү
эмэгтэй хүмүүст хандаж хэлэхэд сайн эр хүн олдохгүй байна гээл гомдлоод л байдаг яс юман дээрээ та нар өөрсдөө иймшд тэгээд манай хар юм буруутай гээд л
ene anhnii hair yariad baigaa bas hairaar duurge, ntr geed baigaa humuus bitgii huts. tiim yum baidaggui. chinii tevcheeriig uneheer unelj baina hugshuun, odoo her bargiin humuus iim tevcheer gargahgui shuu, tanai ehneriin huvid bol heleh ug ch alga 2 huuhdiiin eej bolchod ingej tenegtej baigaa huntei yu ch yarihavdee, bi yag cham shig ene uvdultiig medrehgui baigaa bolohoor zuvulguu uguhud uneheer hetsuu yum gehdee chi ehnertee helsen deer ” odoo songolt hiih tsag chin bolson gej heleh heregtei” arai chdee hugshuun uuriiguu ingej zovoon baij amidrana gedeg amidral munvv er hunii haligaj tsaligaj yavah nas boginhon shuu hugshuun sain bod. uneheer l tegeed helj chadahgui aigaad baigaan bol chi uuruu uur huntei yavaldaj baigad barigdaad ene asuudlaa neg musun shiidsen deer shu
Би эмэгтэй хүн. Надад ч бас анхны хайр байсан. Энэнээс өөр хайр амьдралд дахиад таарахгүй юм шиг л бодож явлаа.
Гэхдээ нөхөртэйгээ суугаад хуучин залуугийнхаа өгсөн бүх бэлэг, бүх зургыг устгасан. Учир нь надад миний нөхөр амьдралын ханьдаа сэв суулгахгүй байх нь илүү чухал байсан.
Би олон сайн эмэгтэй найзтай, нэг ч эрэгтэй найзгүй. Урдны хүнтэйгээ холбогддогч үгүй, холбогдохыг ч хүсдэггүй. Одоо нөхөртөө л хамгийн их хайртай.
Ер нь хань ижил насыг хамт туулах хүнээ олоод суусаг бол эр ч бай эм ч бай тэр анхны манхны гэсэн юмтайгаа эргэж холбогдохоо болиочээ. Байгаа амьдралаа л баллаж байж ухаан орох гээд байгаа юмуу. Хамт байгаа ханийхаа сэтгэлд сэвгүй амьдруулаач
Хүссэнээ авах гэсэн шунал хүслээ “хайр”-тай хольж хутгаад л байгаа юм шиг санагдаад байгаа юмдаа. Анхных хайр байх албагүйшдээ. Хайр гэдэг чинь хүний амьдралд хэзээ ч хамаагүй ганцхан тохиолдоно эсвэл үгүй ч байж болно. Харин дурлал бол хэд ч байж болно. Тэгээд ч хайр дурлал гэдгийг бид нар хийсвэр сэтгэхүйдээ бүтээдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүн оюун бодолдоо нөгөө хүнээ сайн сайхнаар ургуулан бодоод өөртөө хүчээр итгүүлэн үнэмшүүлдэг гэсэн үглдээ. Энэ энгийн зарчмыг хүн ойлгочихвол өөрөө ч шаналахгүй өөрөөлийг ч шаналгахгүй. Би ч бас хайр майр гээд донгиорч явсан үе бий. Тэгээд өөр дээрээ болон бусад хүмүүс дээр 5 жил анализ хийгээд ийм гаргалгаанд хүрсэн. Одоо бол надад эр эмийн хайраас бусад хайраар хүн, амьтныг хайрлах хайр дүүрэн байгаа. Өнгөрсөнтэй холбоотой ноцтой дурсамж байдаггүй болохоор сэтгэл зүр минь чөлөөтэй. Нэг биеийн нөгөө талаа олохоороо харин ч нэг сайн хайрлаж, халамжилж “солиотой гоё” амьдарна л гэж боддогшд.
Emegtei hun bish eregtei hun anhnii hairaa martguin bishuu end bga niitelluudees harahad tiiml baihiin minii tanidag meddeg humuusch tiiml bn yunch anhnii hairsag yumb de bi anhnii hairtaigaa 2 jil uerheed salj baisiin tuhain uedee buunl uilaan mailaan barag amia horloboos naaguur yum bolj blaa ter uede bolood ungursun odoo bol yag shd dursdagchgui suhdugchgui getel nuguu zaluu maani uulzii sanaad bn geed bdag za yarshigoo hichneen jil ungurchihsun bagiin yavdal anhnii hair mair bol tsaashaa odoo nuhurtuu bol maash ih hairtai hen negneer orluulna gevel gonjiinjoo
huuhnuud yer ni teneg.10 jiliin uulzalt, ih surguuliin uulzalt,tursun udur gex met demii zuild odoogiin huuhnuud denduu ih ach xolbogdol ugdug ym bilee
Залуу минь дотроо бачуураад, хор болгож буцалгаж суухынхаа оронд эхнэрийнхээ сэтгэл зvpxэнд зай vлдээлгvй хайраар дvvpэгчих. Эрчvvд та нарыг ер нь жаахан анзаарга муутай л гэдэг ш дээ. Хайраар дутаагаагvй биз! Бас охинтойгоо харьцаж буй мэт зеелен, энхрий хандаж байгаарай. Амьдрал богинохон ш дээ. Бие биенээ сайн хайрлаж байцгаая хvмvvc минь 🙂
Эмэгтэй хvн дасаж дурладаг болхоор чамд хайртай л байгаа даа
ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛООН, ЧАМД ХЭЦҮҮ ЮУ? ЗААВАЛ ЧИ БИД ХАМТДАА БАЙХ ЁСТОЙ Ч ЮМ УУ? Gesen duu sanaand orj irj bna
Эмэгтэй хүн анхны хайраа мартдаггүй юм билээ.Чамд хайртай чамтайгаа л хамт баймаар байна гэж хэлж байсан мөртлөө анхны хайр нь гараад ирэхээр очоод унтаж хэвтчихсэн байж билээ тэгээд л түүнээс нь болоод энэ хүн ахиад ингэхгүй гэх баталгаа байхгүй надад хайргүй юм чинь яаж хамт амьдрах вэ гэж бодоод л салж байж билээ.Хүний зүрх сэтгэлийг одоо тэгээд ч яалтай билээ.
Ehner chini odoo nuguu zaluu n yun zawtai shalchigasan zantai yum. Ter zaluug n alna shuu geed ochij zodooch. Chimeegui dotroo hyamarch suuh yum.
huviin yum huviinh baih uchirtai. bi lav buh accountiinhaa nuuts ugiig burhan baisan ch uguhgui.
Одоо бодход эр хүн их л юм тэсж гардаг юм бна. Эхнэртэйгэ танилцаад удалгүй би гадаадруу сурахаар явж билээ. 2 талд нэтээр харьцаал. Эхнэр намайг хардаад бүх юмний нууц дугаараа өг гэд шаналгаад болдгүй би яаж зүгээр бхуу чи бас өг гээл тгээд нууц дугааруудаа солилцоод. Эхнэр өөрөө гардуулж билээ. Хэдий удаан хугацаагаар тусдаа бсан ч уучлаал өнгөрсөн.
yamar mundag tevcheer, uujuu uhaan be! hair daaj l amidraasai daa ehner chin.
nadaas lav iim tevcheer garahgui ee, negent partner mini uur gazar setgel ni baigaa bol bi husrh ch ugui, tevchij chadah ch ugui baih.
tegeed yamar sonin saldaggui. manai naiz l lav namaig hayaj bsan. bi l lav gomddoggui. oort n hairguig medersen bh l gej boddog. Harin ternii havi oiriinhon n gerleh bh gej boddog bsan bh. hurimand ih urigddag bj bilee naizuudiinh n. bi ooroo ch hairgui bsan bolohoor neeg ih gutarch barij suid maid bololgui salsan.
Жаргал нь ихдээд завтай байхаар эрэгтэй эмэгтэй гэлтгүй тэгдэг. Аль болох завгүй байлга.
emegteichuud yer n anhniiha hairyg martj chadadgu yum bishuu nuhurte bj anhnihasa huuhdte bolzn glll sonsogdoj bdg geel zarim emegteichuud ingeel olonhiin neriig chirch bndoooo
Yg unen. Hun uuriin hiij boloh bolon hiij bolohgui uildeliinhee hemjee hyazgaariig sn medej bh heregtei. Chi mundag zaluu bn. Ehner chin chinii ene setgeliig oilgoh blguide.
Хөгшөөн чи чадсан шүү! Мундаг бодолтой залуу байна. Залуус бид бүтээсэн амьдралаа ингэж л хамгаалах хэрэгтэй. Биеээ засаад гэрээ зас гэдэг биздээ. Бүгд сэтгэл зүй энээ тэрээ асуудлуудаа цэгцэлчихээд амьдрал зохиоцгооё.